Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 6 4 8 7
Users Today : 1
Users Yesterday : 41
Total Users : 16487
Views Today : 1
Views Yesterday : 51

Ведүүдэд өгүүлэхдээ, хэрэв хүн шуналтай ба мөнгөө гараасаа салгахгүй бариад байхыг хүсдэг аваас тэрээр гуйлгачин болно хэмээсэн байдаг. Хамгийн шуналтай хүмүүс нь хамгийн ядуу байх болно.  Мөнгөтэй болох гэсэн тэдний хүсэл хүмүүсийг өөрсдөөсөө түлхэн холдуулдаг.

Мөнгөний төлөө тэсч ядан тэмүүлэх нь бидний хүзүүнд хэт их хүчин чармайлт гаргахын, цаг хугацаа дутагдахын, ядралын, өвдөлтийн, сэтгэлээр унахуйн гав дөнгийг угладаг хуурмаг зүйл юм. Шуналын төлөвт орших хүмүүс нь аз жаргалтай байж чаддаггүй. Зөвхөн аз жаргалтай хөдөлмөр л жинхэнэ аз жаргалыг авч ирж чадах ба харин мөнгөнд хэт тэмүүлэх нь аажмаар бас баттайгаар мөнгө авч ирж буй тэр үйл хэрэгт татагдах амтыг үгүй болгодог. Үүний үр дүнд хүн ашиг хонжооч бусаар, хайраар ажиллаж хөдөлмөрлөхийн оронд илүү ихээр шунамхайрч, амар тайван байдлаа алддаг. Тийнхүү тэрбээр шунал хүслийн гунын нөлөөнд орж энэ гунынхаа ертөнцөд амьдарч эхлэх ба өөрөөр хэлбэл амьдрахын төлөөх тулаан, тэмцлийн ертөнцөд амьдарч эхлэнэ… Үүний зэрэгцээ ариглан гамнаж шунах, хөдөлмөрт дурлан шунах хоёр нь хоорондоо нийцдэггүй зүйлс гэдгийг ойлгох хэрэгтэй. Шунахай хүн нь түүний сонирхлыг татсан бүхий л зүйлд хүчтэй уягдан татагддаг ба түүнийг эзэмшихээр тэмүүлдэг. Үүнээс болж түүний хурааж хуримтуулсан зүйл нь багасна. Тэрээр байнгад өөрийн эд хөрөнгөндөө санаа зовох ба үүнийг харамч зан хэмээн нэрлэдэг. Харамч байдал нь түүнийг үл аз жаргалтай болгох ба тиймээс ч “Харамч нарийн хүн хоёр удаа төлдөг” хэмээх зүйр үг байдаг нь хоосон үг биш. Үүний зэрэгцээ, цэвэр ариуны буюу буяны гунад харгалзах өөр нэгэн зүйр үг байдаг: “Ажил хөдөлмөрт дурлагчийн хувьд ядуурал гэж байдаггүй”. Энэ үгийг агуу мэргэн Чанакья Пандит хэлсэн байдаг.

Хүн шунахай сувдаг, мөнгөнд дуртай нэгэн байж болно эсвэл ашиг хонжооч зангүй, хөдөлмөрт дуртай нэгэн байж болно. Эхний тохиолдолд тэрээр эцсийн дүндээ ядуу хоосон болдог бол хоёр дахь тохиолдлын тухайд тэрээр бурханлаг болон материаллаг баялгийг хүлээн авдаг. Ийм байдлаар мөнгө хурааж хуримтлуулах явдал нь хүнийг эцэстээ ядуу гуйлгачин болгодог ба өөрөөр хэлбэл ядуурал гэдэг нь шунахай сувдаг сэтгэл болон мөнгөнд хэт дурлахын үр дүн юм…Мөнгө байнга бодогчийн хувьд ажил хөдөлмөрийг дурлан бодож үл чадна. Учир нь гэвэл түүнд шуналын гуна нөлөөлж эхлэснээр тэр юм… Аль болох их мөнгөтэй болох гэсэн хүчтэй хүслийн улмаас хүн өөрөө ч үл анзааран баяр хөөргүйгээр ажиллаж эхлэх болдог. Хайр ба дур сонирхолтойгоор ажиллаж буй хүн ажил дээрээ алжаахыг үл мэдэх ба харин ч амарч байдаг. Харин ажил дээрээ мөнгө байнга бодогчийн хувьд маш ихээр ядрах ба аажмаар түүнд татагдах дур сонирхлоо бүрмөсөн алддаг. Түүний сонирхол зөвхөн мөнгө байдаг…Ийнхүү сэтгэл ханамжгүй байдал үүсэх бөгөөд энэхүү сэтгэл ханамжгүй байдлаас болж хүн, хэн ч түүний хөдөлмөрийг үнэлэхгүй байна хэмээн бодож эхлэдэг. Ингэж дарга удирдлага, хамт ажиллагсад, төрөл төрөгсөд, хувь тавилан, амьдралд гомдох гомдол эхлэдэг. Энэ нь цаашлаад ажил дээр болон гэр орон дахь зөрчил өөд хөтлөнө.

Зөрчил нь цаашлан цөхрөл гутрал, буруу зуршил гэх мэтэд хөтлөх бөгөөд үр дүнд нь ухамсар доройтох, гэр бүл салж сарних асуудал үүсдэг.

Ийм маягаар мөнгөнд дурлах нь зовлон руу, ажил хөдөлмөрт дурлах нь аз жаргалд хөтлөдөг.

Их мөнгөтэй л байхгүй бол хүн аз жаргалтай болж чадахгүй хэмээх буруу ойлголт байдаг. Энэ нь тийм биш. Бүх зүйл мөнгийг хэрхэн ашиглаж байгаагаас шалтгаалдаг. Эд баялаг нь буяны гунад хүрэх, аз жаргалд хүрэхэд тулгарах давж болшгүй саад биш. Асуудлын гол нь хүн мөнгийг хэрхэн ашиглаж буйгаас шалтгаална. Баян чинээлэг хүмүүст сонголт байдаг: эд баягаа ашиг хонжооч зорилгын тулд зориулаад хожмоо ядуу болох эсвэл энэ баялгийнхаа тусламжтайгаар бусдыг баярлуулаад ирээдүйд ч баянаараа үлдэх…

Ашиг хонжооч бус хүсэл, өглөг хандив өгөх хүсэл нь амьдралын хүч, амьдрах арга хэрэгслийг өгч байдаг бол шунахай сэтгэл нь тэднийг үгүй болгож байдаг. Энэ бол БИЗНЕСИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ юм. Үүнийг ойлгоогүй хүн мөнгөтэй харьцаад хэрэггүй…

Ийм учраас бизнесмен хүн байнгад бусдад аз жаргалыг хүсч байх ёстой ба асуудал проблем тулгарахыг хүлээлгүйгээр өөрөө өөртэйгөө ажиллаж байх ёстой. Зөвхөн бизнесмненүүд ч биш бүхий л хүмүүс. Хэрэв та өөрийн ажил дээрээ тогтож үлдэхийг хүсч буй бол өөрийнхөө дарга удирдлагын талаар хэзээ ч муугаар бодох хэрэггүй. Тэр ч байтугай тэрээр хичнээн муу хүн байлаа ч. Энэ нь онц чухал биш. Учир нь тэр танд амьдрах арга хэрэгслийг өгч байна шүү дээ. Үйлдвэр тань танд амьдрах арга хэрэгслийг өгөөгүй харин үйлдвэрийн удирдлага тань өгч байгаа.

Хэрэв дарга удирдлагатайгаа харьцах таны буянлаг харьцаа хандлага дуусгавар болсон бол энэ нь таныг дурын мөчид халчихаж магадгүй гэсэн үг. Хэрэв та дарга удирдлагатайгаа үнэхээрийн сайн харилцаатай бол таны ажил дээр бүх зүйл хэвийн байх болно. Хэрэв хэн нэгнийг цомхотгох шаардлагатай болсон бол юуны өмнө удирдлагатайгаа харьцаа тааруу хүмүүсээс эхлэдэг.

Тиймээс ажиллагсдын нэгдүгээр дүрэм гэвэл өөрийнхөө дарга удирдлагад аз жаргалыг, аз хийморийг хүсэх хэрэгтэй. Бүх баяр ёслолоор түүнд баярын мэндчилгээ хүргэж байх хэрэгтэй ба үүнийг үзүүлбэр төдий биш сэтгэлээсээ хийж байх хэрэгтэй. Цаг ямагт түүнд хүндэтгэлтэй хандаж байх хэрэгтэй ба түүнийг шүүмжлэх шүүмжлэлийг хэзээ ч сонсох хэрэггүй. Тэр ч байтугай хэн нэг нь түүнийг муу хүн гэж тооцож байлаа ч.

Үүн шиг эцэг хүн, эх хүн ямар байлаа ч тэднийг ямар ч тохиолдолд хүндэлж байх хэрэгтэй. Яагаад гэвэл тэд танд амьдрал бэлэглэсэн. Эцэг, эхчүүд маш их амьдралын эрчмийг үр хүүхэддээ өгдөг. Ялангуяа 14 наснаас өмнө тэдэнд маш их эрчим энергийг өгдөг. Хэрэв хүн эцэг, эхээ хүндэлж чадахгүй бол тэр өөрөө хэзээ ч нийгэмд хүндтэй хүн байж чадахгүй. Ийм учраас ведийн уламжлал ёсоор бол хэрэв та удирдагч болохыг хүсч байгаа бол эхлээд юуны түрүүнд эцэг, эхээ хүндэлж сурах хэрэгтэй байдаг.

Хүн эцгээ хүндлэх аваас тэрээр Нарны эрч хүчийг хүлээн авдаг, нарны эрчим түүнийг хамгаалж байдаг ба тэрээр өөрөө хүндтэй нэгэн болдог. Хүн эхийгээ хүндлэх аваас тэрээр Сарны эрчмийг хүлээн авах ба түүний бусадтай хамтран ажилладаг газарт цаг ямагт тайван, амар амгалангийн эрчим ноёлож байх болно.

Энэтхэгийн нэгэн зурхайч Америкт лекц уншиж явжээ. Тэрээр түүнд маш их хэмжээний мөнгө төлсөн олон тооны сонсогчдыг цуглуулж чаджээ. Тэгээд тэр зурхайч ийн асууж: “Би та бүхэнд өөрийн мэддэг зүйлээ, ведийн зурхайн эрдэм ухааныг дамжуулахад бэлэн байна. Гэхдээ надад нэг асуулт байна. Та нарын дотор, эцэг эх тань буруу муухай зүйл хийснийг мэдвэл тэднийг шийтгэхийг хүсэх хүн байна уу? Гараа өргө” хэмээвэл цөөнгүй хүмүүс гар өргөв гэнэ. Тэгмэгц нөгөө зурхайч түүний лекцэнд зориулж төлсөн боодолтой мөнгөнүүдийг ширээн дээр гаргаж тавиад ийн хэлсэн гэдэг: “Та бүхэн ведийн зурхайг ойлгож чадахгүй ажээ. Учир нь гэвэл эцэг, эхээ хүндэлж чаддагүй хүмүүс нь зүгээр хамгийн тэнэг хүмүүс байдаг юм” гэсэн гэдэг.

Удирдах үйл дээр ч, амьдрал дээр ч бүгдэд хүч хэрэгтэй гэдгийг ойлгох нь маш чухал. Харин энэ нь бидний өөрөө өөртэйгөө ажиллах болон эргэн тойрныхонтойгоо харьцах харьцаанаас шууд хамааралтай байдаг.

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс

Сайхан хийсэн зүйл сайхан хэлсэн үгнээс ямагт илүү. Энэ юу гэсэн үг вэ? Маш энгийн жишээ татая. Нэг эрэгтэй өөрийн эмэгтэйд цаг үргэлж л, түүний ямар сайн, ямар үзэсгэлэнтэйг магтан ярьдаг байлаа гэе. Ерөнхийдөө бол “Чи бол хосгүй, чи бол тийм тийм сайхан, би чамд тийм ийм хайртай” гээд л. Тэрээр өдөр бүр түүнд магтаалын үгүүдийг хэлээд л, хэлээд л, хэлээд л цаг үргэлж л зөвхөн энэ тухай яриад харин энгийн элемеметар асуудлуудыг нь шийддэггүй байж. Жишээ нь, эхнэр нь аль эртнээс л түүнийг гал тогоондоо засвар хийгээд өгөөч, гал тогооны өрөөний тавиурууд нь жайжийж яйжийсан байна хэмээн гуйсаар иржээ. Эхнэр нь ийм зүйлийг гуйсаар байхад харин эр нөхөр нь, “Чи сайхан шүү, чи үзэсгэлэнтэй шүү” гэсээр байж. Мөн цэцэг бэлэглээд л, олон сайхан зүйлийг яриад л. Тэр ч байтугай заримдаа зочин гийчин ирэх үед сонирхолтой сонирхолтой түүхүүд ярьж өгөөд л. Гэвч гал тогооны мөнөөхь тавиурууд тав дахь жилдээ тэнд яйжгий хэвээрээ байсаар л.

Эндээс ямар үр дүн гарахыг та бүхэн мэдэж байна уу? Эхнэр нь түүнийг сонсож чадахаа болино. Тэр эмэгтэй түүнийг хараад байхад, тэвчээд байхад хэцүү болно. Тэр хүн түүний хувьд зүгээр л нэг хүүхэлдэй болж хувирсныг ойлгож байна уу? Та их олон зүйлийг яривч таны хэл яриа таны үйлийг үл батлах аваас та хүндлэлийг алдах болно.

Эсвэл та ямар нэг зүйлийг амлаад, “Би одоохон үүнийг хийчихэе, би үүнийг хийчихнэ. Энэн шиг амархан юм гэж юу байхав исгэрч байгаа л хийчихнэ”, “Үүнийг одоохон шийдчихнэ” гэчихээд энэ бүхнээ хийдэггүй.

Ийм маягаар зүгээр л дээрхи дүрмийг зөрчсөнөөр эр хүн өөрийн эхнэрийн хүндлэлийг хялбархаан алдчихаж болно. Дан ганц эхнэр ч биш гэдгийг танд хэлмээр байна. Ажил дээр, найз нөхдийн хүрээлэл дунд таныг шоолж эхлэнэ: “За алив л дээ. Өөр юу гэж хэлмээр байна? Дахиад өөр юу нэмж хэлмээр байна? ” гэх мэтчилэн.

Цаашаа юу болох вэ? Эхнэр хүн байнга тийм үгийг сонсоод байвал түүнээс юу ч хүлээгээд нэмэргүй гэдгийг ойлговол тэрээр эр нөхрөө хүндэтгэхээ больж эхлэх ба тэрээр нөхрийнхөө үгийг нухацтай хүлээж авахаа болино. Тэрээр зүгээр л түүний үгийг үл тоох ба түүний үг түүний хувьд хоосон авиа болж хувирна.

Өөрөөр хэлбэл эр нөхөр юу хожно гэсэн үг вэ? Юу ч хожихгүй. Тэрээр өөртөө зүгээр л асуудал проблемыг үүсгэнэ. Нэр төр навс унах ба ингэхээр түүний муухай ааш гаргах нь улам улмаа нэмэгдэх бөгөөд эндээс зөрчилдөөн үүсч эхлэнэ.

Сайхан хийсэн зүйл сайхан хэлсэн үгнээс ямагт илүү.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Хэрэв хүн Нарыг хүндлэдэггүй бол тэрээр цаг хугацааг хүндлэдэггүй ээ гэсэн үг. Цаг хугацаа бол Нарны төлөөлөгч юм. Нараар цаг хугацааг хэмждэг, зөв биз? Хэрэв хүн цагтаа идээгүй бол, цагтаа унтаагүй бол, ер нь бүхий л зүйлийг цаг хугацаанд нь хийгээгүй бол Нар түүнийг шийтгэдэг. “Шийтгэнэ” гэдэг нь юу гэсэн үг вэ? Эрүүл мэндийг нь муутгах, цаг хугацаагаа алдах гэх мэт.

Хэрэв та цагтаа суралцаагүй бол дараа нь танд сурах цаг олдохгүй. Хэрэв эмэгтэй хүн төрөх цагтаа төрөөгүй бол эсвэл зохистой цаг хугацаандаа төрөөгүй бол дараа нь түүний хувьд энэ нь улам илүү хүнд болдог. Хэрэв хэв журмыг сахиагүй бол дараа нь энэ бүх бохирдлууд нь хуримтлагдсаар танд түүнийг арилгах цаг зав үгүй болох болно. Үүнийг ажигласан уу? Үүнийг цаг баримтлах гэж нэрлэдэг. Хүн хэдийчинээ цагаа баримтлана, төдийчинээ түүний төөрөг зурхай дээр Нар хүчтэй байх болно.

Төрөх үеийн Нар нь тодорхой эрчмийг, тежасыг түүнд өгдөг. Гэвч энэ нь хэрэв Нар тухайн хүний төөргийн карт дээр сул бол тухайн хүн бүхий л амьдралынхаа туршид ядуу зүдүү, хүнд хэцүү нөхцөлд амьдрах болно гэсэн үг биш. Тэрээр энэ зарчмыг мэдсэнээр тэрхүү муу нөхцөл байдлаасаа гарч болно.

Нар нь мөнхийн цаг хугацааны төлөөлөгч. Энэ бол бид амьдралын зорилгодоо хүрэх үү, үгүй юу гэдгийг тодорхойлдог хамгийн гол хүч.

Эндээс ийн нэг дүрэм урган гарч байна: аливаа зүйлийг өнөөдөр хийчихэж болохоор бол хэзээ ч дараа гэж хойш нь тавьж болохгүй. Энэ тохиолдолд маргааш гэж байдаггүй. Хэрэв өнөөдөр ямар нэг сонирхолтой зүйлийг мэдэхийг хүслээ гэхэд яг одоо л түүнийг сураглаж мэд. Маргааш үүнийг мэдчихнэ гэж бүү хэл. Маргааш энэ нь болохгүй байж ч болно.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Зөгий нь Бархасвадь гаригтай холбоотой. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэрээр маш их хөдөлмөрлөж, маш их хэмжээний ашиг тустай бүтээгдэхүүнүүдийг бүтээн бий болгодгоос тэр юм. Тэрээр юу л бий болгоно, тэр бүхэн нь бүгд ашигтай зүйлсүүд байдаг: бал, лав, цэцгийн тоос, тэр ч байтугай түүний ялгадас нь хүртэл. Мөн тэр ч бүү хэл зөгийн цогцос нь хүртэл ашигтай. Тэгэхээр түүний бүх зүйл нь ашигтай гээд төсөөл дөө.

Амьтад дундаас хамгийн ашиг тустай амьтан бол үхэр юм. Шавьжнууд дундаас хамгийн ашиг тустай амьтан бол зөгий юм. Зөгий нь бидэнд дан ганц бүтээгдэхүүнээ өгөөд зогсохгүй байгалийн зүй зохистой тоосжилтод тусладаг мөн бидний үл мэдэх өөр олон процессуудад тусладаг. Зөгий нь байгаль экологийн бохир заваан газарт амьдарч чаддаггүй. Дашрамд нь хэлэхэд өнөө цагт зөгийн популяц мэдэгдэхүй устаж үгүй болж байна. Хэрэв зөгийнүүд устаж үгүй болоод дуусвал тун аюултай сүйрэл гамшгууд эхлэх болно.

Сүү болон гхи буюу шар тос нь ухаан болон тархины нарийн хөгжлийг өгдөг. Сүү нь ухааны сэтгэх хүчийг өгдөг. Зөгий нь биеийн эрүүл мэндийг өгдөг.

Зөгийн бал нь яснаас өвчнүүдийг татан гаргаж чаддаг, тэр ч байтугай энергийн бохирдлыг цэвэрлэж чаддаг тийм шинж чанаруудтай. Хүмүүс, ваннанд усанд орж байхдаа, зөгийн бал асгаад нуруун дээрээ цохиж, татах үйлдлүүдийг хийх аваас бал хар өнгөтэй болдог. Яагаад ингэдгийг хэн ч тайлбарлаж чаддаггүй. Гэвч зөгийн бал нь үнэхээрийн тийм хүч чадлыг шингээсэн байдаг. Санскритаар үүнийг прабхава хэмээн нэрлэдэг.

Аюурведэд, прабхаваг оюун ухаанаар тайлбарлах боломжгүй буюу ойлгогдошгүй зүйл хэмээн тодорхойлон өгүүлсэн байдаг. Зөгийн бал нь яснаас хэрхэн яаж шлакийг, хорыг татан гаргаж чадаж байна вэ? Ямартай ч зөгийн бал үүнийг хийдэг. Аюурведэд, зөгийн балны тусламжтайгаар анагаан эмчлэх маш олон тооны жоруудыг өгсөн байдаг. Хамгийн гол нь зөгийн балыг зөв хураах ёстой гэдгийг мэдэх хэрэгтэй. Янз янзын зөгийн бал нь янз янзын байдлаар үйлчилдэг. Ерөнхийдөө энэ нь бүхэл бүтэн том шинжлэх ухаан юм. Ийм ч учраас энэ нь Бархасвадь гаригтай холбогддог.

Түүнчлэн үхэр маллах арчлах нь нь бүхэл бүтэн шинжлэх ухаан мөн. Жишээ нь тэр юу идсэн, ямар үед идсэн гэх мэт? Хэрэв үхэр хошоонгор идэх аваас түүний сүү нь олон янзын өвчнийг эмчилдэг. Хэрэв үнээнд халгай өгөх юм уу эсвэл өвс тэжээлэнд нь халгай нэмэх аваас түүний сүү нь булчингийн системийг сайжруулах шинж чанартай болдог. Хэрэв үхрийг уулын бүсэд тэжээх аваас түүний сүү нь өөртөө пранын хүчийг ихээр шингээдэг. Хэрэв үхрийг зэрлэг сармисаар тэжээх аваас сүү нь онцгой ариутгах шинж чанартай болох бөгөөд нэг гэм нь жаахан гашуун болсон байдаг… Хэрэв үнээ зэрлэг сонгино идэх аваас түүний сүү нь цөсийг цэвэрлэдэг бөгөөд хоол боловсруулах эрхтэн системийг сайн эмчилдэг. Үнээг тодорхой өвс, тусгай ургамлуудаар тэжээх аваас тэрээр өөр бусад олон янзын өвчнүүдийг эмчлэх чадалтай болдог…

Шар тос буюу гарган авахад маш их хэмжээний сүү шаардлагатай байдаг. Яагаад гхи нь стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болдог вэ? Яагаад гэвэл дурын цөцгийн тос нь мууддаг ба удаан хадгалагддаггүй бол гхиг хичнээн удаан хадгалсан ч хэзээ ч мууддаггүй. Түүнийг газар ухаж хийгээд 100 жилийн дараа гаргаж ирэх аваас гхи тун хатуу болсон байх бөгөөд түүний зөвхөн хутгаар л зүсэх боломжтой болсон байна. Гэвч энэ үед тэрээр хэмжээ хязгааргүй эмчилгээний хүчийг шингээсэн байх болно.

Дээр нь бадмаараг, индранил гэх мэт үнэт чулуудыг хийснээр гхи нь тухайн тухайн шинж чанаруудыг өөртөө авч эхлэдэг тухайд би дуугүй л байя.

Мөн зөгийн бал нь стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн мөн. Яагаад ? Яагаад гэвэл тэрээр мөн л мууддаггүй ба мөнх оршиж чаддаг. Үнэн гэдэг мөнх. Шар тос мөнх, зөгийн бүтээгдэхүүнүүд мөнх.

Зөгийн лавын тусламжтайгаар хараал, шившлэг, айдас(хүүхэд хөлсөх) зэргийг арилгаж болдог. Олон хүн үүнийг хийдэг. Энэхүү шидийн үйлийг лав цутгах байдлаар хийдэг. Зөвхөн зөгийн лав нь ийм шинж чанаруудтай.

Тэдний гаргадаг бүтээгдэхүүнүүд дуусан шавхагдашгүй. Зөвхөн ухаан муутай хүмүүс л зөгий болон үнээ зэрэг амьтдыг устган хөнөөх болно. Хүн төрөлхтөн үүнийг ойлгон ухамсарлах аваас тэдний оюун ухааны хүч, сайн сайхан байдал нь өсөн нэмэгдэх бөгөөд түүний дотор эдийн засаг нь ч өсөн хөгжих болно.

Ийм маягаар зөгий болон түүнтэй холбоотой бүхэн Бархасадьтай холбоотой байдаг. Иймээс ч зөгийн балыг бурханд өргөдөг. Өөрөөр хэлбэл мөнхийг мөнхөд нь өргөж буй гэсэн үг юм.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Владимирович Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Өнөө цагт хар зах дээрээс та бүхэн цагаан будаа, улаан буудай гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдийг олж авч чадна. Гэвч хэрэв та бүхэн Бхагавад-гитагийн сургаалд үл хандах аваас эдгээр бүтээгдэхүүнүүд хар зах дээрээс алга болох болно. Ийм цаг айсуй. Хүнсний бүтээгдэхүүнүүд устаж алга болно.

Сүү байхгүй болно, элсэн чихэр байхгүй болно, цагаан будаа байхгүй болно, улаан буудай байхгүй болно, жимс жимсгэнэ байхгүй болно. Тэр цагт та махны дэлгүүрээс мах л авахаас өөр аргагүй болно. Дараа нь махны дэлгүүрт хүний мах худалддаг болно. Аажмаар бид энэ хүртэл уруудах болно. Та хүн идэхээс өөр аргагүй байдалд  хүрэх цаг ирнэ. Хүмүүс хүний махан идэштэн болж хувирна. Ийм учраас төр засгийн төлөөлөгчид Бхагавад-гитаг судлах нь нэн чухал.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, 1974.03.22, Бомбей. Бхагавад-гитагийн 4р бүлгийн 2р шүлгээр хийсэн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top