Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 4
Users Today : 16
Users Yesterday : 33
Total Users : 10204
Views Today : 21
Views Yesterday : 62

Цагаан хоолны өмнөөс эсэргүүцэл тавих хамгийн эхний, хамгийн түгээмэл аргумент буюу биднийг амьтны амь битгий хөнөөгөөчээ гэхэд өмнөөс хэлдэг үг нь: “Та нар ч гэсэн аллага үйлдэж байгаа биз дээ. Байцаа идээд л!” гэдэг. Хүмүүс гэнэтхэн  байцааг өрөвдөөд эхлэдэг. Гэнэтхэн л тэд: “Арай ч дээ?! Та нар байцааг алж байна! Бас алим хөнөөгөөд л” гэцгээн, гэнэтхэн ухаан нь саруулсдаг.

Тэд “Үүнийгээ та нар Бурхандаа өргөөд л, Тэр түүнийг чинь хүлээж аваад л. Харин манай Бурхан махыг минь хүлээж аваад л” гэцгээдэг. Энэ ертөнцөд хүчирхийлэлгүй байх боломжгүй нь үнэн, тиймээ. Шрила Прабхупада үүнд маш зүйтэй, бат ноттой хариултыг өгсөн. Гэхдээ ямар нэг сектийн бус. Тэр хэлэхдээ: “Тиймээ, үнэн. Бид ч бас алж хөнөөж байгаа. Хүч хэрэглэхгүйгээр энэ ертөнцөд оршин байх боломжгүй л дээ. Гэхдээ аллагаар аллагыг зогсооно гэдэг утгагүй хэрэг”.

Тэр цааш нь хэлэхдээ: “Намайг өршөөгөөрэй, та нар амьтан адгуусыг иддэг. Гэхдээ хүний хүүхдүүдийг иддэггүй, тийм үү? Яагаад? Юун дээр үндэслэж, ямар шалгуураар? Ялгаа нь юунд байна? Ялгаа нь ухамсрын түвшинд оршино. Та ч гэсэн өөрөө энэ ялгааг олж харж болно. Амьд амьтан хэдийчинээ хөгжингүй, ухамсар нь хэдийчинэээ өндөр байна, амьдралыг нь үгүй хийх, аллага үйлдэх, зовоож тарчлаахуйн нүгэл нь төдийчинээ хүнд байна. Ийм учраас энэ зарчим дээр тулгуурлавал ургамлын ухамсар нь адгуус амьтдын ухамсраас хавьгүй доогуурт орших агаад үр дагавар нь тийм гашуун, гунигтай биш юм” хэмээн өгүүлсэн байдаг.

Бхакти Вигьяна Госвами

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Ведийн нийгэмд, мах идэгчдэд нохойн махыг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Та яг л солонгосчууд шиг нохойн мах идэж болно. Гэвч жам ёсоороо үхээгүй л бол үхрийн махыг бүү идэгтүн. Бид “үхрийн махыг огт бүү ид” гэж хэлээгүй. Хэрэв та үнэхээр л үхрийн маханд дуртай бол түүнийг үхсэнийх нь дараа ид. Ялгаагүй л түүнийг ямар нэг амьтан иднэ шүү дээ. Ихэвчлэн үхрийн цогцсыг таснууд иддэг. Гэвч яагаад зөвхөн тас бүргэдүүд идэг гэж? Яагаад түүнийг тас бүргэдүүдээс ялгаа бага орчин үеийн “соёл иргэншилт” хүмүүст өгч болохгүй гэж?

 

  … Хэрэв хүмүүс бидний зөвлөгөөг дагаж эхлэвэл дэлхий ертөнцөд бүх зүйлс эмх цэгцтэй болох болно. Харин түгшүүр, эмх замбараагүй байдал ноёлож байдаг нийгмийг дөрөвдүгээр зэрэглэлийн хүмүүс толгойлж байвал ямар сайн зүйлийг хүлээж болох вэ?

    Олонхи нь, миний ийн нээлттэйгээр илэн далангүй хэлсэнд уурлах нь тодорхой. Гэвч үнэн чанартаа орчин үеийн бүхий л нийгмийн удирдагчид доод анги давхаргад хамаардаг гэдэг нь үнэн…

    Гэвч хүний амьдрал нь тодорхой зохицуулах зарчмуудад захирагдаж байх ёстой… Зохицуулах зарчмууд үгүй аваас хүмүүс адгуусны түвшин хүртэл уруудан доошлох болно. Тэдний амьдрал бүх талаараа адгуусныхтай адил болно.

   Ургамал, амьтан адгуусны хэлбэрт олон сая жилийг амьдарч өнгөрөөгөөд эцэст нь арай гэж хүний биеийг хүлээн авсан мөнхийн сүнс нь йогт хандах боломжийг олж авдаг. Харин йог гэдэг нь өөртөө хатуу хорио цээр тавихыг хэлдэг. Индрийах самямах буюу бид мэдрэхүйнүүдээ хазаарлан барих ёстой. Үүнд л жинхэнэ йогийн системийн амь сүнс оршино. Гэвч өнөөдөр йогоор хичээллээж байгаа хэмээн тооцогч ихэнхи хүмүүс үүнийг маш буруугаар хийж буй. Тэд яг л амьтан адгуус мэт өөрсдийн мэдрэхүйгээ хянаж чаддаггүй. Хүн тул тэд илүү хөгжингүй оюун ухаантай. Тиймээс л мэдрэхүйгээ удирдаж сурах хэрэгтэй юм. Тэр цагт л тэдний амьдралыг хүний хэмээн нэрлэж болно.

Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

“Өөрийн дотоод руу аялахуй” ишлэл -29

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Долоо, наймдугаар сард Гоур Говинда Свами дахиад л Европын орнуудаар аялсан билээ. Энэ аяллынхаа үеэр тэр мөн Нью-Вража-мандала буюу Мадридийн ИСККОН-ы фермээр зочилсон юм. Бишрэлтнүүд тог цахилгаан байхгүйн улмаас тосон дэн барьж байгааг хараад хүүхэд ахуйдаа тэд мөн л ийм дэн барьдаг байсан тухайгаа дурсав. Тосгонд цахилгаан эрчим хүч байхгүй болохоор өөр яах ч билээ. Бишрэлтнүүд түүнд, тэдний ашигладаг цахилгаан эрчим хүчний эх үүсвэр нь усан станц бөгөөд харамсалтай нь аймшигтай ган болсны улмаас гол мөрд хатаж ширгээд байгаа тухай тайлбарлав. Энэ нутагт хагас жил орчим бороо хур ороогүй тухай тэд ярив.  Тэдний яриаг сонсоод Махараж: “Хэрвээ бид киртан хийж, ягья-пурушаг аргадан баясгах аваас бороо хур орох болно” хэмээлээ.

Орой нь тэр лекц уншиж, дараа нь удаан бөгөөд онгод хөөрөл дүүрэн киртаныг хөтлөн явуулсан юм. Хэсэг хугацааны дараа алсад аянга нижигнэн дуугарч, тэнгэрт цахилгаан гялбалзаж эхлэлээ. Испани бишрэлтнүүдийн нэг нь Махаражийн дагуулд хандан: “Иймэрхүү үйл явдал дандаа л болж байдаг. Аянга дуугарна, цахилгаан цахилна. Гэвч бороо ордоггүй юм”  гэв. Гэвч төдий л удалгүй, киртан хийж дууссаны дараа маш хүчтэй аадар хувингаар цутгах мэт асгаран орсон бөгөөд эргэн тойрныг бүхэлд нь усанд автууллаа. Энэ үйл явдал бишрэлтнүүдэд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд олонхи нь хөөрч догдлон Гоур Говинда Свами руу гүйн очиж байсан юм. Тэгмэгц Махараж өөрийн дагуулдаа хандан: “…Би бол өчүүхэн нэгэн. Надад үзүүлэх иймэрхүү хүндэтгэлийг би хүлээн авах гавьяагүй. Эндээс шалавхан явцгаая. Ингэж магтан хөөргөх нь надад таарахгүй. Гавьяа нь миний номын багш Шрила Прабхупада, Бурхан Кришна нарт л хамаарна” хэмээжээ. Дагуул нь ч аяллын графикаа өөрчилсөн бөгөөд цагийн дараа гэхэд тэд тэндээс явж одсон байлаа.

Шрила Гоур Говинда Свами “Аз хийморь тан руу инээмсэглэхүйд” номоос

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

1

“Энэхүү Кали эринд, оюунлаг хүмүүс нь Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч Дээд Бурханы хувилгаан танаа хамтаараа ариун нэрийг дуулах байдлаар(санкиртан) мөргөл хүндэтгэлээ илэрхийлэх ажгуу. Хэдийгээр Түүний царай хар бараан биш ч (алтлаг өнгөт) Тэрвээр Бурхан Кришна Өөрөө мөн билээ. Түүнийг, Түүний мөнхийн хүрээллүүд, албатууд, зэр зэвсгүүд, ойр дотнын дагуулууд нь дагалдан, морилон ирэх бөлгөө”.

Шримад-Бхагаватам. 11.5.32

кришна-варнам твиша-кришнам сангопангастра-паршадам

    ягьяих санкиртана-прайяир яжанти хи су-медхасах

Зарим үгийн тайлбар:

Кришна-варнам – Энэ үг нь Бурхан Чаитанья нь Кришнагийн хувилгаад, аватаруудын ангилалд хамаарах ба өөрөөр хэлбэл Тэрээр Бурхан Кришна Өөрөө мөн гэсэн үг. Кришна-варнам нь мөн Бурхан Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч гэсэн утгатай.

Твиша-акришнам – Энэ нь Түүний биеийн өнгө хар биш гэсэн утгатай. Тэрээр газар дэлхийд морилон ирэхдээ алтлаг шаргал дүрээр морилон заларсан.

Сангопангастра-паршадам – Бурхан Чаитаньяг Түүний нэр хүндтэй дагуулууд болох Бурхан Нитьянанда, Адваита Ачарья, Шри Гададхара Пандит, Шриваса Ачарья, Харидас Тхакур зэрэг дагуулууд ямагт дагалдан ирдэг. Өөр бусад хувилгаан дүрүүдээр залран ирэхдээ Дээд Бурхан нь чөтгөр шулмуудыг зэр зэвсгээрээ устган хөнөөдөг байсан бол харин энэ эринд Тэрээр амьд бодгалиудын чөтгөр шулмын мөн чанар бүхий сэтгэл зүйг Өөрийн бүхнийг өөртөө татагч Чаитанья Махапрабху дүрээрээ Кришна-према буюу Кришнаг хайрлах цэвэр хайыг үнэ төлбөргүй тараах байдлаар устган үгүй болгодог. Энэ бол Түүний зэр зэвсэг ажгуу.

2

Вишну-сахасра-нама стотра дуулал залбирал дахь 1000 нэр бүр нь Бүхний Дээдийн трансцендент дүр хэлбэр, шинж чанар, зугаа наадмуудыг тухай тухай бүрд нь магтан алдаршуулсан байдаг.

Дараах нь нэрүүд нь Бурханы Чаитаньягийн онцлог шинжүүдийг тодорхойлон өгүүлжээ.

Суварна-варно хеманго варангас чанданангади

Суварна-варна – Тэрбээр алтлаг шаргал царай төрхтэй

Хеманга – Түүний биеийн байдал хайлуулсан алт мэт

Варанга – Тэр маш үзэсгэлэнтэй

Чанданагади – Түүний биеийг зандан модны нунтгаар зүлгэсэн

Дараахь нэрүүд Бурхан Чаитаньягийн шинж чанарууд хийгээд үйлүүдийг тодорхойлон өгүүлжээ.

Санньяса-крич чамах шанто ништха-шанти-параянах

Санньяса-крит – Тэрээр санньяса буюу огоорлын амьдралын хэв маягийг хүлээн авна.

Шама-Тэрээр мэдрэхүйгээ бүрэн эзэмдэн захирсан

Шанта – Тэрээр бүрэн дүүрэн амар амгалан

Ништха-Тэрээр Бурхан Кришнагийн ариун нэрийг тасралтгүй, тогтмол уншдаг

Шанти-параяна – Тэрээр чин бишрэлийн ба амар амгалан дээд орон зай. Тэрбээр имперсоналитс гүн ухаантнуудыг ялан дийлнэ.

Махабхаратын Вишну сахасра нама стотрагаас

3

Ахам пурно бхавишьями юга-сандхью вишешатах

Маяпуре навадвипе бхавишьями шачи-сутах

Кали-югийн эхэнд Би Өөрийн бүрэн дүүрэн бурханлаг дүр хэлбэрээр Майяпур, Навадвипад илрэн заларч Шачи эхийн хүү нь болж төрөх болно.

***

Калех пратхама-сандхаяам лакшми-канто бхавишяти

Дару-брахма-самипа-стхах санньяси гаура-виграхах

Энэ эриний эхэн хэсэгт алтан шаргал дүр бүхий Бүхний Дээд Бурхан нь Лакшмигийн нөхөр болон залрана. Дараахан нь Тэрээр санньяси болох ба Жаганнатха Бурханы ойрхонтоо амьдрах болно.

***

Йо реме саха-баллави рамаяте вриндаване ‘хар-нишам

Ях камсам ни жагхана каурава-ране ях пандаванам шакха

Со ‘ям вайнава-данда-мандита-бхужах санньяса-вешах сваям

Нихсандехам упагатах кшити-тале чаитанья-рупах прабхух

Гопи нартай тоглоом наадам өрнүүлсэн, Вриндаваны оршин суугчдыг өдөр, шөнө аль алинд нь баяр хөөрт умбуулсан, Камсагийн толгойг эргүүлэн мэхлэсэн, Кауравчуудын хоорондох тулаанд Пандавчуудтай найз нөхөр бололцсон Дээд Бурхан бээр эргэлзэх зүйлгүйгээр газар дэлхийд дахин морилон ирмой. Тэрбээр Чаитанья нэрт санньяси дүрээр залрах ба гартаа хулсан саваа атгасан байх ажгуу.

“Гаруда Пурана”-аас

4

Сатья даитья-куладхи-наша-самайе

Симхордхва-мартйакритис

Третаяам даша-кандхарам

Парибхаван рамети намакритих

Гопалан парипалаяан вража-пуре

Бхарам харан двапаре

Гаурангах прия-киртанах

Кали-юге чаитанья-нама-прабхух

Сатья-югад аюул зовлонг дарж, Даитья нарыг даран сөнөөхөөр Дээд Бурхан нь хагас хүн-хагас арслан дүрээр, Трета югад арван толгойтой атгаалжин хар мангас Рааванаг дарахын тулд Рама дүрээр, Двапара-югад газар дэлхийн ачааг хөнгөвчилж, Вража нутгийн малчин ардуудыг хамгаалахын тулд илрэн заларсан Тэрбээр(Кришна) Кали –югад алтан шаргал дүрээр морилон залрах бөгөөд Бурханы ариун нэрийг давтан дуулснаар баяр баяслыг амтлах болно.

“Нарасимха Пурана”-аас

5

Дээд Бурхан өгүүлрүүн:

Калех пратхама-сандхаяам гауранготхам махи-тале

Бхагиратхи-тате рамие бхавишями шачи-сутах

Би вээр, Кали эриний эхэнд энэ газар дэлхий дээр Бхагиратха (Ганга) мөрний эрэг дэхь үзэсгэлэнт нутагт алтлаг өнгөт дүрээр Шачи эхийн хүү болон мэндлэх болно.

“Падма пурана”-аас

6

Бурханы Дээд Бодгаль айлдсан нь:

Ахам эва калау випра нитьям праччханна-виграхах

Бхагавад-бхакта-рупена локан ракшами сарвада

Ай брахман минь ээ, Кали югад Би Өөрийгөө Бурханы чин бишрэлтэн дүрээр илрүүлэн бүх дэлхий даяхныг ангижруулан чөлөөлөх болно.

Дивя бхуви жаяадхвам жаяадхвам бхакта-рупинах

Калау санкиртанарамбхе бхавишями шачи-сутах

Ай сахиулсан тэнгэрүүд минь ээ та бүхэн энэ Кали югад чин бишрэлтэн дүрээр газар дэлхийд морилон буугтун. Санкиртан хөдөлгөөнийг ёслон эхлүүлэхийн тулд Би Шачийн хүү болон илрэн залрах болно“”.

“Нарада пурана”-аас

7

Дээд Эзэн айлдсан нь:

Анандашру-кала-рома-харша-пурнам тапо-дхана

Сарве мама эва дракшянти калау санньяса-рупинам

Тэвчил хатуужил үйлдэгч их мэргэд ээ, Кали эринд хүн бүр Миний трансцендент дүрийг санньяси байдлаар харах болно. Би Өөрийн биедээ аз жаргалын нулимс урсгах, онгод хөөрлөөс болж үс минь өрөвхийлэх гэх мэт шинж тэмдгүүдийг үзүүлэн харуулах болно.

“Бхавишья пуран”-аас

8

Дээд Эзэн айлдсан нь:

Паурнамасям пхалгунася пхалгуни-рикша-йогатах

Бхавишие гаура-рупена шачи-гарбхе пурандарат

Пхалгуна сарын тэргэл сартай Пхалгуни одтой тэр өдөр, Шачи эхийн хэвлийд Пурандарын бий болгосон Би вээр алтлаг дүр хэлбэртэйгээр илрэн морилох болно.

***

Сварнади-тирам аштхаяа навадвипе жанашрайе

Татра движа-кулам прапто бхавишьями жаналайе

Би, Гангын эрэг дэхь Навадвипад брахманы гэр бүлд мэндлэх болно.

***

Бхакти-йога-праданая локасянуграха ча

Санньяса-рупам аштхаяа кришна-чаитанья-нама-дхрик

Хүмүүсийг чин бишрэлийн үйлэнд автуулж, тэдэнд адис нигүүслээ хайрлахын тулд Би Кришна Чаитанья нэрийг авч санньясын сахил хүртэх болно.

“Ваю Пурана”-аас

9

Мундо гаурах су-диргхангас три-шротас-тира-самбхавах

Даяалух киртана-грахи бхавишьями калау юге

Кали эринд би алтлаг өнгөтэйгээр морилон ирэх болно. Би өндөр нуруутай, үсээ хусуулсан төрх байдалтай байх ба Миний төрөх тэр газарт гурван гол нийлэн урсдаг газар байна. Би туйлын өршөөнгүй байхын зэрэгцээ ариун нэрийг цуцалтгүй магтан дуулах болно.

“Матсья Пурана”-аас

10

Дээд Эзэн айлдсан нь:

Антах кришнах бахир гаурах сангопангастра-паршадах

Шачи-гарбхе самапнуям маяа-мануша-карма-крит

Дотоод мөн чанар нь Кришна мөн боловч гадаад дүр байдал нь алтлаг өнгөт Би вээр Өөрийн дагуулууд, албатууд, зэр зэвсэг, ойрын хүрээллүүдийн хамт морилон бууж ирнэ. Шачи эхийн хэвлийгээр дамжин илрэн залрахуйдаа Би хүмүүний дүрийг хүлээн авах болно.

“Сканда Пурана”-аас

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Ертөнцийн хуулийн дагуу бид энэ ертөнцөд ирж, эцэг, эхийнхээ ачаар энэхүү физик биеэ хүлээн авдаг. Энэ үнэнийг бид мэддэг ч ихэвчлэн бид үүнд төдийлөн онцгой ач холбодол өгдөггүйн зэрэгцээ эцэг, эхийнхээ бидний амьдралд үзүүлэх үүрэг ролийг зохих ёсоор нь үнэлж цэгнэж чаддаггүй. ..

Бидний биеийн баруун тал эр эрчимтэй, зүүн тал нь эм эрчимтэй холбоотой байдаг.

Эцэг, эх гэдэг бол чухамхүү энэхүү хоёр эрчмийг бэлэгддэг. Үнэн хэрэгтээ тэдгээрээр дамжин дээрхи эрчим энергүүд бидний амьдралд ирдэг. Ийм учраас хэрвээ таны ээжтэйгээ харьцах харьцаа сөрөг байдлаар хаагдсан аваас таны биеийн зүүн талд асуудал тулгарах болно. Хэрэв эцэгтэйгээ харьцах харьцаа тань асуудалтай бол таны биеийн тань баруун тал асуудалтай байх болно.

“Эцэг, эхтэйгээ холбоотой харьцааг хаадаг проблемууд” гэж юуг хэлээд байна гэж та асууж болох юм. Энэ проблемууд нь гэвэл таны эцэг, эхдээ гомдох гомдол, таны, таныг сургаж хүмүүжүүлсэн байдалд сэтгэл ханамжгүй байх явдал, таны, тэдний танд хандаж байгаа хандлагыг үл тэвчих байдал болон өөр бусад мэдрэмжүүдийг хэлнэ.

-Гэхдээ л тэдний чинь буруу шүү дээ! – гэж та хэлж болно л доо. Тиймээ, байж болох л юм. Гэхдээ тэд бол таны эцэг, эх.

Эцэг, эхтэй холбоотой харьцааг зурхайн үүднээс нь, бидний амьдралд нөлөөлдөг хамгийн хүчирхэг хоёр гариг болох Нар, Сарны нөлөөгөөр авч үздэг… Эм эрчим нь сарны мөн чанартай бөгөөд Сарнаас эх үүсвэрээ авдаг бол эр эрчим нь нарны мөн чанартай ба Нарнаас эх үүсвэрээ авдаг.

Эм буюу сарны эрчим нь дотоод нийцтэй байдлыг өгдөг. Түүнтэй холбоотой чанарууд нь гэвэл зөөлөн эелдэг байдал, уян хатан чанар, мэдрэмтгий байдал, тэвчээр зэрэг болно. Эр буюу нарны эрчим нь идэвхитэй, динамик мөн чанартай… Ийм чанар бүхий хүмүүс нь шийдэмгий, туйлбартай, сэтгэлийн тэнхээ ихтэй хүмүүс байдаг.

Хэрвээ та өөрийн эцэг, эхдээ хангалттай хэмжээний хүндэтгэлийг үзүүлж үл чадах аваас, туршлагатай зурхайчдын хэлдэгчлэн, таны төөрөг зурхай дээрээс энэхүү хоёр хүчирхэг эерэг зурхайн энерги эрчмийн нөлөө арилан алга болдог. Энэ нь юунд хүргэх вэ? Таны зан чанар дахь сарны болон нарны эрчимтэй холбоотой чанаруудыг үгүй болно. Түүнчлэн энэ нь таны зурлага дээр төдийлөн идэвхитэй биш байсан сөрөг чанар бүхий гаригуудын нөлөөг ихэсгэдэг. Плутон, Санчир гэх мэт болон өөр бусад “аюултай” гаригс таны хувь тавиланд хүчтэйгөөр нөлөөлж эхлэнэ.

Ийм байдлаар эцэг, эхдээ хангалттай хэмжээгээр хүндэтгэлгүй байх нь бид өөрсдийн амьдралаа төрөл бүрийн сүйтгэн нураах хандлага руу хөтлөж байгаа хэрэг юм. Тэдгээр нь дурын чиглэлд байх боломжтой. Сөрөг гаригууд ямар чиглэлд үйлчилж эхлэхээс энэ байдал шууд хамаарна. Жишээ нь амжилт карьерын, мөнгө санхүүгийн, хүмүүстэй харьцах харьцааны гэх мэт болон физик түвшинд ч, нарийн түвшинд ч..

Сэтгэл зүйн үүднээс нь авч үзвэл эцэг, эхтэйгээ харьцах харьцаа нь бидний зан характерын суурь болдог. Бидний эцэг эх магадгүй хүүхэд хүмүүжүүлэх ухаанд чадварлаг биш, ямар нэг зүйлийг бидний хүсч байсанчлан зөв зүйтэй хийгээгүй байж болох. Гэвч тэд бол бидний эцэг, эх. Тэдний ачаар л бид энэ ертөнцөд ирсэн. Тэдэнтэй харьцах харьцаанаас бидний бодгаль чанар, бие хүн бүрэлдэн бий болж эхлэсэн. Сансрын хуулийн үүднээс авч үзвэл эцэг, эхдээ ямар нэг байдлаар сөргөөр хандах нь бидний ертөнцтэй харьцах нарийн холбоог устгадаг.

Бидний эцэг, эх хичнээн буруутай байлаа ч бид, тэдний бидэнд амьдрал хайрласанд нь ямагт талархаж байх ёстой. Тэдэнтэй харьцах зөвхөн ийм харьцаа нь л бидний бодгаль чанарын бүрэн бүтэн байдлыг хадгалж үлддэг. Өөр бусад ямар ч харьцаа нь түүний бүрэн бүтэн байдлыг эвдлэн сүйтгэдэг. Энэ бол орчлонгийн хууль. Бид тэдэнтэй санал нийлэхгүй байж болох ч орчлон ертөнцтэй санал нэгдэхгүй байж чадахгүй. Тэр ямар л байх ёстой яг тэрүүгээрээ л байх болно. Энэ нь “хуулийг мэдэхгүй байсан нь хариуцлагаас мултрах шалтгаан болохгүй” хэмээх үгтэй утга нэг.

Ведийн сэтгэл зүйч Олег Гадецкийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

 

Scroll to Top