Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62
Бүхний дээд Бурханы нэр бол бүхий л орчлон дах хамгийн ариун зүйл бөгөөд түүнийг давтан хэлсэн хэн бүрийн амьдралд хамгийн сайн сайхан, аз хийморьтой зүйлс учран тохиодог. Хүн өөрийн бохирдсон, тогтворгүй ухаан бодлоо ийнхүү өдөр бүр Бурханы ариун нэрийг уншсанаар ариусгах хэрэгтэй.

 

Ведийн соёлын судар бичээст Ариун нэрийг давтан хэлэхийн ач тусын талаар маш олон газар бичсэн байхыг олж үзэж болно.

Ариун Библед (Роман 10.13): “Бурханы нэрийг давтан хэлэх хэн бүр аврагдана ”.

Ариун Коран (7.180): “Хамгийн сайхан нэрс Бүхний дээд Эзэнд хамаардаг. Түүний Ариун нэрийг давтан хэлэх аваас бүхий л сайн сайхан зүйлстэй учрана.”

Чайтаниа Чаритамрита (Ади Лила 7,22): “Цөвүүн цагт амьдрах хүмүүсийг аврахын тулд Бүхний Дээд Бодгаль өөрийгөө Ариун нэрт хувилан тодруулсан”  хэмээн тус тус бичсэн байдаг.

Бүхий л шашны сургалт, сургуулиудад “Бурханы Ариун нэрийг дуулж адис ерөөлийг нь хүртэцгээ, энэ л таны амьдралын бүхий л асуудлыг шийдэж аз жаргал өгөх болно ” гэсэн үндсэн зарчим дээр тулгуурладаг.

Бүхний Дээд эзэн бол ЦОР ганц ба бүхий л амьд оршнолууд – хүн төрөлхтөн, араатан амьтад Түүний үр хүүхдүүд нь юм. Бурхан маш олон нэр алдартай: Кришна, Аллах, Говинда, Будда, Рама гэх зэрэг. Яг л усыг олон янзаар хэлдэг шиг: ус, вода, water, acqua гэх зэрэг. Нарыг ч мөн адил хэл бүр дээр өөрөөр: sun,сонца, sonne гэх зэргээр дууддагтай адил.

.

Ведийн судар бичигт Бурханы Ариун нэрийг 16 үгнээс бүрдэх Харе Кришна Маха Мантра мөн юм хэмээсэн байдаг.

Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе

Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

Харе Кришна  Маха Мантраг  энэ 16 үгийг л давтан хэлэх нь Бүхний Дээдийг дуудаж буй юм. Дэлхий даяар Харе Кришна Маха Мантраг давтан хэлэх нь ямар чухал болохыг ойлгож ухааран шашны аль бүлэглэлд хамаардагаас үл шалтгаалан Орос, Америк, Африк, Австраль, Герман, Франц, Англи, Хятад, Япон, Пакистан, Иран, Ирак зэрэг олон орнуудаас гадна мөн Монголд ч мөн энэ арга өргөжин дэлгэрч байна.

Бурхантай холбогдохын тулд бид ажил, гэр, гэр бүлээ орхих  шаардлагагүй. Хаана ч, хэзээ ч бид Харе Кришна Маха Мантраг уншиж Бурханы адис ерөөлийг хүртэж болно. Бурханлаг, оюунлаг зам мөр бол маш энгийн агаад амьдралд ойрхон. Бурханлаг амьдрал гэдэг бол одоогийн зовлонт амьдралаа Бурхантай өөрийгөө холбосноор аз жаргалтай болгох гэсэн үг юм. Энэ бол бүхий л шашин, судар бичгийн зарчим юм.

Зөвхөн эрдэнэт хүний төрөлд Бурханы дээдтэй холбогдон  энэ зовлонт амьдралаас салах  боломжтой. Өөр амьтны биед боломжгүй. Вайварта Пурана хэмээх нэн эртний сударт амьд оршнол нь нийт 8 сая 400 мянган төрлийн биед хувилсаны дараа л сая нэг хүний төрлийг олдог хэмээсэн байдаг. Одоо бүгдээрээ  Харе Кришна Маха Мантраг өдөр бүр уншиж Бүхний Дээд Бурханы адислалыг хүртэж хүний биед хувилан төрсөн энэ ховор нандин завшаанаа ашиглан аз жаргалтай болцгооё.

Мантраг хэрхэн зөв унших талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

www.veda.mn

facebook: Hare Krishna Mongolia (group)-ээс авна уу.

Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

 

Хэрэв тэд Кришнагийн эсрэг босож, чит-вайбхава буюу сүнслэг бодит байдлыг үгүйсгэн, харин ч эсрэгээр түүнийг ачит-вайбхава буюу амьгүй матери руу хандуулсан унан доройтсон амьд бодгалиудыг хэрхэн яаж материйн боолчлолоос ангижруулах вэ?

Өршөөнгүй, энэрэнгүй сэтгэлтэй тул Кришна бээр Чаитанйа Махапрабхугийн дүрээр морилон заларч дэлхий дахинаа буюу энэ материйн ертөнцөд Ариун нэрийг авч ирсэн билээ. Тэрээр хамгийн харанхуй бараан үе болох Кали-югад заларсан бөгөөл энэ эринд өөр бусад бурханлаг дадал практикууд үр дүнгүй байх үе юм.

    Болзолт сүнснүүдийг материаллаг энергийн нөлөөллөөс ангижруулан суллахын тулд Кришна материйн ертөнцөд ариун судар ном дүрээр заларсан. Ариун гэгээн судар номуудын зорилго нь болвоос амьд бодгалиудыг карма-канда, гьяна-кандагаар дамжуулан  упасана-кандад хүргэх явдал ажгуу. Эхлээд амьд бодгаль нь өөрийн материаллаг үйлийн үр шимийг(карма-канда) Бурханд зориулж сурах ёстой. Дараа нь Эзэн Бурхан дээр өөрийн оюуны үйлээ(гьяна-канда) төвлөрүүлэх ёстой. Энэ зам мөр нь амьд бодгалийг заавал ч үгүй упасана-канда буюу Шри Кришнад үйлчлэн зүтгэх тэр төлөвт хүргэх бөлгөө.

    Бүхний Дээдэд үйлчлэн зүтгэх нь хагас бурхад буюу дева нарт мөргөхийг зөвшөөрдөг. Учир нь тэд Кришнагийн бүрэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар юм. Жишээ нь, Шива Бурханд хандан мөргөл үйлдэхдээ Санкаршан Бурханы аугаа бишрэлтэн хэмээн мөргөх хэрэгтэй. Санкаршан нь болзолт амьд бодгалиудыг өөрийгөө материйн биетэйгээ адилтгах үзлээс ангижруулах бөлгөө…

  Карма болон гьянаг Ведэд Кришнад хүргэх зам мөрүүд гэж үздэг ч эдгээр зам мөр нь энэ Кали-югад хэтэрхий хэцүү бэрх. Ийм ч учраас Шри Чаитанйа Махапрабху, өөрийн хүүгээ хурдан эдгэрүүлэхийг хүсэж маш хүчтэй үйлчилгээтэй эм авч ирж өгч буй элбэрэлт эцэг шиг энэ материйн ертөнцөд Бурханы Ариун Гэгээн Нэрийг авч ирсэн билээ.

   Шри Чаитанйа Махапрабху батлахдаа, бхактийн буюу бишрэл зүтгэлийн зам мөрийн бусад бурханлаг зам мөр, арга замуудаас ялгарах хамгийн онцлог чухал зүйл нь гэвээс бхактийн  зам мөр ба зорилго нь нэг юм хэмээжээ. Кришнагийн Ариун нэр нь Бурханд хүргэх зам мөр боловч энэ нь мөн хүрэхээр тэмүүлсэн зорилго  болох Шри Кришна өөрөө буюу.

     Энэ байдлыг маш тодорхой байдлаар тусгасан нэгэн түүх ариун судар номуудад агуулагдан бий. Нэгэн удаа хаан дээр ядуугийн ядуу гуйлгачин эр ирээд, алт ямаршуу харагддагийг үзүүлээч хэмээн хүсч гэнээ. Хаан ч: “Бололгүй яахав. Миний эрдэнэсийн санд хүргэх энэ шатаар дээш өгс. Тэгээд хамгийн сүүлчийн хаалгыг онгойлгоорой. Тэнд дүүрэн алт байгаа” гэжээ. Ядуу эр ч шатаар өгсөн, хаалгыг нээн алтаар дүүргэсэн өрөөг харж гэнээ. Үүний дараа тэрээр буцан буухаар шатаар уруудах болтол түүний өгсөн ирсэн шат нь мөн алт байсан гэдгийг ойлгож дээ!!!  Гэвч тэрээр үүнийг өмнө нь анзаарсангүй. Учир нь жинхэнэ алт хэрхэн харагддагийг мэдэхгүй байснаас. Ариун Нэр бол Кришна Өөрөө юм. Бид үүнийг үл ухамсарланам. Яагаад гэвэл бид Дээд Эзэнтэй холбоотой харьцаа холбоогоо алдсан, мартсан билээ. Зөвхөн бхактийн зам мөр дээр гарч ирснээр хүн өөртөө аажмаар Ариун Гэгээн нэр алдрын аугаа гайхамшгийг нээн таних болмуй.

…   Ийм учраас цаг хугацаа алдалгүй

 Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе

Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

Маха-мантраг уншиж эхлээрэй.

Хором хугацаа сэм сэмхэн нисэж одож, нэг л мэдэхэд хувь тавилангаар заяасан амьдралын мөчлөг маань хорогдон дуусах цаг хаяанд ирсэн байх вий дээ.

Шачинандана Свами “Ариун Нэрийн Рашаан Далай” номоос сийрүүлсэн:

Балабхадра дас

Би та бүхэнд нэгэн сонирхолтой түүхийг ярьж өгье. Энэ түүхийг Махабуддхи Прабху ярьсан билээ. Энэ түүх нь түүний Шрила Прабхупадатай учирсан анхны уулзалтын тухай юм. Тэрээр дөнгөж л өсөж өндийж яваа насан дээрээ байлаа. Тиймэрхүү насныханд аливааг эсэргүүцэх, үгүйсгэх хүсэл, тэмцлийн дөл цээжинд нь оргилж явдаг даа. Ялангуяа хэн нэг нэр алдартай хүнийг буулгаж авбал бүр ч сайхан.

Тэрэээр Америкийн баруун эргийн нэгэн хотод амьдардаг байв. Нэгэн өдөр тэр Шрила Прабхупадын зурагтай том зарын самбар олж харсан ба түүний доор “Олон Улсын Кришнагийн Ухамсрын Гуру” гэсэн бичиг байлаа. “Гуру” хэмээх энэ цол хэргэм өөрөө түүнд шууд л хүчтэй эсэргүүцэх хүслийг авч ирэв.

Тэрээр дотроо бодсон нь: “Гуру гэнэ үү? … Гуру гэж өөрийгөө нэрлэнэ гэнээ”. Тэрээр Шрила Прабхупадаг гуру гэдгийг нь бут ниргэх томоохон зорилго өмнөө тавив. Тэр өөртөө: “Би түүнийг цэвэр тунгалаг усан дээр чирж гаргаж ирнэ дээ” хэмээн хэлсэн.

Тухайн үед тэрээр 17 настай хүү байв. Маргааш өглөө нь тэрээр машиндаа суун, “танай гуру хаана байна тэр газарт чинь хүрье” хэмээн өөртөө хэлээд Лос Анжелесыг зорив.Машиндаа суухаас өмнө тэр сэтгэлдээ нэгэн жагсаалт зохиосон.  Жинхэнэ гуру ямар байх ёстойг тодорхойлох хэрэгтэй байлаа. Хэн нэгнийг цэвэр усан дээр чирж гаргаж ирэхийн тулд тэр этгээд ямар чанаруудыг шингээх ёсгүй вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй байлаа.

Тэрээр ярихдаа: “Хаанаасаа ч бий болсон юм мэдэхгүй. Толгойд минь дөрвөн янзын бүтээлч шалгуур төрсөн. Гуру туйлын үнэнийг мэддэг байх ёстой. Гуру туйлын үнэнд хүргэх замыг мэддэг байх ёстой. Гуру бусдын санаа бодлыг уншиж чаддаг байх ёстой. Гуру ирээдүйг зөгнөн хэлж чаддаг байх ёстой”. Тэрээр цааш нь өөртөө: “Чухам яагаад намайг ийм шийдвэр гаргасан юм гэж бүү асуу. Ямартай ч би явж, түүнийг цэвэр усан дээр гаргаж ирэхээр шийдсэн юм. Би түүнд эдгээр чанарууд байхгүй гэдгийг батлаад өгнө” хэмээсэн юм.

Түүнийг Лос-Анджелесийн сүмд ирэхэд хэн нэг бишрэлтэн түүнтэй доод давхарт таарсан. Тэр түүнээс:”Танай гуру чинь хаана байна?” гэхэд тэр бишрэлтэн: “Тэр одоо даршан(уудзалт) өгч байна. Тийшээ өрөө рүү нь яваад орж болно” хэмээн хариулж. Түүнийг танхимд ороход Шрила Прабхупада тэнд сууж байлаа. Өрөө санньяси буюу огоорлын сахил хүртэгсэд, ахмад бишрэлтнүүдээр дүүрэн байв. Тэд тэнд өөрсдийн данда буюу таяг модыг дэргэдээ аван сууж байлаа. Шрила Прабхупада Брахма-самхитын 529-р шүлгийг дуулж байв:

чинтамани-пракарасадмасу калпаврикша-

лакшавритешу сурабхир абхипалайантам

 

Энэ  өрөөнд тэр ганцаараа л хөндлөнгийн хүн байлаа. Тэрээр урт үс ургуулсан, жинсэн өмд, хувцас өмссөн байв. Тэр хаа нэгэнтээ суугаад болж буй бүхнийг сэжигтэй, эргэлзэнгүй нүдээр дээрээс нь харж байв. Мэдээжийн хэрэг энэ дүр зураг түүний сэтгэлийг хөдөлгөсөнгүй. Барууны соёлт хүмүүсийн нэгэн адил удаан хугацаанд эгц цэх сууж чадахгүй байлаа. Тиймээс хана налаад яаж ийгээд суусан болж байв.

Шрила Прабхупада чинтамани-пракарасадмасуг дуулж дуусаад бясалгалаасаа буцан эргэж дэлхий дээр буцан ирж байгаа мэтээр нүдээ нээн, орчныг, өөрийнхөө өмнө байгаа хүмүүсийг эргүүлж тойруулан хараад мөнөөхь залууг олж харсан. Тэр залуу эргэн тойрныг тоомжиргүй, сэжигтэй харж, гуру гэж нэрлэгдэгчийн үнэн нүүр царайг илчлэхээр ирсэн нь тэр байлаа.
Шрила Прабхудада түүнийг нүд салгалгүй удаан ажиглан харснаа гэнэт шууд түүн рүү хандан ярьж эхэлсэн: “Чи яагаад крипана болов?.” Мань хүн юу ч эс ойлгов. Дотроо: “Крипана гэж хэнийг хэлээд байна?” хэмээн бодов. “Крипана гэдэг брахманы яг эсрэг байр сууринд оршигч. Крипана гэдэг бол харамч гэсэн үг. Чи яагаад харамч болов?” хэмээн Шрила Прабхупада өгүүлэв.

Бүх санньясууд маш ихээр мэгдэн сандарч, энэ залуу болон Шрила Прабхупада хоёрын хооронд гудам маягийн зай гартал хоёр тийшээ болж зай тавьж өгсөн. Шрила Прабхупада үргэлжлүүлэн шүүмжилсээр байлаа: “Хэдий хир харамч байх гэж байна? Харамчийн амьдралаар хэдийчинээ амьдрах гэж байна?” гэсээр байв. Тэр юу болж байгааг огт ойлголгүй дэмий суусаар л байлаа. Гэнэт тэрээр түүнийг харамч гэж хэлээд байгааг ойлгов. Хэсэг хугацааны дараа энэ бодол нь: “Би мэтгэлцээнд дуудахаар ирсэн. Гэтэл Шрила Прабхупада намайг мэдэж, намайг эхэлж мэтгэлцээнд дуудлаа” гэсэн санаа бодолд хүрэв.

Энэ үед Шрила Прабхупада түүн рүү дахин харж: “Кришна –энэ Туйлын Үнэн” гэж хэлсэн. Шрила Прабхупада түүний жагсаалтын эсрэг нэг анхаарлын тэмдэг тавилаа гэдгийг ойлгосон. Цааш нь Шрила Прабхупада, яагаад Кришна Туйлын Үнэн бэ гэдгийг тайлбарласан. Тэрээр: “Чин бишрэлийн үйлчлэл гэдэг нь Туйлын Үнэнд хөтлөх зам юм. Туйлын Үнэнд хүрэхийн тулд хүн чин сүсэг бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх ёстой” гэв.

Тэрээр бхактийн тухай ярив. Тэрээр дотроо гурван анхаарлын тэмдэг тавигдлаа хэмээн бодсон. Түүнийг ялан дийлэх дөрвөн чанар байсан. Гэвч түүнд сүүлчийн найдвар үлдсэн байв. Дөрөв дэхь чанар бол ирээдүйг зөгнөн хэлэх чанар байлаа. Одоог хүртэл ямар ч зөгнөл мөгнөл байхгүй байв. Энэ бодол санаанд нь орох үед Шрила Прабхупада Прадйумнаг дуудсан.
Надад “Шримад-Бхагаватамын” 12-р дууллыг авч ирж өгнө үү гэв. Тэгээд тэрээр номыг нээн “Кали галвын тухай зөгнөлүүд” бүлгийг уншиж эхэлсэн.

Эхнээс аван уншсаар, өөрийн дуртай зөгнөл болох, Кали югад хүмүүс, хүний гоё сайхныг үснийх нь уртаар цэгнэдэг болно гэсэн ишлэлд хүрсэн.
Даршан төгсөх үед түүний хацар хөөсөн мэт халуу шатаж байгааг мэдэрсэн. Учир нь гэвэл Шрила Прабхупада түүнийг барьж аваад, бүх хүмүүсийн өмнө түүнийг нүцгэлсэн мэт сэтгэгдэл төрж байв. Тэр тэндээс ёстой харавсан сум мэт л гүйн гарсан. Учир нь бүгд түүнийг хуруугаараа чичин шоолж байгаа мэт санагдаж байв.

Эцсийн эцэст гэртээ хүрэхийн алдад түүнд нэгэн тов тодорхой санаа төрөв: “Яагаад чи ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Яагаад тэр чамайг ялсан гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөхгүй байна?”.

Ингээд л тэр дотроо: “Намайг урьд өмнө нь хэн ч дийлж байгаагүй… Тийм болохоор энэ хүн л намайг хөтлөн авч явж чадах юм байна даа” гэдгийг ойлгосон.
Тэр гэртээ ирээд юу хийхээ удаан бодов. Ингээд тэрээр өөрийн чекийн дэвтрээ авч гаргаж ирээд үзвэл тэнд ойролцоогоор мянга орчим доллар байв. Тэр чичирсэн гараар: “1000 доллар. Хүлээн авагч А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада” хэмээн бичлээ.

Маргааш өдөр нь тэр энэ чекээ гартаа бариад мөн л Лос Анжелесын сүмийг зүглэсэн. Яагаад гэхээр Шрила Прабхупадын анхны хэлсэн үг нь “чи крипана, чи харамч” гэсэн үг байсан тул. Тэнд хүрээд тэр нөгөө чекээ нэгэн бишрэлтэнд өгөөд, үүнийг багшдаа дамжуулж өгөөч гэхэд тэрээр ихэд гайхан: “Чи өөрөө өгөхгүй юм уу?” гэв. Учир нь тэр үед 1000 доллар гэдэг маш их мөнгө байсан юм.

Тэгээд тэрээр: “Тэгвэл эндээ жаахан хүлээж бай. Би энэ чекийг Шрила Прабхупадад хүргэж өгөөд ирье. Магадгүй тэр өөрт чинь ямар нэг юм дамжуулах биз” гэв. Тэрээр бага зэрэг сэтгэл тавгүйтэн хүлээж байлаа. Нөгөө бишрэлтэн хэсэг хугацаа өнгөрсний дараа эргэн ирээд: “Шрила Прабхупада, өөрийн чинь бүх зүйлийг зөв ойлгосон байна гэж дамжуулаарай гэлээ” хэмээн өгүүлжээ.

Локарам дас Facebook хуудсаас авав.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Анхлан бүх дэлхийн олон бишрэлтэнгүүд Раджапурын(Майапурт орших) Бурхан Джаганнатхын тоглоом наадмын тухай ярьж байсныг энэ номонд эмхэтгэн оруулсан болно. Бурхан Джаганнатхын нар мэт ялгуун тунгалаг инээмсэглэл таны зүрх сэтгэлийг нэвт гийгүүлж, та бүхнийг Түүний гайхамшигт бадамлянхуан өлмийд үйлчлэн зүтгэх гэгээн хүслээр дүүргэн бялхаах болтугай!Ямар гоё малгай вэ?”

Нилээд хэдэн жилийн өмнө Джаганнатхын сүм ИСККОН-ы мэдэлд шилжиж ирэхээс өмнө  энд нэгэн бишрэлтэнгийн гэр бүл иржээ. Гэрийн эзнийг Садхана Сиддхи Прабху гэдэг байв. Нэгэн удаа түүний бага хүү Далим ээж дээрээ гүйн ирээд учир зүггүй уйлж гарчээ.

Ээж нь ч юу болсон тухай асуув. Жаалхүү жаахан тайвширсныхаа дараа дараахь түүхийг ярьсан байна.

“Би сүм рүү ороод, Субхадрагийн толгой дээр хачин гоё малгай гялалзаж байхыг харсан юм. Тэгээд тэрнийг авахыг хүсч, түүн рүү ойртон очоод яг малгайг авах гэтэл” гээд жаалхүү мэгшиж эхэлсэн. “Гэтэл гэтэл …. Баларама Бурхан гараа далайж намайг алгадаад өрөөнөөс түлхэж гаргасан” хэмээн гомдоллон ярьжээ.

 

Джаганнатха гэрлэлт  зохион байгуулсан нь

Тэр нутагт нэгэн гуталчин эмэгтэй амьдардаг байв. Түүний нэрийг Кришна гэдэг байж. Тэрний нас аль хэдийн 40 гарсан байжээ. Тэрээр өдөр бүр сүмд ирж, тилак тавьж Бурханы хишиг хүртэж, тэр ч байтугай экадашийн мацаг барьдаг байлаа.  Гэвч тэрээр нөхөрт гарч чаддаггүй байв. Ийм учраас тэрээр үнэн сэтгэлээсээ Джаганнатхад мөргөн залбирч, гэр бүлтэй болж, нөхөрт гаргаж өгөхийг хүсэн мөргөн залбирдаг байжээ.  Ингээд хэсэг хугацааны дараа тэрээр нилээд баян чинээлэг хүний эхнэр болсон байна. Одоо тэдний гэр бүл хоёр ч зарцтай болсон ба эр нөхөр нь түүнийг ямар нэг ажил хийлгэхийг огт хүсдэггүй харин зөвхөн түүний Бурханд л зориулж хоол унд бэлдэж байхыг хүсдэг аж. Үүнээс өмнө тэрээр маш ядуу нэгэн  байсан хийгээд өчүүхэн жаахан хөлс авч айлд ажилладаг байв. Хуримынхаа дараагаар тэрээр сүмд ирээд, сүмийн тайлгач буюу пуджарид Джаганнатхын ачаар нөхөрт гарч, одоо амар тайван амьдарч байна хэмээн ярьсан байна. Түүнчлэн тэр эмэгтэй өөрийгөө ийм адис өршөөл хүртэх гавьяагүй гэж боддог аж.

Джаганнатха жаалхүүг эмчилсэн нь

Хемалата нэртэй нэгэн жаахан охин амьдардаг байв. Тэрээр төрөлхийн л цус багадах өвчтэй байж. Ямар ч эм тан, эмч домч түүнд тус болохгүй байлаа. Тэдний гэр бүл нэгэн удаа Джаганнатхын сүмд ирэх аз тохиожээ. Охин гурван өдрийн туршид Джаганнатхын прасадыг идээд, өчвнөөсөө бүрэн эдгэрсэн байна. Түүнд ямар нэг эм тан уух шаардлага огт гараагүй гэдэг.

 

Сүмийн хамгаалагч Прахлад

 

1982 онд Джаганнатха Бурханы Баларама Джаянтын өдөр том баяр зохион байгуулагдсан ажээ. Үдийн хөтөлбөрийн дараагаар сүмийн менеджер Шри Сварупа Дамодара Прабху хамгаалагч Прахладад Джаганнатха Бурханы маха-прасад бүхий ваар өгчээ. Тэрээр түүнийг тэр даруйд нь хүртэхийн оронд хэвтээд бага зэрэг зүүрмэглэж орхисон байв гэнэ. Тэгээд сэрээд хартал ваар хоосон байж. Түүнийг унтаж байх үед нэгэн нохой хүрч ирээд бүх маха-прасадыг нь идчихсэн байжээ.

Алдаа эндлээ ухамсарласан Прахлад тэр даруйд Бурханаас уучлал өршөөл хүссэн байна. Анхаарамжгүй байсныхаа төлөөсөнд шийтгэгдэнэ гэдгээ тэр мэдэж байлаа.

Маргааш өдөр нь тэрээр шөнийн ээлжинд гарах болсон ба цаг орчмын дараа унтаж орхижээ. Зүүд нойрондоо тэрбээр Бурхан Джаганнатха цонхны цаанаас түүн рүү хандан: “Чи миний маха-прасадыг хүртсэнгүй. Үүнийхээ төлөө чи шийтгэгдэх болно” гэж хэлж байхыг харав. Ингэж хэлээд Тэрбээр Прахладыг хүзүүнээс нь шүүрч аваад, цээжин дээр нь сууж орхиж гэнэ. Тэр түүний нүүрэн дээр тулж ирээд: “Чамд үхлээс өөр ямар ч сонголт байхгүй” хэмээн амьсгаадан байв. Джаганнатха маш ихээр хилэгнэсэн байлаа. Прахлад цааш ярихдаа: “Миний амьсгаа давчдан, ганц ч үг хэлж чадахгүй байв. Тийнхүү би сэтгэл дотроо “Ай Бурхан минь, би алдас хийгч гэдгээ мэдэж байна. Гэвч намайг уучилж өршөөгөөч” гэж залбирч эхэлсэн” хэмээн үргэлжүүлж ярьсан.

Джаганнатха хариуд нь: “Үгүй! Энэ алдас нүгэлд чинь ямар ч өршөөл байхгүй. Чи Бурхан Баларамын маха-прасадыг үл хэрэгссэн. Бурханы бишрэлтэн Бурханаас Өөрөөс нь илүү аугаа хүчтэй гэдгийг чи мэднэ биз. Өр төлөөсөө төлөх цаг чинь болсон!” гэж хариулав. Тэгэхэд нь Субхадра деви Бурханд хандан: “Хайрт ах минь Та юу хийж байна вэ? Болиоч” гэж байсан ч Джаганнатха түүнийг огт сонсохгүй байлаа. Субхадра дахин дахин өршөөхийг Түүнээс гуйсаар байв. Дараа нь тэрээр Баладева Бурханд хандан: “Энэ бишрэлтэн нэг алдаа хийчихээд түүнийгээ наминчилж уучлал өршөөл гуйж байна. Ах маань тэрнийг энэ алдсынх нь төлөө алчихгүй байхыг гуйж өгөөч. Яагаад Тэр ингэтлээ их уурлаад байгаа юм бол?” гэхэд Баладева хариу юу ч хэлэлгүй зөвхөн инээмсэглэсэн.

Прахлад цааш нь ярихдаа: “Джаганнатха уурласаар л байлаа. Тэр миний хүзүүг тавилгүй атгасаар байв. Энэ байдал 7-9 минут орчим үргэлжилсэн. Хэл маань мэдрэлээ алдаж амнаасаа гарч доош унжсан байлаа. Гэсэн ч би сэтгэл дотроо Бурханд залбирахаа үргэлжлүүлсээр байсан юм: “Ай Эзэн минь, та намайг хамгаалаач. Танаас өөр хэн ч энэ айхтар нүгэл хилэнцээс ангижруулж чадахгүй” хэмээн залбирсаар байв”. Субхадра деви, намайг бараг л үхэж байхыг хараад Баладевын гараас шүүрч аван: “Алив ахыгаа болиулаач дээ, зогсоогооч” гээд гуйж гарсан. Тэгэхэд нь Баладева сая л нэг Джаганнатхын гараас барьж: “Чи юу хийж байна вэ? Тиймээ, тэр нүгэл үйлдсэн. Гэвч ингэлээ гэж яагаад түүнийг ийм хатуу шийтгэх ёстой гэж” гэж өгүүлсэн. Ийнхүү тэр хоёр хоорондоо багагүй хугацаанд ярилцацгаав. Эцэст нь Баладева Джаганнатха Бурханыг миний биеэс салгаж чадсан юм.

“Миний бүх бие нэвт хөлөрсөн байлаа. Би суугаад, хамгаалалт аврал хүсэн мөргөл уншиж эхэлсэн. Тэгмэгц Бурхан Джаганнатха надад хандан арван дүрэм, сургамжийг хэлж өгсөн ба ингэж хэлэхдээ Чи үүнийг сүмийнхээ тулд хийгээрэй” хэмээн хэлсэн юм. Дараа нь тэр гэнэт алга болсон. Би ч босож, ус хадгалах сав тийш хүрч очоод ус ууж жаал тайвширсан. Дараа нь Джаганнатха Бурханы өршөөлөөр би бясалгалдаа гүн автсан” хэмээн ярьсан байна.

 

Джага Джага Джага Джага…”

Хоёр долоо хоногийн өмнө намайг энд байхад Бурхан Джаганнатхын пуджари надад, биднийг ирэхээс өмнөхөн тэнд нэг жаахан хүүхэдтэй хос ирсэн тухай ярьсан юм. Тэд удаан хугацаанд хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч огт хүүхэдтэй болдоггүй байж. Гурван жилийн өмнө эндэхийн Джаганнатха Бурханы тухай сонсоод хүүтэй болохыг найдан, энд ирж пуджа хийлгэж байсан юм. Гэтэл сая ирэхдээ тэд жаахан хүүтэй болчихсон ирсэн байна. Тэр хүү нь дөнгөж л хэлд орж байгаа юм байна лээ.

Тэд Маяпурын Чандродая Мандир сүмд очоод хүүдээ Радха-Мадхавын шүтээнийг үзүүлсэн гэнэ. Жаалхүү “Джага Джага Джага Джага” хэмээн шулганаж байв. Тэд хүүгээсээ: “Хүү минь баярлаж байна уу?” гэж асуухад хүү нь “Үгүй” гэж хариулж байна гэнэ. Тэгэхэд нь тэд хүүгээ Панча таттва шүтээн тийш аваачаад, мөн л “Хүү минь баярлаж байна уу?” гэж асуухад хүү нь бас л “Үгүй” гэж хариулж. Тэгэхээр нь тэд түүнийг Джаганнатхын сүмд авч иржээ. Джаганнатха шүтээнийг хараад хүү мөн л “Джага Джага Джага Джага” хэмээн шулганаж байв. Тэд хүүгээсээ дахин: “Хүү минь баярлаж байна уу?” гэж асуухад хүү нь “Тиймээ! Би баярлаж байна” гэж хариулсан гэнэ. Джая Джаганнатха!

 

Зарим үгийн тайлбар:

Джаганнатха – Бурхан Кришнагийн өвөрмөц дүр(маш том нүдтэй)

Баладева –  Бурхан Баларам. Бурхан Кришнагийн ах

Субхадра деви- Бурхан Кришнагийн дүү

Экадаши – Сар бүрийн ургах буурах сарын 11 дэхь өдрүүд, Бурханы бишрэлтнүүд энэ өдөр хоол хүнснээс татгалзан мацаг барьдаг

Пуджа – Бурханд өргөл өргөх ёслол зан үйл

Пуджари – Бурханд өргөл тахил өргөн, үйлчлэн зүтгэгч

Тилак – Бурхан Кришнагийн бишрэлтнүүд духандаа ариун шавраар тавьдаг тэмдэг.

Прасад- Бурханы хишиг буюу Бурханд өргөсөн хоол хүнс

Маха-прасад – Бурханы их хишиг.

Радха-Мадхава шүтээн- Бурхан Радха-Кришна нарын шүтээн

Панча-таттва- Шри Чаитанйа Бурхан ба Түүний ойрын дагуулуудын шүтээн

 

 

Панкаджангри дас

“Раджапур(Майпур)-ын Джаганнатхын сүм дэхь Джаганнатха Бурханы лила ба түүхүүд” номоос хэсэгчлэн орчуулсан: Балабхадра дас

 

Нэгэн удаа хэдэн сохор хүмүүс “заан” гэж нэрлэгдэх хачин жигтэй амьтны тухай сонсоод энэ амьтны тухай шинэ содон мэдээлэл олж сонсох хүсэлдээ автан, ерөөсөө түүнийг анх түрүүнд гар хүрч үзээд чухам ямар амьтан бэ гэдгийг мэдье гэж шийджээ.

 Өөрөөр хэлбэл өөр өөрсдөө түүний тал талаас нь хүрч үзээд, өөрсдийн мэдрэмжээ хэлэлцэхээр болжээ. Гартаа саваа таяг барьсаар тэд хааны ордныг зүглэв. Тэнд хүрээд сохрууд хаалгачаас хааны ордны зааныг үзэх боломж олгохыг гуйж гэнэ. Хаалгачийн тусламжтайгаар тэд заан дээр хүрэлцэн очиж, тал бүрээс нь түүнд хүрэлцэж үзэв.

   Зааны хошуунаас барьж үзсэн нэг сохор, заан гэдэг ерөөсөө л аварга том могойтой адил юм гэсэн дүгнэлтэд хүрэв. Хөлийг нь тэмтэрсэн өөр нэг сохор, заан бол зүгээр л нэг том багана юм гэж мэдрэв. Бас нэг сохор зааны дэлдэгнэн хөдлөх чихийг бариад заан бол дэвүүр эсвэл үр тариа шигших аварга том тор юм гэж үзэв. Зааны гэдсийг барьж судласан нөгөө нэг сохор энэ амьтан бол том бөмбөртэй адилхан амьтан юм байна гэсэн дүгнэлт гаргав.

Гэвч энэ бүхэн үнэнээс их л хол байсан ба заан чухам юутай адил вэ гэдгийг тодорхойлох хүч боломж хэнд нь ч байсангүй.

Бурханы адилслат Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Тхакурын тайлбар

Өөрсдийн материаллаг мэдлэг, ажиглалтыг үндэслэн Дээд Бурханы Бодгалийн дүр хэлбэрийн талаар шүүн хэлэлцэгч нар нь энэхүү сохруудтай адил. Үнэний талаархи тэдний ойлголт төгс бус. Дээд Эзнийг ухаан бодлын эргэцүүлэл ба олон янзын гүн ухааны сургуулийн бурхангүй үзэлт залгамжлагчдын шууд ажиглалтын тусламжтайгаар ойлгон таних боломжгүй. Дээд Бурханы төгс дүр төрх, байр суурийг Түүний жинхэнэ төлөөлөгчөөс трансцендент мэдлэгийг хүртсэнээр эсвэл Түүнийг жинхэнээр нь олж харснаар бүрэн ухамсарлан таних боломжтой. Материаллаг танин мэдэхүйн хуурмаг үзэгдэлд төөрсөн бишрэлтэн бус нөхдүүд ийм, тийм “изм”-ийн үзэл санааг хатуу чанд барьж байдаг. Бурханы дүр хэлбэрийн тухай ямар ч үзэл онол нь жинхэнээр нь харах буюу эсвэл цэвэр бишрэлтэнгийн удирдлаган дор Бурханы анхдагч байр суурийг жинхэнээр нь танин ухаарах хүртэл төгс бус, үндэслэлгүй хэвээр үлдэх болно.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Scroll to Top