Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 2 8 9
Users Today : 4
Users Yesterday : 19
Total Users : 22289
Views Today : 4
Views Yesterday : 38

Нэг зүйлийг чи бүх чин бишрэлтнүүдэд дамжуулж мэдээлэх ёстой: майя цэвэр чин бишрэлтэнд халдаж чаддаггүй. Чамд хэн нэг чин бишрэлтэн аюулд учирсан юм шиг харагдаж болно. Гэвч энэ бол майагийн ажил биш харин Дээд Бурханы ажил юм.

Тэрээр Өөрийн хувийн дотоод эрчмээр дамжуулан үйлдэл хийж буй. Пандавуудад тохиолдсон элдэв янзын таагүй зүйлүүд, Рамачандра Эзний ойд цөлөгдсөн явдал, Түүний эхнэрийг Равана мангас хулгайлсан явдал, Эзэн Кришна анчны суманд өртөж нас нөгчсөн явдал, Харидас Тхакурыг 22 зах зээлийн газар дээр жанчсан явдал, Есүс Христийг цовдлосон явдал гээд энэ бүхэн Дээд Эзний хувийн үйл хэрэг юм. Бид болж өрнөж буй үйл явдлын бүхий л ээдрээтэй нарийн ширийнийг дандаа ойлгоод байж чадахгүй. Заримдаа бурхангүй үзэлтнүүдийг төөрөгдөлд оруулахын тулд тиймэрхүү жүжгүүд тоглогддог. Ийм учраас иштагоштхи дээр чи тухайн сэдвүүдийг Бхагавад-гита болон Шримад-Бхагаватам дээр үндэслэн хэлэлцэх хэрэгтэй. Бид болж өрнөж буй бүх зүйлийг чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн өнцгөөс ойлгох гэж оролдохыг хичээх ёстой. Бхагавад-гитад, Дээд Эзэнд үйлчлэн зүтгэхүйд бүрэн автсан хэн ч бурханлаг байр сууринд оршдог хэмээсэн. Түүний биед майя үйлчилдэггүй. Дээд Эзэн болон Түүний цэвэр чин бишрэлтнүүдэд майя үл хүрэхүйц. Тэр ч байтугай майя тэдэнд нөлөөлөөд байгаа юм шиг харагдавч үнэн хэрэгтээ тэдэнд йогамайя буюу Бурханы дотоод эрчим үйлчилж байдаг гэдгийг бид ойлгож байх ёстой.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадагийн Сатсварупад бичсэн захидлаас. 1968.04.03

Бэлтгэсэн: Балабхадра дас

Цөцгий нь дааврын үйл ажиллагаанд нөлөөлдөг ба тэрээр өөрийн гэсэн гайхамшигтай шинж чанаруудтай. Тэрээр хүйтнийг бас халууныг аль алийг нь саармагжуулдаг. Гэвч түүнийг өөрийг нь дулаан энерги бүхий мөн чанартай гэж үздэг. Ийм учраас хэрэв та наранд түлэгдсэн бол цөцгий арьсандаа түрхэх аваас бүх зүйл хэвийн байдалд орно. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэрээр галын хүчийг саармагжуулдаг.

Та халуун чинжүү эсвэл их хурц амттай соус идээд хэл ам тань түлэгдэж байгаа юм шиг болсон байлаа гэе. Энэ үед хэрэв та ус уух юм бол байдал улам л дордоно. Яагаад улам дордоно гэж үү? Яагаад гэвэл ус нь өөрийн гэсэн шинж чанартай. Ямар нэг бодисыг буюу элементийг организмын маш нарийн бүтцэд шилжүүлэн хүргэх мөн чанартай. Жишээ нь, хэлэн дээр ус байх үед ус нь чихрийг хэлтэй хүрэлцүүлнэ. Хэрэв хуурай хэлэн дээр чихэр тавих аваас та амтыг нь мэдрэхгүй. Өөрөөр хэлбэл ус нь энергийг авч бас дамжуулах үүрэгтэй. Ус нь ерөнхийдөө дамжуулагч шиг үйлчилдэг. Хэрэв та хэлэн дээр халуун чинжүү тавиад дээр нь ус нэмэх аваас халуун чинжүүний амт илүү хүчтэй үйлчлэх болно. Харин цөцгий галын үйлчлэлийг саармагжуулдаг. Шуудхан л үгүй болгодог.

Цөцгийгөөр шархыг эмчилдэг. Шарх нь галын өвчин. Хүйтэн бүтээгдэхүүнээр болон саармагжуулдаг бүтээгдэхүүнээр үүнийг эмчилдэг. Тэгэхээр цөцгий нь саармагжуулагч бас хүйтэн, бас халуун аль аль нь байх нь. Тиймээс энэ бол маш төгс төгөлдөр бүтээгдэхүүн гэсэн үг юм.

Түлэгдэлтэд түрхэж болно. Цөцгийг түлэгдсэн газраа түрхэх аваас тэрхүү хэсэг газрын галын үйлчлэлийг саармагжуулна.

Мөн хорхой шавьжанд хазуулах аваас хорыг нь цөцгийгөөр арилгаж болно. Маажих тусам л улам маажмаар болоод байдаг шүү дээ. Энэ нь галын эрчим тархаж байна гэсэн үг юм. Цөцгийн тусламжтайгаар үүнийг саармагжуулж болно.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

Бүхий л өвчнүүд нь түүний өнгөрсөнд үйлдэж байсан нүгэлт үйлүүд буюу буруу үйлүүдийнх нь төлөө хүмүүнд ирдэг. Таны ашиглаж буй дурын эмчилгээ нь ургамлан байна уу эсвэл эмчийн эмчилгээ байна уу аль аль нь хэзээ ямагт кармаг ердөө л хойш нь түлхэж байдаг болохоос түүнийг хэзээ ч шатаан устгадаггүй.

Өөрөөр хэлбэл дурын ямар ч эмчилгээ асуудал проблемыг ирээдүй рүү илгээж, өнөөдөртөө гаригийн сөрөг муу нөлөөг саармагжуулж байдаг боловч асуудал проблемын дотоод мөн чанар нь үлдсэн байдаг. Тэгээд таагүй мөчлөг эхлэмэгц дахиад л дүрэлзэн асч эхлэдэг. Гэвч хэрвээ та бүгдэд аз жаргал хүсч эсвэл илүү таатай үйл буюу Бурханы нэрийг давтан дуудах аваас өөрийн муу кармаг бүрэн шатаах бөгөөд тэднээс юу ч үлдэхгүй. Өвчин эмгэгүүдээс ч гэсэн ул мөр үлдэхгүй.

Ийм учраас бүхий л ухаалаг хүмүүс нь өвчнөөсөө ул мөргүй ангижрахын тулд залбирал мөргөлд ханддаг. Энэ нь бурханлаг практикаар хичээллэхийг хэлж буй хэрэг юм. Нөгөө талаас хэдий та хичнээн эрүүл чийрэг нэгэн байлаа ч үүний зэрэгцээ мах, загас идэж, завхай самуун амьдарч, хараал урсгаж, зурагтаар элдэв дэмий зүйл үзэж, бусдын тухай хов жив ярьж, бусдыг үзэн ядаж, үүний зэрэгцээ өөрийнхөө зөв хэмээн зөрүүдлэн зүтгэж, өөртөө болон эргэн тойрныхоо бүхий л хүмүүст хор учруулах үйлийг үйлдэж байх аваас өнөөдөр сайхан эрүүл мэндтэй байж болох ч ирээдүй, дараагийн амьдралдаа та сайн сайхны бараа үл үзэх болно.

Бүхий л ухаалаг хүмүүс нь ирээдүйнхээ талаар бодож байх ёстой. Цаашдаа хэрхэн амьдрах тухай гэх мэт. Ийм учраас бүхий л тэнэглэлүүдээс татгалзаж, яг одоо бурханлаг практикаар хичээллэж эхлээрэй. Ингэх нь таны сайн сайхан байдал, амьдралын хувьд бүхэлдээ аз амжилтын үндэс байх болно.

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

 

“Ведүүд нь маш ухаалаг хүмүүст зориулагдсан. Энэ бол Ведийн өөрийнх нь үзэл. Тэнд өгүүлснээр, “Галзуу солиотойчууд болон эрүүл бус хүмүүсийн хувьд энэ мэдлэг хаалттай” хэмээсэн. Үүнийг би үгчлэн давтая: “Галзуу солиотойчууд болон эрүүл бус хүмүүс”, тэдний хувьд энэ нь хаалттай. Тэд үнэнийг ойлгож чадахгүй. Тэнд өгүүлснээр бол олон мянган хүмүүсээс цор ганц нь төгс төгөлдөрт тэмүүлнэ хэмээн бичигдсэн. Төгс төгөлдөрт тэмүүлэгч нараас ганц нь үнэхээрийн үнэнийг таньж мэдэхийг хүснэ хэмээсэн. Тиймээс энэ нь ямар бага хувь эзлэхийг төсөөлөөд үз дээ. Иймээс хүмүүст ямар нэг зүйлийг хэлэхэд амаргүй байдагт гайхаад байх зүйл үгүй. Тэд үүнийг хүсдэггүй. Тэд хараахан боловсорч гүйцээгүй. ”

Тэнд мөн олон олон сая төрөлт, үхлийн дараагаар амьд бодгаль нь энэ бүх зовлонгуудаас залхаад ирэх үедээ, “Ер нь тэгэхээр өтлөх, өвдөх, үхэх болон энэ бүх зовлонгууд байдаггүй өөр ямар нэг амьдрал байдаг болов уу?” хэмээн бодож эхлэнэ. Өөрөөр хэлбэл эргэцүүлж боддог ийм хүмүүсийг махатма нар гэж санскритаар нэрлэдэг. Махатма гэдэг нь Махатма Гандиг хэлж байгаа хэрэг биш. Махатма гэдэг нь агуу сүнс буюу эргэцүүлж бодогч гэсэн утгатай.

Тийм хүмүүс нь маш ховор тааралдах бөгөөд ийм ч учраас та бүгдийг цөмийг нь онцгой улаан номонд оруулвал зохилтой. Тэр мөчөөс эхлээд тэдгээр хүмүүсийн амьдрал Дээд хүчний шууд хяналтан дор ордог. Яагаад гэвэл тэд бол маш ховор хувиуд. Төр засаг ховордсон төрөл зүйлийг, устаж буй ан амьтдыг хамгаалж байдаг шиг ховор орших  та биднийг хяналтанд авч эхлэдэг. Өөрөөр хэлбэл мэдлэг өгч эхлэх, хамгаалах гэх мэт. Та өөрөө үүнийг ажиглаж болно. Би та бүхнийг мэхлээгүй. Таныг хэрхэн хамгаалж, таагүй бүхнээс сэргийлж байгааг та анзаарч харах болно. Яагаад гэвэл та сансар огторгуйн хувьд аль хэдийнээ үнэ цэнэтэй нэгэн болсон.

Хэрэв та ямар нэг алаг даага ч юм уу шишүүхэй эсвэл ямар нэг торонд амьдардаг гэрийн хулганыг харах аваас тэрээр хэрхэн амьдардгийг та олж харж чадна. Тэр иднэ, ууна, ялгадас гаргана, үнэр гаргана. Тэр өөр юу хийх вэ? Унтана, нүх рүүгээ ямар нэг юм зөөнө, чирнэ, үржиж өснө. Та тэдэнтэй ойр дотно холбоо тогтоож чадах уу? Чадахгүй. Харин та өөрийнхөө үүргийг гүйцэтгэж тэднийг хооллоно, ус өгнө. Гэвч тэдэнтэй харьцаа тогтооход маш хэцүү. Яагаад гэвэл та тэдэнд огтоос сонин биш. Тэгээд л тэр. Яг ийм маягаар эдгээр алаг дааганууд шиг өнөөдрийн хүн төрөлхтөн амьдарч буй. Ийм ч учраас Дээд хүчнийхэн Дэлхий дээр ирдэггүй, бидэнтэй харьцдаггүй. Тэдэнтэй юун ярих вэ, ярих гээд ч яриа үүсэхгүй.

Тэр ч байтугай тэд манай Дэлхий рүү бууж иржээ гэж бодоё. Юуны тухай ярих вэ? “Зэр зэвсэг өгөөч. Дэлхийн бүх хүн амын тал хувийг шуудхан устгачихмаар байна” гэх үү. Гүйцээ. Египетийн пирамидууд дээр харь гаригийнхны дүрс болон маш хачин жигтэй янз бүрийн бодгалиудын зураг байдаг. Эдгээр нь юу болохыг хэн нь ч тааж таньж чаддаггүй. Гэтэл урьд өмнө тэдэнтэй харьцдаг байсан”.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Прабхупада: “Тиймээ, бид хүмүүсийн тархийг угаадаг. Тэнд байгаа бүхий л муу муухай бүгдийг нь угаагаад, сайныг нь үлдээдэг. Энэ бол бидний ажил. Бид тархийг бүхий л жигшүүртэй бүхнээс угааж цэвэрлэдэг. Таны тархинд элдэв янзын хог новшнууд дүүрэн чихэгдсэн… Тиймээс л бид түүнийг тань угааж байна. Та орон гэрээ цэвэрлэдэг биз дээ? Үүнд муу зүйл юу байна?

Хэрэв та орон гэрээ цэвэр цэмцгэр болгож байвал эрүүл ухаантай хүн ингэсний тань төлөө таныг буруутгана гэж үү? Гэвч та өөрөө цэвэр биш учраас та биднийг буруутгаж буй: “Яагаад та энэ бохир буртгийг угаагаад байгаа юм бэ ?” хэмээн. Бид бохир буртгийг угааж байна, харин та үүнийг эсэргүүцэж байна. Энэ таны оюун ухааны түвшин. Гэвч ухаалаг хүмүүс бол хог шороог байнга цэвэрлэж байдаг. Цэвэр байдлыг сахих нь соёл иргэншилт нийгмийн хууль. Чухамхүү ийм зүйлийг л бид хийж буй.

Ведийн соёл ёсоор бол та бүгд бүгдээрээ үл хүрч бологсод. Гэвч бид танд хүрэхээр ирсэн. Ийм учраас угаа. Эхлээд та энэ бүх бохируудыг өөрөөсөө угаан цэвэрлэх ёстой. Энэтхэгт нохойг хүрч болшгүй амьтан хэмээн үздэг. Гэвч тэр бол таны сайн нөхөр. Мэдээж хэрэг, танд бас хүрч болохгүй. Ийм учраас л бид таны тархийг угаах хэрэгтэй байгаа юм.

Таны тархийг угаагаагүй байсан цагт та Кришнаг танин ойлгож чадахгүй. Таны найз нөхөр хэн гэдгийг хэл дээ. Харин би, таны хэн болохыг хэлье. Та нохойтойгоо унтаад, нохойтойгоо хамт хооллодог. Нохой бол таны хамгийн сайн найз нөхөр. Тэгвэл та хэн бэ? Та юуны өмнө угаагдах, цэвэрлэгдэх шаардлагатай”.

Сатсварупа дас Госвами

“Прабхупада” номоос

Scroll to Top