Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 2 5
Users Today : 15
Users Yesterday : 37
Total Users : 29825
Views Today : 17
Views Yesterday : 44

Эрчүүд харилцаагаа сайжруулах гэж хүчин чармайлт гаргах аваас энэ нь эмэгтэйчүүдийг аз жаргалтай болгодог. Эмэгтэй хүн гэртээ аз жаргалтай байх аваас тэр гэр орон баяжин чинээлэгждэг.

Чинээлэгжих үйл явц эмэгтэй хүний аз жаргалаас шууд хамааралтай оршдог.

Өнөөдөр хэрхэн яаж баян чинээлэг болох тухай мянга мянган номууд бичигдсээр байна. Гэвч баяжин чинээлэгжихүйн гол хууль одоог болтол нууц хэвээр байсаар л. Хэдийгээр олон хүмүүс, мөнгө бол эмэгтэй эрчим юм даа гэж таамаглаж эхлэсэн ч…

Тэгэхээр эхнэр хүн гэдэг эр нөхрийн хувьд баяжин чинээлэгжихүйн биелсэн төлөөлөл байдаг. Карма нь, эр нөхөр эхнэртээ хэрхэн хандаж байгааг ажиглан харж байдаг ба бэлэн мөнгө олгох асуудлыг түүн дээр үндэслэж шийдвэрлэдэг.

Хэрэв эр нөхөр эхнэрээ хүндлэж байх аваас хайрлаж байх, аваас үнэлж байх аваас, түүнд эмэгтэй эрчмийг удирдан захирах боломж гарч ирнэ гэсэн үг. Харин үгүй бол баяжин чинээлэгжих нь түүнд зөвхөн хор л авч ирэх болно.

Нэг үгээр хэлвэл эрчүүд эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байгаагаас хамаарч карма нь, тэрээр эд баялагтай хэрхэн хандахыг нь, тэрээр баяжин чинээлэгжихэд бэлэн эсэхийг нь болон эсвэл ухаан, оюун ухаанаа дахиад жаахан ажиллуулах хэрэгтэй эсэхийг нь тодорхойлдог.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Павана дасын лекцээс(В.О. Рузов)

Бэлтгэсэн: Балабхадра дас 

Би, хууль бус машины бизнес эрхэлдэг нэг эмэгтэйг таньдаг байсан юм. Гэтэл түүний дарга нь холоос буудуулаад нас барчихжээ. Тэр эмэгтэй надаас: “Яагаад ийм явдал тохиолчдихов ? Тэр хүн уг нь их нэр хүндтэй хүн байсан, түүний амьдралын бүх зүйл нь сайн сайхан байсан. Гэтэл яагаад түүнийг хөнөөчихөв?” хэмээн асуусан юм. Би түүнд, мунхаг харанхуйн хүч түүнд нөлөөлсөн байнаа гэж хэлсэн. Хэрэв хүн хууль бус бизнес эрхлэх аваас түүний амь нас үргэлж дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байх болно. Түүнд хөнөөгдөхгүй байх маш бага магадлал бий.

Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд цагаасаа өмнө буюу зуурдаар нөгчих маш өндөр магадлалтай байдаг гэсэн үг. Хэн ч цааш амьдраад байж чадахгүй. Магадгүй энэ нь зөвхөн Бурханы өршөөлөөр л боломжтой. Гэвч хэрэв хүн мунхгийн хүчний нөлөөнд  орох аваас хэн ч цагаасаа өмнө нас нөгчиж болзошгүй байдаг. Онгоцны ослоор ч юм уу эсвэл өөр ямар нэг шалтгаанаар. Магадгүй энэ нь төрөхөөсөө л оноогдсон үхэл байж болно эсвэл магадгүй зуурдын байж болно. Аль нь вэ гэдгийг хэрхэн яаж тодорхойлох вэ? Хэрэв хүн цэвэр ариуны буюу буяны төлөвт байж, нас нөгчсөн бол энэ нь цаг нь болсоон гэсэн үг.

Харин хэрэв хүн мунхгийн харанхуйн нөлөөнд байсан аваас ихэвчлэн энэ нь зуурдын буюу цагаасаа өмнөх үхэл байдаг. Хүмүүнийг мунхагт оршин буйг хэрхэн яаж тодорхойлох вэ? Үүний тулд түүний найз нөхдийг, түүний хийдэг ажлыг, түүний гэр бүлийг, түүний дурлан сонирхдог зүйлийг л харахад болчихно.

Ийм маягаар хувь тавилан хүнд чухам юу болоод буйн учрыг ойлгох боломж олголгүй аз жаргалыг нь устгадаг.

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс 

Бэлтгэсэн: Балабхадра дас

Ямаршуу байдлаар та бусдыг сонсдогтоо анхаарал хандуулснаар ухамсарт амьдралын эхлэлийн процессыг тавьж болно. Сонсох чадвар нь ухамсрыг хөгжүүлэх шилдэг аргуудын нэг юм.

Ийм хэд хэдэн арга байдаг бөгөөд эдгээр аргуудыг би өөрөө үе үе авч хэрэгжүүлдэг. Ядаж л энэ тал дээр бага сага суралцахын тулд. Эдгээр аргууд нь үнэхээрийн үр дүнтэй.

  1. Нуруугаа эгцлээд юу юунаас илүүтэй бадамлянхуа суултаар суугаарай. Нүдээ аниад, таны эргэн тойронд болон таны биед юу болж байгаа бүгдийг анхааралтайгаар сонс. 5 минутын турш танд сонсогдсон бүхий л дуу авиануудыг тоолохыг хичээх хэрэгтэй. Энэхүү дасгалыг өдөрт хоёроос доошгүй удаа хийх нь зүгээр. Энэ хүчирхэг бясалгалын арга нь бүтээлч чадварыг хөгжүүлж өгдөг.
  2. Долоо хоногийн турш таны эргэн тойронд байгаа хүмүүсийг ажигла. Жишээ нь, таны хамтран ажиллагсад, таны гэр орныхон өөр хоорондоо хэрхэн ярилцаж буйг анхаарч хар. Тэд нэг нэгнийгээ сонсож байна уу? .. Үр дүнтэй бус сонсолтын ямар жишээнүүд танд ажиглагдав? Ийм үр дүнтэй бус сонсолтууд үүсгэхгүйн тулд юуг өөрчлөх хэрэгтэй байна? гэхмэтчилэн.

Оросын дуурийн алдарт дуучин Фёдор Шаляпиний нэгэн түүх байдаг. Тэр төгс сайн сонсголтой нэгэн байсан. Нэг удаа тэрээр галт тэргэнд явж байжээ. Эсрэг талд нь нэгэн англи эр суусан байсан ба хэдэн цагийн турш түүнд өөрийн амьдралаа ярьсан байна. Харин Шаляпин, “yes”, “no” хоёроос өөр англи үг мэддэггүй байсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Галт тэрэгнээс буухдаа мөнөөхь англи эр салах ёс хийгээд “Та үнэхээр гайхалтай хүн юм!” хэмээхүйд Шаляпин “Тиймээ” хэмээн хариулсан гэдэг…

Ийм зүйл яаж байж болох вэ? Хэргийн учир нь Шаляпин англи эрийн ярианы өнгө тон, эмоци сэтгэл хөдлөл зэргийг маш анхааралтайгаар сонсож байсан бөгөөд харгалзан тухай бүрд нь нүүрний хувирал болон мөнөөхь энгийн хоёр үгээ ашиглаж байсан нь харилцан ярилцахад бүрнээ хангалттай байсан байна. Хэдэн цагийн турш англи эр Шаляпинд өөрийн бүхий л хувийн амьдралаа болон хамаг л нууцаа дэлгэн ярьсан ажээ. Дараа нь тэрээр, “Энэ орос дуучин үнэхээр гайхалтай хүн! Намайг түүн шиг өөр хэн ч ингэж ойлгож байгаагүй” хэмээсэн байна. Харин түүнд Шаляпин англи хэл огт мэддэггүй хүн гэж хэлэхэд тэрээр зүгээр л огт итгээгүй гэдэг.

Үр дүнтэйгээр сонсох зуршлыг хөгжүүлснээр аажмаар та гадаад хэлээр ярьж буй хүний яриаг хэрвээ үнэхээрийн анхааралтай сонсох аваас тэр хүн чухамхүү юу яриад байгааг ойлгож болно гэдэгт итгэх болно.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн, “Харилцааны алхими” номоос

Хүний шунал хэдийчинээ их байна, аз хийморь төдийчинээ бага байна. Эрчүүд төсөл хөтөлбөрүүдэд асар их мөнгийг зарцуулдаг ч өөрийн эхнэртээ шинэ ээмэг аваад өгчихдөггүй. Яагаад гэвэл бүх мөнгө нь төсөл хөтөлбөрт нь зарцуулагдсан болохоор аргагүй. Тэгээд тэрээр ийн хэлнэ: “Эхлээд би жаахан мөнгө олоодхоё. Дараа нь чамд ээмэг авч өгнөө”. Нөхөр түүний бүхий л хичээл чармайлт нь амжилтаас хол хөндий, түүний бүх төсөл хөтөлбөр нуран сүйдэх болно гэдгийг ойлгодоггүй. Яагаад гэвэл тэр түүнд ээмэг авч өгөөгүй шүү дээ.

Ягья гэж чухам юу болохыг та мэдэх үү? Ягья гэдэг бол өргөл гэсэн утгатай. Та хэнд өргөл өргөх хэрэгтэй вэ? Таны дэргэд байгаа эмэгтэйд. Тэр танд олон зүйлийг өгсөн. Үр хүүхдүүд болон өөр бусад бүх зүйлсийг. Тийм үү? Тийм байхад танд түүнд ээмэг худалдаж авч өгөх нь харамсалтай байна гэж үү?

Дорно дахинд энэ үнэнийг мэддэг хэдий ч хараахан бүгд мэддэггүй. Гэвч мэддэггүүд нь энэ дагуу үйлддэг. Ийм учраас тийм эрчүүдийн дэргэдэх эмэгтэйчүүд тийм элбэг дэлбэг нөхцөлд байдаг. Энэ бол нэн эртний уламжлал. Надад нэг энэтхэг хүн ийн хэлж байсан билээ: “Хэрэв чи аз хийморийг хүсч буй бол дэргэд тань байгаа эмэгтэйд үргэлж бэлэг бэлэглэж бай. Хэрэв чамд ямар нэг эмэгтэй хүн байдаг л бол түүнд бэлэг өгч бай” хэмээн.

Асуудлын гол нь үнэ мөнгөндөө биш, гол нь бэлэг өгөхдөө оршино. “Тэдэнд бэлэг бэлэглэ. Тэр цагт аз хийморь тан руу ямагт инээмсэглэнэ”. Ингээд би хэлснийх нь дагуу хийсэн, үнэхээр бүх зүйл хэлсэн ёсоор нь болсон.

Эмэгтэйчүүд сэтгэл ханамжтай бус байх аваас тийм ч юмтай болсонгүй, ийм ч юмтай болсонгүй хэмээж байх аваас дараа нь түүнийг тэнд тэнэг гэж хүлээж авч байна гэдгийг ойлгож эхлэнэ. Тэрээр энэ бүхнийг ойлгож эхлэнэ. Дараа нь тэрээр нөхрөө үзэн ядаж эхлэнэ. Ингээд дараагийн шатанд нь тэрээр түүнийг дэмжиж тэтгээд байж чадахгүй нь гэдгээ ойлгоно. Хэрэв тэр эмэгтэй түүнийг дэмжин тэтгэхийг хүсэхгүй болоод ирэхээрээ тэрээр яах вэ? Тэр эмэгтэй хулгай хийж эхлэнэ. Зөв харилцаа үүсээгүй учраас уу? Үгүй. Хайрыг хүлээж аваагүй учраас.

Мөнгө санхүү болон үнсэлт хоёрын хооронд ямар холбоо байдаг вэ? Ямар ч холбоо байхгүй мэт санагдана. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь шууд холбоо хамааралтай… Үнсэлт гэдэг нь юу вэ? Энэ бол анхаарал халамжийн шинж тэмдэг. Энэ нь мөн л бэлэг мөн. Бэлэг өгч болно, үнсэж болно. Энэ хоёрын хооронд ялгаа байхгүй… Эмэгтэй хүн, бэлэг хэлбэрээр, үнсэлт хэлбэрээр, гарыг нь үнсэх хэлбэрээр эрчүүдээс бэлэг хүлээн авах үед эрэгтэй нь түүнд хүндэтгэлээ анхаарлаа илэрхийлэх үед тэр эмэгтэй: “Эр нөхөртөө би яаж туслах вэ?” хэмээн бодож эхлэнэ. Тэр эмэгтэй эр нөхөртөө туслахыг хүсэх үед тэр эмэгтэй чинээлэг байдлыг хүсэх болно. Өөрөөр хэлбэл тэр эмэгтэй зүгээр л хүснэ. Түүнийг чинээлэг байдлыг тийм маягаар хүсээд ирэх үед эрэгтэйд нь аз амжилт ирдэг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: 

Балабхадра дас 

 

Нэгэндээ сайн хандах нь гурван зүйлээс тогтдог. Нэгдүгээрт, гэр бүлийн дотоод эерэг эрчмийг хангаж өгөх. Өөрөөр хэлбэл танд хоёрдугаар хүчин зүйлийг дагах хүч байх ёстой гэсэн үг.

Хоёрдугаар зүйл нь хүнийг бүхий л дутагдалтай нь хүлээж авах, түүнийг таны хувь тавилангийн төлөөлөгч хэмээн ойлгох замаар. Та өмнө нь тэгж амьдарч байсан учраас тэр хүн одоо тийм байгаа хэрэг юм. Та тохиолдлоор хамтдаа байгаа гэж бодох хэрэггүй. Ойр дотны хүмүүс бол үргэлжид бидний урьд амьдралуудын төлөөлөгч нар байдаг. Үргэлж. Хамааралгүй тохиолдол нэг ч байдаггүй. Та, “Яагаад миний ойр дотны хүмүүсийн, нэг нь тэгж аашилж байхад, нөгөө нь тэгж аашилж байгаа юм бэ?” гэж хэлж болно. Яагаад гэвэл танд олон олон урьд амьдралууд байсан учраас тэр юм. Нэг нь нэг амьдралын, нөгөө нь өөр нэг амьдралын төлөөлөл гэсэн үг. Ямартай ч ойр дотны хүмүүс бол бидний урьд амьдралыг төлөөлдөг ба бид тэднийг хүлээж авах ёстой.

Сайн сайхнаар хандана гэдэг нь гэр бүлийн сайн сайхан эрчим энерги гэсэн үг…Бид баяр хөөртэй амьдрана, бидэнд хайрлах хүч байна. Сайхан сэтгэлийн хоёр дахь шат нь нэггүйгээр байх боломжгүй… Хүч чадалгүйгээр хүн сайхан сэтгэлтэй байж чадахгүй. Жишээ нь хүн өвдсөн байлаа гэж бодоё. Та түүн рүү дөхөж очоод, “Чи надад сайнаар хандаж байна уу, үгүй юу?” гэж асуувал тэрээр, “Надаас хол бай, би өвдөж байна” хэмээнэ. Хариулт нь ийм л байх болно. Хоёр дахь шат бол хүлээн авах шат юм… Хоёр дахь шат нь хүлээн авах шат гэдгийн учир нь тэр уудаг, харааж зүхдэг, зодож нүдэх хандлагатай байлаа гэхэд би түүнийг хүлээн авч, энэ бүхэнд тайван хандана гэсэн үг. Гэхдээ энэ нь, нөхөр маань зодож байх үед түүнийг тэвэрч авна гэсэн үг биш. Мунхгийн харанхуйд байгаа хүнээс зайгаа барих ёстой. Эс тэгвээс та өөрөө шатах болно. Зайгаа барина гэдэг нь ямар ч ойр дотно харьцаа байхгүй, зөвхөн түүнд үйлчлэхийг л хэлнэ. Түүнд санаа тавих, харин ойр дотно харьцахгүй байх. Эс тэгвээс хүн өөрөө шатах болно. Харанхуй мунхаг амьдрал нь өөрөө аль хэдийнээ урвалт юм… Ойр дотно харилцаа нь урвалтгүй байдал гэсэн үг юм. Гэвч урвалт байлаа гээд нөхрөө орхих ёстой гэсэн үг биш. Үгүй. Урвалт байж болно. Яагаад гэвэл бид хөгжингүй биш. Хэрэв хөгжиж дэвшсэн хүн урвах аваас харилцаа гэгч зүйл огт байхгүй болно. Бурхан түүнийг уучлахгүй. Гэвч ихэнхи хүмүүс өөрсдийгөө урваж байна гэдгээ ойлгож чаддаггүй. Тийм ч учраас тэднийг уучлах хэрэгтэй… Хүнийг байгаагаар нь хүлээж авах нь хоёр дахь шат бол гурав дахь нь зөв сайн жишээг харуулж, түүнд эелдэг сайнаар хандах явдал. Ингээд цаашдаа түүний зүрх сэтгэл өөрчлөгдөж эхлэх болно. Тэгээд л гүйцээ. Бид ийм маягаар түүнийг хөгжүүлдэг.

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын “Гэр бүлийн харилцааны хэлбэрүүдийн тухай” лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top