Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 5 7 3 9
Users Today : 28
Users Yesterday : 134
Total Users : 55739
Views Today : 28
Views Yesterday : 144
Spread the loveШрила Прабхупада нэгэн лекцэндээ, амьд бодгалийн өвчин нь ийм хэмээн тайлбарласан: Амьд бодгаль нь бууж өгөхийг хүсдэггүй, толгойгоо бөхийлгөхийг хүсдэггүй. Бууж өгөхийг хүсдэггүй нь бидний гол асуудал юм. Ийм ч учраас та бид энд байгаад байгаа хэрэг билээ. Тиймээ, бид өөрсдийн хүссэнийг л хийж болох ч эцсийн дүндээ энэ нь биднийг аз жаргалтай болгодоггүй.Оюун ухаан бүхий амьд бодгаль нь аажмаар дараахь мэдрэмж туршлагыг олж авж авч эхлэдэг. Кришнагаас хамааралгүй үйл хийх нь надад аз жаргал авч ирдэггүй юм байна, хэмээх. Би хичнээн хийх гэж хичээж оролдох нь чухал биш. Амьд бодгаль нь эцсийн дүндээ сэтгэл ханамжтай үлдэх тохиолдол хэзээ ч байдаггүй. Яагаад гэвэл энэ нь худал хуурмаг үзэл онол учраас тэр юм. Энэ нь бодит зүйл биш. Амьд бодгаль нь Дээд Бурханд бууж өгөөгүй цагт хэзээ ч бүрэн дүүрэн аз жаргалтай, сэтгэл ханамжтай болохгүй.Мэдээж хэрэг, Кришна биднээс бууж өгөхийг шаарддаггүй. Тэр хэрхэн ингэж чадах билээ? Тэгэх аваас энэ нь хайр биш болж
Spread the loveБид бүгдээрээ л энэ амьдралаас тодорхой нэг цаг мөчид буцна гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хүн болгонд тийм цаг бий. Энэ цаг мөчөөс өмнө амжиж аль болох ахиухан сайн сайхан зүйлсийг хийцгээгээрэй. Миний нэг таньдаг эрэгтэй, шавийн маань нөхөр хорт хавдраар өвдсөн. Тэднийх зургаан хүүхэдтэй. Энэ өвчний олон л шатуудыг тэр дамжин өнгөрөөсөн. Би түүнтэй харилцаатай байдаг бөгөөд “Энэ үеүдэд яажшүү амьдарч байна даа? Ярьж өгөөч”хэмээн түүнээс асуусан юм. “Ойлгомжтой зүйл дээ. Би эмчлүүлж байгаа. Гэхдээ мэдэхгүй байна… Эмч нар надад баталгаа өгөөгүй. Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон: би нэг өдөр, өнөөдөр сайхан амьдарч чадна. Хүүхдүүдээ харах харьцах хандлага минь огт өөр болсон.. Яагаад гэвэл энэ өдөр маш үнэ цэнэтэй. Хоёр дахь өдөр, маргааш болох эсэхийг би мэдэхгүй. Эхнэр бид хоёр одоо ярьж байгаа шигээ тийм гүн гүнзгийгээр хэзээ ч ярилцаж байгаагүй. Энэ нь зүгээр л цаг хугацаа маш үнэ цэнэтэй байгаагаас болж байгаа” хэмээсэн. Эрхэм найзуудаа, бид нэг нэгэнтэйгээ тийн гүн
Spread the loveӨөрийн тань бизнесийн тухайд, Кришна мэдээж хэрэг чамд үргэлж тусладаг шигээ л туслах болно. Бид дэлхий ертөнцөд, Кришнад үйлчлэнэ гэдэг нь ямар нэг хуучинсаг зүйл биш, ямар нэг, нэг талыг барьсан зүйл биш гэдгийг харуулахыг хүсдэг. Хүн ямар ч нөхцөл байдалд байсан Кришнад үйлчилж болно. Ердөө хүн Түүнд үйлчлэхийг хүсэх нь л гол. Кришнад ойртон дөхөж очих, Түүнд үйлчлэхийг хэн ч хийж болно: бизнесмен, өмгөөлөгч, эрдэмтэн, хөгжимчин, гүн ухаантан тэр ч байтугай хулгайч эсвэл дээрэмчин гээд бүхий л хүмүүс. Тэр маш эелдэг. Гагцхүү заагдсан аргыг л хүлээн авах хэрэгтэй. Түүний тусламжтайгаар Түүнд бид ойртон дөхөж чадна. Хулгайч, дээрэмчдийн тухай ярьсан маань гэвэл, Кришнагийн чин бишрэлтнүүд мөн л хулгайч, дээрэмчид гэсэн хэрэг биш. Хэргийн учир нь тэр ч байтугай хулгайч, дээрэмчид ч Кришна ухамсрын зам дээр гарч, өөрсдийн амьдралыг дэвшилтэт болгох боломжтойд оршино. Үнэн хэрэгтээ, хулгайч эсвэл дээрэмчин Кришна ухамсарт хандах аваас тэд тун удалгүй ариун гэгээн мөн чанартай болох болно. Яг л
Scroll to Top