Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 2 9 7
Users Today : 78
Users Yesterday : 80
Total Users : 57297
Views Today : 95
Views Yesterday : 91
Spread the loveДавсархаг амт нь амьдралын эрч хүчийг хүчтэй нэмэгдүүлж, мөн даралтыг ихэсгэдэг. Тиймээс даралт ихтэй хүмүүс бол давсархаг амтанд бүү татагдаарай. Давсалсан өргөст хэмх мөн хориотой. Аюурведэд далайн, хавч, шүрээр хийсэн янз бүрийн эм тан бэлдмэлүүдийн тухай өгүүлсэн байдаг. Тэдгээр нь давсархаг амттай ба мэдрэлийн системийг тайвшруулдаг. Давс нь ватаг(хий) үгүй болгох ба түүнийг бүр үнсэн товрого болтол шатаадаг. Хэрэв та энгийн нэг давс аваад түүнийг хайруулын тавган дээр халаагаад, хүүдийнд хийж өвдөж байгаа үе мөчин дээрээ тавих аваас, тэрээр тэндээс хийг хөөн гаргах бөгөөд өвдөлт байхгүй болно. Давсархаг амт үүнийг хийдэг. Хэрэв та ханиалгаад зүгээр болохгүй байвал давсыг цээжин дээрээ тавих хэрэгтэй. Хайруулын тавган дээр давсаа бага зэрэг халаагаад дараа нь даавуун уутанд хийж, цээжин дээрээ тавиарай. Ийм маягаар эмчилж болдог. Давс нь вата буюу хийг үгүй болгодог. Давсанд онцгой нэгэн шинж чанар бий. Тэрээр мэдрэлийн эд эсийг дэмжин тэтгэж өгдөг. 20 орчим давсны төрөл бий. Бид ердөө ганц төрлийн давс буюу
Spread the loveДан ганц амт төдийгүй эрүүл хоол хүнс Хоол хүнсний амт бол хоол өөрөө биш. Харин бидний түүнд хандах хандлага юм. Хамгийн тансаг хоолыг та идэж болох ч хэрэв ухаан тань цухалдсан, түгшсэн төлөвт байгаа бол тэр хоол амтгүй санагдана. Түүнээс гадна тийм хоол нь бидэнд хор болно. Ийм учраас хоолыг зөвхөн ухамсрын тайван амгалан төлөвт идэх нь чухал. Энэ тал дээр эмэгтэйчүүд анхаарал хандуулах ёстой. Бүхий л идэвхитэй үйлүүдийг үдийн цайны цагаар цуцлаж болно. Телевизорыг, компьютерыг, утсыг унтраах гэх мэт. Сонингоо хойш тавьж, номоо хааж, түүний талаар нэг цаг дурсан санахгүйн тулд хүлээн авах шатны ажлаа түр зогсоогоод. Хоол идэх үедээ ийм маягаар төвлөрөх нь бүх гэр бүлийн гишүүдийн биеийн болоод сэтгэл санааг эрүүлжихүй рүү хөтлөдөг. Энэ тохиолдолд эхнэр хүн эмчийн дүрд тоглож буй юм. Түүний шийдэмгий байдлаас түүний хайртай хүмүүсийн эрүүл мэнд хамаарах болно. Хэрэв тэрээр энэ тал дээр санаа тавихгүй аваас гэр бүлд нь байнгад архаг өвчин оршсоор байх ба
Spread the loveНэгэн хүн диваажинд иржээ. Тэндэхийн бүх хүмүүс баяр хөөртэй, аз жаргалтай, эелдэг алхаж харагдах аж. Эргэн тойрон яг л эгэл жирийн амьдрал шиг байлаа. Нөгөө хүн гадуур баахан зугаалав, их ч таалагдав. Тэрээр сахиулсан тэнгэрт хандан: -Там гэж юу болохыг харж болох уу? Ядаж шагайгаад ч болсон,  гэвэл тэрээр: -Болноо, явая, чамд харуулая, – гэв. Ингээд тэд тамд ирлээ. Нөгөө хүн ажиглан харвал, тэндэхийн бүх зүйл яг л диваажинд байгаатай адилхан байх аж. Мөн л өмнөхтэй адил эгэл жирийн амьдрал хөврөнө. Гагцхүү тэндэхийн хүмүүс бүгд ууртай, гомдсон, эсвэл ямар нэг зүйл нь болохгүй байгаа мэт сэтгэл дундуур алхаж харагдах ажээ. Тэгмэгц мөнөөхь эр сахиулсан тэнгэрээс: -Эндэхийн бүх зүйл яг л диваажинд байгаатай адил юм! Гэвч тэд яагаад ийм сэтгэл дундуур харагдана вэ? – гэвэл -Яагаад гэвэл тэд диваажингийн амьдрал эндэхээс хавьгүй дээр гэж бодож байдаг юмаа, – гэжээ.
Scroll to Top