Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
1
4
8
2
4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51
Нэгэн бүсгүй, ламтныг өвчтэй хэвтэж буй эцгийнхээ эрүүл мэндийн төлөө залбирахаар очихыг гуйжээ. Хуврага ч өвчтөний өрөөнд ормогцоо орны өмнө сандал тавьсан байхыг хараад түүнийг ирнэ хэмээн бэлдэж дээ хэмээн санав. -Та намайг хүлээж байгаа юу? – хэмээн хуврага асуулаа. -Үгүй ээ, та хэн бэ? – хэмээн өвчтөн эргүүлэн асуув. -Би лам хүн. Охин тань намайг таны эрүүл мэндийн төлөө залбирч өгөөч хэмээн урьсан юм. Таны орны дэргэд хоосон сандал байхыг хараад таныг, намайг ирнэ гэж мэдэж байжээ хэмээн санасан юм. -Аа, тэр сандал уу? … хэмээн өвчтөн өгүүлснээ дуугаа намсган, -Би энэ тухай өөр хэнд ч хэлж ярьж байгаагүй… Бүхий л ухамсарт амьдралынхаа турш би сүм хийдэд очоод, тэндээс, үргэлж залбирч байх хэрэгтэй, залбирал нь хүнд олон зүйлийг өгдөг, зүрх сэтгэлий дулаацуулдаг гэх мэт зүйлсийг байнга л сонсдог байлаа. Гэсэн ч залбирлууд миний нэг чихээр ороод нөгөө чихээр гарчихдаг байсан юм… Дараа нь би бүр огт залбирахаа больсон. Хэдэн жилийн өмнө миний нэг сайн
Кришнаг, севомукхе гэгдэх процессын тусламжтайгаар буюу үйлчлэлээр танин ойлгож болно. Севонмукхе хи жихвадау. Васудеваг танин ойлгох үйл нь үйлчлэлээр дамжих боломжтой ба тэрхүү үйлчлэл нь хэлнээс эхлэнэ. Хэл нь үндсэн хоёр төрлийн үүрэг функцыг гүйцэтгэдэг. Дуу авиа гаргах, амт мэдрэх. Ийм учраас Харе Кришна мантра тогтмол унших ба давтаж байх аваас мөн прасад буюу Кришнад өргөсөн хоол хүнсийг хүртэж байх аваас, энэ эгэл аргын тусламжтйагаар Васудева, Кришнаг танин ухамсарлах түвшинд хүрч болно. Тэр цагт Кришна Өөрийгөө бидэнд нээх болно. Энэ нь Кришнаг дан ганц өөрсдийн хүчин чармайлтаар танин ойлгочихож болно гэсэн үг биш ч хайраар үйлчлэн зүтгэхүйн ач тусаар бид шаардлагатай шинж чанаруудыг олж авах ба тэр цагт л Кришна бидэнд Өөрийгөө нээдэг (свайам эва спхурати адах). Кришна биднийг гэр рүүгээ, Бурхан зүгт буцахыг маш ихээр хүсч байдаг ч харин бид зөрүүдлэн, буцахыг хүсдэггүй. Иймээс Тэрээр биднийг гэрийнхээ зүгт буцах бүхий л боломжуудыг эрж хайж байдаг. Тэр үр хүүхэддээ чин зүрхнээсээ хайртай эцэг хүнтэй
Сурвалжлагч-эмэгтэй: Эмэгтэйчүүд, эрэгтэй хүнд захирагдаж байх ёстой гэж та батлаж байна уу? Прабхупада: Тиймээ, энэ бол жам ёсны зүйл. Эхнэр, нөхөр эсвэл эцэг, охин хоёроор жишээ авч болно. Охин эцгийн хувьд ямагт захирагдагч байр сууринд, эхнэр нөхөртөө захирагдах байр сууринд байх учиртай. Сурвалжлагч-эмэгтэй: Харин эхнэр нь нөхөртөө захирагдахгүй гэвэл юу болох вэ? Прабхупада: Тэгвэл эмх замбараагүй байдал бий болно. Нийгмийн тогтсон дэг жаяг алдагдана. Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртөө захирагдахгүй байх аваас нийгмийн эмх журам алдагдана. Чухамхүү ийм шалтгаанаас буюу эмэгтэйчүүд нь эр нөхөртөө захирагдахыг татгалзсанаас болж барууны орнуудад салалт ийм их байгаа юм. Шалтгаан нь үүнд оршино. Сурвалжлагч-эмэгтэй: Та эр нөхөртөө захирагдахыг хүсдэггүй эмэгтэйчүүдэд юу гэж зөвлөх вэ? Прабхупада: Энэ миний зөвлөгөө биш. Энэ бол ведийн эрдэм ухааны зөвлөгөө. Эмэгтэй хүн, эхнэр хүн ариун журамтай байж, эр нөхөртөө үнэнч байх ёстой. Эмэгтэй-сурвалжлагч: АНУ-д юуг хийвэл зохистой вэ? Бид эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй нэг түвшинд аваачих гэж оролдож байна. Прабхупада: Харин би тэгэх гээгүй. Эмэгтэйчүүд та бүхэн эрчүүдтэй адил тэнцүү биш. Учир нь маш