Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 6 5 2 3
Users Today : 112
Users Yesterday : 108
Total Users : 56523
Views Today : 161
Views Yesterday : 112
[site_reviews_form]
Spread the love

Худалдан авалт

Эмэгтэй хүн бүр хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг ба тэрээр энэ үес өөрийн гэр бүлийн ирээдүйн аз жаргалтай өдрүүдийг худалдан авч буй юм. Шинэхэн, сайхан, болц нь гүйцсэн, тааламжтай үнэртэй хүнсний ногоод жимснүүд нь гэр бүлийн амьдралын аз жаргалтай, амгалан тайван өдрүүд байдаг. Эрчүүдийн хувьд өөрийн зүгээс, зах дээрээс хамгийн чанартай бүтээгдэхүүнүүдийг сонгож авч чадахуйц мөнгө санхүүгээр мэгтэйчүүдээ хангадаг байх ёстой. Хүнсний бүтээгдэхүүийг эхлээд нүдээрээ, дараа нь үнэрээр нь, дараа нь гараараа мэдэрч сонгодог. Нэг үгээр хэлвэл бүтээгдэхүүн эхлээд харагдах байдлын хувьд таалагдаж байх ёстой. Дараа нь үнэр нь таалагдах эсэхийг мэдэхийн тулд үнэрлэх хэрэгтэй. Үүний дараа тэр зөөлөрсөн эсэхийг мэдэхийн тулд түүнд хүрч үзэх хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнд мөнгөө хэмнэдэг гэр бүл ядуу тарчиг, азгүй аз жаргалгүй байдаг. Яагаад гэвэл хүнсэнд зарцуулсан мөнгө нь өөрийн гэр бүлийнхний аз жаргалд зориулсан мөнгө мөн юм. Гэвч томоохон, зүй бус зардлууд нь бүх хэрэг явдлыг нурааж болзошгүй. Хэт их зардал нь залхууралд хөтлөдөг. Хүүхдүүд, эр нөхөр гэр бүлийнхээ сайн сайхны төлөө идэвхитэй шаргуу хөдөлмөрлөхийг хүсэхгүй байх нь бий. Тэр тохиолдолд алтан дунджийг барих хэрэгтэй.

Хоолыг ариусгах

Хэрэв хоол хүнсийг эс ариусгах аваас тэрээр харанхуй мунхгийн хүнс болдог. Харанхуйн хүнс нь гэр бүлийн гишүүдийн ухаан санааг самууруулдаг. Харанхуйд хүн тээглэдэг, бүдэрч, өнхөрч ойчдог шиг гэр бүлийн гишүүд ариусгаагүй хоол хүнсийг идээд байнгад буруу мунхаг үйл хийх, буруу шийдвэр гаргах хандлагатай байдаг. Эр нөхөр эхнэрээ бусад эмэгтэйчүүдтэй андуурах, мөнгийг бодлогогүй төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах, үр хүүхдүүд нь зөв бус хань ижил сонгох, гэрийн тэжээмэл амьтад нь эзнээ хазах гэх мэт явдлууд ажиглагдана. Гэрийн шүтээн дээрээ хоол хүнсээ өргөж ариусгаад, гэр бүлийнхээ гишүүдийн зам мөрийг ариусга.

Хоолны үлдэгдэл

Сайн гэрийн эзэгтэйн хоол хүнс үлддэггүй. Хэрэв хоол хүнс үлдвэл тэр нь төдийлөн амттай бус байжээ гэсэн үг. Харин хоолны үлдэгдлийг хаях нь өөрийн аз хийморио хаяж байгаа хэрэг. Тиймээс хоол хүнсээ унагаж, хаялгүй идэх нь чухал. Бүгдийг нь шуудхан бүү ид. Талыг нь дараа иднэ гээд нь хойш нь тавь. Нүд хоёр, ходоод нэг. Ийм учраас нүд хэдийчинээнийг таалж байна, түүнийг таллан хуваах хэрэгтэй. Энэ нь ходоодонд шаардлагатай тэр л хэмжээ юм. Хэрвээ та бүр идэж барахгүй бол дурын хэн нэг хүнийг хоолло эсвэл үгүйдээ л ямар нэг амьтан хоолло.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Паванагийн лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

 

Spread the loveХудалдан авалт Эмэгтэй хүн бүр хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг ба тэрээр энэ үес өөрийн гэр бүлийн ирээдүйн аз жаргалтай өдрүүдийг худалдан авч буй юм. Шинэхэн, сайхан, болц нь гүйцсэн, тааламжтай үнэртэй хүнсний ногоод жимснүүд нь гэр бүлийн амьдралын аз жаргалтай, амгалан тайван өдрүүд байдаг. Эрчүүдийн хувьд өөрийн зүгээс, зах дээрээс хамгийн чанартай бүтээгдэхүүнүүдийг сонгож авч чадахуйц мөнгө санхүүгээр мэгтэйчүүдээ хангадаг байх ёстой. Хүнсний бүтээгдэхүүийг эхлээд нүдээрээ, дараа нь үнэрээр нь, дараа нь гараараа мэдэрч сонгодог. Нэг үгээр хэлвэл бүтээгдэхүүн эхлээд харагдах байдлын хувьд таалагдаж байх ёстой. Дараа нь үнэр нь таалагдах эсэхийг мэдэхийн тулд үнэрлэх хэрэгтэй. Үүний дараа тэр зөөлөрсөн эсэхийг мэдэхийн тулд түүнд хүрч үзэх хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнд мөнгөө хэмнэдэг гэр бүл ядуу тарчиг, азгүй аз жаргалгүй байдаг. Яагаад гэвэл хүнсэнд зарцуулсан мөнгө нь өөрийн гэр бүлийнхний аз жаргалд зориулсан мөнгө мөн юм. Гэвч томоохон, зүй бус зардлууд нь бүх хэрэг явдлыг нурааж болзошгүй. Хэт их зардал нь залхууралд хөтлөдөг. Хүүхдүүд, эр нөхөр гэр бүлийнхээ сайн сайхны төлөө идэвхитэй шаргуу хөдөлмөрлөхийг хүсэхгүй байх нь бий. Тэр тохиолдолд алтан дунджийг барих хэрэгтэй. Хоолыг ариусгах Хэрэв хоол хүнсийг эс ариусгах аваас тэрээр харанхуй мунхгийн хүнс болдог. Харанхуйн хүнс нь гэр бүлийн гишүүдийн ухаан санааг самууруулдаг. Харанхуйд хүн тээглэдэг, бүдэрч, өнхөрч ойчдог шиг гэр бүлийн гишүүд ариусгаагүй хоол хүнсийг идээд байнгад буруу мунхаг үйл хийх, буруу шийдвэр гаргах хандлагатай байдаг. Эр нөхөр эхнэрээ бусад эмэгтэйчүүдтэй андуурах, мөнгийг бодлогогүй төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах, үр хүүхдүүд нь зөв бус хань ижил сонгох, гэрийн тэжээмэл амьтад нь эзнээ хазах гэх мэт явдлууд ажиглагдана. Гэрийн шүтээн дээрээ хоол хүнсээ өргөж ариусгаад, гэр бүлийнхээ гишүүдийн зам мөрийг ариусга. Хоолны үлдэгдэл Сайн гэрийн эзэгтэйн хоол хүнс үлддэггүй. Хэрэв хоол хүнс үлдвэл тэр нь төдийлөн амттай бус байжээ гэсэн үг. Харин хоолны үлдэгдлийг хаях нь өөрийн аз хийморио хаяж байгаа хэрэг. Тиймээс хоол хүнсээ унагаж, хаялгүй идэх нь чухал. Бүгдийг нь шуудхан бүү ид. Талыг нь дараа иднэ гээд нь хойш нь тавь. Нүд хоёр, ходоод нэг. Ийм учраас нүд хэдийчинээнийг таалж байна, түүнийг таллан хуваах хэрэгтэй. Энэ нь ходоодонд шаардлагатай тэр л хэмжээ юм. Хэрвээ та бүр идэж барахгүй бол дурын хэн нэг хүнийг хоолло эсвэл үгүйдээ л ямар нэг амьтан хоолло. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Паванагийн лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас   Post Views: 8
Scroll to Top