Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
0
1
8
9
2





Spread the loveАсуулт: Миний ойлгосноор, жинхэнэ номын багшийн удирдлага дор Кришнад үйлчлэн зүтгэхгүйгээр мэдрэхүйгээ жинхэнээр нь хянан удирдах боломжгүй. “Шримад-Бхагаватамын” хоёрдугаар дууллын есдүгээр бүлгийн нэгэн шүлгийн тайлбарт Шрила Прабхупада бичихдээ, госвами болохгүйгээр шавь болох боломжгүй гэсэн байдаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрхи нь аль нь вэ? Шавь болохгүйгээр хэрхэн яаж госвами болох вэ? Хариулт: Бид гуруг гэнэтхэн, шуудхан хүлээгээд авчихдаггүй. Гуругээс ямар нэг зүйлийг сонссоны дараа та өөрийн бурханлаг практикаа эхлүүлдэг шүү дээ. Жишээ нь бид Кришна ухамсрын энэ бүх практикийн талаар Шрила Прабхупадаас олж мэдсэн. Тэрээр хүн бүгдийн гуру. Түүний өршөөлөөр бид бурханлагаар өсч дэвших ба энэ ертөнцөд оршин амьдарч буй гуруг хүлээн авахуйц шинж чанартай болдог. Ийм учраас бүхий л зүйл гуругээс эхлэдэг. Гуругийн удирдлагагүй бол бид ахиж дэвшиж чадахгүй. Гуругийн хэд хэдэн ангилал байдаг: шикша гуру, дикша гуру гэх мэт. Ямартай ч ямар нэг гуру байх ёстой. Та ердөө Шрила Прабхупадын номуудыг уншсаны ачаар, тэднийг судласны ачаар аль хэдийнээ номын багштай болчихлоо гэсэн
Spread the loveБурханлаг өндөр түвшинд буюу буяны(цэвэр ариуны) түвшинд оршигч хүмүүн нь үнэнийг таатай, эелдэг үгээр хэлдэг. Хэл яриандаа бусдыг үл гомдоох олон тооны хошигнолыг ашиглах ба ихэвчлэн өөртэйгөө холбоотой хошигнолыг ашигладаг. Тийм хүмүүс нь бараг л үргэлж эрүүл, аз жаргалтай байдаг. Шуналын төлөвт орших хүмүүс нь өөр рүү нь чиглэсэн шүүмжлэлд маш мэдрэг байх агаад мөнгө ба эр, эмийн харьцаа, эдийн засгийн хөгжил, улс төр, худалдан авалт гэх мэт сэдвээр хэдэн цаг ч хамаагүй маш тааламжтайгаар ярьж чаддаг. Тэд өөрсдийнхөө тухай ихэвчлэн сайныг ярих ба бусад зарим нэгний талаар өөлж шүүмжилсэн зүйлийг ярьдаг. Тэд ихэвчлэн маш хурдан ярих бөгөөд тэдний хошигнолын ихэнхи нь эр, эмийн харьцаатай холбоотой байдаг. Мунхгийн төлөвт орших хүмүүсийн яриа доромжлол, дөвийлгөлт, буруушаалт, айлган сүрдүүлэлт, ёс зүйгүй үгүүдээр дүүрэн байдгаараа бусдаас ялгардаг. Тэдний бүх үг нь уур хилэн, үзэн ядалтаар дүүрэн байдаг. Тийм хүн ам ангайх аваас өрөө тэр аяараа таагүй үнэрээр дүүрч байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тийм хүмүүс, өөрсдөө
Spread the loveТа хэдэн мянган бээрийн цаанаас дамжуулах телевизийн дүрсийг үзэж байдаг шиг хэрвээ та шаардлагатай бэлтгэлийг хангаж чадах аваас өөрийн зүрхэндээ Говиндаг цаг ямагт харж чадна. Энэ тухай “Брахма-самхита” (5.38) сударт, преманжана-ччхурита-бхакти-вилочанена сантах садаива хридайешу вилокайанти хэмээн батлан өгүүлсэн. Таны зүрхэнд аль хэдийнээ “телевизор” оршин буй. Тийм болохоор та түүнийг худалдан авах ч шаардлага байхгүй. Дээд Эзэн аль хэдийнээ тэнд оршин буй. Хэрэв та тэрхүү төхөөрөмжөө буюу телевизороо эвдрэлийг нь засах аваас та Түүнийг харж чадна, Та Түүнийг сонсож чадна, Та түүнтэй ярьж чадна. Харин засах арга нь Кришна ухамсрын арга юм. Телевизорыг засахын тулд танд туршлагатай мэргэжилтэн хэрэгтэй. Кришна ухамсрын шинжлэх ухааны тухайд танд мөн л мэдлэг туршлагатай хүний тусламж хэрэгтэй. Тэгсэн цагт таны зүрхэн дахь төхөөрөмж ажиллаж эхлэх ба та Кришнаг харж чадна. Йогийн төгс төгөлдөр үүнд оршино. Ариун судар номуудаас бид, энэхүү төгс төгөлдөрт хэрхэн хүрэх тухай олж мэдэж болно: садху-шастра-гуру-вакйа, читтете карийа аикйа. Сүнслэг танин ойлгохуйн төгс төгөлдөрт хүрэхэд