Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 8 9 4
Users Today : 14
Users Yesterday : 49
Total Users : 12894
Views Today : 27
Views Yesterday : 89

Хүмүүс Бурханыг хайж байна. Сэтгэгчид гэж нэрлэгдэгчид, аугаа том эрдэмтэд Бурханыг танин мэдэхээр тэмүүлж байна. “Бурхан тийм байж магадгүй, тийм л байж болох юм” гэх мэтчилэн. Яагаад “тийм байж магадгүй” гэж. Та Бурханыг мэдэхгүй байна. Та тэр тухай мэдэхгүй гэдгээ зүгээр л хүлээн зөвшөөр. Яагаад та хууран мэхлээд байгаа юм бэ? “Магадгүй” гэдэг нь би мэдэхгүй ээ гэсэн үг. Гэвч та яагаад “би мэдэхгүй” гэж хэлэхгүй байгаа билээ? Гэвч эдгээр үл бүтэх этгээдүүд “магадгүй тийм л байж болох юм” гэж хэлдэг. Яагаад “тийм байж магадгүй” гэж? Бурхан гэдэг энэ. “Би ийм” хэмээн Кришна Өөрөө Бхагавад-гитад айлдсан. Кришна: “Энэ бол Би” гэж хэлсэн.

Ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате (Бгита.10.8).. Түүнд бүх мэргэдүүд, ариун гэгээнтнүүд мөргөдөг…

Ингэж Бурхан Өөрөө биечлэн өөрөө өөрийнхөө тухай тайлбарласан байна. Түүнийг бүх нэр хүндтэй бодгалиуд хүлээн зөвшөөрдөг. Эрт цаг үеийн төдийгүй саяхны  500, 700 жилийн өмнөх аугаа аугаа ачарья нар болох Шанкарачарья, Раманужачарья, Мадхавачарья, Вишну Свами гэх мэт аугаа ачарья багш нар .. Сүүлийн 500 жилийн аугаа багш нар ч, мөн Шри Чаитанья Махапрабху гээд л.. Бүгд л Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж үздэг. Гэтэл эдгээр үл бүтэх этгээдүүд Бурхан гэж хэн юм бол гээд л эрж хайж байна. ..Бурхан энд байна, гэтэл тэд түүнийг хайгаад л. Ийм ч учраас Бурханыг хайж байгаа мөртөө ямар нэг онол, төсөөлөл дэвшүүлэн тавьж байгаа бол энэ бүхэн нь тэнэглэл ба мэхлэлт юм.  Та Бурханыг мэдэхгүй. Үүнийгээ хүлээн зөвшөөр. Тэгсэн цагт бүх зүйл сайхан болно… Та Бурханыг Түүнээс Өөрөөс нь юм уу эсвэл Түүний төлөөлөгчөөр дамжуулан танин ойлгож болно. Эсрэг тохиолдолд энэ нь боломжгүй.

Шримад-Бхагаватам. 1.2.7 лекцээс. 1973 оны арван нэгэн сарын 13, Дели

Ахимсын зарчмыг дагана гэдэг нь нэг ч амьд бодгалийн хөгжилд саад болохгүй байхыг хэлнэ. Хэн нэг нь сүнсний очийг алж устгаж болохгүй юм чинь, тэр ч байтугай биеийг нь устган хөнөөж байлаа ч ингэх боломжгүй болохоор мэдрэхүйгээ хангаж, махыг нь идэхийн тулд түүний биеийг хөнөөхөд буруудах зүйл байхгүй гэж бодох ёсгүй. Өнөө цагийн хүмүүс хангалттай хэмжээний үр тариа, жимс, жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн байсаар байтал амьтны мах идэхэд маш ихээр дурлан татагдаж байна. Угтаа бол хүмүүст амьтдыг алах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Хүн бүхэнд энэ нь хамаатай. Өөр ямар ч сонголтгүй болсон үед хүмүүнийг амьтны мах идэхийг зөвшөөрдөг ч, тухайн амьтныг тахилга өргөл болгосны дараа идэхийг зөвшөөрдөг. Ямартай ч хоол хүнс хангалттай байсаар байгаа тохиолдолд бурханлаг өөрийгөө танин ухаарахуйн зам мөрдөө үнэхээрийн дэвшил гаргахыг хүсч байгаа хүмүүс нь ямар ч тохиолдолд адгуус амьтдад хүч хэрэглэх ёсгүй.

Жинхэнэ ахимса гэдэг нь өөр нэгэн амьд амьтны эволюцийн хөгжилд саад болохгүй байхыг хэлдэг. Адгуус амьтад нь нэг амьтны биеэс нөгөө амьтны биед шилжих замаар эволюци буюу хувьслын шатаар дээш өгсдөг. Амьтныг алж хөнөөснөөр бид түүний тэрхүү хөгжилд нь саад болж байгаа хэрэг юм. Хэрэв ямар нэг амьтан тодорхой тооны өдөр эсвэл тодорхой жилээр тухайн амьтны биед байх ёстой байтал түүнийг алж орхивол тэрээр тэрхүү биед байх хугацаагаа дуусгахын тулд дахин тэр биеийг авдаг. Зөвхөн үүний дараа л өөр биед шилжин төрөх боломжтой болно. Тиймээс бид өөрсдийн хэлээ баярлуулахын тулд адгуус амьтдын хувьслын хөгжилд саад болох ёсгүй. Үүнийг л ахимса гэж нэрлэдэг.

Шрила Прабхупада, Бхагавад-гита. 16.1-3 шүлгийн тайлбар.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

..Жишээ нь, багш нь сурагчиддаа математикийн хичээл зааж байсан гэж бодьё. Ангид олон хүүхдүүд бий. Тэдний түвшин янз бүр. Зарим нь хангалттай ойлгох чадвартай, зарим нь чадваргүй. Шавь нар бүгд янз бүр. Тодорхой нэг сэдвийг заагаад багш: “За ойлгосон уу, хүүхдүүдээ? Чи ойлгосон уу? Бас чи?” гэх мэтээр асуудаг. “Тэгсэн, тэгсэн, ойлгосон” л гэцгээнэ. Гэвч мулгуу толгойтой шавь юу ч ойлгоогүй  хэдий ч, хэзээ ч: “Би ойлгосонгүй ээ” гэж хэлдэггүй. Тэрээр: “Хэрэв би ойлгоогүй гээд хэлчих юм бол бусад хүмүүс намайг юу гэх бол” гэж дотроо боддог. Багш маш гайхамшигтай байдлаар тайлбарлаад байхад ч юу ч ойлгодоггүй тийм мулгуу. Ичимхий бүргээсээ юм уу эсвэл өөр бас бус шалтгаанаар: “Тиймээ, би бүгдийг ойлгосон” гэж хэлдэг. Үр дүн нь ямар байх вэ? Тийм шавь өсөж хөгжиж чаддаггүй. Түүнийг дараагийн ангид нь оруулдаггүй. Тэрээр шалгалтан дээрээ унадаг. Ийм байдлаар төгс төгөлдөрт хүрч болно гэж үү? Капатья буюу хоёр нүүр нь төгс төгөлдөрт хүрэх замд бий болох асар том саад юм.

Өдөржин, шөнөжин,  бүтэн хоногийн туршид бид ямар нэг хоёр нүүр гаргалгүйгээр гуру болон Гаурангад үйлчлэн зүтгэх ёстой. Хоёр нүүртэн нь өөрийгөө, гуру болон Гаурангийн аугаа албат маягаар харагдуулж болох авч түүний дүр эсгэлт гуру болон Гаурангаг хуурч чадахгүй. Тэд, тэр бол аугаа хоёр нүүртэн гэдгийг андахгүй сайн мэдэж байдаг. Үнэнээсээ унтаж байгаа хүнийг амархан сэрээж болох ч унтаж байгаа дүр эсгэгчийг сэрээнэ гэдэг боломжгүй. Та түүнийг сэрээж чадахгүй. Яагаад гэвэл тэр хоёр нүүртэн, дүр эсгэгч… Гуру болон Гауранга, садху – гуру, махажан нар бол патита-павана боловч капата-павана нар биш. Өөрөөр хэлбэл тэд хамгийн унан доройтсонуудыг аврагч мөн хэдий ч харин хоёр нүүртнүүдийн аврагч биш. Өөрийн зүрх сэтгэлд хоёр нүүрийг ургуулан хөгжүүлэгч нь залирхгаар Брахмалокад хүрч болох ч хэзээ ч ангижралыг хүлээн авахгүй.

Шрила Гоур Говинда Свами “Кришна-катхамрита-бинду”

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Аюурведийн бичээсүүд эмчилгээний арга хэрэгслийг дараахь үндсэн гурван төрөлд хувааж үздэг: деви, мануши, асури буюу тэнгэрийн, хүмүүний, чөтгөрийн. Деви буюу тэнгэр бурхдын эмчилгээнд адис, ерөөл, мантра тарнийн уншлага, махбодийн эмчилгээ, үнэт чулууд, гэрлээр болон сэтгэл зүйн эмчилгээ гэх мэт эмчилгээнүүд багтдаг. Мануши буюу хүний гэдэгт зөв хооллолт, эм тан уух гэх мэт ордог. Асури буюу чөтгөрийн эмчилгээний арга зам нь өвчнийг өвдөлтөөр эмчлэх арга юм. Энэ төрлийн эмчилгээ нь өөртөө биеийг хатгах, цоолох, биед ямар нэг бодис гаднаас оруулах, урах зүсэх буюу мэс засал хийх, шок терапи буюу цочроох эмчилгээ гэх мэтийг багтаадаг. Мэс заслын аргууд, мэс заслын багаж төхөөрөмжийн  талаар эртний судар шаструудад тодорхой өгүүлсэн байдаг боловч тэднийг хамгийн үл хүсүүштэй арга хэмээн үздэг бас хамгийн  эцсийн арга ч гэж үздэг байна. Орчин үеийн эмчилгээний арга системийг баримтлагч эмч нарын хийж буй мэс заслуудын 95 хувийг эртний анагаан эмчлэгч нар сайшаан дэмждэггүй ажээ.

Энэ гурван ангиллын эмчилгээнээс деви, мануши эмчилгээг илүүд үздэг. Хамгийн түгээмэл тархсан эмчилгээний хэлбэрүүд нь өөртөө мантра тарнийн уншлага, мөргөл, дуулал залбирал, янтра буюу мандал ашиглах, бясалгалын практик, биеийн дасгал хөдөлгөөн (энэ системийн нэг хэсэг хатха йога юм), эмийн ургамал, хоолны дэглэм сахих, эрүүл амьдралын ерөнхий зарчмуудыг даган мөрдөх гэх мэтүүдийн хосмог байдаг.

   Өвчний эмчилгээг дараахь байдлаар ангилж болно:

-цэвэрлэгээ

Цэвэрлэгээ нь юуны түрүүнд өвчний биеийн болон сэтгэл санааны үндсэн шалтгаан, хүчин зүйлүүдийг арилгахад чиглэдэг. Анагаах процесс нь гадаад болон дотоод цэвэрлэгээ гэсэн хоёр хэсгээс тогтоно. Үүний үндсэн арга процесс нь панчакарма юм. Панчакарма нь метаболизмыг удирдах дээр үндэслэгддэг… Панчакармын бүх процедуруудыг тусгай мантра уншлагууд дагалддаг.

-хөнгөвчлөх

Энэ эмчилгээ нь гажуудаж, тэнцвэрээ алдсан доша буюу төлвийг засаж, тэнцвэржүүлэхэд чиглэдэг. Үүний үр дүнд тэнцвэр алдагдсан доша нь эргээд хэвийн төлөвтөө орох ба ингэхдээ нөгөө дошагуудийнхаа тэнцвэрийг алдагдуулдаггүй. Организмыг иймэрхүү байдлаар сэргээн засахыг тусгайлсан хоолны дэглэмийг барих, тодорхой дасгал хөдөлгөөн хийх, мантра терапи буюу эмчилгээний мантра  унших,  Нарны энергийг биедээ шингээж авах, цэвэр агаарт байх гэх мэтийн тусламжтайгаар хийж гүйцэтгэнэ. Энэ төрлийн эмчилгээнд орлуулах болон өвчин намдаах арга хэрэгслүүдийг ашиглаж болдог.

-тодорхой хоолны дэглэм болон дэг барих

  Энэ нь хоолны дэглэм, үйл зэрэгт анхаарал хандуулах үе ба дадал болсон зуршил, сэтгэл санааны болон эмоци, сэтгэл хөдлөлийн реакц үйлдэлд боловсруулалт хийх явдал юм. .. Хоолны дэглэм сахих, мантра унших зэрэг нь хоол боловсруулах үйл ажиллагааг хариуцдаг дотоод гал (агни)-г дэмжиж, тэнцвэржүүлэхэд чиглэгддэг.

-өвчинд хөтлөх хүчин зүйлүүдээс ангижрах

Энэ нь өвчтөний хоол болон амьдралын хэв маягт оршин байгаа өвчин үүсгэхэд нөлөөлж буй хүчин зүйлүүдээс зайлсхийхэд чиглэгдэнэ.

-психотерапи

 Энэ нь хамгийн гол нь сэтгэл санааны хямралтай, тэнцвэргүй байдал руу чиглэгдэнэ. Энэ эмчилгээнд ухаан бодлоос буруу хүсэл зуршлуудыг зайлуулах, өвчтөнгийг буруу обьектуудаас холдуулах, эр зоригтой шийдэмгий байдлыг төлөвшүүлэх, ой санамжийг сайжруулах, төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх гэх мэт зүйлс багтана. Мантра, төвлөржүүлэлт, бясалгал зэрэг хамгийн шилдэг арга хэрэгсэл болдог.

-дархлаа сайжруулах болон залуужуулах (расаяна)арга хэрэгсэл хэрэглэх

Расаяна эмчилгээ нь организмын матриц энерги мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, хангахад, оюун ухааны байдлыг сайжруулах, өвчинд өртөхгүй байх дархлааг нэмэгдүүлэх, залуу байдлаа хадгалах, эд эсийн цагаасаа өмнө өтлөж хөгшрөх байдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ. Энэ тохиолдолд мантра нь шилдэг дархлаа тогтоогч, амьдралын хүч энергийг нэмэгдүүлэх арга хэрэгсэл болдог.

 

“АЮУРВЕДИЙН АНАГААГЧ МАНТРУУД” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

 Аюурведэд эрүүл мэндийг тухайн бодгалийн бүтэц эвдэгдээгүй, бие организмын бүх функцууд хамгийн шилдэг байдлаар ажиллаж байгаа төлөв гэж үздэг. Энэ төлөвт хүн биемахбодийн, сэтгэл санааны, сүнслэг байдлын хувьд тэнцвэрт байдалд оршино. Аюурведийн их мастерууд болох Чарака, Вагбхата нар эрүүл төлөв байдлыг дараахь байдлаар тодорхойлсон байдаг:

–         Бүх гурван доша хувь пракритигийн хувьд тэнцвэртэй оршдог.

–         Бүх долоон эд (дхату) хүч ба бүрэн бүтэн байдлын зохих түвшинд оршдог.

–         Хоол боловсруулах гал (агни) тэнцвэртэй байж, үүний үр дүнд хоолны дуршил, хоол боловсруулалт, хоол шингээлт сайн байгаа.

–         Хэрэгцээгүй бодисууд (маалууд) боловсруулагдан, тогтмол зайлуулагдаж байгаа.

–         Мэдрэхүйн эрхтнүүд хэвийн ажиллаж, ухаан санаа тайван амгалан байж, хүн аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрч байгаа.

Өвчин нь дээр өгүүлсэн эрүүл мэндийн эдгээр критерүүдийн эсрэг байдлаар илрэнэ. Өвчин гэдэг бол доша, дхату, агни, мал зэргийн тэнцвэр алдагдсан тэр төлөв байдал юм. Энэ үед хүн дотооддоо ч, гадаад хүрээлэн буй орчинтойгоо харьцах байдал нь ч тэнцвэрээс гарсан байдаг. Тэрээр таагүй мэдрэмж болон азгүйтлийг мэдрэнэ.

      Аюурведийн анагаах ухаанд эрүүл төлөв байдал нь амьдралын зөв хэлбэрийг даган баримталж байгаа хүний жам ёсны төлөв байдал гэж үздэг. Гэвч үүний зэрэгцээ түүнд хөндлөнгийн хорт нөлөө (хор, зэр зэвсэг гэх мэт), өвчний хүнд хөнгөн нь тухайн хүний зан чанар болон амьдралын хэв маягаас хамаардаггүй төрөлхийн болон олдмол өвчин эмгэг нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иймэрхүү өвчин эмгэг нь  сөрөг муу үйлийн үр эсвэл асуруудын нөлөөллөөс үүдэлтэй байдаг гэж үзнэ. ..

     Өвдсөн төлөв бол дошагуудын жам ёсны харьцаа хэмжээ алдагдсан явдал юм. Аюурведэд өгүүлснээр, хэрэв та жам ёсоороо, эгэл жирийн, цэвэр байдлаар амьдарч байгаа бол организмын эрүүл энерги нь хэзээ ямагт сүйтгэн сөнөөх энергиэ давамгайлан ноёлох болно гэж үздэг. Байгаль нь угаас эмх замбараагүй байдлаас эмх цэгц эв нэгдэл рүү хөдлөж байдгийн дээр эрүүлжих бүх систем нь энэ процессыг зүгээр л хурдасгах стратеги байдаг. Хэдийгээр эрүүлжих хүчтэй жам ёсны хандлага байдаг ч та бид хаа сайгүй өвчтэй зовлонтой хүмүүийг харсаар. Энэ нь дошагуудын тэнвэр алдагдсан болон өөр зарим нэг шалтгаануудаас үүдэлтэй.

    Аюурведэд хүний бүх өвчнийг долоон ангилалд хувааж авч үздэг:

  1. Удмын болон үйлийн үрийн өвчлөл

Арьсны өвчин, нейрогумараль өвчлөлүүд, чихрийн шижин, хавдар, одой, гемофиль, альгеймерийн өвчин, юу юуны өмнө удамшлын хүчин зүйлүүдээс буюу эртний анагаан эмчлэгч нарын хэлдгээр эцгийн сперм, эхийн өндгөн эсийн гажигаас үүсэлтэй астма гэх мэт өвчнүүд.

    Хоолны шингэц муудах, буруу зан авир, мансууруулах зүйлст татагдах, сүйтгэгч сэтгэл санааны төлөв буюу стресстэй нөхцөл байдал гэх мэт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өсч үржих элементүүдэд нөлөөлж эцэст нь үр удмын гажгаар төгсдөг. Үйлийн үрийн чанартай өвчлөл нь урьд урьдны төрлүүдэд бий болсон үйлийн үрийн үр дагаврын илрэлтэй шууд холбоотой байдаг.

  1. Эхийн хэвлийд байхдаа олж авсан өвчин

Ийм өвчлөл нь ихэвчлэн жирэмсэн байх үеийн эхийн буруу зуршлууд, зөв бус хооллолт,  зан байдлаас үүсэн бий болдог.

    Хэрэв эхийн хооллолт болон зан байдал вата буюу хийн төлвийг муутгавал ураг нь үзэмжгүй муухай төрөх болно: жишээ нь бөгтөр, сохор, одой гэх мэт. Хэрэв питта буюу шар ихэдвэл халзрах, арьсны шар пигментийг бий болгоно. Капха буюу бадгана ихэдвэл альбинизм(меланины пигментийн төрөлхийн дутагдал. Үүнээс болж арьс улайх, нүдний эргэн тойрон солонголог, пигментлэг хүрээ үүснэ. Орч) үүсдэг.

  1. Бие махбодийн шалтгаан бүхий өвчлөл

Замбараагүй хооллолт болон буруу зан байдал нь гурван дошагийн буюу гурван гунын тогтворгүй байдлыг бий болгодог.

      Иймээс биемахбодийн тэнвэр алдагдалт нь хоёр төрлийн байна: биеийн болон сэтгэл санааны гэсэн.

  1. Осол гэмтлийн шалтгаантай өвчлөл

Бүх төрлийн гадаад болон дотоод гэмтэл. Гадаад гэмтэлд организмд хурц, иртэй, хатуу эд зүйлээр нөлөөлөх, адгуус амьтан, хортон шавьжинд хатгуулах, хазуулах гэх мэт багтана.

  Дотоод гэмтэл нь хэт ачаалал авах, стрессээс үүдэлтэй.

  1. Улирлын мөн чанартай

Уур амьсгалын нөхцөл өөрчлөгдсөнөөс үүсдэг өвчлөлүүд орно.

Заримдаа бие организм гэнэтийн уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицож чаддаггүй: цочир хүйтрэх нь ханиад хүрэх, үе мөч шархирч өвдөх гэх мэт байдлыг авч ирдэг. Цочир халах нь наранд цохиулах, өндөр халуурах, чичрэг гэх мэт өвчнийг үүсгэж болно.

  1. Байгалийн, халдварт, бурханлаг чанартай өвчлөлүүд

Байгалийн гамшигууд болох цахилгаан, аянга, газар хөдлөлт, усны үер болон байгалийн далд хорон хүчний нөлөөнөөс үүсэн бий болдог.

    Мөн эр, эмийн харьцаанаас болон биемахбодь ойр байснаас үүсч бий болдог. Мөн хоол хүнсээр болон  эдлэж хэрэглэдэг эд зүйлүүд болох ор дэвсгэр, хувцас, алчуур, гоо сайхны хэрэглэл гэх мэтээр дамжин халдварладаг өвчнүүд.

   Түүнчлэн хардалт, бардам зан, атаархал, уйтгар гунигаас үүсч бий болдог өвчнүүд багтана.

  1. Жам ёсны буюу насны аясаар ирэх өвчлөлүүд

Бүх хүмүүс өлсөх, цангах, нойр, өтлөх, үхэхүйг туулж өнгөрөөдөг. Бие организмын функциональ, органик, жам ёсны өөрчлөлтүүдээс шалтгаалж үүсдэг өвчлөлүүд энэ ангилалд орно.

    Аюурведийн их мастерууд дээр дурдсан өвчний шинжүүдийг үнэлж цэгнэхийг хичээдэг ба өвчнийн жинхэнэ мөн чанар, үүслийн шалтгаанд онцгой ач холбогдол өгдөг. Энэ нь урьдчилан сэргийлэх болон эмчлэх хамгийн зөв зүйтэй аргыг тодорхойлоход маш чухал. Эсрэг тохиолдолд тодорхой эмчилгээний арга хэрэгсэл хэрэглээд ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй ба уг өвчин архагшихгүй гэсэн баталгааг өгч чадахгүй.
“Чикитса” хэмээх санскрит үг нь эмчлэн анагаахуй гэсэн утгатай үг бөгөөд хүний эрүүл байх төлөв байдлыг хариуцдаг хүчин зүйлүүдийн хооронд тэнцвэртэй байдал тогтоох, дошагуудын тэнцвэрт байдлыг буцаан сэргээхэд шаардлагатай янз бүрийн эмчилгээний арга, эмчилгээний хэрэгсэл зэргийг хэрэглэх арга зүй юм.

“Аюурведийн анагаагч мантрууд”номоос

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top