Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 9 5 5 7
Users Today : 28
Users Yesterday : 108
Total Users : 49557
Views Today : 34
Views Yesterday : 127
Өнө эртийн шүтээнээ өршөөлгүй булсан Өмнийн нүглээ хэрхэн цагаатгах билээ хэмээн Хамаг амьтны явдлыг хурц мэлмийдээ толилсон Хаста мэргэн одноос залбирал үйлдэн асуулаа Од өгүүлрүүн: Наран ганжиртай ариун сүмийн дотор Наян тохой Жанрайсэг амирлангуй заларч Ном, бурханаа шүтсэн бум олон хуврага Найман дацанд хурж байсан нь саяхаан Цамын бүжгийн цацал түргэн хөдөлгөөн Цахиурын оч шиг цахилан цахилан өнгөрч Цахир бишгүүр, бүрээний хүнгэнэх дуун Цагийн чанадаас бүдэгхэн сонсдох нь юу вэ? Он оны тортог тоосонд дарагдаж Орвонгоороо устсан дуган хийдээ үгүйлнэ үү ? Орхимжтой чигээрээ орчлонгийн нарнаас алдарч Оргүй хоосонд шингэсэн хувилгаан хутагтаа үгүйлнэ үү? Богдын хүрээ одсон мянган бээрийн харгуй Босоогоороо бус, сунаж, мөргөн туулж Овоо тахилгат нутгаа алд биеэрээ төөлсөн Олон олон сүсэгтний бодь сэтгэлийг үгүйлнэ үү? Сонсохын төдий харахын сэтгэл үүдэх найрагт эгшиг Харахын төдий бишрэхийн сэтгэл үүдэх наран сүм Нурман дундаа заларсан их бурхдын дүр Нулимс шиг цуварсан он жилийг нэхэн дуудна Ариун тансаг цаглашгүй бурханы номыг Алгаан сайтар хамтатган цээжиндээ
Чулуун баганан дотороос илрэн тодорсон бурхан минь Чин бишрэлт хүүхдүүдээ хамгаалан байдаг бурхан минь Эрдэнийн чамин зүүлтээр цээжээ гоёсон бурхан минь Эрхэмсэг үзэсгэлэнт дүрээрээ зүрхэнд залрагч бурхан минь Харанхуйг сарниагч гэрлээрээ орчлонд нэвчсэн бурхан минь Хамгийг баясгагч нэрээрээ ертөнцөд алдаршсан бурхан минь Энрэн нигүүлсэхүйн сэтгэлийг өвөрлөн ирсэн бурхан минь Эргэх дэлхийн номлолыг засан чиглүүлсэн бурхан минь Алтлаг шаргал өнгөтэй ариун гэгээн бурхан минь Амраг хайртын дүрдээ хувилан заларсан бурхан минь Цагаан морь хөлөглөн ирэх цайлган сэтгэлт бурхан минь Цадиггүй буруу аашлагчдыг шийтгэн цээрлүүлэх бурхан минь Бүхний хайрыг татагч чанадад залрах бурхан минь Бүжиглэн дэгдэх өлмий нь бадамлянхуай бурхан минь Улиран солигдох эрин галвуудын Учир зангилаа бурхан минь   Сумъяажавын Мөнхсайхан  
Ведийн зурхай болон уламжлалт аюурведийн эмчилгээтэй хослуулан хүнийг архи, спиртийн хамааралт байдлаас гаргана. Зурхайн заслын аргын тусламжтайгаар тухайн хүнд нөлөөлж байгаа ад, донгийн хорлол, нэхлийг хөөн зайлуулна. Харин уламжлалт аюурведийн тан нь архи, дарсыг он удаан жил хэрэглэсээр хордож бохирдсон эрхтнүүд болох элэг, бөөр, зүрх, судас, цусны эргэлтийн системийг аажмаар цэвэрлэн, түүнээс хорт бодисыг гадашлуулах ба цэвэрлэгдэж, ариуссан бие, эрхтэнд удаан үйлчилгээт хор болох архи, дарсыг биед орохыг эсэргүүцэх дархлаа тогтох болно. Мөн тангийн агууламжид байх нэг ургамлын найрлага нь архи, дарс ууснаас ирэх цэнгэл, мансуурлын амтыг үгүй болгоно. Энэ нь архийг донтон, ахин дахин уух тэсч ядсан хүслийг оргүй унтраах нэг гол хүчин зүйл болно. Энэ тан хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй 100 хувь ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм. Эмчилгээ, заслыг хослон хэрэглэснээр архинд донтон орсон ямар ч хүн архи, дарсны хамааралт байдлаас бүрэн гарах ба эргэн буцаж түүнд орохгүй. Та энд дарж архины эмчилгээ, заслын талаархи . bhadra_mon@yahoo.com эмайл хаягаар эсвэл 99786426, 98657256 утсуудаар холбогдон асууж тодруулж болно. Та энд дарж архины эмчилгээ, заслын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна
Scroll to Top