Үнэн хэрэгтээ Кришна Ухамсрын Хөдөлгөөн бол материаллаг ертөнцийн бүхий л өвчлөлүүдээс ангижрах цор ганц эм юм. Хамаг бүх асуудал хүмүүс Бурханыг мартсанд оршино. Үүнд шинэ зүйл юу ч үгүй. Учир нь бидний материаллаг оршихуйн шалтгаан бид Бурхантай холбоотой өөрсдийн холбоо харилцааг мартсанд оршино. Чайтанья Махапрабху Эзэн, энэ цаг үеийн сүнснүүдэд онцгой нигүүлсэл хандуулж, унасан сүнснүүдийг уриалан дуудсан. Тэдэнд экпресс-арга, түргэвчилсэн арга болох харе кришна мантраг дуулах аргыг өргөн барьсан. Энэхүү сүнслэг авиа чичиргээг үргэлжлүүлэн давтан унших нь материаллаг ухаан(сэтгэлээс) бүхий л бохирдлыг арилган цэвэрлэдэг. Материаллаг ухаан буюу сэтгэлийн бохирдол нь мунхгийн болон шуналын шинж чанарууд юм. Ариусах процессын явцад, тэр ч байтугай тэрээр төгс төгөлдөр болоогүй байсан ч буяны (цэвэр ариуны) шинж чанар нь мунхгийн болон шуналын шинж чанаруудыг давамгайлж эхлэх болно. Энэ нь, шуналт хүсэл, хомхой сувдаг хүслийн нөлөөлөл сулрана гэсэн үг юм. Тэр цагт хүн Дээд Эзэнд чин бишрэлээр үйлчлэхүй дээр төвлөрч чадна. Хүн буяны гунад батжин, чин бишрэлийн үйлчлэл дээр төвлөрөөд ирэх үед тэрээр өөрийн анхдагч байр сууриа ойлгож чадах болно. Энэ л түүний ангижрал чөлөөлөгдөлт юм.
Шрила Прабхупадын Бариндра Бабуд илгээсэн захидлаас, 1970-01-22
Users Today : 112
Users Yesterday : 108
Total Users : 56523
Views Today : 161
Views Yesterday : 112