Нэгэн эмгэн өвгөндөө хандаж, хөрш нь ер нь тун сэжигтэй, сүхийг нь хулгайлчихаж ч магад этгээд хэмээжээ.
Өвгөн гэртээ ирээд шуудхан л сүхээ хайж эхлэв. Гэтэл сүх нь байдаггүй. Түлээний саравчаа бүхэлд нь нэгжив. Сүх нь байсангүй!
Тэгээд гудамжинд гүйн гарлаа. Хөрш нь ирж явна гэнэ. Тэр зүгээр ч нэг ирж явсангүй: яг л сүхийг нь хулгайлсан шинжтэй харагдаж ажээ. Сүх хулгайлсан хүн шиг нүдээ анивчиж, сүхийг нь хулгайлсан юм шиг инээмсэглэх аж. Тэр ч байтугай сүхийг нь хулгайлсан юм шиг түүнтэй мэндлэв гэнэ.
“Хөрш маань ямар заваан амьтан бэ?” – гэж мань эр бодов.
Ингээд хорсол занал тээсээр гэртээ эргэн оров. Хажуу тийш хальтхан харвал түлээний саравчны гадна сүх нь хэвтэнэ гэнэ. Түүний сүх яг мөөн! Хэн нэг хүүхэд сүхийг нь авчихаад, буцаагаад байранд нь тавиагүй байж таарлаа. Мөнөөхь эр ч ихэд баярлав. Сэтгэл ханамжтай тэрээр хаалгаараа буцан гарлаа. Гэтэл хөрш нь сүхийг нь хулгайлаагүй юм шиг ирж явав. Сүх хулгайлаагүй хүн шиг нүдээ анивчин, сүх хулгайлаагүй хүн шиг инээмсэглэн байх ажээ.
“Хөрш маань ямар үнэнч шударга юм бэ?” хэмээн тэр бодов.
Нэрт үлгэрч Эзопын үлгэрийн цоморлигоос
орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 157
Users Yesterday : 473
Total Users : 45191
Views Today : 175
Views Yesterday : 526