Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

Сатсварупа Даса Госвами

Шримад Бхагаватамд Бали Махараж болон Ваманадева нарын тухай түүх бий. Ваманадева бол бяцхан брахман хүүгийн дүрээр тодорсон Бурханы Дээд Бодгаль өөрөө байв. Тэр Бали Махараж дээр очиж гурван алхам газар өгөхийг гуйн зөвшөөрүүлдэг. Гэхдээ Тэрбээр орчлонгийн дүрээ тодруулж эхний хоёр алхмаараа л бүх ертөнцийг эзэлсэн учраас Бали Махараж амласан гурав дахь алхам газраа өгөх боломжгүй болж хүнд байдалд орно. Ваманадева түүнийг Варунагийн олсоор хүлэхэд эхнэр нь төдийгүй номын багш нь хүртэл орхин одсон байна.

Гэхдээ Бхагаватамд Бали Махаражийг баригдаж хүлэгдсэндээ ичих нь бүү хэл огт сэтгэл зовоогүй гэж өгүүлдэг. Тэрбээр сэтгэл зовохын оронд харин ч Ваманадевад хандан “Таны эсрэг тэмцэж байсан олон демонууд эцэстээ аугаа иогийн төгс төгөлдөрт хүрсэн билээ. Таны сүр хүч цор ганц үйлээр олон зорилгыг гүйцэлдүүлж чаддаг. Тиймээс намайг ямар ч байдлаар шийтгэсэн, Варунагийн олсоор хүлсэн ч би огтхон ч ичиж, сэтгэл зовнихгүй байнам” (Бхаг. 8.22.6) гэж хэлдэг.

Бали Махараж Бурханы өршөөл нигүүлслийн талаар мэддэг байсан бөгөөд Бурхан өөрийн өршөөл нигүүлслээ харамгүй хайрладаг гэдгийг Шрила Прабхупада энэхүү түүхийг тайлбарлахдаа дурддаг юм. “Бали Махараж бол Бурхны ариун чин бишрэлтэн, гэхдээ л Бурханы чин бишрэлтэн бишээр зогсохгүй дайсан нь байсан олон демонууд аугаа иогчдын хүрч очсон өндөр дээд байр сууринд хүрсэн билээ. Тиймээс Бали Махараж Бурханы тэрхүү шийтгэлийн цаана өөр зорилго нуугдаж буйг ойлгож байжээ. Эцсийн эцэст түүнд ирсэн хүнд бэрх нөхцөл байдал Бурхны Дээд Бодгалийн зүгээс ирж байсан учраас тэрбээр огтхон ч ичиж зовохгүй байсан билээ”.

Хүмүүс яагаад хэцүү байдалд орохоос ичдэг вэ? Яагаад гэвэл хүн найз нөхөд, хамаатан садан, танилуудынхаа нүүрэн дээр ялгуусан байхыг хүсдэг.  Эсвэл хамгийн аугаа Бодгаль Бурханы өмнө дорой байдлаа харуулахаас ичдэг нэгэн ч байж болох л юм.

Бали хаан орд харш, хаант улс, гэр бүлийнхнээ гээд материаллаг бүхий л зүйлсээ алдсан. Дэлхийг бүхэлд нь захирч байсан учраас түүнд алдах зүйлд их байлаа. Гэхдээ л тэр ичих юм уу, сэтгэл зовнихын оронд харин ч баяртай байж. Кришнагийн тааллаар өөрт нь тохиолдож байгаа бүх зүйлийг тэр талархан хүлээн авч, энэ бүх гай зовлон бол өөрийнх нь сайн сайхны төлөө Кришнагийн  хийж буй зүйл гэдэгт бат итгэж байлаа.

Хэдийгээр бид Бхагаватам дээр гардаг хүмүүсээс суралцах хэрэгтэй боловч тэднийг дууриах ёсгүй юм. Балиг Кришна өөрөө барьсан. Харин бид Кришнагаас өөрөөс нь шууд шийтгэл авах боломжгүй. Түүний оронд шууд бус байдлаар, материаллаг эрчмүүдээр дамжуулан хүндрэл бэрхшээлүүдийг хүлээн авдаг. Бүх зовлон бэрхшээл, хүнд хэцүү нөхцөлд байдлууд бол өөрсдийн маань өнгөрсөн үйлийн үр гэдгийг бид сайтар ойлгох хэрэгтэй.

Бидэнд тохиолдож буй зүйлс бол гэмт хэрэгтэнд оноогддог ял шиг л жамаараа ирж буй зүйлс. Төр алуурчны амийг авах эрхтэй байдаг бөгөөд түүнд оноох ял нь өөрийнх нь үйлдсэн гэмт хэргийн хариу байдагтай адил чин бишрэлтэнгүүд ч бас урьд үйлдсэн нүгэлт үйлийнхээ үрийг амсаж байдаг гэдгийг Шрила Прабхупада хэлдэг.

Үүнийг ойлгосон чин бишрэлтэн “Хайрт Бурхан минь ээ, өнгөрсөн үйлийнхээ үрийг амсан зовж шаналж байгаа ч Таны учир шалтгаангүй өршөөл нигүүлслийг тэвчээртэйгээр хүлээн, Танд чин сэтгэлээсээ, үг хэл, үйл хөдлөлөөрөө гүн хүндэтгэлээ илэрхийлэн буй нэгэн тэрхүү хүслээ биелүүлж ангижралд хүрэх нь дамжиггүй” гэсэн Шримад-Бхагаватамын бичээсийг амьдралынхаа гол зарчим болгодог билээ. Энэ шүлгээс Бали Махаражийн хандлага харагддаг юм.

Бхагаватамын өөр нэг шүлэгт Юдхиштира Махараж өөрийг нь хаан ширээнд залахын тулд олон хүн амиа алдсанд харамсан уйлж байгаа тухай өгүүлдэг. Юдхиштира  өөрийгөө тайвшруулахын тулд ийм зүйлс анхнаасаа л болох ёстой байсан гэж бодохыг хичээнэ. Бхишма түүнд Пандавууд бүгд Кришнагийн цэвэр чин бишрэлтэн бөгөөд зовох үйл үйлдээгүй боловч хэрхэн зовсон тухай тайлбарлан ярьдаг. Тэд цаг хугацааны нөлөөгөөр зовлон амсах хувьтай байсан. Тиймээс зовлон ирэхэд бид зүгээр л тэвчээртэй байх хэрэгтэй.

Бхишма Юдхиштрад хандан “Миний бодлоор, энэ бүхэн бол үүл салхины эрхэнд байдаг шиг бүх хүмүүсийг хийгээд бүх гаригсыг тээгч тэр л цаг хугацааны аясаар ирж буй зүйл билээ” гэдэг.

Бишрэлтнүүд хүртэл материаллаг зүйлсээс болж зовох ёстой болдог. Гэхдээ бид илүү ихийг мэдэхийг хүсдэг. Бүгдийг зовлон гачлантай учруулж буй цаг хугацаа гэгч өөрөө юу вэ? Прабхупада цаг хугацаа буюу кала нь Кришнатай өөртэй ижил учраас цаг хугацааны нөлөөлөл нь Түүний үл тайлбарлагдах хүслүүдийг илэрхийлж байдаг гэж тайлбарладаг. Нэгэнт бид юуг ч хянаж чадахгүй учраас зовж шаналах шаардлагагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд амархан. Цаг хугацаа болон үхэл нь зайлшгүй зүйлс.

Цаг хугацаа өөрсдөд маань хэрхэн нөлөөлж байгаагаас илүүтэйгээр бусдад хэрхэн нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөх нь хялбархан. Хүмүүс “Надад яагаад ийм зүйл тохиолдоод байна аа?” гэж гомдоллодог. Гэтэл Бурханы төлөвлөгөөг хэн нь ч мэддэггүй. “Аугаа сэтгэгчид хүртэл үүнийг судалсныхаа эцэст цөхрөлд хүрдэг… Судлаад судлаад хэрэг алга. Ямар ч маргаангүйгээр Бурханы заасныг дагах нь л хамгийн зөв юм.” Зөвхөн ийм байдлаар л чин бишрэлтнүүд амьдралын нугачаанд амар амгалан байж чадах билээ.

Өөр нэг чухал зүйл бол Кришна ганцхан үйлээр олон зорилгыг гүйцэлдүүлж чаддаг явдал. Тэр бяцхан жаал байхдаа л хоёрын хоёр модыг нэгэн зэрэг булгалаад зогсохгүй дотор нь хоригдсон байсан хоёр сүнсийг чөлөөлсөн. Тэдгээр сүнснүүдэд ангижрлыг өгснөөрөө Тэрээр өөрийнх нь мод болгосон хоёр сүнсийг чөлөөлнө хэмээн Нарадад өгсөн амлалтаа биелүүлсэн билээ.

Кришна биднийг шууд болон шууд бус ямар ч байдлаар шийтгэсэн өөрийнхөө бадамлянхуа өлмийд ойртуулж байгаа гэдэгт нь итгэх хэрэгтэй. Хүнд хэцүү, төөрөлдөж будилсан үе бүртээ үүнийг санаж байхыг Бурханаас залбиран гуйж, амьдралын зорилго бол өөрийгөө биш Бурханыг баярлуулах явдал гэдгийг ойлгохыг хичээх нь зүйтэй. Кришнаг баярлуулах нь огтхон ч хэцүү биш. Байгаа бүх л нөхцөл байдлаа чин бишрэлийн үйлэнд чиглүүлэхэд л хангалттай.

Тиймээс Нарада Муни Шрила Вясадевад хандан “Өө,  Вясадева Брахман минь ээ, бүхий л зовлон бэрхшээлүүдийг гэтлэх хамгийн зөв зам нь хийж буй үйлүүдээ Бүхний Дээд Бурханы үйлэнд чиглүүлэх явдал гэдэг нь гарцаагүй. Ай аугаа сүнс минь ээ, өвчнийг өөрийнх нь үүсэлтэй адил үүсэлтэй эмээр эмнэж болохгүй гэж үү? (Бхаг. 1.5.32-3)” гэдэг. Шрила Прабхупада мөн “Заримдаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь ходоод өвтгөдөг ч тэр өвчнийг нь ээзгий, ээдэм гэх мэт сүүн бүтээгдэхүүнээр өөрөөр нь эмнэж болдог” гэж өгүүлсэн  байдаг.

Бидэнд зовлон авчирдаг материаллаг зүйлсэд бидний хамаатуулах зүйл энэ. Материаллаг зүйлстэй орооцолдсон ч тэднийгээ Кришнагийн үйлэнд зориулж чадвал тэр нь биднийг Бурханы зүг буцахад тус болох билээ.

Орчуулж бэлдсэн: Хишгээ

http://www.krishna.com/why-did-have-happen-me

Бяцхан Шраван эмээгийнхээ хажууд зогсоод урд хашааны зэрлэг өвсийг хичээнгүйлэн зулгааж байгааг нь харж байв. Хүү өвөө эмээтэйгээ Лондонгоос ирснээс хойш өдөр бүр л ийм ажил хийж байгаа. Тэр одоо таван настай бөгөөд өвөө эмээтэйгээ байх дуртай. Мэдээж хэрэг Камакши, Вишванатан хоёрт ч бяцхан хүүтэй хамт байх нь таалагддаг.Вишванатан пурануудаас үлгэр уншиж өгөхөд хүү зөвхөн түүнийг нь сонсох гэж төрсөн юм шиг анхааралтай сонсоно. Камакши түүнийг үдэш бүр сүм рүү дагуулж явна. Хүүд сүмийн аварга том барилга, пракарамууд, бас прасад, цэцэгс, камфорын үнэр бүгд таалагддаг. Тэр шүтээн бүртэй ярьж, лам нарын тарни уншихыг сонсоно. Хүү Кумбаконамын ойролцоох энэ тосгонд хоёр долоо хоног саатаад эцэг эхтэйгээ Чиннай руу ээжийнхээ аав ээж дээр очоод дараа нь Лондон руу нисэх ёстой байлаа.

Энд байх үеэр нь Кришнагийн Жаяанти болж таарлаа. Камакши амттай хоолнууд бэлтгэж, Вишванатан Бурхан Кришнагийн түүхээс өчнөөн цагаар хүүрнэж байлаа. Эмээ нь савнуудаа прасадаар дүүргэж байгааг харчихаад ухаангүй хайртай өвөө дээрээ буцаад гүйж очих энэ байдал бяцхан Шраванд үнэхээр сайхан байв.

“Өвөө, та Кришна бурхан шөнө ирээд энэ бүх хоолыг иднэ гэсэн үү?”

Ээж Рагини нь нойтон будааны гурилаар урд хаалганаас эхлээд пуужаны өрөө хүртэл зам татуулсан байв.

“Тийм ээ, Шраван”

“Би түүнийг харж болох болов уу? .. . Кришна бурхныг?”

“Болно оо… Хэрвээ чи жинхнээсээ хүсээд сайн залбирч чадвал”

Хүү тавган дээр атга дүүрэн сийдай, жаахан цөцгийн тос, хэдэн жимс аваад орныхоо хажууд аваачиж тавив.

“Өвөө, Кришна үнэхээр эднийг идэх болов уу?”

“Тэгэлгүй яахав… Хэрвээ чи чин сэтгэлээсээ хүсээд залбирвал”

Тэр эмээ өвөөгийнхөө дэргэд унтаж байжээ. Өхөөрдөм царайн дээр нь инээмсэглэл доторч байлаа. Шөнө дунд хэн нэгэн биед нь хүрч сэрээв. Булцгар гараараа нүдээ нухаад хартал шар торгон хувцас өмсч, гартаа лимбэ барьсан, толгойн дахь титмэн дээрээ тогосны өдтэй Кришна бурхан инээмсэглэн зогсож байлаа.

“Хөөх! Та үнэхээр Кришна юу?”

“Тэгэлгүй яахав”

Хүү хөөр баяраар бялхав.

“Та миний чийдайнаас авах уу?”

“Мэдээж”

Кришна, Шраван хоёр бүх амттанаа хуваагаад идчихэв. Бас олон сайхан зүйлс ярилцжээ. Тэгээд Кришна түүнд “Би одоо явах ёстой Шраван. Илүү сайн хүү байх хэрэгтэй шүү, би чамайг үргэлж хайрлах болно. Тэгээд намайг энд ирсэн гэдгийг хэнд ч бүү хэлээрэй” гээд салах ёс гүйцэтгэлээ. Бяцхан хүү Кришнаг тэврээд “Баяртай, баяртай” гэж шивнэв. Кришна хаалгаар гарч одов. Шраван унтахаар хөнжлөө нөмөрч байхдаа Кришнагийн лимбийг харлаа. “Өө, тэр лимбээ мартчихаж!” Хүү чимээгүйхэн босч тасалгааны буланд очоод Винни Пүүхийн үүргэвчиндээ лимбийг хийлээ. Орондоо буцаад ороход нь царай нь аз жаргалаар гэрэлтэж байлаа.

Энэ үед өглөөний зургаан цаг болж байв. Вишванатан кофегоо уугаад алхахаар гарлаа. Тэр замын эсрэг талын байшин руу очив. Байшин дээр “Сенгалипурам Наатя, Наатака Сабха” гэж бичсэн байлаа. Хаалгыг тогштол нэг залуу үүд тайлав.

“Өө, Вишу ээж. Ор, ор. Ийм эрт юу авчраа вэ?”

“Ганеша! Чи шинэ лимбэ авах хэрэгтэй болох нь. Урд шөнө өөрийнхийгөө үлдээчихсэн байна лээ. Харин шинийг авахаараа тооцооныхоо хуудсыг надад өгчихнө биз. Хүү минь үнэхээр баяртай байгаа. Чамд их баярлалаа!”

Вишванатан  цааш алхлаа.

 

http://ushasuryamani.sulekha.com/blog/post/2007/12/lord-krishna-and-little-shravan.htm

 

 

Орчуулж бэлдсэн: Хишигээ

 

 

– Дамодар бурхны сар

Карттика сарын лаан өргөл

 

Чатурмасья нь 4 сарын турш  энэтхэгт борооны болон намрын улирлын  туршид үргэлжилдэг. Тус сард вайшнавууд буюу бишрэлтэнгүүд Бурхныг баясгахын тулд тодорхой тэвчил хатамжлалыг үйлддэг.

Уламжлал ёсоор номлогчид болон аялан явах багш нар энэ хугацаанд номлол хийхээ зогсоодог. Одоо үед энэ саруудад  тодорхой хэм хэмжээнд  л хоол идэхийг хүлээн зөвшөөрдөг. Чатурмасын сүүлийн сарыг Карттика гэж нэрлэдэг ба вайшнавуудын хувьд хамгийн ариун сар юм.

Карттика сарын үед Дивали болон Говардхана Пужа гэсэн 2 үндсэн фестивал болдог.

Саччидананда Свами Махараж Харе Кришна хөдөлгөөний  номлогч багш Карттика сарын талаар:

Аравдугаар сараас арван нэгэн сарын хооронд үргэлжлэх /сарны тооллоор/ Карттика сарын үед бишрэлтэнгүүд Бурхан Кришна болон Шримати Радхарани /Бурхан Кришнагийн мөнхийн гэргий/  нарын ариун гэгээн нэр алдар : Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе/ Харе Рама Харе Рама Рама Рама Рама Харе Харе тарнийг уншин өдөр тутмын үйлээ зориулдаг. Уг мантраг хаана ч уншиж болох ба “ Бурханы эрчим  /Радха/, Бурхан /Кришна/ минь намайг танд үйлчлэн зүтгэх боломжийг олгооч” гэсэн утгагыг агуулдаг.

Тус сар монгол оронд 2010 оны 11сарын 22ноос эхэлнэ.

http://www.krishna.com/all-about-karttika

Тайлбар: Дамодара Бурхан нь Бурхан Кришнагийн жаахан хүүгийн дүрт хувилгаан юм.

Картикка сард Бурхан Дамодарад зориулан Дамодараштакам дууг өдөр бүр дуулах нь маш их бурханлаг ач нөлөөтэй.

Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

 

Судар бичгийн ишлэлээс

 Үнээг хайрлан хамгаалах нь хамаг дэлхийн бурханлаг болон материаллаг түвшний уналт доройтлоос хамгаалах цорын ганц хамгийн чухал арга зам юм.

Үнээг зүгээр л өсгөн үржүүлж хайрлан гамнаснаар ямар нэгэн нэмэлт чармайлтгүй бурханлаг үр ашгийг олж авч болдог. Учир нь үнээ бол бүхний дээд бодгаль Шри Кришнад брахман мэт үнэлэгдэж хайрын татдаг ажээ.

Сударт : Намо брахманая девая го брахмана хитай ча жагад дхитаяа кришнаяа говиндая намо намах  “Хайрт бурхан минь, та бээр үнээ болон брахманад төдийгүй бүхий л амьд оршнолуудад сайн сайхныг хүсэгч билээ. /Вишну пурана 1.19.65/”

Бурхан Кришна, Бүхний Дээд Бодгал нь брахманы соёл болон үнээг бүхнээс илүү хамгаалагч билээ. Уг бодгалиудыг үл ухамсарлан, үл хүндлэх аваас хэн бээр бурхныг үл ухаарч чадна мөн уг  мэдлэгийг үл агуулах аваас   хэн нэгний үйлдэн буй буянлаг болон хүмүүнлэг үйл нь амжилтанд хүрдэггүй.

Үхэрчид болон үнээдэд Кришна бол хамгийн сайн найз нь. Түүний Гокулад өрнүүлэх  зугаа цэнгэл нь үнээд болон  брахмануудад үргэлж аз жаргалыг бэлэглэдэг.  Үнэндээ брахманы баяр цэнгэл нь үнээдээс үргэлж хоёр дугаарт тавигддаг. Учир нь хүн бүр түүний тусламжтайгаар бүхий л хүндрэл бэрхшээлийг даван туулж, трансцендентал түвшинд оршдог. ШБ 10.8.16

Кришна Шримад Бхагаватамд : Надад та нар хүндэтгэл бишрэлээ илэрхийлэхийн тулд үнээдэд тэжээлэг үр тариа болон өвс өгч мөн вайшнавуудадтай нөхөрсөг найзын харилцаа тогтоож магтан алдаршуулж байх ёстой хэмээн айлдсан байдаг.  ШБ 11.11.43

Хүний нийгэмд хангалттай хэмжээний үр тариа болон үнээтэй байхад л бүхий л эдийн засгийн асуудлаа хүндрэл бэрхшээлээс ангид шийдэж болдог. Энэ хоёроос бусад зүйлийн төлөө хөөцөлдөх нь өөрт заяагдсан ховорхон хүн төрлөө алдаж, үнэт цагаа дэмий үрж буй хэрэг болдог. Бурхан Кришна өөрийн биеэрээ үнээд болон бухыг хэрхэн хамгаалах талаар худалдаачид буюу вайши нарт үзүүлдэг. Смртид өгүүлснээр үнээ бол бухын эх нь харин бух бол  хүн төрөлхтөний эцэг. Үнээ бол ээж, учир нь тугал эхээ хөхөхөд сүү гарч хүн төрөлхтөн үүнийг ашигладаг. Үүнтэй адил бух мөн л бидний эцэг, яг л эцэг хүн үр хүүхдээ тэжээхийн тулд хэрхэн ажилладаг шиг бух газар хагалах үйлэнд оролцдог. Хүн төрөлхтөн аав ээжээ устган үгүй хийснээр өөрийн сүнсээ ч мөн давхар устгаж байдаг. ШБ 3.2.29

Үнээний сүү  нь мөн хүний өсөлт хөгжилтөд хүчтэй нөлөөлдөг. Биеэ ямар хоол хүнсээр тэтгэж байх нь гол биш харин сүү нь хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлөн бурханлаг мэдлэг хүртэхэд тусалдаг үндсэн бүтээгдэхүүн юм. Иргэншсэн хүн төрөлхтөнг  жимс, хүнсний ногоо, үр тариа, элсэн чихэр, сүүгүйгээр төсөөлөх аргагүй билээ.

 

Бурхан Кришнагийн жишээ

Бүхний Дээд Бодгал Кришна болон Бурхан Баларама энэ дэлхий дээр бууж ирэх үедээ үнээ болон бухыг хайрлан хамгаалах  болон үйлчлэх нь хичнээн чухал болохыг биечлэн үзүүлж бидэнд сургаалиа үлдээсэн. Кришнаг өөрөөр бас Гопала /үнээг хамгаалагч/, мөн Говинда /үнээдийг баясгагч / гэж нэрлэх агаад үргэлж лимбэ барин аялгуут сайхан эгшгээрээ үнээдийг баясгадаг байсан  харин Баларама газар тариаланг хүндэтгэн үздэг байсан учраас үргэлж зээтүү гартаа барьж явдаг байжээ. Иймээс энэ 2 ах дүү криши- ракша/бухыг хамгаалж,  газар тариаланд ашиглах/, го- ракша буюу үнээдийг хамгаалагч гэсэн дүр төрхийг бий болгосон. ШБ 10.5.20

“Үнээнд хүндэтгэл бишрэлээ илэрхийлснээр бишрэлтэн урьд үйлдэж байсан нүгэлт үйлийн үр дүнгээс ангижирдаг” /Сканда Пурана /

Вриндаваны үнээд Кришнагийн гайхам сайхан үнээдтэй өрнүүлж байсан зугаа цэнгэлийг үргэлж санагдуулдаг. Үнээнд үйлчилснээр хэн бээр ч бурханлаг ач тусыг хүртдэг. Зүгээр л үнээнд үр тариа өгөх, пужа өргөх болон хүзүүн доор нь маажихад л Бүхний дээд бодгал Шри Говиндагийн анхаарлыг татдаг. Гаутамияа тантрад ч мөн  үүнийг батлан өгүүлдэг.

Йашода,  Рохини ээж болон бусад ахлах гопи нар  үнээдээс хайрт хүү Шри Кришнаг хамгаалахыг хүсэн даллан дууджээ.

Тайлбар:

Кришна аюул гамшгаас хамгаалагдан эсэн мэнд байгаад Йашода, Рохини болон бусад ахлах гопи нар ихэд баяр хөөрийг мэдэрсэн. Үүнээс бид эмэгтэйчүүд үр хүүхдээ зүгээр л үнээнд даатган хамгаалуулах ёстой гэдгийг ухаарч болно. Энд тайлбарласан шиг үнээ нь бидний үр хүүхдүүдийг бүхий л муу зүйлсээс хамгаалдаг байх нь. Үнээг хайрлан хамгаалах олон төрлийн   урлаг байдгийг одоо хүн бүр уг мартжээ.

Бхагават Гитад Кришна: Криши- но ракша- вигьям- вайшиа- карма свабхаважав /БГ 18.44/. Одоог хүртэл Вриндаваны ойр орчимд амьдрах иргэд үнээг хайрлан хамгаалснаар л аз жаргал дүүрэн амьдарч байна. Тэд аргалыг цуглуулан түлшэнд ашиглахаас гадна хангалттай хэмжээний үр тариа сүүн бүтээгдэхүүн ашиглан эдийн засгийн бүхий л асуудлаа шийддэг . Мөн үнээний шээс болон аргал нь  эмийн үнэт чанарыг агуулдаг. ШБ 10.6.19

Хүүхдийг үнээний шээсээр угаасны дараа духнаас эхлэн биеийн 12 хэсэгт нь бурханы ариун нэр алдрыг хэлж тилака тависнаар хүүхэд бүрэн хамгаалагддаг байна. ШБ 10.6.20

Энэтхэгт  орчин үеийн соёл иргэншлийг сайн судлаагүй  энгийн тосгоны эмэгтэй хүүхдээ хэрхэн үнээний шээс болон аргалаар хамгаалах талаар мэдлэгтэй байдаг. Хүн бүр үүнийг судлах хэрэгтэй учир нь энэ бол ведийн соёлын нэг хэсэг юм.

Шрила Рупа говсами :  Радхика үнээнд маш хайртай. Бяцхан тугалны хэл өвсний хурц  ирмэгт зүсэгдэхэд уйлж аз жаргалгүй болон улаан кункумаар шархыг анагаадаг гэжээ.

 

Удирдагч бүрийн үүрэг харицлага.

Аугаа хаан Махараж Парикшит аялан явж байхдаа нэгэн эр бухын хөлийг цохин гэмтээж байхыг хараад түүнд зохих шийтгэлийг ноогдуулжээ. Үнээ болон бухыг алах болон гэмтээх  нь хамгийн том алдас юм. Төгс төгөлдөр хаан Парикшит үнээг хамгаалахын ач холбогдлыг сайтар ухаарсан нэгэн байв.

Орчин цагийн эмгэнэл

Энэ цөвүүн цаг үед  амьдран буй  оюун ухаант төрөлхөн ЭЭЖ болсон үнээг нядлах олон нядалгааны газах байгуулж буй нь хэвийн зүйл мэт болжээ.

Дээр дурдсан Махараж Парикшит болон бусад гэгээнтнүүд ойролцоогоор 5000 жилийн өмнө Наймисараняа хэмээх газар аугаа чин бишрэлтэн Сута Госвамийн сургааль айлдварыг сонсож байв. Сута Госвами : цөвүүн цагийн үед хүмүүс үнээг нядлах газар байгуулан тэднийг иднэ гэхэд энэ мэдээг сонссон гэгээнтнүүд цочролд орж байжээ. Өнөөдөр удирдагчид үнээг хамгаалахын оронд нядалгааны газруудыг дэмжиж буйг эдгээр гэгээнтнүүд  харсан бол юу болох байсан бол?

 

Бидний үүрэг хариуцлага

Дээр дурсанчлан үнээ болон бух нь  хүн төрөлхтөнд бүхий л сайн сайхныг авчрагч учраас  эдгээр 2 амьтдыг хайрлан хамгаалах нь маш чухал юм. Харамсалтай нь сүүлийн үеийн статистик судалгаагаар энэтхэгт 1 өдөрт 60.000, харин АНУ-д 7 хоногт 159.500 үнээг нядалж буй гэсэн судалгаа гарчээ. Энэ аймшигт нүгэл нь бидэнд маш том аюул занал авчрах болно. Хүмүүс өөрсдийн эдийн засгийн хөгжил гэгч зүйлдээ хичнээн их гай барцад авчирч буйгаа төсөөлөхгүй байгаа. Тэд үнээ болон бухыг зүгээр л хүндэтгэн харахад хичнээн их аз жаргал буй болохыг ухаараагүй  байна. Энэ баримт нь байгалийн хууль юм.

 

ИСККОН- ы  үнээ хамгаалахад гүйцэтгэж буй үүрэг.

АЧ. Бхактиведанта Свами Прабхупада, Олон улсын Кришнагийн байгуулгыг үүсгэгч ачарья   үнээг хайрлан хамгаалах нь хичнээн чухал болохыг  шавь нартаа зааж сургажээ. Түүний урам зориг, итгэл найдварын хүчээр түүний шавь нар дэлхий даяар үнээг хамгаалах Гошалануудыг сайн дураараа үүсгэн байгуулж үйл ажилгаагаа явуулж байна.

 

Вриндаван дах ИСККОНы Бхактиведанта Свами Гошала

1976 онд Шрила Прабхупада Бхактиведанта Свами Гошала-г Вриндаваны Кришна  Баларам мандирт үүсгэн байгуулсан байна. Рамана Рети хэмээх зөөлөн элстэй газар нь Кришна Баларама нарын үнээдээ хариулах дуртай газрын нэг байв.

Уг Гошалад үнээ бух болон тугалыг хайрлан өсгөж үржүүлдэг байна. 10 үнээтэйгээр үйл ажилгаагаа эхэлсэн уг гошала одоо 300 гаруй  үнээ болон бухтай болсон байна. Эдгээр амьтад хэдий хөгшин болсон ч нядалгааны газарт хүргэгдэн очдоггүй.

 

Орчуулсан: Т.Цэвэлмаа

URL: http://www.goshala.com/cow-protection/

 

Бурхан Кришна манай материаллаг орчлонг бүтээгч Брахмад

Өөрийн эгнэшгүй Дээд байр суурийг нотлон харуулсан тухай түүх

 …. Виража голын нэг эрэг дээр бурханлаг тэнгэр гэж нэрлэгддэг хязгааргүй, цэнгэлээр дүүрэн, мөнхийн байгаль оршин байдаг ба энэ нь бурханлаг хаант улс буюу Бурханы эзэнт улс юм. Бурханлаг гаригуудыг Ваикунтхууд гэж  нэрлэдэг.

Учир нь тэнд харамсал, гашуудал, айдас хүйдэс үгүй. Тэнд бүх зүйл мөнх. Тооцооллоор бурханлаг ертөнцөд Дээд Бурханы эрчмийн дөрөвний гурав оногддог ба харин материаллаг ертөнцийн хувьд тэрээр Түүний эрч хүчний дөрөвний нэг хэсгийг эзэлдэг гэж ярьдаг. Гэвч хэн ч дөрөвний гурав гэдэг нь чухам юу болохыг хэн ч ойлгож чадахгүй. Учир нь тэр ч байтугай дөрөвний нэг хэсгийг эзэлдэг энэ материаллаг орчлонг ч дүрслэн өгүүлэх боломжгүй. Кришнагийн эрч хүчний энэхүү дөрөвний нэг хэсгийн тухай Санатана Госвамид тайлбарлахыг оролдон Чаитанйа Махапрабху Шримад-Бхагаватамд өгүүлэгдсэн нэгэн тохиолдлыг ярив.

Нэгэн удаа энэ орчлонгийн эзэн Брахма Дваракад заларч байсан Кришна тийш зорин ирсэн. Брахмаг Кришнагийн ордон тийш ойртон ирэх үед хаалгач нь Кришнад Түүн рүү Брахма ирж тухай мэдээлэв. Харин Кришначухам ямар Брахма ирээд буйг сонирхон лавлав. Хаалгач буцан Брахма дээр ирж асуусан нь: “Чи чухам ямар Брахма нь вэ? гэж Кришна асууж байна” гэв.

Брахма туйлын их гайхав. Яагаад Кришна ингэж асуух болов? Тэрээр хаалгачид хэлсэн нь: “Дөрвөн Кумарын эцэг, дөрвөн тэргүүнт Брахма ирээд буйг Кришнад дамжуул” гэлээ.

Хаалгач ч энэ тухай Кришнад мэдээлсэн ба дараа нь Брахмаг дотогш орохыг хүсэв. Брахма ч Кришнагийн бадамлянхуан өлмийд сунан мөргөж Кришна ч түүнд бүхий л бололцоот хүндэтгэлийг үзүүлээд ирсэн зорилгынх нь тухай лавлалаа.

 “Би яах гэж наашаа ирсэн тухайгаа Танд дуулгая,- хэмээн Түүнд Брахма хариулаад, – гэвч би нэг зүйлийг асууж эргэлзээ тээнэгэлзээгээ арилгамаар байна. Танай хаалгач надад, Та түүнээс чухам ямар Брахма Тантай уулзахаар ирсэн тухай асуусан гэсэн. Тэгэхээр надаас өөр бусад ямар нэг Брахмууд байдаг юм уу гэж би асууж болох уу?”.

Үүнийг сонсоод Кришна инээмсэглэж, үй олон орчлонгуудаас олон тооны Брахмуудыг дуудав. Дөрвөн тэргүүнт Брахма, Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхээр ирсэн өөр бусад олон тооны Брахмуудыг харлаа. Тэдний зарим нь арван тэргүүнтэй, зарим нь хорь, зарим нь зуу, зарим нь бүр сая тэргүүнтэй ч байлаа. Түүнээс гадна Брахма чухам хичнээн Брахма Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхээр ирснийг тоолж чадахгүй байв. Дараа нь Кришна янз бүрийн орчлонгуудаас олон тооны сахиулсан тэнгэрүүдийг дуудан ирүүлсэн ба тэд бүгдээрээ Бурхандаа өөрсдийн хүндэтгэлээ илэрхийлэв. Энэхүү гайхалтай үзэгдлийг хараад дөрвөн тэргүүнт Брахма мэгдэн сандрав. Тэрээр өөрийгөө олон тооны заан доторхи шумуулаас дээрдэх юмгүй мэт л саналаа. Төдий хэмжээний сахиулсан тэнгэрүүд Кришнагийн бадамлянхуан өлмийд сөхөрснийг үндэслэн Брахма Кришнагийн хязгааргүй бололцоог хэмжих боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрэв. Энэ цуглаан дээрхи янз бүрийн тэнгэрүүд болон Брахмуудын дуулга нь хурцаар гэрэлтэн байсан ба сахиулсан тэнгэрүүдийн өргөж буй мөргөл залбирал нь асар их чимээ шуугианыг дэгдээж байлаа.

 “Эрхэм хүндэт Эзэн минь ээ, – гэж сахиулсан тэнгэрүүд өгүүлээд, -Та биднийг нааш дуудаж аугаа их өршөөл нигүүлслийг бидэнд хайрлалаа. Танд ямар нэг онцгой тушаал захирамж бий юм уу? Тийм бол бид түүнийг тань тэр даруй биелүүлэх болно” гэв.

 “Үгүй. Надад та нараас хүсэх онцгой зүйл үгүй, – гэж Кришна хариулаад, – Би зүгээр л тан нарыг нэгэн дор харахыг хүссэн юм. Би та бүгдийг адислая. Чөтгөр шулмуудаас бүү айтугай” гэв.

 “Таны өршөөлөөр бидний бүх зүйл хэвийн байна” гэж нэгэн дуугаар хариуллаа. “Одоо биднийг хэн ч түгшээхгүй. Учир нь Та энд заларсан бөгөөд бүх таагүй болгоныг ялан дийлэх билээ” гэцгээв.

Тийнхүү бүх Брахмууд Кришнаг харсан ба бүгд л Тэрээр Түүний орчлонд оршин байна хэмээн бодоцгоожээ. Энэ үйл явдлын дараагаар Кришна бүх Брахмуудыг Түүнтэй салах ёс гүйцэтгэхийг хүсэв. Тэд дахин Түүнд хүндэтгэн мөргөөд өөр өөрсдийн орчлон руу буцав. Энэ бүгдийг харсан дөрвөн тэргүүнт Брахма тэр даруй Кришнагийн өлмийд сөгдөн унаад өгүүлсэн нь: “Миний урьд өмнө бодож байсан бүхэн туйлын тэнэг зүйл байжээ. Бүгд л Таныг төгс мэднэ гэж ярьж болох ч миний хувьд би Та ямархан аугаа болохыг төсөөлөх төсөөллөөс хэдий хир болохыг хэлж мэдэхгүй байна. Та миний бодож төсөөлж чадахаас даван гарах билээ” хэмээв.

 “Энэ орчлонгийн урт нь ердөө дөрвөн тэрбум миль” гэж үүний дараагаар Кришна түүнд өгүүлээд “гэвч үүнээс хамаагүй том сая сая, тэр бум тэрбум орчлонгууд бий билээ. Тэдний зарим нь хэдэн триллион миль үргэлжилдэг. Иймд тэдгээрт ердөө дөрвөн тэргүүнт бус хүчтэй Брахмууд шаардагддаг” гэв. Цааш нь Кришна Брахмад: “Энэ материаллаг бүтээл нь Миний бүтээлч эрчмийн ердөө дөрөвний нэг илрэл билээ. Миний бүтээлийн эрчмийн дөрөвний гурав нь бурханлаг хаант улсад оршдог” гэж мэдээлэв. Хүндэтгэлтэйгээр мөргөн залбирч дөрвөн тэргүүнт  Брахма Кришнатай салах ёс гүйцэтгэсэн ба тэрээр Бурханы эрчмийн “дөрөвний гурван хувь” гэж юу болохыг ойлгов. Тийм учраас Бурханы нэрүүдийн нэг нь Трйадишвара юм. Энэ нэр нь Түүний гурван гол өлгий нутаг болох: Гокула, Матхура, Дваракаг зааж байгаа хэрэг. Энэ гурван өлгий нутаг нь бүхий л төрлийн эд баялагаар элбэг баян ба Бурхан Кришна энэ бүхий л трансцендент эрчмийн эзэн нь юм. Өөрийн трансцендент эрчимдээ оршин байхдаа Бурхан Кришна бүхий л трансцендент эрч хүчнүүдийн эзэн нь байдаг. Тэрээр зургаан гоц шинж чанартай. Тэрээр бүхий л эд баялагийн эзэн учраас бүх ведийн бүтээлүүд Кришнаг Бурханы Дээд Бодгаль хэмээн магтан алдаршуулдаг.

Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами

“Бурхан Чаитанйагийн сургаал” номын 9-р бүлгээс товчлон

Орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

 

    Жич: Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами

“Бурхан Чаитанйагийн сургаал” ном нь тун удахгүй хэвлэгдэн гарах тул та бүхэн

Энэ номыг худалдан авахыг хүсвэл:

 

98138298

99786426 утсаар холбоо барих буюу

Эсвэл 11-р хороололд байрлах ведийн цагаан хоолны

Говинда кафегаар зочлон очиж, худалдан аваарай.

 

ЗАРИМ ҮГИЙН ТАЙЛБАР:

Брахма – манай орчлон буюу бидний амьдарч буй энэ материллаг ертөнцийг(нар, сар, бүх гариг эрсхийг оролцуулаад) бүтээгч бурхан

Дварака – 5000 жилийн өмнө Бурхан Кришнаг Дэлхий дээр залрахад Түүнтэй хамт илрэн заларсан хот

Виража – Материйн ертөнц ба сүнсний ертөнцийг зааглаж байдаг гол

Scroll to Top