Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 9 1 2
Users Today : 131
Users Yesterday : 117
Total Users : 54912
Views Today : 207
Views Yesterday : 132
Spread the loveВедийн зурхайд Дхана йога хэмээх ойлголт бий бөгөөд “Дхана” гэдэг нь эд баялаг, харин “Йога” гэдэг нь нэгдэл буюу хосмог гэсэн утгыг илэрхийлдэг. Хүн бүрийн хувь төөрөгт мөнгө, эд баялаг хэрхэн орж ирэх, түүнийг хэрхэн тогтоон барихыг харуулсан математик нарийвчлалтай санхүүгийн код нуугдаж байдаг бөгөөд үүнийг Дхана Йога хэмээн нэрлэдэг. Энэ нь зүгээр нэг сохор аз биш, харин тухайн хүний амьдралдаа мөнгө бүтээх хамгийн зөв гарц, энергийн урсгал юм. Хэрэв та мөнгөний төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа ч хүлээлтэд хүрсэн үр дүн гарахгүй байгаа бол төөрөг дэх баялгийн кодоо буруу тайлж, өөрийнхөө мөн чанарт тохирохгүй аргаар мөнгө олох гэж зүтгэж байж магадгүй юм. Мөнгөний урсгалыг захирагч 4 үндсэн гэр Төөрөг дэх 12 гэрээс 4 нь таны санхүүгийн чадамжийг шууд тодорхойлдог гэрүүд байдаг. Эдгээр гэрүүд хүчирхэг байх тусам санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам төдий чинээ дардан байна. 2-р гэр (Хуримтлал ба Үнэ цэн – Дхана Бхава): Бэлэн мөнгөний хуримтлал, банкны данс, гэр бүлээс өвлөгдөх
Spread the loveБүгд л хэн нэгнийг хайрлахыг хүсч байдаг. Энэ бол жам ёсны хандлага. Энэ хандлага бүгдэд бий. Хэрэв танд өөрийн хайраа зориулах ямар ч объект байхгүй бол энэ материаллаг ертөнцөд заримдаа бид муур, нохойг хайрлаж эхлэдэг. Ойлгож байна уу? Би хэн нэгнийг хайрлах ёстой байна шүү дээ! Хэрэв би өөрийн хайранд тохирохуйц хэн нэгнийг олж чадахгүй бол би өөрийн хайраа ямар нэг хобби руу эсвэл ямар нэг амьтан руу чиглүүлдэг. Хайр бидний дотор оршин байгаа, тэрээр бидний дотор зүүрмэглэн байгаа. Бидний Кришнаг хайрлах хайр бидний дотоодод зүүрмэглэн байдаг. Тэрээр бидний дотор оршин буй. Гэвч бидэнд Кришнагийн тухай ямар ч мэдээлэл байхгүй, бид Кришнагийн тухай юу ч мэддэггүй учраас бид өөрсдийн хайраа ямар нэг зүйл рүү чиглүүлдэг. Тэгээд эцэстээ энэ нь биднийг урам хугаралд хөтлөдөг. Учир нь тэр нь хайрын жинхэнэ объект биш тул тэр нь биднийг эцэстээ урам хугаралд хөтлөн аваачдаг. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын лекцээс, 1967-01-15, Нью-Йорк  
Spread the loveДавсархаг амт нь амьдралын эрч хүчийг хүчтэй нэмэгдүүлж, мөн даралтыг ихэсгэдэг. Тиймээс даралт ихтэй хүмүүс бол давсархаг амтанд бүү татагдаарай. Давсалсан өргөст хэмх мөн хориотой. Аюурведэд далайн, хавч, шүрээр хийсэн янз бүрийн эм тан бэлдмэлүүдийн тухай өгүүлсэн байдаг. Тэдгээр нь давсархаг амттай ба мэдрэлийн системийг тайвшруулдаг. Давс нь ватаг(хий) үгүй болгох ба түүнийг бүр үнсэн товрого болтол шатаадаг. Хэрэв та энгийн нэг давс аваад түүнийг хайруулын тавган дээр халаагаад, хүүдийнд хийж өвдөж байгаа үе мөчин дээрээ тавих аваас, тэрээр тэндээс хийг хөөн гаргах бөгөөд өвдөлт байхгүй болно. Давсархаг амт үүнийг хийдэг. Хэрэв та ханиалгаад зүгээр болохгүй байвал давсыг цээжин дээрээ тавих хэрэгтэй. Хайруулын тавган дээр давсаа бага зэрэг халаагаад дараа нь даавуун уутанд хийж, цээжин дээрээ тавиарай. Ийм маягаар эмчилж болдог. Давс нь вата буюу хийг үгүй болгодог. Давсанд онцгой нэгэн шинж чанар бий. Тэрээр мэдрэлийн эд эсийг дэмжин тэтгэж өгдөг. 20 орчим давсны төрөл бий. Бид ердөө ганц төрлийн давс буюу
Scroll to Top