Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Хүмүүс яагаад иймэрхүү материаллаг сайн сайхан зүйлд дурлан тэмүүлдэг юм бэ? Мэдрэхүйгээ хангахын тулд. Тэд: “Надад сайхан эхнэр бий. Би сайн хүүхдүүдтэй. Би гайгүй сайн ажилтай болчихлоо. Би ерөнхийлөгч болно. Би ерөнхий сайд болно” гэх мэтээр бодоцгоодог. Энэ бүхэн мэдрэхүйн жаргал цэнгэл юм. Хүн урам хугарч, итгэл алдраад ирэх цагт, эд баялаг, ерөнхийлөгчийн суудал ч түүнийг аз жаргалтай болгохгүй юм байна гэдгийг ухаардаг. .. Аз жаргал огт өөр зүйлд бий: Кришнад тэмүүлэх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд энэ бүхэн мансууруулах зүйл хэрэглэснээс ухаан самуурах, хоосон чанарын гүн ухааны бодгаль бусын үзэлд төөрөхөөр л төгсөх болно…

Кришнагүйгээр хэрхэн яаж аз жаргалтай болох билээ? Жишээ нь, хэн нэг хүнийг далай руу шидлээ гэж бодъё. Тэр тэнд аз жаргалтай байж чадах уу? Тэр орчин бидэнд зориулагдаагүй. Тэр хүн сайн усчин байж болох юм. Гэвч тэр тэнд удаан байгаад байж чадна гэж үү? Эцсийн эцэст түүний хүч чадал алдарч, живэх болно. Үүн шиг бид мөн чанарынхаа хувьд бурханлаг буюу сүнслэг мөн чанартай. Тиймийн учир бид энэ материаллаг (эдийн) ертөнцөд аз жаргалтай байж чадна гэж үү? Энэ нь боломжгүй. Гэвч хүмүүс энд үлдэж, аврагдан амьд үлдэх төрөл бүрийн аргуудыг хэрэглэх гэж оролдсоор. .. Хэрэв хүн үнэхээр л аз жаргалтай болохыг хүсч буй бол түүнд хүрэх цорын ганц зам бол Бурханыг хайрлах хайрыг өөртөө хөгжүүлэх явдал юм. Хүн Кришнаг хайрлаагүй байсан цагт муураа, нохойгоо, улс орноо, ард түмнээ, нийгмээ үргэлжлүүлэн хайрласаар байх бөгөөд өөрийн хайраа Кришна дээр төвлөрүүлж чадахгүй. Энэ тохиолдолд аз жаргалын тухай яриа байх боломжгүй. .. Гэвч Рупа Госвами хэлэхдээ, хүмүүн хамгийн хүчтэй мансууруулагч буюу Бурханыг хайрлах хайр, кришна премаг амсаж үзээгүй цагт нэг бол бясалгал, нэг бол бодгальгүйн монист үзэл, эсвэл өөр ижил төстэй ямар нэг зүйлд татагдсаар байх нь зайлшгүй хэмээн өгүүлжээ.

А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

“Өөрийгөө ухаарахуй эрдэм ухаан” номоос ишлэл

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Сурвалжлагч-эмэгтэй: Эмэгтэйчүүд, эрэгтэй хүнд захирагдаж байх ёстой гэж та батлаж байна уу?

Прабхупада: Тиймээ, энэ бол жам ёсны зүйл. Эхнэр, нөхөр эсвэл эцэг, охин хоёроор жишээ авч болно. Охин эцгийн хувьд ямагт захирагдагч байр сууринд, эхнэр нөхөртөө захирагдах байр сууринд байх учиртай.

Сурвалжлагч-эмэгтэй: Харин эхнэр нь нөхөртөө захирагдахгүй гэвэл юу болох вэ?

Прабхупада: Тэгвэл эмх замбараагүй байдал бий болно. Нийгмийн тогтсон дэг жаяг алдагдана. Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртөө захирагдахгүй байх аваас нийгмийн эмх журам алдагдана. Чухамхүү ийм шалтгаанаас буюу эмэгтэйчүүд нь эр нөхөртөө захирагдахыг татгалзсанаас болж барууны орнуудад салалт ийм их байгаа юм. Шалтгаан нь үүнд оршино.

Сурвалжлагч-эмэгтэй: Та эр нөхөртөө захирагдахыг хүсдэггүй эмэгтэйчүүдэд юу гэж зөвлөх вэ?

Прабхупада: Энэ миний зөвлөгөө биш. Энэ бол ведийн эрдэм ухааны зөвлөгөө. Эмэгтэй хүн, эхнэр хүн ариун журамтай байж, эр нөхөртөө үнэнч байх ёстой.

Эмэгтэй-сурвалжлагч: АНУ-д юуг хийвэл зохистой вэ? Бид эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй нэг түвшинд аваачих гэж оролдож байна.

Прабхупада: Харин би тэгэх гээгүй. Эмэгтэйчүүд та бүхэн эрчүүдтэй адил тэнцүү биш. Учир нь маш олон харилцаан дээр таны үүрэг функцүүд эрчүүдийнхээс ялгаатай. Тийм байтал яах гэж та хиймлээр өөрсдийгөө эрчүүдтэй адил тэнцүү гэж батлахаар чармайгаад байгаа юм бэ?

Сурвалжлагч-эмэгтэй: Тэгэхээр АНУ-ын нийгэмд үүссэн эмх замбараагүй байдлын шалтгаан нь…

Прабхупада: Шалтгаан нь эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адил тэнцүү болгох гэж зүтгэж байгаад оршино. Гэвч тэд үүнийгээ мэддэггүй.

Сурвалжлагч-эмэгтэй: Хэрэв эмэгтэйчүүд нь эр нөхөртөө захирагдаад эхлэвэл энэ нь бидний бүх асуудлыг шийдэх байсан гэж үү?

Прабхупада: Тиймээ. Эр нөхөр, эхнэр нь түүнд захирагдаж, түүнд үнэнч байхыг хүсдэг. Тэр цагт л тэр түүний өмнөөс хариуцлага үүрэхэд бэлэн болдог. Эрэгтэй хүний сэтгэл зүй эмэгтэй хүнийхээс өөр. Тэгэхээр хэрэв эхнэр нь үнэнч бөгөөд дуулгавартай байхыг зөвшөөрөх аваас гэр бүлийн амьдрал амар амгалан болно…

Телевизийн ярилцлага. 1975-07-09. Чикаго

Орчуулсан: Балабхадра дас

Кришнаг, севомукхе гэгдэх процессын тусламжтайгаар буюу үйлчлэлээр танин ойлгож болно. Севонмукхе хи жихвадау. Васудеваг танин ойлгох үйл нь үйлчлэлээр дамжих боломжтой ба тэрхүү үйлчлэл нь хэлнээс эхлэнэ. Хэл нь үндсэн хоёр төрлийн үүрэг функцыг гүйцэтгэдэг. Дуу авиа гаргах, амт мэдрэх. Ийм учраас Харе Кришна мантра тогтмол унших ба давтаж байх аваас мөн прасад буюу Кришнад өргөсөн хоол хүнсийг хүртэж байх аваас, энэ эгэл аргын тусламжтйагаар Васудева, Кришнаг танин ухамсарлах түвшинд хүрч болно. Тэр цагт Кришна Өөрийгөө бидэнд нээх болно. Энэ нь Кришнаг дан ганц өөрсдийн хүчин чармайлтаар танин ойлгочихож болно гэсэн үг биш ч хайраар үйлчлэн зүтгэхүйн ач тусаар бид шаардлагатай шинж чанаруудыг олж авах ба тэр цагт л Кришна бидэнд Өөрийгөө нээдэг (свайам эва спхурати адах).

Кришна биднийг гэр рүүгээ, Бурхан зүгт буцахыг маш ихээр хүсч байдаг ч харин бид зөрүүдлэн, буцахыг хүсдэггүй. Иймээс Тэрээр биднийг гэрийнхээ зүгт буцах бүхий л боломжуудыг эрж хайж байдаг. Тэр үр хүүхэддээ чин зүрхнээсээ хайртай эцэг хүнтэй адил. Тэнэмэл хүү нь эцгээ орхин одоод, хоол, унд орох оронгүй хэрэн хэсүүчилж зовон шаналж байхад эцэг нь түүний араас санаа сэтгэл зовохоо болилгүй, түүнийг буцан ирэхийг хүлээсээр байдаг. Үүний нэгэн адил Кришна бол бидний дээд эцэг бөгөөд харин энэ материаллаг ертөнцөд тэнүүчилж буй бүхий л амьд амьтас нь гэр орноо орхин, гуйланчилж яваа баян чинээлэг хүний замаа алдсан хүүхдүүдтэй адил. Иймээс нэг хүн нөгөөдөө өгч болох хамгийн том ач тус бол түүнд Кришна ухамсрыг өгөх явдал. Ямар нэг материаллаг зүйл амьд бодгальд таашаал ханамжийг үл өгөх ба жинхэнэ ханамжийг түүнд зөвхөн Кришна ухамсар л өгч чадна. Үүнийг жишээлж хэлвэл, толгой нь эргэж, гудамжинд тэнүүчилж буй жаалхүүд: “Хонгор хүү минь, чи юунд энд зовно вэ? Эцэг чинь их баян чинээлэг хүн, тэр их хөрөнгөтэй. Тийм байхад чи юунд ийн тэнүүчлэх ёстой гэж?” хэмээн хэлвэл тэр магадгүй гэр орон руугаа буцаж болно.

Иймд хамгийн шилдэг үйлчлэл бол Кришнаг мартагсдад хандан:

“Та бүгд Кришнагийн салшгүй хэсгүүд билээ. Та бүхэн бүхий л эд баялгийг эзэмшиж байдаг Кришнагийн үр хүүхдүүд. Ийм атал та нар юунд өөрсдийгөө энэ материаллаг ертөнцөд сүйтгэнэ вэ?” хэмээн хэлэх явдал юм. Үүнд л хамгийн агуу дээд үйлчлэлийн утга оршино. Майа буюу худал хуурмагийн эрчим маш хүчтэй ч чин бишрэлтний үүрэг болвоос хүн бүрийг ухааруулан сэнхрүүлж, тэдэнд Кришна ухмсрыг олгох явдал юм.

Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада “Кунти хатны залбирал” номоос

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Бид бүгд буюу амьд бодгалиуд нь Бурханы хүүхдүүд юм. Гэвч бид энэ тухайгаа мартсан болохоор нэг нэгэнтэйгээ хэрэлдэн тэмцэлдсээр. Аз жаргалтай гэр бүлийн бүх хүүхдүүд нь: “Эцэг маань бид бүгдийг тэжээдэг. Бид ахан дүүс. Яах гэж бид нэг нэгэнтэй хэрэлдэн тэмцэлдэх хэрэгтэй гэж?” гэдгээ мэдэж, ойлгож байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы ухамсар буюу Кришнагийн ухамсартай болох аваас дэлхий дээрхи дайн дажин бүгд аяндаа  зогсох болно. “Би америк, би энэтхэг, би орос, би хятад” гэх зэрэг энэ бүх дэмий тэмдэглэгээнүүд бүгд эцэс төгсгөл болно. Кришна ухамсрын хөдөлгөөн нь тийм л ариусгах хүчнийг шингээсэн байдаг бөгөөд хүмүүс Кришнаг ойлгон ухаарч эхлэмэгц тэдний улс төрийн болон үндэстэн хоорондын тэмцэл тэрхэн даруйд зогсоно.

Учир нь тэдний жинхэнэ ухамсар сэрж, бүх зүйл Бурханд харьяалагддаг юм байна гэдгийг ойлгох учраас тэр юм. Нэгэн гэр бүлийн хүүхэд болгон эцгийнхээ өв хөрөнгийг эзэмших эрхтэй байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы салшгүй хэсгүүд, хэрэв бид бүгд Бурханы хүүхдүүд юм бол бидний хэн нь ч Бурханы өмчийг ашиглах эрхтэй байж таарна. Энэ эрхийг дан ганц хүмүүс эдлээд зогсохгүй. “Бхагавад-гитад” өгүүлснээр, энэ эрх нь хүн байна уу, араатан амьтан байна уу, мод байна уу, шувуу байна уу, хорхой шавьж байхаас үл хамаарч бүх амьд амьтаст олгогдсон байдаг. Энэ бол Кришнагийн ухамсар.

“Кунти хатны залбирал” “Худал хуурмагийн түймрийг даран унтраахуй” бүлэг

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Хүн  мөнх наслахаар заяагдаагүй ч хувь тавилангаар оноосон амьдрах нас, насны хэмжээ гэж байдаг. Хэдий ийм ч хүн, өөрийн амьдралын хэв маяг, үйл ажил гэх мэтээсээ шалтгаалж наслах ёстой нас, цаг хугацаанаасаа өмнө(а-кала) хорвоог орхих дөрвөн үндсэн шалтгаан байдгийг вед судруудад дурдсан байдаг. Та эдгээр шалтгаануудыг мэдэж,  өөрийн амьдрал үйлэндээ мөрдлөг болгохын зэрэгцээ ойр дотныхон, найз нөхөддөө  сануулж байгаарай.

папиштха йе дурачара

дева-брахмана-ниндаках

апатхйа-бхожанас тешам

акале маранам дхрувам

“Хэтийдсэн их нүгэлтэн (папиштха), завхай самуун явдалтан буюу буруу зуршилтан(дурачара), тэнгэрүүд, вайшнав, брахман хүмүүст ёс бус, хүндэтгэлгүй хандагсад (дева-брахмана-ниндака), хоол ундыг хэн, хэзээ хийснийг үл харгалзан хамаагүй идэгч (апатхйа-бхожанас)  нарыг зуурдын үхэл буюу цагаасаа өмнө(акала) нас нөгчих аюул хүлээж байдаг болой”.

Шримад-Бхагаватам.6.2.23 шүлгийн тайлбараас

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top