Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 3 3 1
Users Today : 19
Users Yesterday : 94
Total Users : 37331
Views Today : 32
Views Yesterday : 102
Кришна нааш ирж, энд Өөрийн лила буюу тоглоом наадмыг өрнүүлсэн. “Шримад-Бхагаватам”-ын Аравдугаар дууллын 70дугаар бүлэгт Нарада Муни Кришнатай уулзахаар Дваракад ирж байгаа тухай өгүүлэмж бий. Тэгээд тэр Түүнд хандаж хэлсэн байдаг: “Материаллаг ертөнцөд жива буюу амьд амьтас Таныг мартсанаасаа болж аймшигтай ихээр зовж шаналж байна! Тийм болохоор Та нааш ирж болгооно уу. Би ч бас тийшээ явж байна. Та надтай хамт явна уу. Би Таныг тэдэн дээр аваачихыг маш их хүсэж байна. Алив явцгаая. Тэгээд тэд Таныг дахин олж аваг. Би материйн ертөнцөөс нааш бүхий л зовж зүдэрч буй болзолт сүнснүүдийн нэрийн өмнөөс, тэдний төлөө Таныг гуйхаар ирсэн билээ”.    Гуру, садху, махажан нар нь Кришнагийн өмнө бидний хамгаалагчид болдог. Тэд болзолт жива буюу амьд бодгалиудын нэрийн өмнөөс гарч ирдэг. Мөн л нэгэн аугаа гуру болох энэхүү Нарада Муни шиг л. “Та Вриндаванд ч бий, Матхурт ч бий. Та үргэлж л Өөрийн амттайгаас амттай тоглоом наадам лила-виласадаа автсан байдаг билээ. Та мөнхөд матхур-вриндаван-лила-виласад буюу Вриндаван, Матхурын аз
Ариун нэрэнд алдас учруулсан бол түүнийг саармагжуулахад маш хүнд. Ийм учраас ухаалаг бишрэлтэн хүн ийм эрсдэлд орохоос сэрэмжилж туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв байнгад цаг ямагт алдас эндлийн эх үндсийг санаж, тэднээс туйлын хянамгай сэрэмжлэн зайлсхийж байх аваас тун удалгүй жинхэнэ цэвэр Ариун Нэр Өөрийгөө танд бүрнээ нээх аз завшаант өдөр ирэхдээ л ирнэ. Эцсийн эцэст урьд өмнө нь хийж байсан хийгээд одоо учруулж буй нама-апарадхаг даван туулах цорын ганц арга бий юм. намапарадха-йуктанам намани эва харанти агхам авишранти-прайуктани танй эвартха-карани ча Зөвхөн хари-намыг тасралтгүй унших нь намапарадха үйлдсэн хүмүүнийг ариусгаж чадна. Чухамдаа тасралтгүйгээр, цуцалтгүйгээр хари-намыг давтан хэлэх нь хүний амьдралын зорилго-Кришнаг хайрлах хайранд хүргэх цорын ганц арга бөлгөө. Ариун Нэрийг зөвхөн цуцаж ядрахыг мэдэхгүй унших нь урьд өмнө нь үйлдэж асан алдас эндлийг бүрэн дүүрэн устгаж, тэрхүү алдас нь дахин өөрийн үзэшгүй муухай толгойгоо өндийлгөхгүй байх боломжийг олгодог. Бхактивинода Тхакур бид амьдрал практик дээр хэрхэн иймэрхүү цуцалтгүй давтан унших вэ гэдэг тухайд шуудхан
Хэвлэлийн газраас илгээх үг Бид Кришна Ухамсрын Олон Улсын Нийгэмлэгийг үндэслэгч ачарья, Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада таны бадамлянхуа өлмийд гүн хүндэтгэлтэйгээр мөргөн залбирч байна. Тэрбээр бхагаватын ариун гэрлээр бүх дэлхий ертөнцийг гэрэлтүүлэн гийгүүлсэн билээ. Бид Шрила Прабхупадаг түүний дэвшилтэт бүтээл болох “Бхагаватын гэрэл”-ийн хэвлэлтээрээ баярлуулах болсондоо туйлын их аз жаргалтай байна.     Бурханы Адислалт Түүний бичсэн номууд дотор энэ ном онцгой байр суурийг эзлэнэ. Шрила Прабхупада энэ номыг Японд болсон “Хүмүүний бурханлаг хөгжлийн төлөө” хэмээх бүх дэлхийн хуралд оролцох урилга хүлээн авсныхаа хариу болгон 1961 онд  Вриндаванд бичсэн ажээ. Хуралд оролцогчдын ихэнхи нь алс дорнодын орнуудаас ирэх ёстой байсан тул Шрила Прабхупада “Бхагаватамын” мөнхийн үзэл сургаалыг Алс Дорнын оршин суугчдад хэрхэн хамгийн эвтэй, аятай байдлаар хүргэх тухайд тун нухацтай эргэцүүлэн бодсон байна. “Шримад Бхагаватам” бол таван мянга гаран жилийн өмнө бүтээгдсэн арван найман мянга орчим шүлгээс тогтох нилээд томхон бүтээл бөгөөд нэг хурлын хүрээнд бүхий л “Бхагаватамыг” ярьж танилцуулна гэдэг боломжгүй нь ойлгомжтой хэрэг байв.
Scroll to Top