Бид бүгдээрээ л энэ амьдралаас тодорхой нэг цаг мөчид буцна гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хүн болгонд тийм цаг бий. Энэ цаг мөчөөс өмнө амжиж аль болох ахиухан сайн сайхан зүйлсийг хийцгээгээрэй.
Миний нэг таньдаг эрэгтэй, шавийн маань нөхөр хорт хавдраар өвдсөн. Тэднийх зургаан хүүхэдтэй. Энэ өвчний олон л шатуудыг тэр дамжин өнгөрөөсөн. Би түүнтэй харилцаатай байдаг бөгөөд “Энэ үеүдэд яажшүү амьдарч байна даа? Ярьж өгөөч”хэмээн түүнээс асуусан юм.

“Ойлгомжтой зүйл дээ. Би эмчлүүлж байгаа. Гэхдээ мэдэхгүй байна… Эмч нар надад баталгаа өгөөгүй. Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон: би нэг өдөр, өнөөдөр сайхан амьдарч чадна. Хүүхдүүдээ харах харьцах хандлага минь огт өөр болсон.. Яагаад гэвэл энэ өдөр маш үнэ цэнэтэй. Хоёр дахь өдөр, маргааш болох эсэхийг би мэдэхгүй. Эхнэр бид хоёр одоо ярьж байгаа шигээ тийм гүн гүнзгийгээр хэзээ ч ярилцаж байгаагүй. Энэ нь зүгээр л цаг хугацаа маш үнэ цэнэтэй байгаагаас болж байгаа” хэмээсэн.
Эрхэм найзуудаа, бид нэг нэгэнтэйгээ тийн гүн гүнзгийгээр ярихын тулд хавдар бий болох тэр цэг дээр очих хүртэл явах хэрэгтэй гэж үү? …
Тэр цааш нь ярихдаа, “Өдрөөс өдөрт миний цаг хугацааны үнэ цэнэ өсөж байгаа. Яагаад гэвэл хавдар хоёр дахь шатандаа байсан. Одоо гурав дахь шатандаа очсон. Газар авч хүндрээд байгаа гэдгийг би ойлгож байгаа. Гэхдээ надад өдөр бүр сайхан амьдрах боломж байна. Би урьд өмнө нь хэзээ ч тэгж амьдарч байсангүй. Нар мандахыг, шөнийн тэнгэрийн оддыг хэзээ ч тэгж харж байсангүй. Одоо харин би хардаг болсон. Одоо би сонсдог болсон. Өөрийн өвчиндөө би тийм л ихээр талархдаг болсон” гэсэн билээ.
Өөрөөр хэлбэл өвчин зовлонгийн үр дүнд хүн боловсордог. Энэ тухай “өвчин бол багш” гэж ярих нь ч байдаг. Хэрэв та шатаж үхэх тавилантай бол та живэхгүй. Тийм байхад сандарч тэвдээд байх нь утга учиртай гэж үү?
Боловсорч гүйцээгүй хүн ийш тийшээ дэгдэгнэж, өнгөрснөө л бодож байдаг бол сэтгэл санааны хувьд боловсорч гүйцсэн хүн өнөөдрөөрөө амьдардаг. Түүнийг сайн сайхнаар амьдарч өнгөрөөдөг. Мөн талархалтайгаар.
Ведийн сэтгэл зүйч Марина Таргаковагийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Users Today : 141
Users Yesterday : 126
Total Users : 39959
Views Today : 183
Views Yesterday : 129