Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 1 5 3
Users Today : 4
Users Yesterday : 29
Total Users : 14153
Views Today : 4
Views Yesterday : 50
x – Алив та энэ номнуудаас уншаач. Таныг төгс төгөлдөрт хүргэх их чухал номууд.- Зөндөө уншсаан. Ойлгохгүй юм байна лээ. Тэр олон ойлгомжгүй нэр томъёонуудыг ээ. Цагийн гарз. 

Иймэрхүү яриа Кришнагийн ухамсрын зам мөрөөр замнагчид хийгээд түүний идэвхи муутай, оюун сул тойрон хүрээлэгчид нарын хооронд болдог. Энэ бол маш түгээмэл харилцан яриа болохыг тэд бараг л бүгд мэднэ. Ведийн соёлын гэсэн

өргөтгөлтэй Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүд нь зүгээр өнгөц харахад нээрэн  таних мэдэхгүй нэр томъёо ихтэй мэт боловч хүн өөрийн оюун ухаанаа багахан шиг л дайчлаад уншихад ойлгохгүй зүйл гарахгүй.  Дээр дурдсан нөхдүүд Кришнагийн ухамсрын ном судруудыг ойлгохгүй байнаа гэсэн атлаа А.Дюма, Жюль Верн, Майн Рид, Ж.Пүрэв, Д. Гармаа гэх мэт зохиолчдын хүн цохиж унагамаар том том романуудыг уншихаараа ямар их ойлгодог гэж санана. Тэр ч байтугай тэр зохиолуудын баатруудын нэрийг хичнээн гадаад, англи, франц байлаа ч их цэвэрхэн дуудна. Тэрийг хачин их амтархан унших ба ярьж хөөрнө. Мөн Солонгосын телевизийн олон ангит кинонуудыг суваг солин түүн үзчихээд тэр кинонуудаа, хооронд нь хольж хутгалгүй хачин сайн ойлгохыг яана. Тэр киноны дүрүүдэд тоглогчдын нэр, ус,гэр бүл нарийн ширийн бүхнийг нь нэвт шувт мэднэ. Тэгэхээр энэ нөхдүүд бас ч дүүрсэн амьтад биш байгаа биз. Гэтэл яагаад бидний чухал гээд байгаа номуудыг уншихгүй, ойлгохгүй байгаагийн учрыг мэдэх үү? Учир нь ганц зүйлд л байгаа юм. Тэр нь түүнийг ойлгох хүсэл байхгүйд оршино. Харин ойлгоё гэсэн чин эрмэлзэл байвал дан нэр томъёоноос тогтсон эртний сурвалж бичиг байлаа ч уншиж, ойлгож чадах нь тодорхой. Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно гэдэг дээ  Яагаад чухал гэдгийг бага ч болов ойлгоосой гэсний үүднээс энд би нэгэн жишээг татъя. Энд би Шрила Прабхупадын хувийн дагуул шавь байсан Шрутакиртын “Хэцүү нь юу байнаа? ” номоос иш татъя.

sa 1973 оны  дөрвөн сарын 21. Олон Улсын Кришнагийн Ухамсрын Нийгэмлэг. ОУКУН. Лос-Анжелес…. Би Шрила Прабхупадын өрөөнд орох бүртээ сургамжтай зүйлийг олж мэддэг байлаа. Нэгэн удаа намайг

ороход тэрээр ганцаар суугаад, өөрийнхөө номыг уншиж байв. Энэ үед тэр номыг өөрөө биш харин өөр хэн нэг хүн биччихсэн мэт л харагдаж байсан юм. Тэрээр түүнийг утга зүйн болон дүрмийн алдааг нь хянаж байгаа зохиогч нь биш мэтээр уншиж байлаа. Харин өөрийн бүх зүрх сэтгэлээрээ уяатай байдаг Дээд Бурханы тоглоом наадгайгаар цэнгэн буй цэвэр чин бишрэлтэн мэтээр уншиж байсан. Лос-Анжелес хотноо би нэг удаа түүний өрөөнд юм хийхээр орох тэр мөчид түүнийг “Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө” номыг уншиж суухыг харсан юм. Намайг түүнд мөргөн сөгдөх үед Шрила Прабхупада, над руу хараад: “Хэрвээ чи ердөө зөвхөн ганц энэ номыг л уншаад, түүнийг ойлгосон байхад чи энэ амьдралдаа л Кришнагийн ухамсрыг олох болно” гэж хэлсэн. Үүнээс хэдэн сарын дараагаар би Шрила Прабхупадаг “Чин бишрэлийн рашаан” номыг уншиж суухтай таарчихав. Яг л нөгөө өмнө харж байсан шигээ над руу хараад: “Маш сайхан ном. Тэр ч байтугай өөр ямар ч ном уншилгүйгээр зөвхөн түүнийг уншсанаар Кришнагийн ухамсрыг өөртөө хөгжүүлж чадна” гэж хэлсэн юм.  Шрила Прабхупада өөрийн жишээгээр биднийг сургадаг байсан. Тэр өөрийн хийдэг бүхнээ биднийг хийхийг хүсдэг байв. Тэр биднийг өөрийнхөө номуудыг уншихыг хүсдэг байсан хийгээд өөрөө ч тэднийг шимтэн уншдаг байсан юм. …

wq Энэ жишээн дээрээс Прабхупадын орчуулсан, тайлбар хийсэн Ведийн үнэ цэнэтэй судар номуудыг унших нь ямархуу ач холбогдолтойг Кришнагийн ухамсрын тухай тодорхой мэдлэг бүхий хүмүүс ойлгож чадна. Харин огт мэдлэггүй жирийн хүмүүст Кришнагийн ухамсар гэж юу болох тухай товч ойлгоц өгье. Кришнагийн ухамсар нь

–         Өөрийн жинхэнэ би-гээ танин ухамсарлах –         Дээд Бурхан Кришнаг танин ухамсарлах –         Дээд Бурхан Кришнатай холбоотой өөрийн холбоо харьцаагаа ухамсарлах гэсэн    үндсэн ухагдахуунуудыг агуулж байдаг. Бид Бурхантай завсрын, зарц албатын, найз нөхрийн, аав, ээжийн, амраг сэтгэлийн гэсэн таван үндсэн харьцаанд мөнхөд оршиж байдаг. Энэ харьцааг тодруулан, ил гаргахын тулд, энэ харьцаагаа ойлгохын тулд бид Кришнагийн ухамсрын зам мөрөөр замнадаг. Өөрөөр хэлбэл өөрийн анхдагч, мөнхийн тэр дүрээ эргэж санах явдал. Бид сая, сая амьдралыг туулан өнгөрсөн авч тэднийг бүгдийг нь байтугай нэгийг нь ч эргэн санаж чаддаггүй. Тэгвэл энэ бүгдийн чанадад байх бидний анхдагч, унаган, цэвэр, мөнхийн дүр төрхийг маань зөвхөн энэ эрдэм ухаан л танд нээн өгч чадна. Өөр ч ямар ч эрдэм ухаан биш. Түүнийгээ эргэн санах нь бидний өөрийн жинхэнэ гэр орон болох бурханлаг мөнхийн орондоо буцан очих аялалын “тийз” болно. Тийм болохоор ямархуу чухал процесс болохыг та бүгд ойлгох биз ээ. Тийм ч учраас эдгээр номуудыг унш, унш бас дахин унш гэж л хэлэх нь ч багадах бизээ.  Өөр зам байхгүй.  Балабхадра дас

 

 Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүдийг тараан түгээцгээе. Ингэснээр бид мунхгийн саварт гүн атгагдсан өөрийн ахан дүүс болсон болзолт сүнснүүдийг аварч чадна.

биш. Та бидэнд хэрэв жаахан Тэгээд ч зогсохгүй энэ нь бидний бурханлаг хөгжил дэвшилд ахиц авч ирнэ. Энэ бол цэвэр трансцендент үйл ажиллагаа юм. Материаллаг үйл ажиллагаа мөнгө байлаа гэж бодоход түүнийг хүмүүст хуваагаад өгчихвөл та гар хоосон хоцорно. Энэ бол материаллаг эд зүйлийн хууль. Харин бурханлаг мэдлэгийг тараах нь үүнээс эрс  ялгаатай бөгөөд та хэдий чинээ эрдэм мэдлэгийг хүмүүст хүргэнэ төдийчинээ хэмжээгээр таны бурханлаг саван дахь мэдлэгийн хэмжээ тань нэмэгдэнэ. Бид өөрсдөө трансцендент эрдэм мэдлэгийн зах зухаас атгаж авсан нь хангалттай бус. Олж авсан энэ жаахан зүйлээ та биднийг тойрон хүрээлсэн золгүй олон зовж зүдэрсэн сүнснүүдэд хүртээе. Энэ бол жинхэнэ буянт үйл. Дэлхий маань мэхлэгч хийгээд мэхлэгдэгчдээр дүүрчээ. Юмсын жинхэнэ нүүр царайг бид өөрсдөө жинхэнэ бурханлаг мэдлэгийг олж сонссоноор, ойлгосноор танин ухаарч чадна. Бидний нүдэн дээр ах дүүс, төрөл төрөгсөд  маань өвдөж, зовж, үхэж, төрж байна. Бид үүнийг энгийн нүдээр, зэрвэс хараад өнгөрдөг. Гэтэл энэ бүгдийн үр үндэс, учир начрыг тунгаан бодох зайлшгүй хэрэгтэй. Бодох боломжийг, орчлон ертөнц дээр болж буй бүхнийг үнэн байдалтай харьцуулах боломжийг Кришнагийн ухамсрын номууд олгодог. Өөр ямар нэг бүтээл биш. Эд бол эгэл жирийн номууд биш билээ. Тэднээс трансцендент гэрэл туяа цацарч байдаг. Тэр номууд Дээд Бурханы трансцендент сургаалуудыг агуулж байдаг. Энэ номуудын ядаж нэг хуудсыг уншвал, үгүй ядаж нэг өгүүлбэрийг уншвал хүн мөнхийн ашиг тусыг хүртэх нь дамжиггүй гэж Шрила Прабхупада хэлсэн байдаг. Тийм болохоор номыг өөрсдийн бүх бололцоогоор түгээцгээе. Ном түгээх үйл нь цэвэр бурханлаг үйл тул дотроо бурханлаг цэнгэл жаргалыг хадгалж байдаг. Өөрөөр хэлбэл Бурханы холбогдолтой бүх зүйл адил трансцендент мөн чанартай. Түүний нэр алдар, Түүний тоглоом наадам, Түүний шинж чанар гэх мэт. Үүн шиг Түүний нэр алдрыг түгээн дэлгэрүүлэх нь тийм мөн чанартай. Бурханлаг үйл ажиллагаа болгон дотроо заавал трансцендент цэнгэл жаргалыг агуулж байдаг. Энэ нь яг л чихрийн дотор талд байдаг бурам шиг. Бид эхэндээ Бурханы ариун гэгээн нэрийг унших үйлээс трансцендент амтыг мэдэрч чадахгүй. Энэ үйлийг туйлын цэвэр байдлаар ангижирсан сүнснүүд л хийдэг. Харин бид тийм мэт амтыг Бурханы төлөө ажиллаж, зүтгэснээр амсаж болно. Аржуна тулалдааны талбар дээр маха-мантра уншаад зүгээр суугаагүй. Харин тэр Бурханы сургаалыг дагаж тулалдаанд оролцсон. Тэгснээр тэр трансцендент мэдлэгийг олсон. Бидний хувьд мөн л тулалдах хэрэгтэй. Харин зэвсэг маань Шрила Прабхупадын номууд байх болно. Энэ бол ямар ч халуун, хүйтэн зэвсгээс хол илүү хүчтэй зэвсэг. Энэ зэвсэг хүний мунхгийн харанхуй, бурхангүй үзлийг тас цавчиж хаяна.

zx Бид өөрт ногдсон бурханлаг үйлүүдээ өөгүй цэвэр хийхийн зэрэгцээ(жишээ нь 16 тойргоо өдөр бүр тогтмол унших гэх мэт) өөр ямар нэг практик бурханлаг үйлийг

хийж байх хэрэгтэй. Энэ нь орлогын 2-3 эх үүсвэртэй хүнтэй төстэй юмуу даа. Гэхдээ бизнесмэн хүнээс ялгагдах шинж нь гэвэл бизнесмэн өөрийнхөө ашиг орлогын төлөө хөлсөө дуслуун зүтгэснээр түрийвч нь зузаардаг бол бид зовон зүдэрсэн арчаагүй дорой амьд амьтдын төлөө зүтгэж байгаагаараа ялгагдана. Ингэснээр бидэнд ямар нэг материаллаг урамшуулал шагнал ирэхгүй. Харин Бурхан Эцэг маань бидний зүтгэл, дуслуулсан хөлсийг хараад бурханлаг шагнал өгдөг. Чухамдаа бид энэ шагналыг авахын төлөө зүтгээгүй, зүгээр л тэр хөөрхий амьтдыг өрөвдөх сэтгэлд хөтлөгдөж л энэ үйлийг хийсэн. Харин дагалдах бүтээгдэхүүн нь Бурханы адислал байх болно. Ийнхүү бидний бурханлаг хөгжлийн хурд тодорхой хэмжэгээр нэмэгдэнэ гэдгийг анхааралдаа авах хэрэгтэй. Бидний Бурханыг танихуйн түвшин нэмэгдсэнээр бид энэ үйлийг өрөвдөн энэрэхийн сэтгэлийн хамт, Бурханыг баясуулан цэнгүүлэхийн тулд хийдэг болно. Энэ бол жинхэнэ Кришнагийн ухамсрын төгс төгөлдөр түвшин юм. Ном түгээхийн утга учир, ач холбогдлыг өгүүлсэн Шрила Прабхупадын үгүүдээс цөөн хэдийг танд толилуулъя. Эндээс ном түгээх нь хэдий хир чухал болохыг улам илүү ойлгох бизээ.    Ном түгээх нь дэлхийн бүх хүмүүст аугаа их зол жаргалыг авч ирэх цор ганц үйл мөн. Хоёр минутын номлолоор та юу өгч чадах вэ? Тэр хүн таныг сонсчихоод л яваад өгнө. Харин хэрэв тэр хүн ном аваад хоцорвол энэ нь түүнд мөнхийн ашиг тусаа өгнө. Энэ номууд нь маш хүчирхэг ба тэднийг уншсан ямар ч хүн лавтай Кришнагийн ухамсрыг олмуй. Тийм болохоор бидний энэ номыг тараан түгээх нь маш их үнэ цэнэтэй үйлчлэл зүтгэл юм.Ном тараан түгээх нь хамгийн чухал үйлүүдийн нэг: Үүнд эргэлзэх зүйл үгүй. Сүм гэдэг бол зүгээр л идээд, унтаад байх газар биш. Харин бид эндээс өөрийн цэргүүдээ майатай тулалдуулахаар илгээдэг. Майатай тулалдана гэдэг нь мянга, мянган, сая, сая номуудыг болзолт сүнснүүдийн алган дээр тавих явдал юм. Энэ нь дайны үед тэсрэх бөмбөг тэнгэрээс бороо мэт бууж байдагтай л адил  зүйл. Шримад-Бхагватам шиг утга зохиол бүх орчлон даяар байхгүй юм. Түүнтэй харьцуулах зүйл үгүй. Түүнтэй харьцуулах зүйл үгүй. Үг бүр нь хүний нийгэмд сайн сайхныг өгнө. Яаж ийгээд номууд маань хэн нэгний гар дээр хүрвэл тэр заавал ашиг тусыг нь хүртэнэ. .. Тийм болохоор л бид “Алив ном түгээгээч, ном түгээгээч, ном түгээгээч” гэж цохон тэмдэглээд байгаа юм шүү дээ. Ном болон сэтгүүл түгээх нь бидний хамгийн чухал үйл юм. Ном үгүй бол бидний номлол баттай үндэс суурь үгүй болно.  Кришнагийн ухамсрын чандмань эрдэнэ мэт ном хэвлэлийг түгээн дэлгэрүүлэхэд хүн бүр гар бие оролцохыг уриалж байна. Бид сайндаа л 300-хан ном хэвлүүлдэг. Үүнээс 30 чин бишрэлтэн байлаа гэхэд хүн бүр ядаж жилийн туршид 10, 10 номыг аз хийморьтой болзолт сүнсний гарт атгуулж чадвал энэ номуудын хэвлэгдсэн учир зорилго биелэнэ. Тэгснээр бид ч өөрсдөө түүний бурханлаг үр шимийг амсана. Харин  энэ үнэлэшгүй  үнэ цэнэтэй номууд маань өөрийн гол үүргээ биелүүлж чадалгүй, агуулахын мухарт “гуниглан” хэвтэж байгаа нь харамсалтай бас өрөвдөлтэй.  Балабхадра дас

 

Бид Кришнагийн ухамсарт суралцах болон Кришнагийн ухамсраа бусадтай хуваалцах тэнцвэрт байдлыг хадгалах талаар үргэлж анхаарал тавьж байх хэрэгтэй.

Тэнцвэр алдагдахад маш олон төрлийн хүндрэлүүд гарч болно. Эхний асуудал бол бухимдал: “үйлчлэн зүтгэж” байхдаа ч хүртэл бухимдах тохиолдол бий. Кришнагийн ухамсараар сайхан хөвж явтал бухимдал төрвөл бидэнд ямар нэг асуудал байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Шрила Прабхупада Кришнагийн ухамсар нь кевала ананда канда  гэж хэлсэн: кевала (бүрэн дүүрэн/цэвэр ариун гэсэн утгатай санскрит үг) бол маш чухал, энэ нь Кришнагийн ухамсар заримдаа л ананда (жаргал цэнгэлийн төлөв байдал) байдаг гэсэн үг биш юм. Хэрвээ Кришна-гийн Ухамсарт зовж байвал энэ нь бид Кришна-гийн ухамсаргүй байна гэсэн үг.

Тэнцвэрийг алдаж байгаа бас нэг шинж нь өрсөлдөх сэтгэлгээ. Тухайн хүн бүрэн Кришна-гийн ухамсартай л байгаа бол бусдын амжилтанд ямар ч байдлаар атаархдаггүй. Бхагават Гита 2.70 – хэлэхдээ бишрэлтэн нь далайтай адил, маш олон гол түүнд цутгадаг ч далай нь үргэлж дүүрэн байх бөгөөд хэзээ ч эргээ хальдаггүй. Үүнтэй адилаар бишрэлтэн нь үргэлж хангалуун, тогтвортой ба бусад зүйлд  тэвдэж сатаардаггүй болно.

Яагаад тэнцвэр чухал вэ?

Алтан өндөг гаргадаг эм тахиатай нэгэн фермерийн түүх бий. Түүний шунал, атгаг санаа нь хэрээс хэтэрч тахианыхаа хооллодог эвэр хошууг нь  тасдаж хаяхад харин өнөөх нь үхсэн гэдэг.  Шрила Прабхупада үүнийг хугас тахианы ойлголт буюу ардха куккути няаяа  гэж нэрлэсэн юм. Үүнтэй адилаар хэрвээ бид бусдад үйлчлэхэд өөрийгөө зориулж байвал алтан өндөгөө дараж байна гэсэн үг, харин өөрийгөө л бөөцийлж байвал хооллож байгаа хэрэг. Бидний хувьд энэ хоёрын хоорондох тэнцвэр алдагдахгүй байх ёстой.

 

 

Чайтаниа Чран прабхуг, Бхишма Иога-ийн удирлага доор байдаг Адитяа прабху

Орчуулсан: Б.Зориг.

iskconpune@yahoogroups.co.in -ээс хүлээн авсан.

 

Бурханы өршөөлт Чайтанйа Чаран Прабху

 ярьж байна.

 

2008 оны 9-р сарын 1

Шуналыг хянах нь насан туршийн тэмцэл гэж Кришна Бхагавад Гитад айлдсан билээ. Тэр ч байтугай чин бишрэлтэнгүүдийн хувьд ч шуналыг хол чулуудан хаяагүй; бид шуналын эсрэг шийдэмгийгээр үгүй гэж хэлэхэд түүний дайралт буурдаг; гэвч оршсоор л байдаг. Шрила Прабхупада үүнийг гэрийн тэжээвэр нохойны жишээн дээр тайлбарласан байдаг: чи түүнийг дандаа эрхлүүлж; хайрлаж; тоглож хүслээр нь байдаг байж; гэтэл нэг өдөр эмч ирээд энэ нохой чинь галзуу юм байна, хэрэв таныг хазвал та үхэх болно гэж л дээ; тэгээд та түүнээс салахын түүс болж,  өшиглөн гаргахыг оролдоно. Гэтэл харин нохой маань сүүлээ шарвалзуулаад л буцаад ирнэ.

Бид түүний унжсан хэл, дуулгавартайгаар шарвалзаж буй сүүлийг нь хараад “энэ ч тийм муу нохой биш шүү, ийм хөөрхөн гөлөг шүү дээ, миний хөөрхөн гөлөг” гэж хэлэхэд тэр бидний хажууд дахин ирээд суудаг. Гэнэт бид түүний галзуу гэдгийг нь санамагцаа дахиад л  хөөж тууж эхлэнэ; гэвч тэрээр дахиад л хүрээд ирдэг. Бид урьд нь түүнийг маш их хайрладаг байсан учраас нохой тийм ч амархан явчихдаггүй; иймээс Шрила Прабхупада эргэж ирэх тоолонд нь түүнийг саваагаар сайтар цохиж бай гэж хэлдэг байв. Хорхой тань хүрээд байвал ҮГҮЙ гэж шийдэмгийгээр хэлэхийг л энд саваагаар цохино гэж хэлээд байгаа юм шүү дээ. Энэ нь бидний хорхой хүрэхэд буюу шунал хүсэл маань асахад нохойг занчиж байгаатай адилаар түүнээс бүрэн татгалзах ёстой  гэсэн үг юм. Гэвч бид жаахан анзаарч харвал энэ нь жинхэнэ цохилт биш л дээ. Гэвч бид нохойг ирэх болгонд нь л цохин хөөж явуулаад байвал нэг л өдөр тэрээр бидэнд төвөг учруулахаа болино доо.

Орчуулж бэлдсэн: Б.Зориг

 

Яаж “зүгээр л уншаад сонсох вэ?”

Шрила Прабхупада “Мантраг магтан дуулахад юу нь хэцүү байх билээ? Зүгээр л уншаад, сонсох хэрэгтэй” хэмээн айлдсан байдаг.  Энэ  ийм амархан байхад хүмүүсээс тийм их хүчин чармайлт шаардана гэж үү? Цэвэр чин бишрэлтэнд мантра магтан дуулахад, сонсох нь мэдээж хэрэг маш амархан.

Тийм ч учраас Жапаг сүнслэг амьдралын барометр гэлцдэг. Энэ юу гэсэн үг вэ? Зүрх сэтгэлдээ бид хэр ариуссанаас хамааран тэр хэмжээний аз жаргал, баяр цэнгэл, хүсэл тэмүүлэлтэйгээр Ариун Нэрэнд ойр очдог. Тодорхой хэмжээний ариусалд хүрээгүй нэгэнд мантраг магтан дуулах нь маш хэцүү даалгавар болж, томоохон сорилт болдог байна.

Ариун нэрсийг магтан дуулах, Түүнээс өмгөөлөл эрэх хүсэл дээрээ үндэслэн бид сүнслэг амьдралын хаана байгаагаа ойлгож болно. Тийм ч учраас “зүгээр л уншаад сонс” гэж биднийг хэлэхэд энэ нь тийм ч амар биш, хүнд байдаг. Бид үүнийг амьдрал дээрхи дадал туршлагаасаа мэднэ. Тэгвэл үүнийг хэрхэн сайжруулах вэ?

Бидний систем Ариун Нэрийг яаж нөлөөлдгийг мэдсэний дараа л бид Түүн рүү үнэхээрийн чин сэтгэлээсээ тэмүүлэх урмыг авч болно.

         Рупа Госвами “кинту адарат анудинам” гэж хэлсэн байдаг. Шар өвчтэй хүний хэл нь чихрийн нишингийн шүүсний чихэрлэг амтыг гашуун амттай  гэж мэдэрдэг бөгөөд үүнийг эм байдлаар уусаар байх ёстой гэж тэр хэлдэг.

Үүнд л гол түлхүүр нь байгаа юм. Тэрээр хэлэхдээ бид адарат буюу маш их хүндэтгэлтэйгээр ба анудинам буюу өдөр бүр (Ариун нэр лүү) тэмүүлэх ёстой. Тэгвэл бүх сэжиг, эргэлзээ үндсээрээ үгүй болж, Ариун Нэрэнд дурлан татагдах мөч ирэх болно.

Scroll to Top