Хэрэв та ядуу гэр бүлд төрсөн бол энэ нь танд пунья дутагджээ гэсэн үг. Пунья гэдэг нь буянт үйлийн нөөц гэсэн утгатай.

Тэгэхэр юуг юуны түрүүнд хийх хэрэгтэй вэ? Хэт их газар хагалаад хэрэггүй. Харин буянт үйлүүдийг хийж эхлэх хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл аз хийморийг хүлээн авах буяны банкыг бий болгох. Хоёрдугаарт, ямар боловсрол мэдлэг танд дутагдаж байгааг олж мэдэх. Өөрөөр хэлбэл мэдлэг боловсрол олох. Үргэлжид юунаас эхлэх хэрэгтэй байдаг вэ? Тэвчлээс, буянт үйлүүдээс эхлэх хэрэгтэй. Дараа нь боловсрол. Гурав дахь шатнаас л хөдөлмөрлөх ажил эхлэнэ. Гэвч хүмүүс юунаас эхлэдэг вэ? Газар хагалахуйгаас. Тэд, “Одоо би сөхөрч унатлаа газар хагалах болно. Тэгж л мөнгө олох болно” хэмээн боддог. Гэвч юу болохыг нь та ажиглаарай: ямар нэг нөхцөл байдал үүсэн бий болж, таны мөнгө урсаж эхлэнэ. Өөрөөр хэлбэл, таны хянаж чадахгүй тэр зүйлийг аз хийморь гэдэг. Аз хийморьтой болохын тулд буянт үйлүүдийг хийх хэрэгтэй. Ийм учраас бизнес эхлэхийн өмнө таны зүрх сэтгэлд хэдийчинээ буян байгаа вэ гэдгээ мэдэх ёстой.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс бэлтгэсэн: Балабхадра дас
Users Today : 112
Users Yesterday : 108
Total Users : 56523
Views Today : 161
Views Yesterday : 112