Сугар төөрөг зурхай дээр нь хүчтэй хүмүүс ямаршуу харагддаг вэ? Нэгдүгээрт тэд маш удаан хугацаанд залуу харагддаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Сугар нь залуу насыг бэлэглэдэг. Тэрээр өөртөө Санживани эрчмийг шингээсэн байдаг. Ведэд өгүүлснээр, залуу байхыг хүсэгч нар нь Сугар гаригт мөргөх хэрэгтэй хэмээсэн. Үүнтэй холбоотой тусгай зан үйлүүд бий. Сугар нь мөнхийн залуу нас, гоо сайхныг бэлэглэдэг. Жишээ нь, Людмила Гурченко гуйа байна. Тэр 75 настай. Гэвч өөрийгөө яг л залуухан эмэгтэй шиг авч явдаг. Үүнийг анзаарсан уу? Та бүхэн түүнийг хөгшин эмэгтэй гэж лавтай хэлэхгүй.
Сугар нь залуулаг сэтгэл зүйг өгдөг. Мөн тэр ч байтугай биемахбодь удаан хугацаанд өтлөж хөгширдөггүй. Ийм учраас бүхий л сугарынхан залуу сайхан харагддаг.

Сугарын эмэгтэйчүүд бөөрөнхийдүү биетэй, үлгэр жишээ гадаад төрхтэй, тачаангуй. Тэднээс Сугарын эрчим цацарч байдаг. Уруул, нүд нь маш мэдрэмтгий, хилэн арьстай, буржгар үстэй. Хэрэв үс төрөлхөөсөө буржгар бол энэ нь төөрөг зурхай дээр Сугар нэн хүчтэй байна гэсэн үг юм.
Сугар нь хаадын гариг бөгөөд сугарын хүмүүс гоо сайхан, эд баялаг, тансаг амьдралд хүчтэй татагддаг.
Сугарын эрчүүдийн хувьд мөн л адил. Тэд маш загварлаг, маш гоо зүйн мэдрэмжтэй хүмүүс байдаг. Хууз сахал, ооч сахал, живэр сахал зэрэг нь нэн дэгжин зохицсон байдаг. Д.Артаньян бол Сугарын эрэгтэйн нэгэн хэв шинж. Сугарын эрчүүд зангиа зүүх болон албан ёсны хувцас зэрэгт дургүй… Хүчтэй Сугар бүхий эрчүүд нь шунал тачаал ихтэй ба маш гоё ярьдаг.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас
Users Today : 94
Users Yesterday : 117
Total Users : 50539
Views Today : 111
Views Yesterday : 120