Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
5
1
4
Users Today : 34
Users Yesterday : 36
Total Users : 30514
Views Today : 46
Views Yesterday : 44
Бид тэдэнд прасад өгдөг. Бид тэр ч байтугай адгуус амьтдыг нааш ирж сонсохыг нь хориглодоггүй. Заримдаа тэд бага сага зүйл сонсдог. Сонсоно гэдэг нь сонсох төлөвт оршино гэсэн үг. Бүгд л сонсож чадна. Тэр ч байтугай тэд, Харе Кришна гэж юу болохыг ойлгохгүй байлаа ч хэрэв та Харе Кришнаг чанга дуулах аваас тэр ч байтугай шоргоолж, хорхой шавьжнууд хүртэл аврагдана. Яагаад гэвэл энэ нь сүнслэг авиа чичиргээ учраас. Энэ нь бүгдэд туслана. Яг л гал шиг. Гал нь та хүн байна уу эсвэл хорхой шавьж байна уу адилхан нөлөөгөө үзүүлнэ. Хэрэв та галд хүрэх л юм бол тэр өөрийн ажлыг хийх болно. Үүн шиг Харе Кришна маха-мантра нь трансцендент авиа чичиргээ юм. Бид түүнийг чанга дуулахад түүнийг сонссон хэн ч байсан, тэр нь хүн байна уу, амьтан байна уу, мод байна уу, шавьж байна уу ялгаагүй сонссон л бол ач тусыг нь хүртэх болно. Энэ бол трансцендент авиа чичиргээ юм… Кришна, Бхагавад-гитад, шабдах кхе
Хаана итгэл байна, тэнд мөнгө байдаг. Тэгвэл итгэл хаанаас бий болдог вэ? Би яагаад танд итгээд байгаа юм бэ? Яагаад гэвэл таны бурханлаг байдал хэвийн, тархи толгой тань хэвийн ажилладаг. Та бол итгэж болох хүн, та бол эрүүл саруул сэтгэлгээтэй хүн. Эрүүл саруул сэтгэлгээ гэдгийг юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. Энэ нь элдэв буруу муу зүйлээс ангид хүн гэсэн утгатай. Тэр хүнийг шунал, хомхой сэтгэл, ямар нэг худал хуурмаг сэдэл, амбиц эзэмдэн авдаггүй гэсэн утгатай. Таны ухамсар хэдийчинээ цэвэр болно, төдийчинээ танд итгэх итгэл нэмэгдэнэ. Амжилт юунаас эхлэдэг вэ? Өөрийн эго-ноос ангижрах үеэс. “Би, миний, надад” гэх мэтийг авч хаяснаар та өөрөөсөө эгоизмийн бүх гинжин хэлхээг, энэ бүх буруу муу зүйлсийн гинжийг тас татаж хаях болно. Тэд зүгээр л танаас холдон одох ба танд тэдгээрт наалдаж, татагдах шалтгаан үгүй болно. Йогод ийм нэг дадал практик байдаг. Буддын шашинтнууд ч мөн үүнийг хийдэг. Тэд элсээр эсвэл ямар нэг нунтгаар маш гоёмсог уран зургийг хийдэг. Нэг сар,
Эртээ урьдын цагт нэгэн томоо номын сан галд автаж гэнээ. Харин тэр олон ном бичмэлүүд дотроос ганц гар бичмэл л шаталгүй үлдэж гэнэ. Он удаан жилийг тэрхүү гар бичмэл номын мухлагийн тэртээ буланд хэвтэж өнгөрүүлжээ. Түүнийг тоож анзаардаг нэг ч хүн байсангүй. Нэгэнтээ тэрхүү мухлагийн эзэн өөрчлөгдөж гэнэ. Шинэ мухлагийн эзэн ганц нэг хуудас цаас, номууд, гар бичмэлүүдийг эмхэлж цэгцэлж эхлэв. Тэгээд мөнөөхь хуучин гар бичмэлийг гаргаж хаяв гэнэ. Тэрхүү гар бичмэл хажуугаар өнгөрч явсан нэгэн тэнүүлчийн гар дээр санамсаргүйгээр ойчжээ. Тэнүүлч эр түүдэг асаах гэж нөгөө гар бичмэлээ гаргаж ирээд юуны өмнө түүн дээр бичсэн зүйлийг сонирхов. Гар бичмэл дээр: “Тэнгисийн эрэг дээрээс халуун чулуу олсон хүн амьдралдаа мөрөөдөж байсан бүхнээ олох болно” хэмээн бичсэн байв гэнэ. Тэнүүлч эр, үүнээс алдаад байх юм юу ч байхгүй болохыг ойлгож, тэнгисийг зүглэв. Тэрээр эрэг дээр таарсан чулуу болгоныг авч үзсэн боловч бүгд л хүйтэн байж. Тэгээд тэрээр тэрхүү чулуу болгоноо тэнгисийн давалгаан руу чулуудах болжээ.