Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 1 5 4
Users Today : 5
Users Yesterday : 29
Total Users : 14154
Views Today : 5
Views Yesterday : 50
Манай Орчлон нь тоогүй олон Орчлонгуудын зөвхөн нэг нь л бөгөөд дээд(диваажингийн), дунд(дэлхий), доод(тамын) гэсэн гаригуудын системийг багтаасан гариг эрхсийн 14 түвшнээс тогтдог. Тэдгээр дээр 8400 000 төрлийн амьд амьтас оршин амьдрах ба түүнээс 400 000 мянга төрөл зүйлийн хүнтэй адил төстэй амьд бодгалиуд байдаг.

Манай Орчлон нь 14 гаригсын системүүдээс тогтдог. Дээд түвшний 7 гаригийн системийг жагсаавал: Сатья, Тапас, Жанас, Махар, Свар, Бхувар, Бхур. Доод түвшний 7 гариг нь Атала, Витала, Сутала, Талатала, Махатала, Расатала, Патала.

Зарим үед бүх гаригсын системийг дээд(диваажингийн), дунд(дэлхий), доод(тамын) гэж ангилсан байдаг.

Манай Дэлхий нь Бхур хэмээх гаригийн системд хамаардаг бөгөөд манай Орчлонгийн бусад соёл иргэншлийн дунд “Бхарата-варша” гэж алдаршсан. Варша нь газар нутаг гэсэн үг бөгөөд Бхарата гэдэг нь эрт дээр цагт хаанчилж байсан хүчирхэг хааны нэр юм. Манай Орчлонгийн хамгийн дээд гариг Сатьялока дээр амьдрагсдын насны хэмжээ манай Дэлхийн тооллоор 15 480 000 000 000 жилтэй тэнцэнэ.

Шримад-Бхагаватам(2.2) сударт өгүүлснээр, “Энэ Сатьялока гариг дээр уйтгар гуниг, өтлөлт хөгшрөл, үхэл гэдгийг мэддэггүй. Түүн дээр оршин суугчид нь зовлон зүдгүүр гэж юу байдгийг мэддэггүй. Ийм учраас юу ч тэдний амьдралыг уруу дорой болгодоггүй. Энэ гариг тийш Орчлонгийн хэсэгчилсэн усталт сүйрэл болох үеэр сахиулсан тэнгэрүүд болон ид шидэт йогчид хүрэлцэн очдог. ” гэжээ.

Өөр нэгэн диваажингийн гариг нь Дхрувалока нэртэй гариг ба монголчууд түүнийг Алтан гадас гэж нэрлэдэг. Энэ нь гариг нь Бурханы адис өршөөлөөр энэ Орчлонг устан сүйрэх үед усталгүй үлдэх цорын ганц гариг юм.

Дараагийн диваажингийн гариг нь Махарлока бөгөөд тэнд цэвэр чин бишрэлтнүүд, ариун гэгээнтнүүд оршин суудаг. Тэнд амьдрагсдын насны хэмжээ дэлхийн тооллоор 4 300 000 000 жил.

Сиддхалока нэрт өөр нэгэн диваажингийн гаригийн оршин суугчид нь төрөлхөөсөө ид шидийн чадварыг шингээн төрсөн байдаг бөгөөд шувуу мэт нэг гаригаас нөгөө гариг тийш ямар нэг хөлөг ашиглалгүйгээр нисэж чаддаг.

Сар нь мөн л диваажингийн гаригийн нэг ба түүн дээр амьдрагсад нь сома-раса хэмээх цэнгэлийн рашаан ууж 10000 жил цэнгэн жаргаж амьдрдаг.

Гэвч бид энэхүү дээд соёл иргэншлүүдийг өөрсдийн төгс бус мэдрэхүйнүүд, мунхгийн харанхуйгаараа мэдэрч, үзэж чадахгүй. Энэ нь бидний мэдрэхүй хүрч ойлгошүй өөр хэмжээс дунд оршдог. Ийм шалтгааны улмаас бид манай Дэлхийгээс доор орших Нагалока гаригийн оршин суугчид болох могойтой төст амьд амьтдыг харж чаддаггүй.

Дээр өгүүлсэн гариг эрхсийн тухай мэдээлэл нь тоолж баршгүй олон сая гаригсын цөөн хэдхэнийх нь л тухай мэдээлэл юм. Өмнө өгүүлсэнчлэн манай материаллаг Орчлон дээр 400 000 төрөл зүйлийн хүнтэй төстэй оюун ухаант амьд амьтас байдгийн цөөн заримыг доор жагсаав:

–        Гандхарвууд – сахиулсан тэнгэрүүдийн гариг дээр оршин амьдрах диваажингийн хөгжимчин, дуучид

–        Видйадхарууд – Видйадхара гаригийн оршин суугчид

–        Апсарууд-тэнгэрийн орны буюу диваажингийн үзэсгэлэн төгөлдөр бүжигчид

–        Чаранууд – Чарана гаригийн оршин суугчид

–        Сиддхигүүд – Төрөлхөөсөө онцгой ид шитэй төрдөг Сиддхалока гаригийн оршин суугчид

–        Наран- Дэлхий дээр амьдрагсад буюу хүмүүс

–        Кимпурушаан – Кимпуруша гаригийн сармагчин дүрст оршин суугчид

–        Тухйакан – Йакша гаригийн оршин суугчид

–        Ямадутууд – Үхлийн орны гаригийн эзэн Ямаража бурханы(эрлэг номун хаан)албат, харъяатууд

–        Сариан – Дэлхийгээс доор орших Нагалока гаригийн оршин суугчид болох могойд

–        Урагууд – Могойд

–        Ракшасууд – Хүний махан идэштнүүд

–        Ракшигууд –  Чөтгөрийн гаригсын оршин суугчид

–        Пишачи нар – Пишачилока гаригийн муу хий сүнснүүд

–        Йатуддханан – Онцгой төрлийн муу хий сүнснүүд

–        Кушманда – Онцгой төрлийн муу сүнснүүд

–        Винайакан – Гэрийн онгон

–        Веталан – жинүүд

–        Бхута- Жинүүд

–        Кушманда – Энд тэнд төөрч асах гал

–        Врикшан – Хий үзэгдэл

–        Киннара – Киннар гаригийн оршин суугчид

–        Питриганан – Эцэг өвгөдийн ошин байдаг Питалока гаригийн оршин суугчид

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

  BG

  Бүхий л бясалгагч, йогч, бурханлаг зам мөрөөр замнагч нарын үндсэн гарын авлага болж байдаг “Бхагавад­-гита” ном хэвлэгдэн гарсан тухай урьд нь мэдээлсэн билээ. Энэ нь засан сайжруулсан хоёр дахь хэвлэл юм.

     Бид та бүхэнд энэ ариун судар номын талаар нэр цуутай, ариун гэгээн хүмүүсийн хэлсэн үгс, түүний нэр хүндтэй байдлын талаархи зарим мэдээллийг толилуулж байна.

….Та нар бүгд Бхагават Гита-г мэдэх үү, үгүй юу? Энэ нь эртний Энэтхэгийн билэг ухааны ном. Бараг таван мянган жилийн өмнөх ном…. Та нар энэ номноос маш их билэг ухаан, заавар замчлалыг олж авч чадна. Би энэ номыг байнга уншдаг юм. Би уншсаар л байгаа, тиймээ яагаад гэвэл энэ ном их сайхан, төвлөрөл, билэг ухааныг агуулж байдаг. Энэ номыг уншсаны дараа сэтгэл сэргэж, амар амгалан болдог. Үнэхээр ойлгож өөртөө авах юм бол энэ ном билэг ухааны гайхамшигтай замын хэсэг нь юм. ..Энэ номонд зөвхөн хоолоо идэхээсээ өмнө Бурханд өргөх төдийгүй энэ амьдралд хийж буй өөр бусад бүх юмаа Хамгийн дээд сүнсэнд өргөл болгож зориулж байх хэрэгтэй гэж бичсэн байдаг, учир нь муу сайн үр дүн биднийг энэ материаллаг дэлхийд хүлж байдаг. …..

      Төгс гэгээрсэн их багш Чин-Хайн 1993.11.25д,

Америк, Калифорни, Фримонт,

Хинди сүмд хийсэн лекцээс

….Би Гитаг уншдаг. Учир нь тэр  бол Бурханы мэлмий юм. Би Гитаг дуулдаг. Учир нь тэр бол Бурханы амь юм. Би Гитагаар амьдардаг. Учир нь тэр бол Бурханы амь сүнс нь юм. Гита бол Бурханы шууд хараа бөгөөд мөн Гита бол Бурханы шууд илрэл юм. …

Гэгээн багш Шри Чинмойн Бхагавад-гитад хийсэн

 тайлбарын оршлоос

Их бясалгагч Махариши хэлэхдээ Бхагавад­-гита нь Ведийн утга зохиолын охь манлай нь бөгөөд практик амьдралын бүрэн дүүрэн гарын авлага ба мөн тэрээр “хүмүүний ухамсрыг хамгийн боломжит дээд түвшинд өсгөн хөгжүүлэх” байдлаар хангаж өгнө гэж хэлсэн байдаг.

Өөр нэгэн нэр цуутай бясалгагч, ариун гэгээнтэн болох Ошо Бхагавад-гитагийн мэргэн цэцэн эрдэм ухаанд хандсанаар  нийтийг хамарсан асуудал проблемыг шийдвэрлэж чадах цаг хугацаанаас үл хамаарсан шийдлийг олж болно хэмээн хэлсэн байна.

Амьдрах Ухааны бясалгалын үндэслэгч нэрт ариун гэгээнтэн Шри Шри Рави Шанкар бурханлаг амьдралд тэмүүлэх байдлаа аль багаасаа л харуулж байжээ. Тэрээр бүр жаахан байхаасаа л Бхагавад-гитагийн шүлгүүдээс цээжээр уншиж, мөн бясалгал хийхдээ ашигладаг байсан байна. Түүний гайхалтай бурханлаг мөн чанарыг хараад Рави Шанкарын эцэг, эх нь түүний боловсрол нь бурханлаг болоод материаллаг мэдлэгийг өөртөө агуулсан гэдгийг  батлаж байв. Тэрээр шинжлэх ухааны болоод Ведийн утга зохиолын эрдмийн зэргээ 17 насандаа хамгаалж байжээ.

Нобелийн шагналт, суут эрдэмтэн Алберт Эйнштейн Бхагавад-гитаг байнга уншиж, түүнийг өөртөө авч явдаг байжээ. Түүний бараг бүх нээлт, зохиол бүтээлүүд нь энэ судар номын үндсэн дээр хийгдсэн байдаг. Нобелийн шагнал гардуулах ёслолын үеэр түүнийг үг хэлэхийг хүсэхэд, тэрээр энэ ариун судрыг гар дээрээ өргөн: “Би та бүхнээс энэ номыг уншиж судлахыг хүсэж байна.  Энэ ном бол Орчлон ертөнцийн Библи юм. Хэрэв та бүгд өөрсдийгөө эрдэмтэд хэмээн хүндэлж үздэг л бол заавал Бхагавад-гитагийн гүн ухааны нууцад нэвтрэх ёстой” гэсэн байдаг.

Мөн Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстой энэ аугаа бүтээлийн үндэс суурь, нөлөөн дээр өөрийн нэр цуут “Дайн ба Энх” романаа туувисан байна.

Монголын экс ерөнхийлөгч Н.Энхбаяр дэлхийн суут, сонгодог 50 зохиол бүтээлийг өөрийн ивээл дор  хэвлүүлсэн билээ. Энэ 50 бүтээлийн тоонд Бхагавад-гита өөрийн хүндэт байр суурийг олсон байдаг.

    Энэ мэтчилэнгээр маш олон эрдэм ухаантай, нэр алдартай олон хүмүүс Бхагавадгита их хөлгөн судрыг өндрөөр үнэлж, магтан алдаршуулсаар иржээ. Цаашид ч энэ тоо өсөн нэмэгдэх нь дамжиггүй. Үнэхээр ч Бхагавадгита хөлгөн судар бол бурханлаг амьдралын цагаан толгой, бүх ариун гэгээн шаструудын охь манлай нь билээ.

 

Асуулт: Шрила Прабхупада болон түүний номын багш нарын айлдсан баталгаа, нотолгооноос үзэхэд Ариун Нэрийг унших нь чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн хамгийн чухал үйл ажиллагаа гэсэн байдаг?

Хариулт: Тиймээ. Шрила Прабхупада хэлэхдээ:

“Номын багшийн заавар сургаалаас хамгийн чухал нь өдөр тутам хамгийн багадаа арван зургаан тойрог унших явдал” гэсэн байдаг.

Ямар үйл чин бишрэлийн үйлчлэл зүтгэлд хамгийн гайхамшигтай вэ гэдэг асуудлыг Сарвабхаума Бхаттачарйа Чаитанйа Махапрабхутай харилцан ярилцаж байхдаа хөндсөн:

“Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлээс ямар үйл хамгийн чухал нь вэ? хэмээхүйд, Бурханы Ариун Нэрийг магтан унших нь чин бишрэл зүтгэлийн үйлээс хамгийн чухал нь гэж Бурхан хариу өчив. Өөрийн хэлсэн үгийнхээ баталгаа болгож, Бурхан дараахь шүлгийг иш татсан:

Харер нама харер нама харер намаива кевалам

Калау насти эва насти эва гатир анйатха

“Хэрүүл тэмцэл, зусар явдлын энэ Калийн галавт Бурханы Ариун Нэрийг давтан уншихаас өөр ангижралын зам мөр үгүй. Үүнээс өөр зам үгүй. Үүнээс өөр зам үгүй. Үүнээс өөр зам үгүй.”

Чин бишрэл зүтгэлийн 64 хэлбэрийг бичээд, Шрила Рупа Госвами тэдгээрээс таван онцгой чухлыг дурдсан. Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур, энэ таван янзын үйл нь ямар нэг байдлаар Ариун Нэрийг уншихтай холбоотойг баталсан байдаг: “Чин бишрэл зүтгэлийн хүрээн дэхь үйлийн бүх хэлбэрүүдийг нарийн нягт шинжилж үзвээс, хамгийн чухал үйлчлэл зүтгэл бол шри нама бхажана буюу Бурханы Ариун Нэрэнд үйлчлэх явдал хэмээх дүгнэлтэнд хүрлээ”.

 

1.      Садхусанга(чин бишрэлтнүүдтэй харьцах): энэ нь шри нама бхажанын амт нэмэгдэн хөгжихөд туслана. Энэ амт нь Ариун Нэрийг тогтмол уншигч, Ариун Нэрийн хүч чадалд хатуу итгэсэн ариун гэгээн вайшнавуудтай харьцсаны ачаар хөгжинө.

2.      Бхагавата-шравана (“Шримад Бхагаватам”ыг сонсох): энэ ариун судар нь шри нама бхажаныг дээдийн дээд төгс төгөлдөр үйл гэж магтсан байдаг. “Шримад Бхагаватам”д шри нама бхажаны хүч чадлыг нэг бус удаа цохон тэмдэглэсэн бий.

3.      Матхураваса(ариун дагшин газар нутагт амьдрах): нама-бхажаныг ариун дагшин газарт үйлдэх ёстой. Жишээ нь, Вриндаван, Майапурт. Энэ газарт амьдрагч садху нар нь байнгад намасанкиртаныг үйлдэж байдаг.

4.      Шри муртисева(Кришнагийн Шүтээнд үйлчлэн зүтгэх): энэ нь өөртөө Бурханы олон янзын Нэрийг агуулсан мантра дууллуудыг агуулсан байдаг. “Хари бхакти виласад”, Шүтээнд үйлчлэхүйг Харе Кришна мантра дуулал дагалдах ёстой хэмээн баталсан байдаг.

5.      Нама-санкиртана – энэ нь Ариун Нэрийн шууд уншин дуулах явдал.

 

Практик зөвлөгөөнүүд

… Дараах заавруудыг даган баримталснаар та Ариун Нэртэй харьцахуйн гайхамшигт амтыг авч ирэх түвшинд зайлшгүй хүрэх болно.

1.  Бэлтгэл. Орой та өөртөө: “Маргааш өглөө би Ариун Нэрээ анхааралтай унших ёстой!” гэж хэлээд аль болох эрт унтах хэрэгтэй.

2.  Товлосон цагтаа сэрэхийг хичээ. Мантрагаа танд юу ч саад болохгүй байхаар тийм газарт унших хэрэгтэй: эсвэл чин бишрэлтнүүдийн хүрээлэл дунд, эсвэл хүнгүй, аглаг буйд газарт. Хэрэв ухаан тань тэнэж төөрөөд эхэлвэл түүнийг залбирал уншиж эсвэл хэд хэдэн удаа амьсгалын дасгал хийж тайвшруул. Пранаяма буюу амьсгалын дасгалын тухай мэдлэггүй хүмүүсийн хувьд хэд хэдэнтээ гүнзгий амьсгал авах хэрэгтэй. “Хари бхакти виласад” Шрила Санатана Госвами гаятри мантраг уншихын өмнө амьсгалын дасгал хийж байхыг зөвлөсөн байдаг.

3.  Уншиж байх үед анхаарах зүйлс:

а) Тасалдалгүйгээр, аль болох хурдан унших(эхэндээ хурдны тал дээр анхаарах хэрэгтэй)

б) Мантрыг хурц, тод хэлэхийг чармай.

в) Эгц, цэх суу. Хөлөө нугалан, завилж суух нь буяны гунад хамаардаг. Хэвтсэн байрлал нь таныг мунхгийн гунад байгааг илтгэнэ. Тасралтгүй явах нь тухайн мөчид та шуналын гунад оршин буйг нотлоно.

4.  Авианы хэлбэлзэл дээр ухаанаа төвлөрүүл.

5.  Ухааныхаа үйл ажиллагааг хяна:

а) хэрэв ухаан тань ийш тийш тэнээд байвал түүнийг буцаагаад мантран дээр буцаан төвлөрүүл

б) түүнийг өчигдөр, өнгөрсөн долоо хоногт эсвэл өнгөрсөн жил болж өнгөрсөн үйл явдалд баригдан хоригдох явдлаас  “ангижруул”

в) Мантра унших явцад тухайн өдөр хийх ажлаа бүү төлөвлө.(Хэрэв хийх ажлын жагсаалт, худалдан авах зүйлийн жагсаалт ухаан бодолд тань дахин дахин эргэлдээд байвал бага зэрэг завсарлаад шаарлагатай зүйлсээ бичиж тэмдэглэ. Ингэснээр ухаанаа тайвшруулж буй явдал)

6. “Шри Шикшаштакийн” гурав дахь шүлгийг санаж, тэнд өгүүлсэн чанарууд өөрт тань байгаа эсэхийг олохыг оролд(хүлцэнгүй байдал, тэвчээр, даруу зан, бүх амьд бодгалиудад хүндэтгэлтэй хандах байдал)

7.  Ариун Нэрийн утга санааг бодож бясалга

8. Чин сэтгэлээсээ, мэдрэмжтэйгээр унш

Зарим нэг чин бишрэлтнүүд уншлагаа эхлэхээс өмнө “Шикшаштака” залбирлыг цээжээр уншдаг. Олон чин бишрэлтнүүд өмнөө номын багшийнхаа зургийг эсвэл Шри Чаитанйа Махапрабху, Түүний дагуулуудын зургийг байрлуулдаг. Энэ бол зарим нэг дүрэм. Гэвч чин бишрэлтэн бүр, Ариун Нэрийг давтан унших байдлаа төгөрдөржүүлэн сайжруулахад чухам юу түүнд хамгийн ихээр тус болж байгааг өөрөө өөртөө тодорхойлох ёстой гэдгийг практик амьдрал нотлон харуулж байна.

 

 

 

Шачинандана Свами “Ариун Нэрийн рашаан далай”

номоос хэсэгчлэн орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

 

1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12

Чин бишрэлтэн: “Үүнийг Шанкарачарйа болон Шри Чаитанйа Махапрабху гэх мэт аугаа багш нар зарлан мэдэгдсэн байдаг. Энэтхэгт Ведийн мэдлэгийн олон нэр хүндтэй хүмүүс байдаг хийгээд тэд бүгд Шри Кришнаг Бурханы Дээд  Бодгаль гэж жинхэнэ ёсоор хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор бид Бурханы Дээд Бодгалийн заан чиглүүлсэн Бхагавад-гита байгаа төрхөөрөөг хүлээн авч байна…”.

Прабхупада: Энд чухал сэдвийг хөнджээ. Нэгэн удаа би алхаж яваад жуулчны баазын нэгэн зарлалыг харсан. Энэтхэгт. … тийм гайхамшигтай газар нутгийг олж харж чадна. Гайхамшигтай газар нутаг. Ямар ч гэлээ би Картиккйеагаас асуулаа. “Энэтхэгийг маш гайхамшигтай гэдэг үү? ” гэхэд тэрээр “Тиймээ” гэж хариулсан юм. Ямартай ч гэлээ Энэтхэг бурханлаг соёлын өлгий нутаг гэж тооцогддог.

Тэр ч байтугай Хятадын нэгэн зохиолч хэрэв та шашныг судлахыг хүсэж байвал Энэтхэгийг зориорой гэж бичсэн байдаг. Тэр  үнэнч шударга хүн аж. Тэр бол Энэтхэг ч биш, Америк ч биш. Өөр ямар нэг орон биш. Тэр бол Хятад. Хятад бол коммунист улс. Гэвч тэрээр маш шударгаар, хэрэв та шашны тухай сурахыг хүсч байгаа бол Энэтхэг яв гэсэн байна.  Ямар ч л гэсэн Энэтхэг шашин номын газар орон, дхарма-кшетра юм. Хэдийгээр энэ нь өнөө цагт нилээд түвшин доошилсон ч. Гэхдээ л энэ хоёр хэсэг байдаг…. Энэтхэгт бона файд буюу жинхэнэ шүтлэгтнүүд бий. Жинхэнэ шүтлэгтэн гэдэг нь Ведийн зарчмуудыг дагадаг хүмүүс гэсэн утгатай. Тэднийг бона файд гэдэг. Энэхүү систем нь өнгөрсөн эрин үед бүр хэдэн мянган жилийн өмнө байсан. Өнөө цагт бол Буддатай адил. Будын шашин. Буддын шашин нь мөн л Энэтхэгийн шашин. Бурхан Будда нь энэтхэг хүн байсан. Тэрбээр Бурхан Чаитанйа Бенгалиас номлолоо эхэлж байсан шиг Бурхан Будда Бихараас номлолоо эхэлж байсан. Тэр бол энэтхэг хүн байсан. Гэвч гажуудал нь юунд оршиж байсан бэ гэвэл Тэрээр Ведийн нэр хүндтэй, бат ноттой байдлыг үл хүлээн зөвшөөрч байсанд оршино. Тиймээс ч Түүний гүн ухааныг атеист гэж тооцдог. Харин Шанкарачарйа бүхий л Буддистуудыг Энэтхэгийн газар нутгаас зайлуулсан юм. Тиймээс тэд Хятад, Япон, Бирм гэх мэт орнуудыг өмөг түшгээ болгосон. Энэтхэгээс гадуур. Ямар ч гэлээ хатуу шүтлэг бишрэлт хүмүүс нь Ведийг даган баримтлагчид байдаг. Тэд хоёр ангид хуваагддаг: нэг хэсэг Шанкарачарйагийн сургаалыг дагадаг байхад нөгөө хэсэг нь Раманужаачрайа, Мадхвачарйа, Бурхан Чаитанйаг дагадаг. Тэд бүгд  вайшнав юм. Ведийн зарчмуудыг дагадаг энэ хоёр бүлэг нь Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж хүлээн авдаг. Энэтхэгийн нэр хүндтэй хүмүүс ч тэгж тооцдог. Тэдэнд Кришна бол Бурхан биш гэсэн хоёрдмол санаа бодол байдаггүй. Аль аль нь Кришнаг Дээд Бодгаль гэж үздэг. Вайшнавууд болсон бидний хувьд бид ч тэгж үздэг. Үүнд эргэлзэх зүйл үгүй. Вайшнавуудын дөрвөн хэсэн бүлэг байдаг. Тэд бүгдээрээ Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж хүлээж авдаг. Маш нэр хүндтэй найман тайлбарлагч байдаг бөгөөд тэд Шримад –Бхагаватамын маш том тайлбарлагчид. Тэд бүгд л Кришнаг хүлээн зөвшөөрдөг. Өөр нэг хэсэг бүлгийн хувьд буюу томоохон эрдэм ухаантан Шанкарачарйа мөн л Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж хүлээн авсан байдаг. Тэрэээр са бхагаван сваям кришна: “Бурханы Бодгалийн үзэл нь Кришнагийн тухай юм” гэжээ. Үүнийг нь хүмүүс буруугаар ойлгодог. Тийм учраас тэрээр Кришнаг онцгойлон Деваки болон Васудева нарын хүү болон заларсан гэж сануулсан. Энэ нь жишээ нь таныг эцгийн нэрээр, эсвэл нөхрийн тань нэрээр жишин дууддагтай адил. Үүнтэй адил зарчмыг Шанкарачарйа даган баримталсан. Тэрбээр: “Кришна, Тэрбээр Деваки болон Васудева нарын хүү болон илрэн заларсан” гэж өгүүлсэн байна. Энд хоёрдмол санаа алга. Огт байхгүй. “Эсвэл энэ Кришна, магадгүй өөр нэг Кришна” гэх мэтээр. Үгүй. Энд ингэж л өгүүлжээ. Тиймээ. Кришнаг Бурханы Дээд Бодгаль хэмээн Ведийг даган баримтлагч бүх хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Энэ бол баримт. Тийм  шүү.

Чин бишрэлтэн: “Одоо Дөрөвдүгээр Бүлэгт Бурхан Аржунад хандан Бхагавад-гитагийн энэхүү йогийн систем нь эхлээд нарны бурханд айлдагдсан болохыг өгүүлсэн. Адислат Бурхан бээр “Би энэхүү йогийн мөнхийн эрдэм ухааныг нарны бурхан Вивасванд сурган айлдсан бөгөөд Вивасван түүнийг хүн төрөлхтний өвөг эцэг Мануд, Ману цааш нь Икшвакуд дамжуулан сургасан билээ. Энэхүү дээдийн дээд эрдэм ухааныг багш шавийн гинжин хэлхээгээр дамжуулан хүртдэг бөгөөд ийм замаар л ариун гэгээн хаад түүнийг танин ойлгож байв. Гэвч энэ цаг мөчид багш шавийн хэлхээ эвдэрсэн болохоор энэ эрдэм ухаан нь алдагдсан мэт санагдмуй”.

Прабхупада: Энэ бол Бхагавад-гитагийн сургаал заавар. Бхагавад-гитагийн энэ эрдэм ухааныг багш шавийн хэлхээгээр хүлээн авдаг. Энэ бол ямар нэг зүйлийг хүлээн авах арга зам. Тэр ч байтугай материаллаг шинжлэх ухаанд ч жишээ нь, хэрэв та анагаах ухааны дадлага хийгч оюутан, хуульч болох гэж байгаа гэж бодъё. Тэгвэл та урьд өмнөх хуульч нарын хуулийн номноос шүүхийн тогтоол зааврыг судлах болно. Хэн нэг нь урьд өмнө нь бичигдсэн хуулийн утга санааг судлавал тэрээр сайн хуульч болно. Үүнтэй адил анагаах ухааны дадал практик хийгч өмнөх үеийн номууд, эрдэм мэдлэг, дадал практикыг судлавал түүнийг туршлагатай эмч гэдэг. Яг ийм зарчим бурханлаг эрдэм мэдлэгт явагддаг… –вэл та ямар ч бурханлаг мэдлэгийг бүтээж чадахгүй. Энэ бол атеизм. Та ямар ч шашны зарчмыг бүтээн бий болгож чадахгүй. Энэ нь боломжгүй. Үүнийг Ведүүдэд хүлээн авахгүй. Дхармам ту сакшад бхагават-прани. Дхарма гэдэг нь Бурханы хайрласан дүрэм ба заавар юм. Үүнийг хаа сайгүй хүлээж авдаг. Библэд ч, Коранд ч. Энэ бол Бурханы хууль. Та юуг ч бүтээж чадахгүй. Кришна энэ зарчмыг Бхагавад-гитад өгүүлэн айлдсан. .. Өнөө цагт хэн дуртай нэг нь бараг хүн өөрийн дур зоргоор Бхагавад-гитаг тайлбарлаж байна.  Энэ нь огт болохгүй зүйл. Энэ бол Бхагавад-гита биш. Бид үүнийг ингэж ойлгох ёстой.

Чин бишрэлтэн: “Аржуна аугаа эрдэмтэн мэргэн байгаагүй харин аугаа дайчин байсан. Дайчин хүнийг эрдэм мэдлэгтэйгээр төсөөлдөггүй ба Аржуна Бхагавад-гитаг танин ойлгохоор сонгогдсон юм. Учир нь түүнд нэг л чадвар байсан: тэрээр Бурханы чин бишрэлтэн байсан. Энэ нь Бхагавад-гита нь Бурханы чин бишрэлтэнд л тусгайлан зориулагдсан гэдгийг зааж байна”.

Прабхупада: Энэ талаар Махариши йог тодорхойлсон байдаг. Тэрбээр мөн л бас нэгэн Бхагавад-гитаг бичсэн. Тэгээд тэр юунд хүрэв? Түүнд Бхагавад-гитагийн талаар ямар нэг зүйлийг ярих эрх байхгүй. Учир нь тэр чин бишрэлтэн биш. Бхагавад-гитаг Аржунад заан сургасан. Тэрээр йогч ч байгаагүй, эрдэм мэдлэгт хүн ч байгаагүй, Ведантист ч байгаагүй. Тэр ч байтугай брахман ч байгаагүй юм. Тэр кшатрий хүн байсан. Санньяси ч биш. Тэр гэр бүлтэн хүн байсан. Тэрбээр гурван эхнэртэй, маш олон хүүхэдтэй байсан. Тэр мөн хаант улсын төлөө тулалдаж байсан. Тэгвэл Бхагавад-гитаг түүнд заах болсон чанар, мэргэшил нь юу билээ? Учир нь тэр чин бишрэлтэн байсан. Хүмүүс Бхагавад-гитаг хэрхэн хүлээж авах хэрэгтэйг харна. Кришна Дөрөвдүгээр бүлэгт онцгойлон “Би үүнийг чамд одоо айлдаж байна. Багш шавийн хэлхээ өнөө цагт эвдрэн алдагджээ. Тийм болохоор Би чамд йогийн энэхүү эртний систем, Бхагавад-гитаг дахин айлдаж байна” гэжээ. “Яагаад Надад, Аржунад гэж?” “Учир нь чи Миний чин бишрэлтэн”. Энэ бол хариулт нь. Бхагавад-гитаг ойлгох цорын ганц чанар бол Кришнагийн чин бишрэлтэн болох явдал.  Өөр боломж огт байхгүй. Зөвхөн хүн бүрт энэхүү уриа дуудлагыг хүргэх хэрэгтэй: “Бхагавад-гитаг та хэрхэн ойлгох вэ? Та чадахгүй …, та Кришнагийн чин бишрэлтэн биш бол. Та Бхагавад-гитаг яаж ойлгох вэ? Та Бхагавад-гитаг зүгээр л ярих ба хүмүүсийг мэхэлнэ”.   Танай улсад хэвлэгдсэн бүх номуудыг авчраад үзвэл Кришнагийн чин бишрэлтэн ганц хүнийг олох уу? Нэг ч тийм хүн байхгүй. Тэгээд Бхагавад-гитад тайлбар бичих ямар нэр хүнд тэдэнд байна вэ? Хэнд нь ч тийм эрх байхгүй. Энэ нь яг л та өөрийн хоншоороо өөр нэгний ажил руу өнгийлгөхтэй л адил. Шал дэмий зүйл. Ийм хүмүүст  “Үүнийг хийх ямар эрхтэй юм бэ?” гэж л хэлэх байна. Тэдэнд ямар ч эрх байхгүй. Эдгээр луйварчид хүн бүр Бурхан гэж хэлдэг. Тэгэхээр тэд хэрхэн яаж чин бишрэлтнүүд болох билээ? Чин бишрэлтэн хүн бүх хүнийг Бурхан гэж хэлэх үү? Харин тэд “Бурхан зөвхөн ганц” гэж л хэлдэг. Та бясалгалаараа “Би бол Бурхан юм байна, та ч Бурхан, миний ах  ч бурхан, миний эцэг ч Бурхан, миний тэр Бурхан, бүгд Бурхан” гэж танин ухамсарлах нь. Ийм л үйл явдал болоод байгаа юм. Та нарыг би  энэ бүх луйвар, мэхлэтүүдийг таслахыг хүснэ. Энэ бол бидний уриа дуудлага. Бид тийм ч олон шавь нартай биш байж болно. Бид энэ тал дээр санаа зовних ёсгүй. Бид үл бүтэх, шальгүй олон мянган дагалдагч шавь нарыг хүсэхгүй. Тэд юу хийж чадах юм бэ? Гэвч хэрэв бид нэг хүнийг л Кришнагийн төгс ухамсарт  оруулж чадвал тэрбээр дэлхий ертөнцөд маш том үйлийг хийж чадна. Энэ бол бидний зарчим. Бид өөдгүй үл бүтэх амьтдыг хүсэхгүй. Энэ бол Бхагавад-гитаг ойлгох зарчим юм. Цааш нь.

Чин бишрэлтэн: “Гурван төрлийн трансценденталистууд байдаг: йогчид, имперсоналистууд, бхакта нар буюу чин бишрэлтнүүд гэсэн. Кришна, Аржунад хандан, “Би чамайг багш шавийн хэлхээний анхны хүн болголоо. Хуучин хэлхээ бол эвдэрсэн. Би нарны бурханаас эхлэлтэй байсан хуучин сургалтын шугамыг дахин сэргээхийг хүсэж байна. Тиймээс чи Бхагавад-гитагийн эх сурвалж бол” гэж хэлж байна.  Бхагавад-гита бол Бурханы найз нөхөр болсон Бурханы чин бишрэлтэнд чиглэгдсэн. Бхагавад-гитаг Бурхантай шууд холбоотой Аржуна шиг суралц. Энэ нь йог болон имперсональ гүн ухааны цэцэрхийллээс илү тустай. Чин бишрэлтэн нь Бурхантай таван янзын холботой байж болно. Тэрээр идэвхигүй, .. идэвхигүй харьцаатай байж болно …”

 Прабхупада: Энд чин бишрэлтэн гэж хэн болохыг тайлбарласан. Энд тайлбарласан байгаа. Тийм.

Чин бишрэлтэн: “Тэрээр идэвхигүй харьцаатай болон идэвхитэй харьцаатай байж болно. Гуравт нь тэрээр найз нөхрийн харьцаатай байж болно. Дөрөвт нь тэрээр эцэг, эхийн харьцаатай байж болно. Тавт нь Бурханы амраг хайрт байдлаар харьцаатай байж болно. Аржуна нь чухамхүү ..харьцааны чин бишрэлтэн байсан ….

Прабхупада: Идэвхигүй харьцаа гэдэг нь : “Пөөх, миний Бурхан үнэхээр аугаа юм гэж” танин ухамсарлах явдал. Бурхан аугаа. Хүн Бурханы аугааг хараад гайхдаг. Энэ бол идэвхигүй харьцаа: “Бурхан, Бурхан бол аугаа”. Энэ харьцаа бага зэрэг өсөн нэмэгдэхэд дараагийн шат нь “хэрэв Бурхан аугаа юм бол Түүнд жаахан үйлчлэн зүтгэхэд юу нь болохгүй гэж ?” гэж бодох түвшин. Энэ нь бид, биднээс илүү нөлөөтэй, хүчирхэг хүнд үйлчлэн зүтгэж сурсантай адил. Энэ бол байгалийн хууль. Яг л амьтад шиг. Амьтад хүнд үйлчлэн зүтгэдэг. Учир нь хүнийг амьтнаас илүү аугаа гэж тооцогддог. Үүнтэй адил нэг хүн нөгөөгөөсөө аугаа байхад бага нөлөөт хүн нөгөө аугаа нэгэндээ үйлчилэн зүтгэдэг. Энэ бол байгалийн хууль. Ийм мэдрэмж ирэхүйд “хэрэв Бурхан аугаа юм бол” гэсэн мэдрэмж ирэх үед харин “Бурхан бол аугаа. Тийм болохоор чухамхүү Бурханаас л миний мэдрэхүйн цэнгэл үүсэн бий болдог” гэж бодох явдал биш. Үгүй. Жинхэнэ хайр гэдэг бол “бурхан бол аугаа. Бурхан биднийг маш олон зүйлээр хангаж байна. Бидний хэрэгцээтэй бүхнээр. Тэгвэл бид яагаад Бурханд жаахан ч гэлээ үйлчлэн зүтгэж болохгүй гэж?” бодох явдал. Энэ бол нилээд ахисан хэлбэрийн ухамсрын шинж тэмдгийн хэсэг нь. Дараагийн дэвшил нь Аржуна шиг найз нөхрийн байдлаар үйлчлэл зүтгэлээ өргөх. Дараагийн шат нь Бурханы эцэг, эхийн байдлаар үйлчлэх ба үйлчлэл зүтгэлийн хамгийн дээд шат нь Бурханд амраг сэтгэлийн хайраар үйлчлэх явдал юм. Ингэж тайлбарласан байна. Цааш нь.

Чин бишрэлтэн: “Аржуна нь Бурхантай найз нөхрийн харьцаатай чин бишрэлтэн байсан. Ийм нөхөрлөл нь энэхүү материаллаг ертөнц дээрхи найз нөхрийн холбооноос огт өөр. Ийм хэлбэрийн нөхөрлөл нь трансцендент юм. Хүн бүр Бурхантай ямар нэг харьцаа холбоотой байдаг. Харамсалтай нь өнөөгийн бидний нөхцөлд байдалд бид энэ мөнхийн харьцаагаа мартсан. Гэвч сая сая амьд оршнолууд нь тодорхой өөр өөрийн харьцаа холбоотой байдаг. Үйлчлэн зүтгэхүйн процессоор хүн Бурхантай холбоотой өөрийн жинхэнэ байр сууриа сэргээж чадна. Одоо Аржуна …”

Прабхупада: Ийм харьцаа холбоо нь аль хэдийнээ бий бөгөөд учир нь би мөнх бөгөөд Бурхан мөнх. Тийм ч учраас миний Бурхантай холбоотой харьцаа мөн л мөнх юм. Харьцаа гэдэг энэ. Өнөө цагт би материаллаг бие махбодь буюу материаллаг эрч хүчний нөлөөнд хучигдсан болохоор  үүнийг мартсан. Энэ бол миний байр суурь. Болзолт нөхцөл байдалд, энэхүү амьдралын материаллаг нөхцөл дунд бидний байр суурь бол би … , бид өөрсдийн Бурхантай холбоотой харьцаагаа мартсан. Харин та бүгд энэ материаллаг ертөнцтэй янз бүрийн олон янзын харьцаа тогтоохыг чармайж байна. Би нийгмийн тодорхой нэг хэсэгтэй, тодорхой нэг нийгэмлэгтэй, тодорхой нэг үндэстэнтэй, тодорхой нэг гэр бүл тодорхой нэг бодгальтай харьцаа тогтоохыг чармайж байна. Олон янзаар л би өөрийн харьцаагаа эрж хайсаар. Учир нь би Бурхантай харьцаатай өөрийн холбоо харьцаагаа алдсан юм. Тийм болохоор би түүнийг дахин сэргээвэл би Кришнатай холбоотой өөрийн хуучин харьцаагаа сэргээж чадна. Энэ л Кришнагийн ухамсар юм. Энэхүү Кришнагийн ухамсар нь ингэж л явдаг. .. Жишээ нь харанхуйд та ямар нэг зүйлээ унагачихвал түүнийг олж чадахгүй. Зарим үед та ийм нэг юманд хүрээд, заримдаа өөр нэг юманд хүрэх хэдий ч жинхэнэ өөрийн эд зүйлдээ хүрэлцэж чаддаггүй. Ингэж та төөрч мунгинах бөгөөд амар заяа үзэхгүй. Одоо харин та хэрэв Кришнагийн ухамсрыг тэмтрэн барьж авах юм бол энэ амар тайван бус байдал тань зогсох болно. Энэ бол тийм л сайхан зүйл. Бид танд нэг амьдралаас нөгөө амьдралын туршид эрэн хайж байгаа таны алдагдсан харьцааг эргүүлэн өгөх болно. Та будилж төөрсөн шүү дээ. Үүнийг бариад ав! Та аз жаргалтай болох болно. Та өөрийн харьцаа холбоо, Кришнатай холбоотой мөнхийн харьцаагаа олох болно.

Чин бишрэлтэн: “Одоо Аржуна чин бишрэлтэн болсон болохоор тэрбээр Дээд Бурхантай найз нөхрийн харьцаатай болсон. Ийнхүү Бхагавад-гитаг түүнд өгүүлсэн. Тэр түүнийг хэрхэн хүлээж авсныг тэмдэглэх хэрэгтэй. Үүнийг Аравдугаар Бүлэгт дурдсан. Бурханаас Бхагавад-гитаг сонссоны дараагаар Аржуна Кришнаг Дээд Брахман гэж хүлээн авсан. Амьд бодгаль бүр Брахман буюу бурханлаг хэдий ч дээд амьд бодгаль бол Дээд брахман юм”.

Прабхупада: Одоо энд өөр нэг зүйлийг хөндөж байна. Хүн бүр л Бхагавад-гитаг уншдаг. Энд Бхагавад-гитаг хэрхэн хүлээж авах ёстойг тодорхой өгүүлж байна. Бхагавад-гитаг Аржунад зориулан айлдсан бөгөөд Аржуна түүнийг яаж ойлгох ёстой тийм байдлаар өөрийн ойлгоцоор хүлээж авсан. Үүнийг мөн өгүүлсэн байна. Тийм болохоор бид өөрсдийгөө Аржунагийн байр сууринд аваачиж тавиад Аржуна түүнийг шуудхан хүлээж авж байсан шиг хүлээн авах ёстой. Бхагавад-гитаг ингэж л ойлгоно. Аржуна Бхагава-гита болон Кришнаг хэрхэн хүлээн авчя байгааг Аравадугаар Бүлэгт өгүүлсэн байна. Ингэж тайлбарлажээ.

Чин бишрэлтэн: “Аржуна Кришнаг бүх материаллаг бохирдол бузраас ангид цэвэр ариун, дээд цэнгэгч, хамгийн ахмад настай, хэзээ ч төрөөгүй, аугаагаас аугаа Бурханы Дээд Бодгаль гэж хүлээн авсан. Одоо хэн нэг нь хэлж болох л юм, .. хэн нэг нь Кришна ба Аржуна нар нь найз нөхдүүд байсан болохоор Аржуна зөвхөн өөрийн найздаа хандаж хэлсэн зүйл гэж хэлж болох юм. Гэвч Аржуна Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж хүлээж авсан төдийгүй Нарада, Вьяса болон олон аугаа бодгалиуд ингэж хүлээж авж байсан гэдгийг дурдсан”.

Прабхупада: Нэр хүндтэй эх сурвалжууд. Тэрбээр Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж хүлээн авсан нь Кришна түүний дотны найз байснаас болоогүй ба харин өөр бусад олон нэр хүндтэй хүмүүс хүлээн авж байсан. Кришнагийн тухай мэдээлэл дээрээс Түүнийг бүрэн танин ойлгож болно. Тэрээр Түүнийг сохроор хүлээн аваагүй. Энэ бол Бхагавад-гитаг танин ойлгох процесс. Хэдийгээр тэр бүрэн дүүрэн ойлгосон ч хожим ирээдүйд олон олон үл бүтэх этгээдүүд гарч ирээд, “Би бол бас нэг Бурханы хувилгаан” гэж зарлан тунхаглаж болох учраас Аржуна Арван нэгдүгээр бүлэгт Кришнагаас “Хэрэв Та тэгж бодож буй аваас Надад Өөрийнхөө орчлонгийн дүр хэлбэрийг харуулаач” хэмээн хүссэн. Энэ нь ирээдүйд зарим нэг хурамч үл бүтэх этгээдүүдийг Бурханы Дээд Бодгаль хэмээн хүлээн авах вий гэсэндээ үүнийг харах шалгуур тавьсан. Би энд бодгалийн орчлонгийн дүр хэлбэрийн тухай ярьж байна л даа. Кришнагаас өөр орчлонгийн дүр хэлбэрийг үзүүлж чадах хэн бий билээ?

Бид Бхагавад-гитаг нэр хүндтэй, баттай эх сурвалжаас сонссон мэт парампарын системээр дамжуулан тайлбарласан. Энэ танай оронд нэгэн шинэ ач тусыг өгөх буй заа. Учир нь хэвлэл бүр Бхагавад-гитагийн талаар ямар нэг үзэл санааг хавчуулж байсан. Гэвч бид Бхагавад-гитаг байгаа яг тэр янзаар нь л өргөн барьж байна. Ингээд л боллоо. Ямар нэг асуулт байна уу?

Чин бишрэлтэн(2): Та, Свами Прабхупада, хүн бүр Кришнатай холбоотой байх жам ёсны хүсэлтэй байдаг гэлээ. Гэвч ….

Прабхупада: Хүсэл биш. Тэр нь аль хэдийнээ тогтсон байдаг зүйл.

Чин бишрэлтэн(2):  Тогтсон гэнээ.

Прабхупада: Тэр зүгээр л хучигдсан байдаг. Энэ нь жишээ нь та хэн нэгэнтэй эцгийн, хүүгийн харьцаатай байдаг хийгээд энэ нь хэдийнээ тогтсон зүйл байдаг. Та үүнийгээ мартаж болно. Та гэр орноо орхин маш удаан хугацаагаар явбал та өөрийн  эцгээ танихаа болино. Харин эцэг чинь байж л байгаа. Энэ бол баримт. Хэн ч “Үгүй. Би, би эцгээс төрөөгүй” гэж хэлж чадахгүй. Хэн ч хэлж чадахгүй. Тэр эцэгтэй хэдий ч харин тэрээр өөрийн эцгээ мартсан. Энэхүү Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь Дээд Бурхантай холбоо тогтоож өгдөг. Одоо бид мартсан байгаа л даа. Энэ бол хүслийн асуудал биш. Тэр хэдийнээ оршин байгаа. Та хэн нэгний хүү болохыг хүсэхгүй. Та хэдийнээ л хэн нэгний хүү шүү дээ. Та зүгээр мэдэхгүй л байгаа. Үүнтэй адил та Кришнатай холбоотой холбоо харьцаагаа, ер нь бид бүгдээрээ мартсан. Би үүнийг мэдэхгүй. Энэ Кришнагийн ухамсрын дадал практик нь таны харьцааг ийм замаар сэргээнэ… Таны Кришнатай холбоотой тэр холбоог сэргээх байдлаар. Энд та хүсээд байх зүйл байхгүй. Үгүй. Тэр хэдийнээ оршин байгаа.  Та зүгээр л түүнийг хэрхэн сэргээх вэ гэдгийг хүсэх явдал юм. Ингээд л болоо. Энэ бол Кришнагийн ухамсар. Энэ бол ямар нэг хуурмаг зүйл биш. Жишээ нь бид нэг нэгэнтэй холбоо тогтоосон байдаг. Эсвэл та миний эцэг, эхнэр, нөхөр болох гэх мэтээр. Үгүй. Энэ бол хэдийнээ байгаа зүйл. Бид зүгээр л түүнийг олох хэрэгтэй. Энэ нь хэрэв бид Кришнагийн ухамсарт төгөлдөржвөл илрэх болно, брахма-бхута прасаннатма на шочати. Та бүх материаллаг бохирдол бузраасаа ангижирснаар чин бишрэл зүтгэлийн албанд төгс орших болно. Тэр хэзээ нэгэн цагт илрэх л болно. “Өө би чинь Кришнатай холбоотой юм байна ш дээ” гэж. Та үүнийг л хүлээх хэрэгтэй.

Чин бишрэлтэн жаалхүү: Есүсийн эцэг нь хэн байсан юм бэ?

Прабхупада: Хм?

Чин бишрэлтэн жаалхүү: Есүсийн эцэг нь хэн байсан юм бэ?

Прабхупада: Бурхан.

Чин бишрэлтэн жаалхүү: Тийм гэж үү.

Прабхупада: Чи үүнийг мэдэхгүй гэж үү? Тэр “Би бол Бурханы хүү” гэж хэлсэн шүү дээ. Яаж ийм байж болох вэ? Та энэ тухай асуугаад(тасарсан). Та үүнийг мэдэхгүй юу? Тэр өөрөө “Би Бурханы хүү” гэж хэлсэн байдаг. Та үүнийг мэдэхгүй гэж үү?

Чин бишрэлтэн жаалхүү: Би жинхэнэдээ мэдэхгүй л дээ. (тасалдал). Би жинхэнэдээ мэдэхгүй…. Би Бурханыг эцэг гэж бодохгүй байна. Гэвч бид бүгдээрээ ….?

Прабхупада: Юу гэнээ, тэр юу гэсэн бэ?

Чин бишрэлтэн жаалхүү: Бид бүгдээрээ Бурханы хүүхэд гэж үү?

Прабхупада: Тийм.

Чин бишрэлтэн (2): (хүүхдэд хандан) Чи Есүс Христ Эзнийг Йосифтой холбоотой байсан гэж бодож байна. Йосиф түүний ээж Маритай гэрлэсэн. Тэгэхээр тэр хэн болох, Есүс нь Бурханы хүү болохоор Есүс, Йосиф нарын холбоо ямар болох гэх зэрэг болон Йосиф түүнийг жаахан байхаас авахуулаад л өсгөж торниулсан гэж  тэр бодоод байна уу?

Прабхупада: Тиймээ. Бурханлаг сүнс бүр л Бурханы хүүхдүүд хэдий ч материаллаг байдлаар бид хэн нэгнийг эцгээ гэж боддог. Гэвч жинхэнэ эцэг маань Бурхан. Үүнийг батлан

сарва-йонишу каунтейа

самбхаванти муртайах йах

тасам йонир брахма махад

ахам бижа-прадах пита

  Энэ махат-таттва буюу энэ материаллаг ертөнц нь жаахан хүүхэдтэй адил. Хүүхэд төрөхтэй адил. Эцэг үрээ өгч, эх биеийг нь өсгөнө. Ингэж хүүхдийн бие өсч торнино. .. Жинхэнэдээ бүх зүйл, бид бүгдээрээ энэ биеэ эхээсээ авсан. Тийм болохоор бид эхтэйгээ маш их ижил төстэй. Жаахан хүүхэд өөрийн эцгээ мартаж болох ч ээжийгээ мартаж чадахгүй. Эхийн холбоо маш их ойр дотно. Үүнтэй адил энэ материаллаг биеийг бид материаллаг эрч хүчнээс авсан. Тийм болохоор бид маш их материалист үзэлтэй байгаа юм. Бид энэ нутаг орон, нийгэм, гэр бүлээ л бодож байдаг. Материаллаг байдлаар. Учир нь энэ бие махбодь материаллаг. Харин бурханлаг сүнсний хувьд би …-ны хүү….

Энд нэг хэсэг алга болсон. (Аудио файл бүрэн бус буюу гэмтсэн)

… буюу Дээдийн хэсэг. Материаллаг байгаль нь эх бөгөөд Бурхан бол эцэг. Бид маш олон дүр хэлбэр, 8400 000 хэлбэрийг мэднэ. Энэ үнэнийг, Бурхан бол эцэг гэсэн үнэнийг ойлгосон хүн “Өө, энэ муур”, “Энэ нохой”, “Энэ үхэр”, “Энэ хар”, “Энэ цагаан”, “Энэ Хятад”, “Энэ Америк” гэж хардаггүй. Үгүй. Орчлонгийн ахан дүүс: “Тэд бол миний ахан дүүс” гэж бодно. Брахма-бхута-прасаннатма. Нэг ч дайсан үгүй. “Тэд бүгд миний ах дүүс”. Самах сарвешу бхутешу. Бүгдийг тэрээр нэг түвшинд харна. Тэд миний эцгийн бурханлаг хэсэг гэж. Ийм хараа нь хүнийг Кришнагийн ухамсарт ахиц дэвшил гаргуулна. Энэ бол баримт. Энэ бол танин ухамсарлахуй. Энэ бол оддын ахан дүүс. Бүх зүйл энэ, Кришнагийн ухамсар гэж.

Чин бишрэлтэн (4): Радха, Радхикатай холбоотой ямар зөв харьцаа байж болох вэ?

Прабхупада: радхарани бол дайвья-майя.  Яг бид нар шиг. Бидний материаллаг нөхцөлдсөн амьдрал дунд бид материаллаг эрч хүчин доор оршдог. Үүнтэй адил ангижирсан нөхцөл байдалдаа бид бурханлаг эрч хүчний доор оршино. Энэ бурханлаг эрч хүч бол Радхарани. Бид энэ цаг мөчид материаллаг эрч хүчний нөлөөн дор үйл хийж байна. Учир нь бидний бие махбодь материаллаг эрч хүчээр бүтээгдсэн. Та ангижран чөлөөлөгдөхөд таны бие бурханлаг эрч хүч болон өсч хөгжинө. Тэр бурханлаг эрч хүч бол Радхарани. Та тодорхой нэг нөлөөллийн доор, … тодорхой нэг эрч хүчний дор оршдог. Та ч мөн л бас нэг эрч хүч. Та бол хил заагийн эрч хүч. Хил заагийн эрч хүч гэдэг нь та бурханлаг эрч хүчний хяналтан дор ч байж болно эсвэл материаллаг эрч хүчний хяналтан доор ч байж болно гэсэн үг. Таны хил заагийн байр суурь. Гэвч та материаллаг эрч хүчний нөлөөн дор байхуйд та найдваргүй нөхцөл байдалд, оршихуйн төлөө тэмцэлд оршино. Харин та бурханлаг эрч хүчний нөлөөн дор байхуйд  таны амьдрал эрх чөлөөтэй болно. Радхарани бол бурханлаг эрч хүч бөгөөд Дурга болон Кали нь материаллаг эрч хүч юм. Материалист хүмүүс нь материаллаг эрч хүчний өөр нэг хэлбэр дурга, Калид мөргөдөг. Аль ч тохиолдлын хувьд. Үүнийг шакта хэмээх санскрит үгээр нэрлэдэг. Шакта гэдэг нь шакти хэмээх үгнээс үүсэлтэй. Шакти гэдэг нь эрч хүч гэсэн утгатай.

Энэ бол ангилал. Хэн бээр Бүхний Дээдийг эхээ хэмээн санаж мөргөнөв, жишээ нь Кали эхэд мөргөдөг шиг өөрөөр хэлбэл тэд Үнэмлэхүйг эх гэж хүлээн авдаг хүмүүсийг шактагууд гэдэг. Шакта… Вайшнавууд нь мөн л шакта юм. Учир нь тэд мөн өөр нэгэн цэвэр эрч хүч, бодгаль эрч хүч буюу Кришнагийн дотоод эрч хүчийг хүлээж авдаг. Энэ мөн л шакта. Материалистууд ч мөн өөр нэг эрч хүчнийг хүлээн авдаг. Нэг эрч хүч, бурханлаг эрч хүч нь бидний хэвийн төлөв байдал юм. Харин материаллаг эрч хүч нь бидний хэвийн бус нөхцөл байдал юм. Кришнагийн ухамсрын дадал практик нь та өөрийгөө энэ материаллаг эрч хүчнээс бурханлаг эрч хүчний хяналтанд аваачих явдал юм. Ингээд л болоо. Энэ бурханлаг эрч хүч нь Радхарани юм. Та хяналтанд оршдог. Би танд тодорхой жишээ хэлье л дээ. Жишээ нь хүн засаг төрийн хяналтан дор үргэлж иргэн хэмээн явдаг. Тэр хуулиас гадуур үйлдвэл тэр гэмт хэргийг хуулийн нөлөөнд орно. Хуулийг байнга даган биелүүлдэг хүн иргэний хуулийн нөлөөн дор оршдог. Тэр “Би засаг төрийн хуулинд захирагдахгүй” гэж хэлж чадахгүй. Тэр ийм л байна. Энэ бол түүний байр суурь. Хуурмагаар тэр түүнийг үгүйсгэж болох ч тэр хүчээр тулгагдах болно. Үүнтэй адил бидний байр суурь бол Дээд Бурханы хэсэг. Хэсэг нь болсон бид үйлчлэл зүтгэлээ өргөх хэрэгтэй байдаг. Хэрэв бид сайн дураараа, хайраар үйлчлэн зүтгэвэл энэ бол бурханлаг эрч хүч. Харин бид шахалт шаардлагаар үйлчлэн зүтгэвэл энэ нь материаллаг эрч хүч. Материаллаг эрч хүчинд бид тулгагдан шахагддаг. Хэн нэг нь .. Жишээ нь та нар Америк хүмүүс. Хэрэв хэн нэг нь “Та дараагийн амьдралдаа нохой болмоор байна уу?” гэж хэлвэл та нар дуртай байх уу? Өөр ямар ч хүн дуртай байх уу? Та нар юу гэж бодож байна ? (инээв). Гэвч тэд хийсэн үйлтэйгээ тохируулан түүнийг хүчээр хүлээн авах хэрэгтэй болно. “Үгүй, үгүй. Би ийм амьдралын хэлбэрт дургүй” гэж хэлж чадахгүй. Чадахгүй. Тэр хүчээр шахагдана. Энэ бол материаллаг эрч хүч. Хүчээр, яг л гэмт хэргийн хууль шиг. “Өө, та шорон руу явах хэрэгтэй”. “Би явахыг хүсэхгүй байна”. Та хүчээр шахагдах болно. Тэр шүүгдэх болно. Шууд л. Хүрэлцээтэй их хүч. Цагдаа, цэрэг, өөр бусад олон зүйлүүд бий. Та юу ч хэлж чадахгүй.

Энэ бол оюун ухаан. Ингэж бил үйлчлэн зүтгэнэ. Өнөө энэ материаллаг нөхцөл байдал дунд би маш олон зүйлд үйлчлэн зүтгэж байна. Ялангуяа өөрийн мэдрэхүйнүүддээ. Миний мэдрэхүйнүүд ханасан ч би өөрөө сэтгэл үл ханана. Ийм оюун ухаан бидэнд ирэхгүй байна. Чарвита-чарваннам буюу тэд зажилсанаа л дахин зажлана. Мэдрэхүйнүүд буюу мэдрэхүйгээ өөр өөр замаар хангаж болно. Театрт, тайзан дээр, гэртээ, клубт ер нь хаана ч. Нөхцөл байдлыг өөрчлөн аз жаргалтай болохыг оролдоно. Та яаж аз жаргалтай болох юм бэ? Тэдний жигшил дургүйцэл хэдийнээ хүрсэн.  Энэ нь өрөөн дахь мэдрэхүйн таашаал нь клубт амсах мэдрэхүйн таашаалаас ялгаатай гэсэн үг үү? Энэ бол зүгээр л төсөөлөл. “Би ер нь клуб орьё. Би тайзан дээр гарья. Би Флорида эрэгт очьё. Ийшээ очьё, тийшээ явъя. Тайчих бүжиг үзье. Энэ тэрийг үзье гэх мэтээр.. ” . Ингээд л гүйцээ. Гэвч энэ бүх нөхцөл байдал цөмөөрөө мэдрэхүйн таашаал ханамж юм. Харин түүнд “Би мэдрэхүйгээ олон янзаар хангаж үзлээ. Би мэдрэхүйнүүддээ олон янзаар үйлчлэн зүтгэлээ. Гэсэн ч би ч ханахгүй юм. Мэдрэхүйнүүд маань ч ханаж цадахгүй юм” гэсэн оюун ухаан төрдөггүй. Тийм учраас оюун ухаант хүн бол харин “Би мэдрэхүйгээ хангахаар явахгүй. Харин Кришнагийн тааллыг хангах болно” гэж хэлдэг. Энэ бол Кришнагийн ухамсар. Ингэж тэрээр бүрэн дүүрэн ханамж авдаг. Энэ бол сайн дурын үйл. Үүнийг бууж өгөх гэдэг бөгөөд “би өөрийгөө хангах үйлнээс залхаж гүйцлээ. Мэдрэхүйгээ дур зоргоор нь тавьж зөндөө л удаан амьдарлаа. Би урам хугарч, будилан самуурав. Тэгэхээр би Кришнагийн мэдрэхүйг хангахад энэ амьдралаа зориулъя  гэдэг. Ингээд л гүйцээ. Үгүй ядаж нэг амьдралаа зориулж,  үр дүнгийг нь харъя л даа.

Манай Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь, бид хүн бүрийг ядаж энэ амьдралаа турших маягаар өгөхийг хүсдэгт оршино. Та нар олон янзын амьдралын хэлбэр өөрсдийн мэдрэхүйгээ хангаж байсан, тийм үү? Ноход ч мөн мэдрэхүйгээ хангадаг. Муур ч мэдрэхүйгээ хангадаг. Бар ч, соёл иргэншилтэй, соёл иргэншилгүй нь ч, мөн сахиулсан тэнгэрүүд ч ер нь бүгд мэдрэхүйгээ хангаж байдаг. Одоо харин та мэдрэхүйгээ хангах гээд хэрэггүй. Кришнагийн тааллыг хангахыг чармай. Ингээд л гүйцээ. Кришна бол бүрэн дүүрэн бодгаль. Хэрвээ Кришна баярлан таалваас таны мэдрэхүйнүүд автоматаар аяндаа ханан цадах болно. Тийм ч учраас Түүнийг Говинда гэдэг. Говиндам-ади пурушам там ахам бхажами. Говинда гэдэг нь мэдрэхүйнүүдийг хангагч гэсэн утгатай. Таны мэдрэхүйнүүд ханахгүй үлдэнэ гэж бүү бод. Тэд бүрэн дүүрэн ханах болно. Энэ бол Кришнагийн хамсрын нууц юм.

За жаахан киртан хийе. Харе Кришна.

>>> Ref. VedaBase => Introduction to Bhagavad-gita As It Is  —  Los Angeles, November 23, 1968 (New-2003)

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын Бхагавад-гитагийн Оршил бүлгээр хийсэн лекц

Орчуулсан: Балабхадара дас

1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12

Прабхупада: Хэн нэг нь гарч ирээд Бхагавад-гитаг унш. Чи унших уу? Нааш ир. Макмиллан компаниас гаргасан манай хэвлэл Бхагавад-гита.

Чин бишрэлтэн: Хаанаас унших вэ?

Прабхупада: Оршил

Чин бишрэлтэн: Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө номын оршил.

нама ом вишну падаяа кришна-прештхаяа бху-тале

шримати бхактиведанта свамин ити намине

 

“Бхагавад-гита нь мөн Гитопанишад гэж алдаршсан. Энэ бол Ведийн мэдлэгийн охь нь бөгөөд Ведийн утга зохиол дахь хамгийн чухал Упанишадуудын нэг. Бхагавад-гитад өгсөн маш олон тайлбарууд байдаг бөгөөд өөр нэг хувилбарыг дараахь шаардлагын улмаас гаргах болсон юм. Нэгэн америк эмэгтэй надаас Бхагавад-гитагийн англи орчуулгыг гаргахыг санал болгосон юм.

Ингэснээр тэр түүнийг уншиж чадна. Энэ сайхан санааг би дагаж чадахгүй байлаа. Мэдээж маш олон орчуулгууд байдаг ч Америкт төдийгүй Энэтхэгт  миний үзсэн орчуулгуудын алийг нь ч жинхэнэ баттай гэж хэлэх аргагүй байлаа. Учир нь бараг бүх тайлбарлагчид Бхагавад гита анх айлдсан төрхөөрөө номын жинхэнэ мөн чанарыг нь хөндөлгүйгээр өөрсдийн хувийн үзэл санаагаа оруулсан байсан юм. Бхагавад-гитагийн амь сүнс нь Гитад өөрт нь агуулагдаж байгаа. Энэ нь: хэрэв бид ямар нэг эм уухыг хүслээ гэхэд шилэн дээр бичсэн зааврын дагуу хэрэглэх ёстой байдагтай адил. Бид тэр эмийг өөрийн хүсэл сонирхлын дагуу эсвэл эмийн тухай мэдлэггүй найзынхаа заавраар ууж болохгүй. Бид тэр эмийг шошгон дээрхи зааврын дагуу болон эмчийн завраар л уух ёстой. Бхагавад гитаг байгаа тэр байдлаар нь мөн хүүрнэн өгүүлэгчийн Өөрөөс нь шууд хүртэх ёстой. Хүүрэн өгүүлэгч нь Бурхан Шри Кришна юм. Түүнийг хуудас бүрт Бурханы Дээд Бодгаль буюу Бхагаван гэж сануулсан байгаа. Бхагаван гэдэг нь  заримдаа ямар нэг хүчирхэг бодгаль эсвэл сахиулсан тэнгэр байдаг. Гэвч энд Кришнаг зааж буй юм. ”

Прабхупада: Та нарын ихэнхи нь Бхагавад гитагийн зарим нэг хэвлэлийг уншиж үзэх  хэрэгтэй. Би та нарт нэг жишээ хэлье л дээ. Англи тайлбаруудын нэг доктор Радхакришнан Есдүгээр бүлэгт Бурханы өгүүлсэн

 

ман-мана бхава мад-бхакто

мад-яажи мам намаскуру

мам эваишйасйа каунтейа …..

Бурхан хэлэхдээ: “Чи үргэлж Миний тухай бодож бай” гэсэн байдаг. Энэ нь үргэлж Кришнагийн ухамсарт байхыг хэлнэ. Энэхүү Кришнагийн ухамсар гэдэг нь ямар нэг байдлаар та Кришнаг үргэлж бодохыг хэлнэ. Ямар ч байдлаар та өөрийгөө ямар нэг үйл хийж байхдаа та Кришнаг үргэлж санаж байхаар хий. Энэ бол процесс. Тийм учраас нилээд ахисан чин бишрэлтнүүд нь бүх зүйлд Кришнаг дурсан санаж байдаг. Энэ бол төгс төгөлдөр. (Bengali)  Энд гэрлийн тухай гарч байна. Төгс чин бишрэлтэн гэрлийг хардаг. Зүгээр нэг гэрэл биш. Харин тэрээр Кришнатай холбоотой харьцаагаа хардаг мөн Кришнаг гэрэл гэж хардаг. Үүнийг мөн Бхагавад-гитад өгүүлсэн байна.  Прабхасми шаши-сурьяохрасо ‘хам апсу  каунтейа прабхасми шаши-сурьяох. Кришна “Би усны амт” гэжээ. Та ам чинь цангах үед ус уухыг хүсдэг. Та усанд байгаа тодорхой сайхан амтыг мэдэрснээр таны цангаа тайлагддаг. “тиймээ, одоо би ханалаа” гэж. Ийнхүү Кришна “Би амт” гэж хэлсэн. Үүнтэй адил Тэрбээр prabhasmi sasi-suryayoh буюу “Би бол нарны болон сарны гэрэл” гэжээ. Ийм байдлаар Тэрээр Өөрийгөө тодорхойлон тайлбарласан. Хэн нэг нь Кришнагийн ухамсарт нилээд өндөр ахиц гаргавал бүх зүйлд, бүх үйлэндээ мөн бүх үзэгдэлд тэрээр зөвхөн Кришнаг л хардаг.  Энэ бол Кришнагийн ухамсрын төгс төгөлдөр байдал юм.

Тэгэхээр бипний Есдгээр бүлгээс авсан энэ шүлгэнд , ман-мана бхава мад-бхакто буюу “Үргэлж Намайг бод”  гэжээ. Энэ бол бурханлаг ахиц дэвшлийн эцсийн дүн хийгээд гол утга юм. Энэ нь юу гэсэн үг вэ?  Смартавйам сатато вишнух. Хүн үргэлж Вишну буюу Бурханы Дээд Бодгалийн тухай бодолд автах хэрэгтэй. Үүнийг самадхи гэдэг. Энэ бол йогийн төгөлдөржилт юм.  Йогийн системээр хамгийн доод анги давхаргын хүн ч хичээллэдэг. Би материаллаг байдлын талаар биш бурханлаг байдлын талаар ярьж байна. Тэдний ухаан ийш, тийш үймрэн маш их тогтворгүй байдаг болохоор тэд Вишнугийн дүр хэлбэр дээр төвлөрүүлэн дадлагажуулж ухаанаа төвлөрүүлдэг. Энэ бол йогийн төгс төгөлдөр, жинхэнэ. Одоо тэд маш олон өөр бусад зүйлсийг үйлдвэрлэж байна. Гэвч жинхэнэ гэдэг нь та өөрийнхөө анхаарлыг бүх зүйлсээс салган Вишнугийн аль нэг дүр дээр аваачих явдал юм. Энэ бол йогийн систем. Дьянавастхита манаса пашянти ям йогинах. Энэ бол йогийн тодорхойлолт. Дьянавастхита . Дьянавастхита гэдэг нь бясалгал гэсэн үг. Тэд бол йогчид… Та нар бясалгалын талаар маш олон зүйлийг сонссон байх. Энэ нь оронд маш өргөн дэлгэр тархжээ. Тэгэхээр бясалгал гэж юу вэ? Бясалгал гэдэг нь ухаанаа Вишнугийн дүр хэлбэр дээр төвлөрүүлэх явдал юм. Дьянавастхита манаса пашянти ям йогинах.

Ийм сургаал зааврыг та нар Есдүгээр бүлгээс олох болно. Ман-мана бхава-мад бхактах  [Bg. 9.34], “Үргэлж Намайг бод”. Вишнуг үргэлж бодох нь амьдралын төгс төгөлдөр.  Гэвч нэг тайлбарлагч, нэгэн маш том тайлбарлагч хэлэхдээ “Бясалгал гэдэг бол Кришнаг бясалгах явдал биш” гэжээ. Үүнийг хар л даа. Кришна хэлэхдээ “Зөвхөн Намайг л бясалга” хэмээн Бхагавад-гитад айлдсан байхад харин Бхагавад-гитаг тайлбарлагч “Энэ нь Кришнаг бясалгах биш” гэжээ. Ийм байдлаар, мөн өөр байдлаар ч миний харсан Бхагавад-гитагийн тайлбар бүрт тэдний хийдэг ажил нь яаж ийгээд л хүмүүсийн анхаарлыг Кришнагаас холдуулахад оршиж байсан. Хэдийгээр Бхагавад-гитагийн гол хүчин зүйл нь Кришна гэлээ ч. Үүнийг энд дурджээ. Энэ нь юу гэсэн үг вэ? Түүнийг унш. Энэ нь Бхагавад-гитагаас тодорхой болно. Тиймээ.

Чин бишрэлтэн: Сүүлчийн өгүүлбэр нь “Бхагаван нь заримдаа ямар нэг хүчирхэг бодгаль эсвэл сахиулсан тэнгэрийг илтгэдэг. Гэвч энд Кришнаг заажээ. Үүнийг бүхий л аугаа …

Прабхупада: Сая энэ бхагаван гэдэг үгийг та нар сонслоо. Бхага гэдэг үгийг би олон удаа тайлбарлаж байсан. Бхага гэдэг нь элбэг баян байдал гэсэн утгатай. Зургаан төрлийн элбэг  баян байдал бий. Эдгээр нь юу вэ? Эд хөрөнгө, нөлөө, хүч чадал, нэр алдар, эрдэм мэдлэг, гоо үзэсгэлэн, огоорол. Энэ зургаа элбэг баян байдал биш гэж үү? Хэрэв хүн хөрөнгөтэй, маш баян бол жишээ нь танай орны Рокфеллер, Форд шиг. Танай оронд маш баян хүмүүс олон байна. Хэрэв хүн маш баян бол түүнийг элбэг баян гэж нэрлэнэ. Хэрэв хүн маш их нэртэй, цуутай бол тэр мөн л элбэг баян хүн. Хэрэв хүн маш их нэр нөлөөтэй бол тэр элбэг баян хүн. Хэрэв хүн маш хүчтэй бол … эрт цагт хүчтэй хүнийг их хүндэлдэг байсан. Бүх хаадууд, өөрсдийн хүч чадлаараа хүндлэгдэж байсан. Тэд ашиглаж…., тэд эсэргүүцэлтэй тулгардаг байсан. Энэ мөн л элбэг баян байдал. Ингээд гоо үзэсгэлэн. Маш үзэсгэлэнтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь мөн баян чинээлэг хүмүүс юм. Мөн эрдэмтэй, маш их номтой хүмүүс нь мөн л элбэг баян хүмүүс. Эрдэмтэн, гүн ухаантан, математикч. Тэд бүгд баян чинээлэг хүмүүс. Мөн огоорогч. Огоорогч нь бүх зүйлээ орхисон хүн юм. Түүнд бүх зүйл байсан ч тэрээр өөрөө тэдгээрийг орхихыг огоорол гэж нэрлэдэг. Махаража Бхарата хаан шиг. Түүний нэрээр Энэтхэгийг Бхарата-варша гэж нэрлэх болсон. Тэрбээр дэлхийн хаан байсан ч хорин дөрвөн насандаа тэр бүх зүйлийг өөрийн залуу эхнэр, жаахан хүүхдээ орхин одсон. Бурхан Будда. Бурхан Будда нь хун тайж байсан. Гэвч маш залуу насандаа буюу хорин насандаа тэрээр бүхнийг, өөрийн эцгийн хаант гүрнийг орхисон. Үүнийг огоорол гэж нэрлэдэг. Өнөө цагт /инээд алдав/ огоорлын тухай  янз бүрийн мэдээллүүд байдаг ч дээр цагт олон олон хаадууд, хунтайж нар бурханлаг төгс төгөлдрийн төлөө бүх зүйлээсээ огоорон татгалзаж байсан. Эдгээр зургаан баян чинээлэг байдлыг бхага гэж нэрлэдэг.

Эдгээр зургаан зарчмыг энд өгүүлсэн. Бид мөн Дээд Бурханы өчүүхэн жаахан хэсгүүд. Өчүүхэн, маш өчүүхэн. Бид бүгд л өөрсдийн чадварын хирээр жаахан мөнгө олдог. Бид бүгд л тодорхой хэмжээний хүчтэй, тодорхой нэр алдартай, тодорхой гоо үзэсгэлэн, тодорхой эрдэм мэдлэгтэй. Таны байр суурийг минийхтэй харьцуулвал надаас илүү байж болох бөгөөд бүх хүн бидэнтэй нэг адил түвшинд оршдоггүй. Энэ бол харьцангуй байр суурь. Бхагаван гэж таны эрж хайж буй тэр зүйл юм. Та Түүнээс баян, Түүнээс хүчтэй, Түүнээс ухаантай, эрдэмтэй, Түүнээс нэр алдартай, Түүнээс гоо үзэсгэлэнтэй, Түүнээс илүү огоорсон ямар ч хүнийг олохгүй. Тэр бол Бхагаван буюу Бурхан.

Энэ бүхнийг та Кришнагаас олох болно. Энэ бол Кришнагийн онцлог чанар. Кришнаг энэ материаллаг ертөнцөд байх үед Түүнийг эдгээр элбэг чинээлэг байдлаар нь даван гарах хэн ч байгаагүй. Хэн ч. Түүний баян чинээлэг байдлын тухайд Тэрээр өөрийн баян чинээлэг байдлыг …. үзүүлсэн. Тэр 16108 эхнэртэй байсан хийгээд эхнэр бүр нь тус бүртээ ордонтой байсн юм. Тэр ордон нь гэрэлтүүлэг шаардлагагүй байсан. Тэдгээрийг үнэт эрдэнийн чулуудаар гоён чимсэн ба шөнө нь үнэт чулуудын гэрэл нь өрөөг гэрэлтүүлдэг байв. Ийм байшинг та нар төсөөлж чадах уу ? (Инээв). Үүгээр ч зогсохгүй Тэрээр 16000 эхнэрээсээ тусдаа байсан уу? Үгүй. Эхнэр бүртэйгээ хамт байсан. Зарим нэгэнтэй нь ярилцаж, зарим эхнэртэйгээ тоглож, зарим эхнэртэйгээ хүүхдээ асарч байв. Энэ тухай Нарада бүх гэр орон, ордноор нь орж Кришна хэрхэн үйл хийж байгааг харсан байдаг. Үүнийг л элбэг баян байдал гэж нэрлээд байгаа юм. Хүч чадлын тухайд олон хүн Кришнатай тулалдсан хэдий ч Түүнийг ялсан хэн ч байгаагүй. Гоо үзэсгэлэнгийн тухайд та нар Кришнагийн гоо үзэсгэлэнг мэднэ. Тэр ч байтугай зурагнаас нь л. Мөн Вриндаваны бүх гопи нар. .. Кришна арван тав, зургаан настайдаа, ер нь бол хөвгүүд энэ насандаа маш гоо үзэсгэлэнтэй болдог. Ямар ч хүн. Тэр маш гоо үзэсгэлэнтэй байсан болохоор бүх гопи нар Йогамайад мөргөн залбирч байлаа. Бүгд л: “Хүндэт эх минь ээ, Кришнаг миний нөхөр болгож хайрлаач” гэж гуйн мөргөж байв. Ингээд энэ өдөр мөргөөд, дараагийн өдөр нь энэ үйл явдал болсон… Магадгүй та бүхэн Кришнагийн вастранам-лилаг сонссон байж магадгүй. Энэтхэгт Пунжабд, охидууд, эмэгтэйчүүд усанд орох үедээ хувцастайгаа усанд ордог. Энд би усанд ордог өрөөний тухай яриагүй. Голд ороод тэд голын эрэг дээр хувцсаа орхидог бөгөөд тэд усны гүн рүү бүрэн нүцгэн ордог. Ийм газрыг эмэгтэйчүүдэд зориулан бүрэн тусгаарладаг. Нэг ч эрэгтэй хүн тийш очдоггүй. Энэ бол хаа ч байдаг систем. Тэд ийнхүү усанд ороод, буцан гарч ирээд хувцсаа өмсдөг. Эмэгтэйчүүд, тэд бүгд нүцгэлэх нь тэдэнд ичгүүртэй бус. Учир нь тэнд нэг ч эрэгтэй хүн, хөвгүүд очихгүй юм чинь. Энэ вастранам-лилагийн хувьд Кришна сэмхэн тийш гэтэн очоод, тэдний бүх хувцсыг нь авч, мод руу авиран гарсан. (Инээв).  Ингээд тэд уснаас гарч чадахаа болив. “Кришна, Чи их наргианч юмаа. Бидний хувцсыг өгөөч дээ. Бидний хувцсыг өгөөч”. Энэ бол вастранам-лила. (Инээв). Үүний зорилго, ач холбогдлыг хүмүүс янз янзаар л тайлбарладаг. Гэвч зорилго бол маш чухал. Зөвхөн чин бишрэлтнүүд л энэ бүх охидууд нэг хоногийн өмнө Йогамайад хандан: “Кришнаг бидний нөхөр болгож өгөөч” гэж гуйсныг мэднэ. Одоо бол Кришна 15, 16 тай жаалхүү. Түүнээс илүүгүй. Энэтхэгт ёсоороо бол 15, 16 настайдаа хөвгүүд гэрлэдэггүй. Харин 20, 22 насандаа гэрлэх ёстой. Харин охидууд 12 – 16 насандаа гэрлэдэг. Энэ бол Ведийн систем. Кришна энэ бүх охидуудтай гэрлэх боломжтой гэж үү? Гэвч харин тэд бүгд гуйн мөргөсөн байдаг. Яаж тэдний хүслийг биелүүлэх вэ? Энэ бол вастранама-лила. Вастранам-лила гэдэг нь ямар ч хүнлэг соёл иргэншил, системийн хувьд эмэгтэй хүн зөвхөн нөхрийнхөө өмнө л нүцгэн байж болно. Ингэж тэдний хүслийг биелүүлсэн. “Тан нар нүцгэлсэн, Би та нарын өмнө байна. Тийм болохоор Би та нарын нөхөр” гэж. Ингээд бүх зүйл гүйцээ. Энэ бол зорилго байсан. Гэвч үл бүтэх нөхдүүд үүнийг өөрөөр тайлбарладаг.

Кришнагийн элбэг баян байдал нь гоо үзэсгэлэн, хүч чадал, мэргэн ухааныг та ч шалгаж болно. Одоо мэргэн ухааныг. Эхлээд зөвхөн мэргэн ухааныг нь. Бхагавад-гитад юуны өмнө бурханлаг зүйлсийг л авч хэлэлцсэн байдаг. Ийнхүү энэ номыг одоо уншиж байна. Бүр таван мянган жилийн дараагаар, бүх дэлхий даяар. За хар даа Түүний эрдэм мэдлэгийг. Энэ бол шалгалт. Том эрдэмтэн, том шашны зүтгэлтэн, гүн ухаантнууд Бхагавад-гитад бүр төөрч гүйцдэг. Тийм учраас маш олон тайлбарууд байгаа юм. Гэвч Бхагавад-гита гэж юу билээ? Бхагавад-гита нь бурханлаг эрдэм  мэдлэгийн А, Б, В, Г. Энэ бол бурханлаг мэдлэгийн хамгийн гүн ёроол биш. Бурханлаг мэдлэгийн хамгийн гүн ёроол бол Шримад-Бхагаватам. Энэ бол зөвхөн орох хаалга. Жаахан хүүхэд эхлээд а, б, в, г гэж цээжилдэг шиг мэдлэгийн цагаан толгой. Энэ бол мэдлэгийн цагаан толгой. Тэгвэл мэдлэгийн энэхүү цагаан толгой гэж юу юм бэ? Мэдлэгийн цагаан толгойн ном нь бүр эхнээс нь та бол бие махбодь биш гэж заан сургадаг. Мэдлэгийн эхлэл нь бурханлаг мэдлэг. Бүхэл дэлхий даярааа, томоохон гүн ухаантан, улстөрчид… Өчигдөр нэг хүү надад нэг цаас өгсөн л дөө. Энэ нь Трансценденталь Бясалгалын тухай байлаа. Энэ бол мөн л бидний үйлийн бүтээгдэхүүн байлаа. .. Трансценденталь Бясалгал гэж гэгдэгчид нь ухааны түвшинд ярилцаж байна. Харин Бхагавад-гита ухааныг шулуухан матери гээд түлхчихэж байна. Тэгэхээр Трансценденталь Бясалгал нь ухааны түвшинд л оршин буй. Хар л даа. Бхагавад-гита ухааныг зөвхөн гадаад мөн чанар гэж өгүүлсэн байна.

индрияани парани ахур

индриебхях парам манах

манасас ту пара буддхир

йо буддхех паратас ту сах

Амьдралын бүдүүлэг материаллаг төсөөлөл дунд оршин бид “Би бол бие махбодь” гэсэн төсөөллийн доор байдаг. Тийм болохоор бид мэдрэхүйнүүдээрээ л үйл хийдэг. Бидний мэдрэхүй ханах юм бол бид ханаж цадлаа гэдэг. Энэ бол оршихуйн бүдүүлэг хэлбэр бөгөөд би үүнийг мунхгийн харанхуйн ахуй гэж хэлэх гээд байна. Хоосон хуурмаг. Майа. Хэн нэг нь “Би бол энэ” хэмээн бодож байх аваас энэ нь хоосон хуурмаг юм. Хоосон хуурмаг гэдэг нь та ямар нэг зүйлийг хүлээн аваад, ямар нэг зүйлийг бодитой гэж тооцон түүнийг авахыг хэлнэ. Жишээ нь говийн усаар жишээ татаж болно. Зэрэглээ. Энэ бол ус биш. Гэвч говь цөлийн амьтад усны хөөнөөс эрэн хайж, гүйлддэг. Энэ бол  амьдралд байдаг зүйл. Нарны гэрэл түүн дээр туссанаар энэ нь цөлд ус байгаа мэт харагддаг. Заримдаа та үүнийг харж болно. Энд бишээ харин Энэтхэгт бид хэд хэдэн удаа хоосон хуурмаг усыг харж байсан. Энэ бол зүгээр л тусгал байсан.. Үүнийг зэрэглээ гэж нэрлэдэг. Тэнд усны дусал ч байхгүй хэдий ч амьтад ам нь цангаад ирэхээрээ усыг хөөн яваад л байдаг, яваад л байдаг. Тэд ам нь цангасаар болохоор “Энэ ус байна” гэж боддог.  Ийнхүү цөлд явсаар, явсаар тэр хатаж үхдэг. Ийм хоосон хуурмаг зүйл бол “Би бол бие маходь”. Бид мэдрэхүйн таашаал ханамжийн хойноос хөөцөлдөж байдаг. Бие гэдэг бол мэдрэхүйнүүд л гэсэн утгатай. Тэр бол зэрэглээ, хоосон хуурмаг эд. Говь цөлд ус хөөсөн хөөрхий амьтан шиг.

Тэр ч байтугай энэ йогийн систем, хатха-йогийн систем нь мөн л хоосон хуурмаг дээр суурилдаг. Тэд энэ усыг тодорхой дасгалын тусламжтайгаар аваачиж тавихыг оролдож, ийнхүү тэд бурханлаг байдлаар өсч хөгжчих нь гэж боддог. Гэвч Бхагавад-гита бүр эхнээсээ л та бол бие биш, ухаан ч биш гэдгийг хэлж өгнө. Энэ бол Бхагавад-гитагийн эхлэл бөгөөд а, б, г, д юм. Ямар ч хүн би бол бие биш гэдгийг мэддэггүй ба бурханлаг хаант улсын тухай а, б, г ч байдаггүй. Хэрвээ хэн нэг нь бие махбодийн функ хийгээд ухаандаа, сэтгэл санааны функцдээ татагдвал тэрээр бурханлаг хүрээнээс гадна оршиж буй юм. Тэрбээр шууд л түхэгдэн зайлуулагдана. Энэ бол Бхагавад-гитагийн шалгалт. Йогчид гэж нэрлэгдэх хүмүүсийг мөн карми гэгч нарыг… Карми гэдэг нь жирийн ажилчин хүн бөгөөд гудамжинд моторт машинаар яваа нөхдүүд. Энэ замаар ч тэр замар ч тэд маш завгүй давхилдана. Та нар хар даа. Тэд ямар хүмүүс вэ? Тэд бол карми нар. Карми гэдэг нь бие махбодийн үзэлд автсан гэсэн үг. Тэд бие махбодийн тав тухтай байдал хийгээд мэдрэхүйгээ хангах нь амьдралын утга учир гэж боддог. Энэ бол карми нар. Хэрэв тэд маш сайхан байшинтай, сайхан эхнэр, дансандаа овоо жаахан хадгаламжтай мөн сайхан хувцаслачихвал энэ нь тэдний төгс төгөлдөр байдал болно. Ингээд л боллоо. Энэ бол карми. Мөн гьяни гэдэг нь тэд бүхнийг хольж хутган самуураад ирэх үед л ийм хүмүүс болдог. Танай оронд ийм хүмүүсийн хэсэг бүлэг байдаг даа. Тэд материаллаг ажил үйл, аз жаргалдаа сэтгэл ханаад ирэхээрэсвэл мөн ямар нэг зүйлийг буруу хайгаад ирэхээрээ ийм хүмүүс болдог. Гэвч тэд оюун ухаантай хүмүүс. Тэд мангуурч самуурсан байдалдаа байгаад байдагүй. Жинхэнэдээ тэд “Миний жинхэнэ байр суурь юу юм бэ?” гэдгийг олж харахыг хүсч байдаг. Тэднийг гьяни буюу эрдэм мэдлэгт хүмүүс гэдэг.

Гьяна буюу эрдэм мэдлэг нь ухааны түвшин бөгөөд карма нь бие махбодийн түвшин юм. Зарим нэг хүмүүс, зарим нэг хэсэг бүлэг хүмүүс бие махбодийн түвшиний үйлэнд автсан байдаг байхад зарим нэг хүмүүс ухааны түвшний үйлэнд автсан байдаг. Амьдралаа дээшлүүлэх ямар шашин ба процессыг дагаж байгаагаас хамаараад тэд хоёр бүлэгт хуваагддаг: ухаан санааны, бие махбодийг гэсэн. Ингээд л гүйцээ. Бхагавад-гита бол трансцендент. Ухааны хийгээд бие махбодийн аль нь ч биш. Тийм учраас Бхагавад-гитагийн хамгийн сүүлчийн сургаал заавар нь сарва-дхарман паритйажйа хэмээх үг. Дхарма, та маш олон шашны зарчмууд, амьдралын материаллаг болон бурханлаг маш олон зам мөрийг бий болгосон. Зарим нэг хүмүүсийг материалистууд, зарим нэг хүмүүсийг бурханлаг хүмүүс гэж нэрлэдэг. Кришна, та ухаан санааны болоод бие махбодийн түвшин дэхь энэ бүх утга учиргүй бүхнийг орхи гэжээ. Ингэснээр та трансцендент түвшинд хүрч очно. Трансцендент түвшин гэж юу юм бэ?  Та Кришнатай холбоотой өөрийн холбоо харьцаагаа ойлгох явдал. Энэ бол Кришнагийн ухамсар. Цааш нь унш.

 

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын Бхагавад-гитагийн Оршил бүлгээр хийсэн лекц

 

Орчуулсан: Балабхадара дас

Үргэлжлэл бий…

 

Scroll to Top