Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 6 1 4
Users Today : 77
Users Yesterday : 119
Total Users : 54614
Views Today : 80
Views Yesterday : 160
Spread the love

Атаархалтай тэмцэхийн тулд дайсныхаа нүүр царайг таних хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өвчний шинж тэмдгүүдийг мэддэг байх ёстой. Нэгдүгээрт, тэр оршин байна гэдгийг тодорхойлох. Хоёрдугаарт, би бол тийм үл бүтэх амьтан гэж өөрийгөө зүхэх, шүүмжлэх, бодох хэрэггүй. Энэ нь буруу. Та түүнийг илрүүл. Тэр тэнд сууж байна.Тэгэхээр нэгэн үзүүрт сэтгэл зорилготойгоор үүнтэйгээ ажиллаж эхлэ. 

Атаархлаас ангижрахын тулд бусад хүмүүсийн энэ бүх эд баялгийн цаана тэдний хувь тавилан байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин таны хувь тавилан ийм хэмээн. Та хувь тавилангийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрмөгц түүний ард Бурхан л үлдэх бөгөөд бусад нь бүгд өөрөө аяндаа алга болно. Зүгээр л таныг дотроос тань өдөөн хатгаад байх юу ч үлдэхгүй. Эсрэг тохиолдолд та цаг үргэлж, “Би ч мөн тийм байдлыг хүсч байна. Би тэднээс юугаараа дутуу юм?” хэмээн шаардах болно. Цаг ямагт энэ мэдрэмж нь таныг дотроос тань мэрэх болно. Тийм болохоор амьдралыг үзэх үзлээ өөрчлөх хэрэгтэй. Урьд өмнө нь тэр хүмүүс ямар нэг сайн зүйлүүд хийсэн, ойлгож байна уу? Тэд сайн зүйлийг хийсэн, тэгээд үр дүнг нь хүлээж авсан.

Бид бусдын зовлонд баясах ёсгүй. Эдгээрийг эн тэнцүү харах хэрэгтэй.

Ойлговол зохих гурав дахь зүйл. Энэ бүхэн дуусна гэдгийг зүгээр л ойлго. Бүгдийн бүх зүйл. Бүгд дуусна. Бид бүгдээрээ эндээс нүцгэн буцна. Үнэн хэрэгтээ тэдэнд тэр зүйлс байхгүй гэсэн үг. Хэрэв байсан бол тэд түүнийгээ үхэхдээ өөртөө хамт аваад явна. Шошготой ирсэн, шошготой буцна. Бидэнд харьяалагддаг бүх зүйл тэр. Атаархалтай тэмцэнэ гэдэг нь эдгээр зүйлийг ойлгох явдал юм. Тэгээд л гүйцээ.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс бэлтгэсэн: Балабхадра дас

Spread the love

Бурханд үйлчилнэ гэдэг нь бараг л залбиралтай адил. Нэгэн залуу намайг Питерт лекц уншиж байх үед над руу дөхөж ирээд өөрийн түүхээ ярьж өгсөн юм. Ажил дээр нь түүнд олон том бэрхшээлүүд байж л дээ. Тэгээд тэр залуу сүмд очжээ. Хавар цаг байж. Тэнд очоод тэр, танайд ажилламаар байна гэжээ. Гэлэнмаа ч юм уу үйлчлэгч эмэгтэй ч юмуу хэн нэг эмэгтэй түүнд цэцгийн мандалд цэцэг тарих хэрэгтэй байгаа тухай хэлжээ. Тэр залуу ч хэлсэн ёсоор нь хаа сайгүй цэцэг тарьсан байна. Тэрээр тэнд бүтэн өдөржин ажиллажээ. Энэ ажилд тэрээр өөрийн амралтын бүх өдрөө зориулжээ. Дараа нь мөнөөхь эмэгтэй түүн дээр ирж, хийсэн ажлыг нь хараад “Чиний амьдралын бүх зүйл сайхан болноо” хэмээжээ. Гэтэл үнэхээр ч хэд хоногийн дараа түүний ажил дээр байсан бүх асуудлууд нь шийдэгдсэн байна. Бурханд үйлчлэх нь ингэж л үйлчилдэг.

Хэрэв хүн Бурханд үйлчлэх ямар нэг үйлчлэлийг өөр дээрээ авсан бол түүний хувь тавилан, төөрөг зурхай гээд та юу гэж л нэрлэнэ, тэр бүхэн бүтэн хүчээрээ үйлчлэхээ больдог. Бурханд үйлчлэх үйлчлэл хүчижэхийн хирээр хувь тавилангийн нөлөөлөх нөлөө төдийчинээ буурдаг. Яагаад гэвэл хэрэв та Түүнд үйлчилвэл Тэр танд үйлчилдэг. Бурхантай холбоотой хувийн харилцаа тогтож буй нь тэр юм.

Жишээ нь, ерөнхийлөгчийн хүү болон эгэл жирийн оюутан хоёр байлаа гэе. Тэд хоёулаа л оюутан. Тэгвэл хэнд нь сурахад илүү хялбар байх вэ? Мэдээж, ерөнхийлөгчийн хүүд. Яагаад гэвэл түүнд ерөнхийлөгчтэй харьцах хувийн харьцаа байгаа болохоор тэр. Ерөнхийлөгчийн хувьд тэр зүгээр нэг оюутан биш, мөн хүү нь. Үүн шиг хүн Бурханд үйлчлэн зүтгээд ирэхэд Бурхантай холбоотой хувийн харилцаа тогтдог. Хууль дүрмүүд энэ тохиолдолд хоёрдугаарт тавигддаг.

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын “Өөрийгөө албадан инээмсэглүүл” лекцээс, Санкт-Петербург. 2017.10.17

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Spread the love

Сугар төөрөг зурхай дээр нь хүчтэй хүмүүс ямаршуу харагддаг вэ? Нэгдүгээрт тэд маш удаан хугацаанд залуу харагддаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Сугар нь залуу насыг бэлэглэдэг. Тэрээр өөртөө Санживани эрчмийг шингээсэн байдаг. Ведэд өгүүлснээр, залуу байхыг хүсэгч нар нь Сугар гаригт мөргөх хэрэгтэй хэмээсэн. Үүнтэй холбоотой тусгай зан үйлүүд бий. Сугар нь мөнхийн залуу нас, гоо сайхныг бэлэглэдэг. Жишээ нь, Людмила Гурченко гуйа байна. Тэр 75 настай. Гэвч өөрийгөө яг л залуухан эмэгтэй шиг авч явдаг. Үүнийг анзаарсан уу? Та бүхэн түүнийг хөгшин эмэгтэй гэж лавтай хэлэхгүй.

Сугар нь залуулаг сэтгэл зүйг өгдөг. Мөн тэр ч байтугай биемахбодь удаан хугацаанд өтлөж хөгширдөггүй. Ийм учраас бүхий л сугарынхан залуу сайхан харагддаг.

Сугарын эмэгтэйчүүд бөөрөнхийдүү биетэй, үлгэр жишээ гадаад төрхтэй, тачаангуй. Тэднээс Сугарын эрчим цацарч байдаг. Уруул, нүд нь маш мэдрэмтгий, хилэн арьстай, буржгар үстэй. Хэрэв үс төрөлхөөсөө буржгар бол энэ нь төөрөг зурхай дээр Сугар нэн хүчтэй байна гэсэн үг юм.

Сугар нь хаадын гариг бөгөөд сугарын хүмүүс гоо сайхан, эд баялаг, тансаг амьдралд хүчтэй татагддаг.

Сугарын эрчүүдийн хувьд мөн л адил. Тэд маш загварлаг, маш гоо зүйн мэдрэмжтэй хүмүүс байдаг. Хууз сахал, ооч сахал, живэр сахал зэрэг нь нэн дэгжин зохицсон байдаг. Д.Артаньян бол Сугарын эрэгтэйн нэгэн хэв шинж. Сугарын эрчүүд зангиа зүүх болон албан  ёсны хувцас зэрэгт дургүй… Хүчтэй Сугар бүхий эрчүүд нь шунал тачаал ихтэй ба маш гоё ярьдаг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

Scroll to Top