Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 3 2
Users Today : 19
Users Yesterday : 27
Total Users : 22432
Views Today : 28
Views Yesterday : 46
Кришнад өөрийн эрхгүй татагдаж байгаа тань, чи урьдны амьдралдаа Кришна ухамсрыг өөртөө хөгжүүлж байсан гэдгийг батлаж байна. Өөрийн тань зохиосон шүлгийн сүүлийн мөрөн дахь “гайхамшигтай дүрд хувирсан Бодгаль” гэдгийг “гайхамшигтай мөнх Бодгаль” гэдэг үгээр солилоо. Кришна хувирдаггүй. Гэвч Түүнд сая сая, тэрбум тэрбум илрэл задралууд бий. Тэдгээр нь нэгэн зэрэг мөнхөд оршдог. Энэ нь нар үд дунд, нар өглөөний цагаар, нар оройн цагаар оршин байдагтай адил. Тэдэнд зүгээр л тийм нэршлүүд байдаг бөгөөд тэд мөнх. Нарны хувьд өглөө, орой, үд дунд гэсэн ойлголт байдаггүй. Гэсэн ч бид “өглөөний нар”, “оройн нар”, “үд дундын нар” гэх  мэтчилэн ярьцгаадаг. Брахма-самхитад, Кришна нь Бурханы Дээд Бодгаль бөгөөд Түүнд Рама, Нрисимхадева, Вамана гэх мэт олон илрэл задралууд бий хэмээсэн. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын шавь Жая Мазод бичсэн захидлаас, 1968.01.18 Лос-Анжелес  
Эрт дээр цагаас сансар огторгуйн дараахь хууль оршин байсаар ирсэн: хэрэв хүн хэн нэгний түүнд үзүүлсэн тусламж, мэдлэгт үл талархах аваас талархлын эрчим түүнээс ямар нэг байдлаар авагдах болно. Талархдаггүй хүн нь эрчим энергийн тэнцвэрийг алдагдуулдаг ба учир нь тэрээр эхний боломжтой нөхцөл байдалд буцан сэргэдэг байна. Энэ нь жишээ нь яг л услагаа хийх гэж түүний уснаас авсан нууртай адил. Тэрээр өөрийн түвшингээ сэргээхийн тулд өөр бусад газраас ус авах ба гэхдээ энэ нь хурын үүлнээс авах эсвэл ойрхонтоох худгаас авах эсэх нь чухал биш. Хүнд үйлчилгээ үзүүлээд үүнийхээ төлөө мөнгө хэлбэрээр эсвэл өөр ямар нэг материаллаг үнэ цэнэтэй зүйлийг урамшуулалд нь авснаар тухайн хүний эрчим энерги тэнцвэржинэ гэж үздэг. Гэвч хэрэв тэрээр үйлчилгээ үзүүлчихээд үүндээ шагнал урамшуулал үл авах аваас түүний эрчим тэнцвэртэй бус гэж тооцогдох ба эхний боломжтой тохиолоор тэнцвэрт байдал буцаад тогтоогдох болно. Ихэвчлэн тэнцвэрт байдал нь тухайн хүнд, нэмэлт мэдлэг, аз хийморь эсвэр эрүүл мэндээр нөхөгддөг. Нөхцөл байдал тийн
Нэг удаа миний сургалтан дээр нилээд эрч хүчтэй байрын гуч орчим насны эмэгтэй ирсэн юм. Түүний хувийн амьдрал нэг л болж өгөхгүй байгаа хэмээж байлаа. Сургалтанд сууж байсан эрчүүдээс би, “Тэр эмэгтэй үзэсгэлэнтэй байна уу?” гэж асуувал бүгд л “Тиймээ, маш их” хэмээн хариулсан юм. Тэр эмэгтэй маш авьяаслаг, маш ухаалаг нэгэн байсан ба өөрийн бичсэн гайхалтай шүлгүүдийг уншиж байлаа… Гэвч эрчүүдийн тал дээр нэг л болж өгдөггүй ажээ. Хэн ч түүнтэй удаан амьдарч чаддаггүй аж. Гэхдээ яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэрээр дотооддоо маш хүчтэй бардамналтай нэгэн байлаа. Түүний уншсан шүлгүүд дотор тэр ч байтугай, “Араас минь дага, хайр минь …” гэсэн мөр ч байсан билээ. Гэтэл эрчүүдийн хувьд эмэгтэй нь түүний араас дагаж байхыг мэдрэх нь нэн чухал байдаг. Эмэгтэйчүүдийн мэргэн цэцний байдал нь, тэрээр өөрийгөө гол хүн шүү гэдгийг маш зөөлнөөр харуулахад оршдог. Эрчүүд эрчим энергийнхээ хувьд хүчирхэг эмэгтэйчүүдийг тэвчээд байж чаддаггүй. Энэ нь тэдний мөн чанар. Олон олон гоо үзэсгэлэнтэй,
Scroll to Top