Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 3 1 7
Users Today : 6
Users Yesterday : 26
Total Users : 22317
Views Today : 6
Views Yesterday : 38
Туласи-кантхимала буюу туласи хүзүүний  эрхиний тухай Пуран болон бусад вед судруудаас авсан ишлэлүүд: “Хэн бээр Туласигаар эрхи хийж,  түүнийгээ Шри Харид өргөл болгон өргөөд дараа нь өөрийн биедээ зүүнэ вэ тэр вайшнавуудын дундаас хамгийн шилдэг нь юм. Харин түүнийг эхлээд Бурханд өргөлгүйгээр зүүсэн хүн гарцаагүй тамд унах тавилантай” Сканда-пуран (311-312) Түүнчлэн Сканда пураны Картикка-прасанга хэсэгт: “Туласи кантхималыг зүүн Шри Жанарданад мөргөн бүхий хүмүүн 10 000 үнээг тус бүрд нь цэцэгтэй хамт өргөл болгон өргөсөнтэй тэнцэх хэмжээний ач буяныг хүртдэг. ” (327-328)  гэжээ. Кали эриний хүмүүс нь өөрийн хүзүүг тойруулсан зүүсэн туласи эрхиний тоотой тэнцүү хэмжээтэй буюу түүнийг мянгаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй жил Вайкунтхийн гариг дээр амьдрах эрхтэй болдог бөгөөд диваажингийн гаригс буюу дээд гаригсын системд сая сая кальп хугацаатайгаар амьдрах  эрхийг олмуй.  Сканда-пуран (331-333) Вишну-дхармоттаред Дээд Бурхан хэлэхдээ: “Туласи эрхийг хүзүүндээ зүүгч нь, тэр нүгэлтэй ч бай эсвэл ариун бус ч бай Миний өмөг түшгийг олно. Үүнд эргэлзэх зүйл үгүй” (Хари-бхакти-виласа 4.322) гэсэн байна. Гаруда-Пуранд Шри Маркандейа арш хэлэхдээ: “Хүмүүний хүзүүн дэхь Туласи
1756 оны нэгэн сайхан өдөр Ариун Римийн хаант улсын жижгэвтэр ванлигийн нийслэл Зальцбург хотноо Дэлхийн хамгийн алдар суут хүмүүсийн нэг Вольфганг Амадей Моцарт мэндлэсэн билээ. Моцартын амьдрал  олон домогт үйл явдлуудтай холбогддог бөгөөд түүний үхэл ч олон тооны тайлбар, таамгуудаар дүүрэн. Моцартын эцэг Леопольд ордны капельмейстер (найрал дууны багш) байсан бөгөөд өнөр өтгөн гэр бүлтэй байжээ. Бүх хүүхдүүд нь эцгийнхээ зам  мөрөөр замнасан бөгөөд гайхалтай хөгжимчид болцгоосон байна. Гэвч хамгийн бага Вольфи бүр хар багаасаа өөрийн хөгжмийн хосгүй авьяасыг харуулдаг байжээ. 6 настайдаа тэрээр анхны симфонио(4 хэсэгтэй симфони оркестерт зориулсан ярвигтай бүтээл) туурвисан бөгөөд 8 настайдаа анхны дууриа бичжээ. Эцэг нь өөрийн хөгжмийн гэр бүлийн хамтаар бүх Европ даяар аялан жуулчлаж байсан юм. Энэ үед авьяаслаг жаалхүүг Францын, Английн, Венийн, Берлиний гэлэн хуврагууд харах аз тохиож байв. .Моцартыг тусгай өрөөнд 4 цаг түгжээд, эцгийг нь түүнд ямар нэг зөвлөгөө хэлүүлэхгүйн тулд өөр өрөөнд байлгаж ямар нэг сэдэв өгөн түүн доторхи ая эгшгийн нийцлийг ялган салган ойлгож, түүнийг полифонийн бүх
Миний амттайхан Бурхан минь М-м-м Бурхан минь М-м-м Эзэн минь Таныг харахыг би яасан их хүснэ вэ Тантай хамт байхыг би яасан их мөрөөднө вэ Гэгээн дүрийг тань харахыг би дэндүү их хүснэм зэ Гэвч энэ нь яасан удаан санагдана вэ Миний амттайхан Бурхан минь М-м-м Бурхан минь М-м-м Эзэн минь Таныг танихыг би яасан их хүснэ вэ Тантай алхахыг би яасан их мөрөөднө вэ Харцанд тань өртөхийг тун ч их хүснэм Бурхан минь Харин энэ нь бүү удаг Эзэн минь (аллилуйя) Миний амттайхан Бурхан минь(аллилуйя) М-м-м Бурхан минь (аллилуйя) М-м-м Миний амттайхан Бурхан минь (аллилуйя) Таныг харахыг би яасан их хүснэ вэ Таныг харахыг би яасан их хүснэ вэ Таныг харахыг би яасан их хүснэ вэ, Бурхан минь Таныг харахыг би яасан их мөрөөднө вэ, Эзэн минь Даанч энэ нь яасан их удаан бэ, Бурхан минь (аллилуйя) Миний амттайхан Бурхан минь(аллилуйя) М-м-м Бурхан минь (аллилуйя) М-м-м Миний, миний, Эзэн минь (аллилуйя) Таныг танихыг би яасан их хүснэ вэ (аллилуйя) Тантай
Scroll to Top