Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 2
Users Today : 22
Users Yesterday : 33
Total Users : 12582
Views Today : 36
Views Yesterday : 41
Сурвалжлагч: Тэгэхээр “амьдралдаа амжилт гаргаж” , өөрийгөө умартан зүтгэх хөдөлмөрийг болон  тэмцлийг хүндэтгэвэл зохихуйц гэж тооцох хэрэггүй гэсэн үг үү?

Шрила Прабхупада: “Бхагавад-гитад” өөрийн хөдөлмөрийн үр дүнгээр цэнгэл жаргал эдлэхээр зүтгэж байгаа карми нарыг мудха буюу илжиг  хэмээх үгээр тодорхойлсон байдаг. Яагаад тэднийг илжигтэй адилтгасан хэрэг вэ? Яагаад гэвэл илжиг нуруундаа хүнд хүчир ачаа зөөн өдрийн турш ажилладаг бөгөөд эзэн нь энэ хөдөлмөрийнх нь төлөө түүнд хэсэгхэн өвс өгдөг. Тэрээр угаалгын газрын үүдэн дээр зогсоод дахин нуруун дээр ачаа ачих хүртэл өвсөө хивэн зогсдог. Түүнд: “Хэрэв би энэ угаалгын газраас явж одвол  хаанаас ч идэх өвсөө олчихно шүү дээ. Яах гэж би энэ хүнд хэцүү ачааг зөөх ёстой гэж ?” хэмээн бодох ухаан дутдаг.

Сурвалжлагч: Энэ үг чинь миний зарим нэг танилуудыг санагдуулчихлаа. Шрила Прабхупада: Энэ бол жирийн карми нарын жишээ. Тэр өөрийн оффистоо маш завгүй ажиллах агаад хэрэв та түүнтэй уулзахаар очвол тэрээр: “Өө би аймшигтай их ажилтай байна” гэж хариулна. Энэ аймшигтай их ажлын үр дүн нь ямар байх вэ? Тэр хоёр ширхэг хачиртай талх, ганц аяга цай л ууна. Үүний төлөө л та тэгж их завгүй байсан хэрэг үү? Тэр чухам юуны төлөө тэгтлээ завгүй байгаагаа өөрөө ч үл мэднэ. Хадгаламжийнх нь дэвтэр дэхь дансанд нь нэг сая доллар байсан, одоо хоёр сая болсон гэдгийг мэдээд тэр учиргүй ихээр баярлах авч үдийн унданд аяга цай, хоёр ширхэг хачиртай талх идчихээд л үргэлжлүүлэн гар хумхилгүй зүтгэнэ. Карми хэмээх үгийн утга нь энэ. Тэд амьдралын ямар нэгэн зорилгогүй яг л илжиг мэт ажиллана. Гэвч ведийн соёл тийм бишээ. Биднийг буруутгах нь шударга бус. Ведийн соёлын дагуу амьдарч буй хүмүүс нь огтхон ч залхуу биш. Тэд илүү өндөр дээд зорилгын төлөө хөдөлмөрлөн маш завгүй ажиллаж байдаг. Прахлада Махараж, энэ үйл нь туйлын чухал бөгөөд үүнийг бүр хүүхэд ахуй наснаасаа эхлэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэсэн. Каумара-ачара-пражнах – хором секунд бүрийг алдаж болохгүй. Энэ бол ведийн соёл юм. … Ведийн соёл нь өөрийгөө танин ухамсарлахуйд зориулагдсан. А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада “Өөрийгөө ухаарахуй эрдэм ухаан” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

…Ингээд үр дүнд нь болзолт сүнс аймшигтай ихээр зовж шаналдаг. Гэхдээ тэрээр маш ихээр бүдүүлэгжиж, эрүүл ухаанаа гээсэн болохоор  гав дөнгө зүүж яваа гэдгээ ухамсарладаггүй. Ийм зүйл байдаг гэдгийг анзаардаг ч үгүй бас мэддэг ч үгүй. Ухаан мэдрэхүй төдийчинээ бүдүүн, баараг болсон учраас боолчлогдсон гэдгээ тэрээр сэхээрдэггүй. Хуурамч итгэл найдваруудад бүрэн  автсан сүнс нь өөрийн сута, митра, рамана буюу эхнэр, хүү, охин, найз нөхөд, танилууд, төрөл төрөгсдийнхөө хүрээллээс аз жаргалыг олчих санаатай оролдсоор байдаг. ..Бүхний Дээд  маш өршөөнгүй. Каруна маяа. Заримдаа Тэрээр гэв гэнэт цочрол илгээдэг. Яг л цахилгаан гүйдэл шиг. Урьдчилж төсөөлөөгүй ямар нэг таагүй зүйл болмогц мөнөөхь болзолт сүнс гэнэтийн цочролд ордог. “Өө, энэ чинь юу билээ?” гэж.  Аре бабаГэнэтхэн. Тэр “юу болох нь энэ вэ ?” гэж уулга алддаг.  Ийм зүйл болдог. Тийм үү?

Энэ бол каруна майа Бхагаван, бидний өршөөнгүй Бурхан цочроо илгээж байгаа нь тэр юм. Үүний ачаар бид: “Өө нээрэн би чинь ийм асуудалд байгаа юм байна. Энэ тун хэцүү, тун аюултай нөхцөл байдал байна шүү” хэмээн ухаардаг. Тиймээ!  Гадна хэлбэрийн ийм цочролын үр дүнд бидний доторхи бүх зүйл орвонгоороо эргэнэ. “Би аюул дунд байгаа юм байна. Энэ бол боолчлол юм байна” гэж ухаардаг. Тэгээд хүмүүн: “Ангижрал, амсхийлт, мукти хаана байна? Энэ замаас гарах, чөлөөлөгдөх арга юу байна?” гэх мэтчилэн бодож эхлэдэг. Тэр: “Хэрхэн яаж энэ урхи занганаас гарах вэ?” хэмээн эргэцүүлэн тунгааж эхлэх ба эцэст нь: “Тиймээ, түгших сандрах үндэслэл үнэхээр байгаа юм байна. Би үнэхээр аюул дунд байгаа юм байна. Би гар хөлөөрөө дөнгөлөгдсөн юм байна. Тэгэхээр би яаж үүнээс ангижрах вэ? Яаж энэ зовлонгоос сулрах вэ?” хэмээн ухамсарлаж эхлэнэ. Энэ үеэс эхлээд л тэр сүнсэнд найдвар бий болдог. Одоо бол түүний байр суурь огт юу ч эргэцүүлэхгүй явж байсан тэр үеийнхээс хавьгүй дээр болж байгаа юм. …Учир нь гэвэл хүн хамаг л зүрхнийхээ гүнээс уйлж, ахин дахин, ахин дахин: “Энэ урхи занганаас яаж гарах вэ?” хэмээн чин сэтгэлээсээ асуухад үүнийг нь түүний зүрхэнд орших Кришна сонсдог. “Өө, хүү минь уйлж, Намайг дуудаж байна” гэж Тэр боддог. Кришна бол бидний Дээд Эцэг юм…

Шрила Гоур Говинда Свами “Гуругийн адислал” номоос орчуулсан: Балабхадра дас

(Шрила Прабхупадын 1957 оны наймдугаар сард Жавахарлал Неруд (Энэтхэгийн анхны ерөнхий сайд) бичсэн захидлаас)

“Энэтхэг орон барууны амьдралын хэв маягийг дуурайн цаг хугацаагаа дэмий үрэх ёсгүй. Энэтхэгийн соёл өндөр түвшний соёл гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Гэвч үүний сацуу шинжлэх ухааны хөгжил дэвшлийн замаар материаллаг дэвжил баяжилд хүрэхийг та санаархаж буй нь нууц биш. Харин энэхүү шинжлэх ухааны мэдлэг гэж юу вэ? Бурханлаг байдал – энэ нь мөн л дэвшилтэт шинжлэх ухааны мэдлэг мөн. Материаллаг шинжлэх ухаан нь  олон  тооны хүмүүст материаллаг хөгжил дэвшлийг нь ч авч ирж чадахгүй. Морьгүй сүйх тэрэг, утсан ба радио холбоо хийгээд өөр бусад хийсвэр хуурмаг тансаг байдал нь материаллаг хөгжил цэцэглэлтийг авч  ирнэ гэж та үнэхээр бодож байна гэж үү? Үгүй ээ, энэ боломжгүй.Материаллаг хөгжил цэцэглэлт гэдэг бол хүмүүст, биемахбодь нь хэвийн оршин амьдрахад хэрэгцээтэй хангалттай хоол хүнс байх явдал л юм. Таны төлөвлөгөө материаллаг хөгжлийг авч ирсэн эсвэл орчин үеийн барууны соёл ийм хөгжилд хүргэж чадна гэж та бодож байна уу? Гэтэл хүмүүст энэ бүх тав тухыг олголоо ч түгшүүр айдас нь үргэлжилсээр байх ба тэд дотооддоо сүнслэг ханамжийг авах хүртэл энэ байдал нь үргэлжилнэ. Энх тайван, амар амгалангийн нууц энэ.

Ядуу зүдүү байдал гэдэг бол мэдлэгийн хомсдол юм. Ерөнхий сайд Чанакья өвсөн урцанд амьдардаг байсан ч чухамхүү тэр л, Чандра Гуптын цаг үед бүх Энэтхэгийг удирдан захирч байсан. Махатма Ганди өөрийн сайн дураар ядуу гэж нэрлэгдэх амьдралын хэв маягийг сонгосон. Гэвч Энэтхэгийн хувь тавилан мөн л түүний гарт байсан. Харин тэр үнэхээрийн ядуу гуйлгачин байсан гэж үү? Тэр өөрийн бурханлаг мэдлэгээр л бардамнаж байсан юм. Бурханлаг мэдлэг л хүнийг жинхэнээсээ баян болгодог бөгөөд харин радио хүлээн авагч эсвэл автомашин биш”.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Чөтгөр, шулам судлалыг Аюурведэд граха-чикитса хэмээн нэрлэдэг. Энэ салбар ухаан янз бүрийн сэтгэцийн эмгэг, өвчлөлүүдийг судладаг ба тэдний олонхи нь хорон муу буг, энергийн вампиризм, эвдэн сүйтгэгч программын нөлөө буюу сэтгэцийн вирусуудтай холбоотой. Физик ертөнц маань нарийн ертөнцтэй холбоотой байдаг бөгөөд энэ хоёр ертөнцийн хооронд энерги мэдээллийн харилцан үйлчлэл байнгад явагдаж байдаг. Нарийн төлөвт орших хүчнүүд нь бидэнд эерэг ба сөрөг, устгах нөлөөллүүдийн аль алийг нь үзүүлж болно. Энэ нөлөөлөл нь ямар төрлийн бодгалиас үүсэлтэйгээс нь хамааруулаад Аюурведэд шүглэлтийнх нь төрлөөр ангилж үздэг. .. Сэтгэцийн эмгэгийг муу сүнс, буг чөтгөр шүглэсэнтэй холбон тайлбарладаг ба эмчлэхийн тулд түүнийг биеэс хөөн зайлуулах процедурыг гүйцэтгэдэг. Энэ эмчилгээний үндэс нь авран хамгаалагч-сахиус бурхдад хандсан мантра, мөргөл залбирлууд байдаг.

…Ерөнхийдөө иймэрхүү өвчнүүдийн голлох шалтгаан  нь ад тотгор, буг(бхута) шүглэсэнтэй холбоотой.  Хорт  муу, ариун бус үйл хийх ялангуяа ариун дагшин зүйлсийг бохирдуулах, сүйтгэх, авран хамгаалагч сахиусуудыг, ариун ном судар, сахиусан тэнгэрүүдийг доромжлон гутаах гэх мэт нь буг тотгор шүглэх үндэс болдог. Буг чөтгөрүүд нь үл таних газарт маш ихээр айж сандарсан хүмүүст мөн харанхуйд болон маш ихээр уйтгарлан гунигласан  хүмүүст хялбараар нэвтэрч ордог…

“Аюурведийн анагаагч мантрууд” номоос орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

 

Тамал Кришна Госвами:

Дээхэн үед би Лос Анжелес хотын Ла Синега цэцэрлэгт гудамжин дахь сүмийн тэргүүн байлаа. Нэгэн удаа Прабхупада намайг дуудаж, түүнд Бхагаватам судар авч ирэхийг хүссэн юм. Тэр нь хавтсан дээрээ сүнслэг ертөнцийн зурагтай, түүний Бхагаватамын анхны хэвлэлт байв. Тэрээр:

“Энд байгаа сүнслэг ертөнцийн зургийг харж байна уу? Тэр маш том. Түүний хичнээн агуу том орон зайг эзлэдгийг чи төсөөлж ч чадахгүй.

Кришнагийн бүтээлийн дөрөвний гурвыг сүнслэг ертөнц эзлэдэг ба дөрөвний нэг нь материаллаг ертөнцийг бүрдүүлдэг. Материаллаг орчлонд тоо томшгүй олон орчлонгууд (жагат) байдаг бөгөөд тэндээс ядаж ганц орчлонг нь ч ямар ч эрдэмтэн хэмжин цэгнэж чадахгүй. Бид, бүх бүтээлийн дөрөвний нэгт харьяалагдах тэр тоо томшгүй орчлонгуудын  нэгэн доторхи нэг гариг дээр нь л оршин амьдарч байна. Манай Дэлхий гариг бол энэ орчлон дотроо хамгийн жижиг гаригуудын нэг. Энэ гариг дээр долоон арал байдаг бөгөөд тэр арлуудын нэгэн дээр буюу Хойд Америкт, Лос Анжелес нэртэй аварга том байдаг. Тэрхүү Лос Анжелес нэрт хотод Ла Синега нэртэй уртаас урт цэцэрлэгт гудамж байдаг. Ла Синега нэрт тэр цэцэрлэгт гудамжинд Кришнагийн сүм болгосон нэг хийд бий. Тэрхүү Кришнагийн нэг сүмд Тамал Кришна гэгч нэгэн өөрийгөө тун чухал этгээд шүү хэмээн бодоод сууж байгаа” (Тамал Кришна Махараж инээв.)

Тэр үед л би өөрийгөө ямар өчүүхэн болохыг мэдэрсэн юм даа!”

Тамал Кришна Госвами дурсамжаас

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Scroll to Top