Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 9 9 5 9
Users Today : 141
Users Yesterday : 126
Total Users : 39959
Views Today : 183
Views Yesterday : 129

Нэгэн хос шинэ байранд нүүн оржээ. Эхнэр нь өглөө дөнгөж сэрээд цонхоороо эргэн тойрныг нүд гүйлгэн хараад, хөрш эмэгтэй нь цагаан хэрэглэлээ хатаахаар өлгөж байгааг ажиглав.

-Түүний цагаан хэрэглэлээ угаасныг хар даа, ямар бохир юм бэ?  – гэж тэр нөхөртөө хандан хэлэв.

Харин энэ үед нөхөр нь сонин уншаад, эхнэртээ төдийлөн анхаарал хандуулсангүй.

-Магадгүй түүний саван нь муухан байсан байх эсвэл тэр эмэгтэй юмаа сайн угааж чаддаггүй ч юм бил үү. Угааж сурах л хэрэгтэй дээ!  – гэж хайнгадуухан өчив.

Хөрш эмэгтэй нь цагаан хэрэглэлээ тохох бүрд эхнэр нь цагаан хэрэглэлийнх нь бохир завааныг гайхан дуу алдана.

Нэгэн сайхан өглөө эхнэр нь цонхоороо хараад мөн л дуу алдав гэнэ:

-Пөөх! Өнөөдөр түүний цагаан хэрэглэл их цэвэрхэн болчихжээ. Эцэст нь хөрш маань ингэж нэг угааж сурах гэж !

-Яг ч тийм бишээ, өнөө өглөө би эрт босоод, цонхоо угаасан юм л даа, – гэж нөхөр нь хэлжээ.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Нэгэн хос шинэ байранд нүүн оржээ. Эхнэр нь өглөө дөнгөж сэрээд цонхоороо эргэн тойрныг нүд гүйлгэн хараад, хөрш эмэгтэй нь цагаан хэрэглэлээ хатаахаар өлгөж байгааг ажиглав. -Түүний цагаан хэрэглэлээ угаасныг хар даа, ямар бохир юм бэ?  – гэж тэр нөхөртөө хандан хэлэв. Харин энэ үед нөхөр нь сонин уншаад, эхнэртээ төдийлөн анхаарал хандуулсангүй. -Магадгүй түүний саван нь муухан байсан байх эсвэл тэр эмэгтэй юмаа сайн угааж чаддаггүй ч юм бил үү. Угааж сурах л хэрэгтэй дээ!  – гэж хайнгадуухан өчив. Хөрш эмэгтэй нь цагаан хэрэглэлээ тохох бүрд эхнэр нь цагаан хэрэглэлийнх нь бохир завааныг гайхан дуу алдана. Нэгэн сайхан өглөө эхнэр нь цонхоороо хараад мөн л дуу алдав гэнэ: -Пөөх! Өнөөдөр түүний цагаан хэрэглэл их цэвэрхэн болчихжээ. Эцэст нь хөрш маань ингэж нэг угааж сурах гэж ! -Яг ч тийм бишээ, өнөө өглөө би эрт босоод, цонхоо угаасан юм л даа, – гэж нөхөр нь хэлжээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
Scroll to Top