Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 4 9 6
Users Today : 1
Users Yesterday : 32
Total Users : 11496
Views Today : 1
Views Yesterday : 44

Эмэгтэй хүн урт үстэй байх аваас тэрээр өөрийнхөө үсний хүчээр хамгаалагдаж байдаг. Гэхдээ үсээ сүлжсэн байх ёстой. Эмэгтэй хүний үс хэдийчинээ богино байна төдийчинээ түүний хамгаалагдмал байдал багасах ба төдийчинээ стресс хямралд өртөх нь хялбар байдаг. Урт үстэй эмэгтэйчүүд сэтгэл зүйн асар их хүчийг өөртөө шингээсэн байдаг.

Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс

***

Ведэд өгүүлснээр, эмэгтэйчүүдийг урт үстэй байхыг зөвлөсөн байдаг. Хэдийчинээ л боломжтой байна төдийчинээ урт үстэй байвал сайн. Учир нь Санчир гариг үсийг хариуцдаг бөгөөд хэрэв эмэгтэй хүн урт үстэй байх аваас тэр эмэгтэй өөрийн урт үсийг арчлах хэрэгтэй болдог ба ингэснээр тэрээр аль хэдийнээ тэвчил хатамжлал хийж байгаа хэрэг бөгөөд түүний бүх асуудал проблем үсэнд нь оршиж байдаг. Хэрэв эмэгтэй хүн үсээ тайруулах аваас тэрээр энэ бүх асуудал проблемоо өөрийн дотоод руу хөөн орууллаа гэсэн үг юм. Эмэгтэй хүний үсэнд түүний сэтгэл зүйн эрчим энерги хадгалагдаж байдаг бөгөөд ийм учраас өөрийн эцэг болон эр нөхрөөсөө бусад гадны ямар нэг эрэгтэйг толгойгоо илэхийг хэзээ ч зөвшөөрөх хэрэггүй. Учир нь гэвэл таны үсэнд хүрсэн тэр хүн таны хүчийг өөртөө авдаг. Эмэгтэй хүн үсээ эмх цэгцтэй авч явж, хэдийчинээ урт байлгаж, түүнийгээ арчилж чадаж байна төдийчинээ тэрээр тэсвэр тэвчээр гэх мэт сайн сайхан эм эрчмийг хүлээн авах ба хамгаалагдмал байдлыг хүлээн авна. Тийм эмэгтэй хүн ерөнхийдөө маш зөн мэдрэмжтэй байдаг нь жам бөгөөд зарим нэг зүйлийг зөгнөн хэлж чаддаг.

Ведэд өгүүлснээр, дух орчмын хэсэг буюу билгийн мэлмийн орчимд Лакшми охин тэнгэр оршдог гэж үздэг. Тиймээс энэхүү хэсгийг ил байлгаж байх нь нэн ач тустай.

Эмэгтэйчүүд үсээ хэзээ ч задгай тавьж болохгүй.  Үс нь эгэмнээсээ доош гарсан урт байх ёсгүй. Ялангуяа өдрийн цагаар танихгүй хүмүүийн нүдэн дээр. Үсийг хэзээ ямагт боож байх ёстой.

Үсээ засуулахдаа зөв үсчнээ сонгож чаддаг байх хэрэгтэй. Учир нь гэвэл үсчин хүн тухайн хүний үстэй хүрэлцсэнээр түүнийг кармаг өөрчилж болдог. Ерөнхийдөө үсчин нэг хүйснийх байвал сайн…

Хэрэв үсийг ургаж буй сарны мөчлөгт авах аваас үс хурдан ургадаг. Харин буурч буй сарны мөчлөгт авах аваас үсний уг нь батжин бэхжих ба үс унадаггүй.

Ведийн зурхайч Мариана Полонскийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Эртээ нэгэн цагт энэ дэлхийн хаа нэгтээ нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй амьдардаг байжээ. Тэр цор ганц хүүтэй юмсанжээ. Хүү нь тэр үед найман настай байсан бөгөөд маш гоо үзэсгэлэнтэй, дур булаам жаал байжээ. Тэр бэлэвсэн эмэгтэй нэг муу овоохойд амьдардаг байсан агаад гэр бүлээ тэжээхийн тулд гуйлга гуйдаг байв гэнэ. Нэг өглөө эртээ, тэрээр Бурханд мөргөл залбирлаа үйлдэж дуусаад, хүүдээ хандан, “Хүү минь яваад цэцэг түүгээд ир” хэмээн хүсчээ.

Жаалхүү маш баярлан түүний гуйлтыг биелүүлэхээр гүйж оджээ. Тэгээд тэрээр ойрхонтоохон байх шугуй руу ороод цэцэг түүж эхлэв гэнэ. Гэтэл энэ үед түүгээр нэгэн хортой могой мөлхөн явж таарсан ба нөгөө хүүг өрөвдөх сэтгэлгүйгээр шуудхан хатгаж орхижээ. Хүү ч тэрхэн дороо газарт ойчоод нас нөгчиж гэнэ. Энэ үеэр хажуугаар нь нэгэн анчин өнгөрч явсан бөгөөд тусгай мантра уншлагын тусламжтайгаар нөгөө могойг ховсдон барьж аваад, мөн жаалхүүг  гар дээрээ өргөн хөөрхий ээж дээр нь явж очжээ.

Настай бэлэвсэн эмэгтэй хүүгээ хараад орь дуу тавин гашуунаар уйлж гаржээ. Хэсэг хугацааны дараа тэрээр жаахан тайвширсан ба тэр үед анчин түүнд, жаалхүү ямар ч гэм буруугүй атлаа нас нөгчсөн бөгөөд тэрээр могойнд халдах ямар ч үйлдэл хийгээгүй, түүнийг түгшээх цочоох юу ч хийгээгүй, гэсэн ч тэр могой гэнэтхэн бутан дундаас гарч ирээд хүүг хатгасан гэв. Тэгээд анчин эр,  бэлэвсэн эмэгтэйд хандан, хэрэв түүнийг хүсэх юм бол тэрээр могойг алахад бэлэн байна гэжээ.

Харин бэлэвсэн эмэгтэй, “Анчин та сонс, энэ хорт могойг аллаа гээд хүү минь эргээд ирэх бил үү? Мэдээж үгүй. Тийм атал би түүнийг яах гэж хөнөөх юм? ” хэмээн хариулав. Гэвч анчин эр, тэр аюултай могойг алсан нь зөв гэж ахин дахин ятгасаар байв гэнэ. Эцэст нь энэ маргааныг тэсч чадалгүй нөгөө могой хүний хэлээр ийн хэлжээ: “Ихэвчлэн бид бусдын ярианд хошуу дүрдэггүй. Гэвч энэ удаад оролцохоос өөр аргагүй боллоо. Яагаад та нар намайг хэн нэгэн рүү зүгээр л дотвлоно гэж бодоо вэ? Он удаан жил би энд хэвтээд хэнийг ч хатгахгүй байгаад л байсан. Харин өнөөдөр л энэ жаалыг хатгачихлаа. Энэ нь гэхдээ ердөө үхэл над дээр хүрч ирээд, “Түүнийг хатга” гэж хэлснээс л болсон юм. Би юунд ч буруугүй ээ. Намайг бүү алагтун” гэж гэнэ.

Тэгмэгц гэнэт үхэл өөрөө гарч ирээд, “Намайг буруутгацгааж байна уу. Гэхдээ би бас хэдэн үг хэлэх ёстой. Та бүгд энэ бүхэн надаас л болсон, намайг л могойг энэ жаалыг хатга гэж тушаасан гэцгээж байна уу? Гэвч би үүнийг хийгээгүй. Намайг юунд буруутгана вэ? Энэ жаалхүү өөрийнхөө үйлийн үр жимсийг л хүртэж байгаа нь энэ юм. Урьд насандаа энэ могой нэгэн хүн байсан бөгөөд тэр жаал ч бас хүн төрөлтөн байсан юм. Нэг удаа тэд хоорондоо зодолдсон бөгөөд тэрээр заль хэрэглэн энэ хоёр дахь этгээдээ хөнөөсөн. Тэгээд тэр муу зальд хорлогдож амиа алдсан тэр хүн энэ могой болон төрөөд өшөөгөө авсан нь энэ юм. Энэ жаалхүү урьд амьдралдаа яг л хорт могой шиг үйлдэл хийсэн учраас өнөөдөр түүнийг энэ могой хатгаж хөнөөсөн юм. Могой ч, биелсэн үхэл би ч түүний үхэлд буруугүй” хэмээв.

Энэ ертөнц бүтээгдсэнээс эхлээд л энэ ертөнц дээр болж буй бүхнийг зохицуулж байдаг үнэмлэхүй хууль оршсоор ирсэн гэдгийг бид сайтар ойлгох ёстой. Зүгээр л зарим нь үүнийг харж байхад зарим нь үүнийг хардаггүй. Хэрэв бидний амьдралд ямар нэг таагүй зүйл тохиолдлоо гэхэд энэ нь урьд өмнө нь бид ямар нэг зүйлийг зүй зохистой хийгээгүй ба одоо түүний шударга өр төлбөр ирж байгаа гэсэн үг болно. Бид айж болно, бид үр дагаврыг нь хүсэхгүй байж болно. Гэсэн хэдий ч тэд ирдгээрээ ирнэ. Бид өөрсдийн бүхий л сайн, муу үйлийн үрүүдийг амсах хэрэгтэй болно.

Гэвч бид кармын энэ гинжин хэлхээг таслах боломжтой. Тэр бэлэвсэн эмэгтэй мөнөөхь могойг хөнөөж, өш хонзонгоо авч болох байсан. Гэвч тэрээр тэгээгүй. Энэ нь тэгэхээр тэр могойтой холбоотой кармын гинжин хэлхээ тасарсан гэсэн үг. Тэд дахиад хэзээ ч уулзахгүй.

Ийм учраас хэрэв хэн нэг нь бидэнд муугаар хандвал бид хариуд нь тийм хариуг барихГҮЙ байхыг хичээх хэрэгтэй!

Бид, бидэнд зовлон учруулж буй тэр хүмүүсийг уучлахыг гуйж Бурханд залбирах хэрэгтэй. Ингэхдээ энэ бүх таагүй зүйлсийн шалтгаан нь бид өөрсдөө ба бидэнд тэрхүү сургамжтай шийтгэлийг илгээсэнд маш талархах хэрэгтэй юм.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч В.О.Рузовын “Ведийн мэргэн ухааны лавлах товчоо” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Тодорхой нэг мөчлөгт бид, өөрсөддөө байгаа зүйлсэд талархахаа больдог. Тэдгээр нь биднийх, үргэлж л биднийх байсан юм шиг бидэнд санагддаг.

  • Гэвч хэрэв бидний хоолойг шахах аваас, амьсгална гэдэг ямар агуу бэлэг байж вэ гэдгийг ойлгох болно.
  • Хэрэв ходоод минь хоол шингээхээ болиод ирэх аваас хоол боловсруулалт гэдэг ямар агуу бэлэг байсныг бид үнэлж цэгнэнэ.
  • Хэрэв хараа маань муудаад эхлэвэл тэрхэн даруйд энэ ертөнцийг харна гэдэг ямар чухал зүйл байгаа вэ гэдгийг талархалтайгаар үнэлж цэгнэнэ.

Өөрөөр хэлбэл бидэнд одоо байгаа бүх зүйл бол зүгээр л өөрөө өөрөө бэлэг юм. Харах чадвар, сонсох чадвар, мэдрэх чадвар, хоол боловсруулах чадвар, ухаалаг байдлын чадвар гэх мэт…

Өчүүхэн жаахан зүйлд ч бид үргэлж талархдаг байх ёстой. Амьдралынхаа хором мөч бүхэнд. Чулуунууд яаж амьдарч оршиж буйг хар. Тэгээд өөрийнхөө амьдралд таларх. Тэгэхээр жинхэнэ хүлцэнгүйн шинж бол хязгааргүйгээр байнгад талархах явдал юм. Хэрэв бид хүлцэнгүй байх аваас бид өөрсдийн өчүүхнийг ойлгоно…

Гэхдээ энэ нь бид юунд ч дасах хэрэггүй гэсэн үг юм. Хэрэв бид хүлээн авч буй зүйлдээ дасаад эхлэх аваас энэ нь үл талархах хандлага болно.

Жишээ нь ариун цэврийн өрөө орохоор явж байгаа хүн түүнд өнөөдөр ариун цэврийн өрөөнд орох боломж олгосонд нь талархаж болно. Хэрвээ өнөөдөр ариун цэврийн өрөө эвдэрчихсэн байсан бол бид өөрсдийгөө ямаршуугаар мэдрэхийг төсөөл дөө. Хэн хүн өөрийгөө бүхий л төрлийн анхаарал халамжийг хүртэх ёстой, тийм зүйлийг хүлээх ёстой гэж бодох ёсгүй.

Бидний төлөө хийсэн бүх зүйлд тухай бүрд нь бид “Юуны төлөө, яасан гэж?” хэмээн чин сэтгэлээсээ гайхах ёстой. Хэрэв би юу ч хүлээлгүйгээр, хэрэв би өөрийн үүргээ хэнээс ч, юу ч хүлээлгүйгээр хийж гүйцэтгэх аваас тэр цагт би үргэлж аз жаргалтай байх эрхийг олж байгаа хэрэг юм. Би үргэлж аз жаргалтай байх болно. Яагаад гэвэл миний төлөө яагаад ч юм ямар нэг зүйлийг хийж байдаг хэн нэгнүүд үргэлж байж байдаг.

Гэхдээ хэрэв би өөртөө тийм анхаарал халамж байх ёстой гэсэн хүлээлтийг бий болгох аваас миний хүлээлт биелэхгүй. Ингэснээр надаас уур цухал гарах болно. Сэтгэлийн ханамжгүй байдал үүсэх болно. Миний өш хонзон өсөн нэмэгдэх болно. Би зүгээр л мэхлэгдсэн, хангалттай авч чадаагүй байнгын азгүй нэгэн болох болно.

Тэгэхээр энэ материаллаг ертөнцөд аз жаргалтай үлдэх хамгийн энгийн томъёоллыг цээжилж авцгаа: энд юу ч хүлээдэггүй, бүх зүйлд талархаж байсан цагт л аз жаргалтай байх боломжтой.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Павана дасын (Рузов. В.О ) Ид шидэт сурган хүмүүжүүлэх ухаан номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Эрт цагт нэгэн их буянлаг хаан амьдардаг байжээ. Тэрээр хааны сангаас өөрийн хувийн хэрэгцээнд зориулан мөнгө зарцуулахыг огт хүсдэггүй байж. Мөнгө олохын тулд тэр буянт хаан өөрийн гараараа ариун ном судруудыг хуулан бичиж, түүнийгээ зарж борлуулан өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулдаг байсан аж.

Нэг удаа ордонд нь агуу мэргэн пандит зочлон саатаж гэнэ. Тэр мэргэн, хааны судар бичээсүүдийг хуулж буйтай таарч, түүнийг хэсэг хугацаанд ажиглан харж зогсчээ. Хаан хуулж бичих ажлаа түр зогсоогоод, зочинтойгоо ярилцаж эхлэв.

-Эрхэм дээдсээ, харамсалтай нь хуулж бичиж байхдаа та нэг алдаа гаргачихлаа, – гэж нөгөө пандит хэлж гэнэ.

Хаан ч пандитын засахыг хүссэн үгийг хайж олоод дараа нь тэр үгийг хусч арилган,  пандитын санал болгосноор бичив. Хаан тийнхүү түүний санаа бодлыг дуулгавартайяа дагасанд пандит ихэд сэтгэл ханамжтай үлдэв. Пандитыг явсны дараа хаан мөнөөхь үгийг арилгаад дахин өмнө байснаар нь бичив гэнэ.

-Та юунд ингэнэ вэ? Хэрвээ анхных тань зөв байсан юм бол юуны тулд та түүнийг засаа вэ? – гэж харуулууд нь хаанаасаа асуув гэнэ.

-Би хэдий хаан хүн ч гэлээ, пандит хүн надаас их зүйлийг мэдэж байдаг нь зүйн хэрэг. Харамсалтай нь, энэ тохиолдолд тэр алдсан юм. Гэсэн ч хэрэв би түүнд, түүний буруу гэж хэлсэн бол түүний нэр төр, бардам занг хөндөх байсан. Түүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд би тэрхүү үгийг дахин бичсэн билээ. Гэвч би энэхүү буруу хувилбарыг энд эгнэгт үлдээхийг хүсэхгүй байна. Эс тэгвэл хүмүүс алдаатай ном судрыг худалдан авах болно шүү дээ. ТЭР Ч БАЙТУГАЙ ТАНЫ ЗӨВ БАЙЛАА Ч БУСДЫГ ГОМДООЖ НЭР ТӨР ОЛОХ ХЭРЭГГҮЙ!  – гэж хаан хариулжээ.

 

Ведийн зурхайч,  сэтгэл зүйч Патита Павана дасын (Рузов В.О) лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top