Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
1
8
9
9
4





Чөтгөр, шулам судлалыг Аюурведэд граха-чикитса хэмээн нэрлэдэг. Энэ салбар ухаан янз бүрийн сэтгэцийн эмгэг, өвчлөлүүдийг судладаг ба тэдний олонхи нь хорон муу буг, энергийн вампиризм, эвдэн сүйтгэгч программын нөлөө буюу сэтгэцийн вирусуудтай холбоотой. Физик ертөнц маань нарийн ертөнцтэй холбоотой байдаг бөгөөд энэ хоёр ертөнцийн хооронд энерги мэдээллийн харилцан үйлчлэл байнгад явагдаж байдаг. Нарийн төлөвт орших хүчнүүд нь бидэнд эерэг ба сөрөг, устгах нөлөөллүүдийн аль алийг нь үзүүлж болно. Энэ нөлөөлөл нь ямар төрлийн бодгалиас үүсэлтэйгээс нь хамааруулаад Аюурведэд шүглэлтийнх нь төрлөөр ангилж үздэг. .. Сэтгэцийн эмгэгийг муу сүнс, буг чөтгөр шүглэсэнтэй холбон тайлбарладаг ба эмчлэхийн тулд түүнийг биеэс хөөн зайлуулах процедурыг гүйцэтгэдэг. Энэ эмчилгээний үндэс нь авран хамгаалагч-сахиус бурхдад хандсан мантра, мөргөл залбирлууд байдаг. …Ерөнхийдөө иймэрхүү өвчнүүдийн голлох шалтгаан нь ад тотгор, буг(бхута) шүглэсэнтэй холбоотой. Хорт муу, ариун бус үйл хийх ялангуяа ариун дагшин зүйлсийг бохирдуулах, сүйтгэх, авран хамгаалагч сахиусуудыг, ариун ном судар, сахиусан тэнгэрүүдийг доромжлон гутаах гэх мэт нь буг тотгор шүглэх үндэс болдог. Буг чөтгөрүүд нь
Олон тооны үзэл онолоос цагаан хоолны ашиг тусын тухай хамгийн чухал аргумент бол ёс суртахууны үзэл юм. Ийм ёс суртахууны үзлээр цагаан хоолтон бологсод нь, өөр бусад амьд амьтад нь хүнийхтэй адил эмоцитой, мэдрэмжтэй гэдэг нотолгоог үндэс болгодог. Ийм итгэл үнэмшил нь хүнийг өөрийн үйл хэрэгтээ илүү анхаарал болгоомжтой байлгаж, өөр бусад амьд амьтдад зовлон зүдгүүрийг учруулахгүй байхыг хичээдэг. Эртний нэрт математикч Пифагор: “Ах дүүс минь ээ, өөрийн бие махбодио нүгэлт хоол ундаар бүү бохирдуулаач. Бидэнд улаан буудай байна, бидэнд алим байна. Тэдний хүнд, жинтэйгээс болж алимны мод хүртэл бөхийн унжсан байдаг. Мөн сайхан амтат усан үзэм байна. Мөн гал дээр бэлтгээд идэж болох цэвэр шинэхэн ургамал, хүнсний ногоод байна. Үнэр танар нь анхилан үнэртэх сүү, зөгийн балыг ч хэлэх хэрэгтэй. Дэлхий маань бидэнд цэвэр сайхан хоолыг өргөн барьж, өөрийн эрдэнэсээ харамгүйгээр өргөн барьж, биднийг цусны үнэр үл шингэсэн тансаг сайхан найранд урьж байна. Зөвхөн адгуус амьтас л өөрсдийн өлсгөлөнг мах цусаар хангана. Гэвч тэд
Гонконгийн мал нядалгааны газруудын нэгэн дээр ердийн л нэг ажлын өдөр үргэлжилж байлаа. Гэтэл нядлуулах ээлжээ хүлээж байсан нэгэн бух гэнэт өвдөг дээрээ сөхрөн унаад уйлж гарчээ. Энэхүү уйлагч бухын түүх нядалгааны газрын ажилчид тэр том сүрлэг амьтныг нядлах цех рүү хөтлөх үед болсон байна. Тэднийг цех рүү дөхөн ирэх үед бух гэнэт урд хоёр хөлөө нугалан сөхрөн унасан ба нүднээс нь нулимс яг л үерийн ус шиг асгарч байсан аж. “Бухыг нүдэндээ айдас, гунигтайгаар уйлж байхыг хараад би бүр дагжтал чичирч эхлэсэн. Тэгээд би бусад ажилчдыг дуудсан бөгөөд тэд ч энэ явдлыг хараад маш ихээр алмайран гайхацгаасан. Бид бухыг татаж, чангааж, чирж, гулдарч, түлхсэн боловч тэр огт хөдлөхийг хүсэхгүй байлаа. Тэр бух зүгээр л хэвтчихээд, уйлаад л, уйлаад л байсан. Тэр үед миний бүх биений шар үс өөрийн эрхгүй боссон шүү. Тэр бух яг л хүн шиг аашлаж, аяглаж байсан болохоор арга ч үгүй бизээ. Хэрхэхээ мэдэхээ больсон бид бие биен рүүгээ харцгаалаа.