Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 0 1 8 9 2
Users Today : 0
Users Yesterday : 14
Total Users : 1892
Views Today :
Views Yesterday : 28
Spread the love
  1. Аль болох бага ярихыг хичээх. Өөрийн ажлыг л хийх, бусдын хэрэгт үл оролцох
  2. Санал шүүмжийг талархалтайгаар, баяртайгаар хүлээх авах, бусдын алдаа дутагдлыг үл ажиглах
  3. Гомдоолт, шударга бус байдлыг хариу үйлдэл үзүүлэлгүйгээр хүлээж авах
  4. Таныг үл хайхарч байгаад, таныг мартсанд, таныг хайрлахгүй байгаад тайван хандах,
  5. Бусдад таалагдах гэж хичээх хэрэггүй ба бусад хүмүүсийн гайхашралыг төрүүлэх гэж хичээх хэрэггүй. Цаг ямагт эелдэг, даруу байх. Тэр ч байтугай хэн нэг нь таны амар тайван байдлыг алдагдуулах гэж хичээж байсан ч. Нэр цол, алдар гавьяанд тэмүүлэх хэрэггүй. Маргаанд үргэлж бууж өгөх, тэр ч байтугай таны зөв байлаа ч.
  6. Хамгийн тухгүй газар, хамгийн хүнд ажил, хамгийн хэцүү замыг сонгох\
  7. Бардам хүн зөвхөн өөртөө найддаг бол хүлцэнгүй хүнийг Бурхан удирдаж байдаг. Бардамнал бол бүхий л болохгүй муу бүхний үндэс ба хүлцэнгүй чанар нь бүхий л сайн чанарын эх үндэс.
  8. Бардам хүн ямагт гомдож байдаг. Хүлцэнгүй хүн хэзээ ч уурлан хилэгнэдэггүй. Яагаад гэвэл юу ч түүнийг доромжлон гутааж үл дийлмүй.
  9. Бардам хүн өөрийгөө хайрлах онцгой хайрыг эрж хайж байдаг. Хүлцэнгүй хүн нь хариу юу ч горилолгүйгээр түүнийг өөрийг нь хайрлаж байдаг.
  10. Бардам хүн хамгийн шилдэг байхыг хүсч байдаг. Хүлцэнгүй хүн хамгийн энгийн бөгөөд хамгийн эгэл үйлүүдийг үйлдэж үүндээ ханамжтай амьдарч байдаг.
  11. Зөвхөн хүлцэнгүй чанарт л үнэн оршдог. Бидэнд оршин байгаа бүхий л зүйлсийг (авьяас, онцгой чадвар, гоо үзэсгэлэн гэх мэт) бид Бурханаас хүлээн авсан. Тийм байхад бидний хийсэн зүйлээр биш Түүний зүйлээр бид хэрхэн бардамнаж болох билээ?
  12. Хэрэв та хүлцэнгүй бол юу ч таны толгойг эргүүлж чадахгүй. Хэн ч таныг гомдоож чадахгүй. Яагаад гэвэл та юу нь чухам юу вэ гэдгийг сайтар мэдэж байдаг. Хэрэв таныг бүх нүгэлд буруутгавал та гомдол цөхрөлд орохгүй, хэрэв таныг ариун гэгээнтэн гэж цолловол энэ нь таныг хөөргөхгүй. Хүмүүс таны тухай юу гэж бодож байгаа бол гэдэгт санаа зовох хэрэггүй.
  13. Зөвхөн өөрийгөө хайрлаж байгаа, зөвхөн өөрийгөө хайрлах хайрыг хайгч нь үргэлж түгшүүр болон уйтгараар дүүрэн байдаг. Өөрийгөө ч умартан бүгдэд зөвхөн Бурханыг эрж хайгч нь өөрийн сэтгэл санаагаа амар тайван хадгалан барьж байж чаддаг.

Шрила Радханатха Свами 

Бэлтгэсэн: Балабхадра дас

Spread the love

Сугар нь хайрын гариг юм. Тэрээр мэдрэхүйнүүдийг удирддаг. Амьд бодгаль нь хайргүйгээр амьдарч чадахгүй. Сугар гариг төөрөг зурхай дээр сул байрлалтай байх аваас тухайн хүн өөрийн сэтгэл хөдлөлөө мэдрэмжээ хуваалцаж чаддаггүй. Жишээ нь тэр өөрийн хайрыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Энэ нь түүнд маш амаргүй байх агаад энэ байдал нь түүнийг эвдэж эхлэдэг…

Нэг нь хайрыг хүлээн зөвшөөрч чадаж байхад нөгөө нь үгүй. Нэгнийх нь Сугар төөрөг дээр нь хүчтэй байхад нөгөөгийх нь сул байдаг. Өөрөөр хэлбэл тийм хүн өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэн гаргаж чаддаггүй.

… Бүхий л зугаа цэнгэл Сугартай холбоотой. Баар, цэнгээний газар, ресторан, дискотек, бүжиг гэх мэт нь бүгд Сугартай холбоотой. Ийм ч учраас Сугарын хүчийг нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүдийг бүжгээр хичээллэхийг зөвлөдөг. Тэр хэдийчинээ их бүжиглэнэ, төдийчинээ түүний эмэгтэйлэг байдал хүчтэй болно. Түүнчлэн хэрэв Сугарын хүч нэмэгдэх аваас түүний дааврын үйл ажиллагаа мөн хэвийн ажиллаж эхлэдэг. Тиймээс тэр ч байтугай зарим нэг Сугарын өвчнийг дан ганц бүжгээр эмчлэх боломжтой байдаг.

Театр, урлаг нь Сугартай холбоотой. Тайзан дээр юу хийгддэг билээ? Мэдрэмжээ илэрхийлдэг. Энэ тодорхойлолт ёсоор бол сул Сугар бүхий хүн тайзан дээр гарч чаддаггүй.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

Scroll to Top