Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
0
7
4
7





Шрила Прабхупада дээр нэг удаа нэгэн майвади гүн ухаантан иржээ. Тэрээр түүний “Бхагавад-гита”-гийн орчуулгыг шүүмжлэхийн тулд л ирсэн байлаа. Тэр санскрит хэлийг зэгсэн сайн мэддэг байсан бөгөөд Шрила Прабхупадад хандан: “Свамижи, таны орчуулганд байгаа алдаануудыг хэлэхийг минь зөвшөөрнө үү” хэмээн хүсэв. Прабхупада ч “Бололгүй яахав!” хэмээн хариулжээ. Бишрэлтнүүд, Шрила Прабхупада түүнийг хэрхэн дийлэхийг харахаар цугларцгаалаа. Маявади ч ярьж гарлаа: “Энийг хардаа: Та энд Кришна гэж бичсэн байна. Гэтэл шүлгэн дээрээ Кришнагийн тухай юу ч алга. Энд Йога гэсэн байхад харин та энд “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гэж бичсэн байна. Тэнд бас бас “карма” гэж бичсэн байтал харин та дахиад л “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гээд биччихэж”. Шрила Прабхупада: “Тийм үү, үнэн гэж үү? Сонирхолтой юм! .. Өөр хаа хаана байна?! ” хэмээн асууна. Маявади ч “Бхагавад-гитагийн” 18 дугаар бүлэг хүртэл хуудсыг нь эргүүлэн алдаануудыг заасаар байсан бөгөөд энэ хооронд бишрэлтнүүдийн царай улам улам барайсаар байлаа. “Прабхупада, түүнийг хэзээ нэг зогсоох юм бол доо” хэмээн тэд горьдон харцгаана.
Өөрөөс нь илүү агуу хэн нэгэн байхвий гэхээс байж сууж чаддаггүй нэгэн хаан амьдардаг байжээ. Нэг удаа тэр бүх сайд түшмэдүүдээ дуудан ирүүлээд, тэдэнд ийм нэг асуулт тавьж гэнэ: -Бурхан бид хоёрын хэн нь илүү агуу болохыг хэл ? Сайд нар айснаасаа болж дагжин чичирцгээв. Тэгээд тэд хаанаасаа жаахан бодох хугацаа өгөөч хэмээн хүсэцгээжээ. Бүх сайд түшмэдүүд нас нь нилээд хэвийсэн хүмүүс байсан болохоор хэн нь ч албан тушаалаасаа хөөгдөж, аз жаргалтай гэр бүлийн амьдралаа бусниулахыг хүссэнгүй. Үүний зэрэгцээ тэд сүсэг бишрэлтэй хүмүүс байсан тул мөн Бурханы уур хилэнг хөдөлгөхийг ч бас хүссэнгүй ээ. Удаан удаан бодож бодож, толгой тархиа гашилгаж гашилгасан боловч олигтой санаа огт орж ирсэнгүй гэнэ. Гэтэл хамгийн ахмад түшмэл гэнэт: -Бүх зүйлийг надад даатгачих. Маргааш би өөрөө хаантай очиж ярилцах болно , гэв. Маргааш өдөр нь ч болж, ордон даяар баяр ёслолын хүлээн авалт хийх гэж байгаа мэт хөл хөөр болжээ. Ингэж байтал мөнөөхь түшмэл ч ирэв. Тэрээр тун тайван харагдах агаад
Ахимсын зарчмыг дагана гэдэг нь нэг ч амьд бодгалийн хөгжилд саад болохгүй байхыг хэлнэ. Хэн нэг нь сүнсний очийг алж устгаж болохгүй юм чинь, тэр ч байтугай биеийг нь устган хөнөөж байлаа ч ингэх боломжгүй болохоор мэдрэхүйгээ хангаж, махыг нь идэхийн тулд түүний биеийг хөнөөхөд буруудах зүйл байхгүй гэж бодох ёсгүй. Өнөө цагийн хүмүүс хангалттай хэмжээний үр тариа, жимс, жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн байсаар байтал амьтны мах идэхэд маш ихээр дурлан татагдаж байна. Угтаа бол хүмүүст амьтдыг алах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Хүн бүхэнд энэ нь хамаатай. Өөр ямар ч сонголтгүй болсон үед хүмүүнийг амьтны мах идэхийг зөвшөөрдөг ч, тухайн амьтныг тахилга өргөл болгосны дараа идэхийг зөвшөөрдөг. Ямартай ч хоол хүнс хангалттай байсаар байгаа тохиолдолд бурханлаг өөрийгөө танин ухаарахуйн зам мөрдөө үнэхээрийн дэвшил гаргахыг хүсч байгаа хүмүүс нь ямар ч тохиолдолд адгуус амьтдад хүч хэрэглэх ёсгүй. Жинхэнэ ахимса гэдэг нь өөр нэгэн амьд амьтны эволюцийн хөгжилд саад болохгүй байхыг хэлдэг. Адгуус амьтад нь