Хэрэв та архаг хууч өвчтэй бол энэ нь танд эрчим энергийн дутагдал бий болжээ гэдгийг илэрхийлдэг. Та биеэ эмчээр эмчлүүлж буй тохиолдолд энэ нь зөвхөн бүдүүн биемахбодийг эмчилж буй хэрэг билээ. Нарийн бие буюу сэтгэл зүйн биеийг зөвхөн тэвчил хатамжлын тусламжтайгаар эмчилдэг:
- Та гүйснээр
- Усан дотор сууснаар
- Угаалгын өрөө рүү явснаар
- Дасгал хөдөлгөөн хийснээр
- Мацаг бариснаар
Энэ нь өөрөө залуужуулах процесс гэсэн үг юм. Энэ бол жинхэнэ залуужуулах процесс. Залуужуулах процесс нь эдгээрээс хамаардаг.
Би эдгээрээр 10 гаран жил хичээллэж байна. Үүний зэрэгцээ үе тэнгийнхэн маань чимээгүйхэн хүчтэй өтлөж буйг харсаар байна. Намайг тэдэнд, би 17 км гүйдэг, мөстэй усанд зогсдог, наранд 2 цаг шахам суудаг гэх мэтчилэн ярихад тэд намайг 60 гарсан атлаа 17км гүйдэг гэнээ гээд гайхсан янзаар хардаг.
Тэд энэ нь ямар их боломжтойг ойлгодоггүй. Яагаад гэвэл сэтгэл зүйн бие нь хумигдсан. Хүн хэдийчинээ өтлөнө, сэтгэл зүйн биеэ сэргээхийн тулд төдийчинээ их хүч гаргах хэрэгтэй болдог.
Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 255
Users Yesterday : 258
Total Users : 62674
Views Today : 292
Views Yesterday : 273