Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 4 9 6
Users Today : 1
Users Yesterday : 32
Total Users : 11496
Views Today : 1
Views Yesterday : 44

Чайтаниа Махапрабху айлдахдаа : Бүх ачарья нар Нитйанда Прабху, Адвайта Прабху болон Шривасади-Гаура – бхакта- вринда зэрэг нь  бүгд Шри Чайтаниа Махапрабхугийн сургаалийг даган биелүүлэгчид юм хэмээсэн байдаг. Иймээс ачарьяа – номын багш нарын замнасан зам мөрийг даган биелүүлэхийг хичээ. Тэгвэл амьдрал тань амжилттай байх

болно. More bhaktas

Ачарьяа – номын багш болох тийм ч хэцүү биш. Үүний тулд эхлээд багшийнхаа үнэнч албат нь болох хэрэгтэй. түүний сургасан бүхнийг нарийн чанд дагах хэрэгтэй. Түүнийг баярлуулж, Кришнагийн ухамсарыг түгээхийг хичээ. Ингээд л болох нь тэр. Тийм ч хэцүү биш. Гуругийнхээ сургаалийг дагаж Кришнагийн ухамсарыг түгээн дэлгэрүүлэх. Энэ бол Бурхан Чайтаниагийн сургааль. āmāra ajñāya guru hañā tāra’ ei deśa yāre dekha tāre kaha ‘kṛṣṇa’-upadeśa (Ч.Ч Мадхйа 7,128) Миний сургаалийг биелүүлсэнээр, та Гуру болж байдаг. Иймээс л бид Ачарьяа системийг хатуу чанд баримтлаж  Кришнагийн сургаалийг түгээн дэлгэрүүлэхийг чармайх хэрэгтэй.

Yāre dekha tāre kaha ‘kṛṣṇa’-upadeśa (Ч.Ч Мадхйа 7,128) 2 янзын Кришна – упадеша байдаг. Упадеша гэдэг нь заавар гэсэн үг. Кришнагийн өөрөө хэлсэн заавар нь нэг  упадеша Кришнагийн тухай айлдсан заавар нь мөн “Кришна-упадеша” Kṛṣṇasya upadeśa iti kṛṣṇa upadeśa. Samāsa, śāsti-tat-puruṣa-samāsa. Kṛṣṇa viṣayā upadeśa ч мөн Кришна Упадеша. Bāhu-vrīhi-samāsa. Ийм байдлаар Санскрит хэлзүйд анализ хийж болдог. Бхагавад – Гита бол Кришнагийн айлдвар. Тэрээр шууд айлдаж байна. Иймээс Кришнагийн айлдсан, сургасан бүхнийг давтах аваас та ч мөн ачарьяа – номын багш болж байгаа юм.

Хэцүү зүйл юу ч байхгүй. Бүгдийг Бхагавад –  гитад  өгүүлсэн байна. Хэцүү зүйл юу ч байхгүй. Бүгдийг энэ өгүүлсэн байна. Бид яг л тоть мэт давтан ярих  хэрэгтэй Яг ч тоть шиг биш юм байна. Тоть утгыг нь ойлгодоггүй. Тэр зүгээр л авиа гаргадаг. Утгыг нь мөн ухаж ойлгох хэрэгтэй. ингэлгүйгээр хэрхэн тайлбарлах билээ? Бид Кришнагийн Ухамсрыг түгээхийг л хүсч байна. Кришнагийн ухамсрыг түгээхэд л өөрийгөө бэлд, ямар нэгэн гажуудалгүйгээр. Тиймээс, ирээдүйд…. Одоо  1000-лаа  байна гэж бодьё.

Бид 100 – гаас 1000 руу шилжих хэрэгтэй. Энэ л хэрэгтэй. 100- 1000 руу дараа нь саяас 10 сая руу. Бишрэлтэнгүүд: Харибол!Жайа!  Ингэвэл номын багш нарын дутагдал байхгүй байх болно. Хүмүүс Кришнагийн Ухамсрыг илүү хялбараар ойлгоно. Ийм зохион байгуулалттай байх хэрэгтэй. Битгий хуурмагаар биеэ тоо. Номын багш нарын сургаалийг дагаж өөрийгөө төгөлдөржүүлж, бат суурьтай бол. Ингэвэл хий хуурмагтай тэмцэхэд хялбар байх болно. Тиймээ. Номын багш нар майа – хий хуурмагтай дайн зарладаг.

Эх сурвалж: http://www.youtube.com/watch?v=TG60mjnVoaw

/Шрила Прабхупадагийн дууг хоолойг сонсож Монгол хэл дээр энэ лекцийг дэд гарчигтай уншихыг хүсвэл баруун доод буланд харагдах СС дээр дарж Mongolian хэсгийг сонгож үзэх боломжтой./

Орчуулсан: Туласи Махарани деви даси

Орчин үеийн бидний ухаанд энэ эгэл жирийн дөрвөн хөлт үнээ, шар зэрэг нь хэрхэн яаж бидний амар тайван, энх тунх оршихуй хийгээд номын багшийн ивээл, тус дэмжлэгтэй хүчтэй холбогдогийг ойлгоход амар бус. Үхрийг хамгаалах асуудал ведийн соёл ба Шрила Прабхупадын гүн ухааны ойлгоход амаргүй зүйлсийн нэг гэдгийг бид хүлээн зөвшөөрнө.

Бурхан Кришна үхрийг хамгаалахын ач холбогдлыг онцгой цохон тэмдэглэсэн байдаг. “Кришнагийн нэгдүгээр түвшний санаа тавих зүйл бол үнээд болон брахмануудад сайн сайхныг олгох явдал юм. Чухамдаа брахмануудын ач тусын тулд гэдэг үзэл хоёрдугаар зэрэглэлийн бөгөөд харин үхрийг хамгаалах асуудал Түүний нэгдүгээр зэрэглэлийн санаа тавих зүйл ажгуу” (Шримад-Бхагаватам.10-р дуулал).

Үхрийг хамгаалах асуудлыг бурханлаг тал дээрээ ч практик амьдрал дээр ч нийгэмд ойлгуулан ухамсарлуулах нь маш чухал. Шрила Прабхупадын барууны нийгэмд өргөн барьсан варнашрамын системийн тухайд бид үхэр маллах нь вайшья буюу худалдаачны ангийн үүрэг бөгөөд харин нийгмийн удирдах, чиглүүлэх анги нь брахман юм гэдгийг мэднэ. “Үхэр болоод брахманы соёлыг хамгаалахгүйгээр хөгжил дэвшил төгс төгөлдөр байх боломжгүй юм. Ийм учраас ч Бурхан Кришнад хандах мөргөл залбиралд го-брахман-хитаяа буюу үхэр болон брахманыг хамгаалдаг хэмээн өгүүлсэн байдаг. Түүний хувилан буусны утга учир нь үхэр болон брахманыг хамгаалахад чиглэгдсэн байв”. (Шримад-Бхагаватам.1-р дуулал, тайлбар)

Үхэр болон брахманы соёлыг хамгаалахын утга холбоо нь юунд орших вэ?

“Үхрийг хамгаалах нь Бурханы ухамсарт хөтлөх брахманы соёлыг тэжээн тэтгэх үндэс суурь болно гэсэн үг юм. Ингэж гэмээ нь хүмүүний соёл иргэншлийн төгс төгөлдөрт хүрж чадна” (Шримад-Бхагаватам.1-р дуулал, тайлбар)

Үхрийг хамгаалах тухай ярьж байгаа үед бид зөвхөн үнээний тухай яриад зогсохгүй бух болон шарын талаар ч ярьж буй юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Бухыг болон шар үхрийг бидний эцэг гэж тооцдог. Яагаад гэвэл тэд газар хагалж үр тариаг тарих, боловсруулах, хураан авахад тусладаг. Харин үнээ нь өөрийн сүүгээр биднийг тэжээн тэтгэдэг тул түүнийг хүмүүнийэх гэж тооцдог. Сүүний тухайд үнээний сүү нь өөрийн өгүүлшгүй гайхамшигт чанараараа өөр бусад бүх төрлийн бүтээгдэхүүнийг даван гарах үнэ цэнийг өөртөө шингээсэн байдаг.

“Үнээний сүүний гайхамшигт чанарын утга учир нь түүнд ухаан ба ухамсрыг өндөр түвшинд өгсөөн хүргэх, бурханлагийг ойлгон ухамсарлахад туслах амин дэм, нарийн эд агуулагддагт оршино” (Шримад-Бхагаватам.1-р дуулал, тайлбар)

Бидний номын багш Шрила Прабхупадагийн айлдварууд болон Ведийн сургаалд өгүүлснээр брахманы соёлыг үхрийг хамгаалах үйл ажиллагаанаас ялган салгах аргагүй гэдгийг харж болно.

“Манай хөдөө аж ахуйн хөтөлбөрүүд нь манай нийгэмлэгийн нэн чухал хэсгийг бүрдүүлнэ. Бид өөрийн гэсэн үр тариаг боловсруулан, өөрийн гэсэн сүүг бий болгож байсан цагт бидэнд ямар нэг нотолгоо баталгаа гаргаж ирэх шаардлагагүй болно” (Шрила Прабхупадын Рупанугад бичсэн захидал. 1974.арван хоёрын сарын 18).

“Шримад-Бхагаватамд эдийн засгийн асуудал проблемыг шийдвэрлэхэд хүнд ердөө хэсэгхэн жаахан газар, хэдхэн тооны үхэр байхад болно гэдгийг нэг бус тайлбарласан. Тэр цагт эдийн засгийн бүхий л асуудлууд аяндаа өөрөө алга болно” (Шрила Прабхупадын Хамсадуттад бичсэн захидал. 1968 он 11 сарын 1)

Үхрийг хамгаалах нь хоол хүнс, ханган тэтгэхийн бараг бүхий л асуудал проблемыг шийдвэрлэнэ…” ” (Шрила Прабхупадын  Неватйаджид бичсэн захидал. 1970 он 6 сарын 16)

Үхрийг орчлон ертөнц, байгалийн хууль өөрөө хамгаалж байдаг. Үүнийг бид өдөр тутмын амьдрал дээрээс харж болно.

Хэн бээр үхрийг алахыг зөвшөөрсөн, мөн хэн алах үйлэнд оролцсон, хэн түүнийг худалдан борлуулсан, хэн түүгээр хоол хийсэн, хэн түүнийг идсэн эдгээр бүхэн өөрийн эхийг алсан хэмжээний нүглийг бүгд үүрдэг. Ингэж хамгаалахын учир шалтгаан юунд оршино вэ? Хариулт нь маш энгийн. Үхэр нь орчлонгийн таван үнэт зүйл болох сүү, тараг, шар тос, баас, шээс зэргийн эх үндэс учраас тэр юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдтэй харьцуулах ямар нэг үнэт зүйл орчлон дээр үгүй юм. Эд бүгд маш нарийн нууцлаг хүчнийг өөртөө шингээсэн байдаг ба амьд бодгалийг материаллаг хийгээд бурханлаг төгс төгөлдөрт хүргэх хүчийг өөртөө шингээсэн байдаг.

Үнээний сүү нь цэвэр буяны төлөвт оршдог бөгөөд тархины нарийн эдийг хөгжихөд тусладаг. Энэ нь оюун ухааны хүчийг нэмэгдүүлдэг бөгөөд үүний ачаар хүн бурханлаг мэдлэгийг олж авах, түүний утга учир, хүч чадал юунд оршдогийг ойлгох чадвартай болдог байна. Мөн амьдралын хүч, өглөөний цэвэр тунгалаг эрч хүч, сарны эрчим  хүч, буяны энергийг хүчтэй нэмэгдүүлдэг.

Ухаан сэтгэл хэзээнээс тогтворгүйгээрээ алдартай. Тэгвэл ухааныг механик байдлаар амгалан тайван болгохын тулд багахан халуун сүү уухад хангалттай. Шримад-Бхагаватам сударт өгүүлснээр “хэн бээр байнгад сүү ууна тэрээр үхэлгүйн хутгийг олном”, “сүү бол шингэн биетэй шашин” гэх мэтээр магтан өгүүлсэн байдаг. Аюурведийн анагаах ухаанд сүүг шөнө уухыг зөвлөдөг. Учир нь сүү бүхэл шөнийн туршид ходоодонд байж ходоодны нарийн бүрхүүлтэй харилцан үйлчлэлд орж, төв системээр өгсөн цэвэр гал хэлбэрээр зүрхээр дамжин тархинд хүрдэг. Ингэснээр хүнийн ухаан илүү их төвлөрөлтэй, ухаан сэргэг, оюун хурц ажиллана.

Үнээний  сүү нь пранаг өргөн тэтгэж, оюуны галыг өдөөх ба харин шунал хүслийн галыг унтраан дарж өгдөг. Мөн сүүгээр сэтгэцийн олон төрлийн эмгэгийг эмчилж болох ба сүү нь астраль, сөрөг нөлөөллийг арилгах, эсэргүүцэх, мөн төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх, насыг уртасгах гэх мэт олон сайн нөлөөтэй.

Харин сүүг мунхаг харанхуйн бүтээгдэхүүн болох мах гэх мэттэй хамт хэрэглэхийг хатуу хориглосон байдаг

Хуурай сүүг, эмийн ургамалтай холисноор ургамлын эмчлэх хүч зуу дахин нэмэгддэг гэж ч өгүүлсэн байдаг..

Үхрийн шээс нь олон төрлийн өвчнийг эмчлэн эдгээх хүчтэй бөгөөд мөн үхрийн баас  нян бактери эсэргүүцэх, устгах чанартай болохыг судлаачид тогтоосон байна.

Түүнчлэн үхрийн аргалын утаа нь хорт хавдрыг эсэргүүцэх хүчтэй нөлөөтэй байдгийг тогтоожээ.

Дээрхи бүгдээс үхэр нь орчлонгийн нэн ариун амьтан юм гэсэн дүгнэлт гарна. Тийм болохоор та аль болох үхэр хэмээх амьтныг хайрлан, түүнийг алах, хороох үйл ажиллагаанаас хол байж, үүний хамт түүнээс гардаг ашиг туст бүтээгдэхүүнүүд болсон сүү, шар тос, аргал гэх мэтийг ихээр хэрэглэж амьдралаа илүү гэгээтэй, илүү оюунлаг, эрүүл саруул болгохыг зөвлөж байна.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Бид бүгд л хэн нэгний ярианаас, өөрийн туршлагаар гэх зэрэг  ямар нэг байдлаар шаналал гэдэг зүйл бусдаас болж бий болдог гэдгийг мэддэг. Хэдий хэн нэгнийг хүндэлж  хайрладаг  байсан ч гэсэн бид өөрсдийн мэдрэмжээ л дагадаг. “Яагаад би гэж? Тэр яаж надад ингэж хэлж чадаж байнаа? Тэр яагаад намайг ингэсэн юм бол? Намайг ингэх эрхийг хэн тэдэнд өгөө вэ? ” гэх зэргээр дахин дахин боддог.

Иймэрхүү ухаан санааны төлөвтэй бурханлаг зам мөрөөр замнах нь хүнд таагүй, эргэлзсэн байдлыг бий болгодог. Доор дурдах аргыг хэрэглэж ухааныхаа түгжээг гаргахыг зөвлөж байна. Оролдоод үзээрэй. Энэ үнэхээр бүтнээ.

Эхлээд бусдын уурлах, танд садаа болох гэж тэдний хийх таагүй үйлдлүүд өөрт тань нөлөөлөхийг хэзээ ч бүү зөвшөөр. Мэдээж хүн бүрт зугатан зайлах аргагүй үйлийн үрийн зангилаа байдаг. Үйлийн үрийг ерөнхийдөө дотор нь гурав ангилдаг. Үйлийн үр нь Харе Кришна махамантраг унших –

Харе Кришна Харе Кришна

 

Кришна Кришна Харе Харе

 

Харе Рама Харе Рама

 

Рама Рама Харе Харе

 

болон тодорхой өргөл хийснээр өөрчлөгддөг.

Гэхдээ бас Үйлийн үр тийм ч хялбар өөрчлөгддөггүй. Буянлаг үйл хийсэн ч бидний үйлийн үрийн тал нь бас үлддэг. Бурханлаг зам мөрөөр замнаж буй ч үйлийн үр биднийг тойрон хүрээлсээр байдаг. Гэхдээ “зохистой болон дурлан татагдалгүй ” байснаар энэ 50%-н үйлийн үр аажим аажмаар устдаг. Энэ махан бие байгаа цагт үйлийн үр танаас хэзээ ч холдохгүй. Та зөвхөн үйлийн үрдээ хэрхэн яаж хандаж байгаагаа өөрчлөх л хэрэгтэй. Энэ бол 3 дахь төрлийн үйлийн үр ба үүнийг Кришна бишрэлтэнгүүддээ мэдрүүлж, тэдэнд цаашид үргэлжүүлэн суралцах хэрэгтэй гэдгийг л заахыг хүсдэг. Иймээс үйлийн үрийн зангилаанаас гарах боломжгүй. 3 дах төрлийн үйлийн үр ихэвчлэн  гадаад ертөнцөөс, бусад хүмүүсээс хамаарч байдаг. Хэдий хүмүүс  таагүй хандавч танд  Эрх Чөлөө байна. Бид хэрхэн хариу өгөхөө өөрсдөө сонгож болно. Бид өөдөөс нь уурлан цухалдаж нөхцөл байдлыг улам хүндрүүлэх үү? Хэрвээ ингэж үйлдвэл ёстой л зовлонгийн далайд живнэ гэсэн үг. Бид зүгээр л бүхнийг тайван тэвчээртэйгээр хүлээн аваад энэ нөхцөл байдал ийм л байх ёстой байжээ гэж бодох хэрэгтэй.

Зовж шаналах нь ямар ч утгагүй. Гэхдээ ба энэ нь хэрэгтэй – яагаад гэвэл ийм байдалд орсон хүн Радха Кришна руу дөхөн очих, хамгийн гайхалтай чимэглэл атма – рати тэднийг хайрлах хайранд дөхөж очиход дэм болдог.

Бусдын зүгээс ирэх шаналлыг хэрхэн бурханлаг дэвшилдээ ашиглах вэ? Бид өөрсдийн ертөнцийг үзэх үзлээ бурханлаг болгох хэрэгтэй: Шримад Бхагаватамд, аванти брахманы жишээн дээр бусад хүмүүс түүнийг үзэн яддаг байсан ч бурханлаг хөгжил дэвшил гаргасан тухай бичсэн байдаг.

Тэрээр энэ бүх зовлон бол Бурханы илгээх адислалын бас өөр нэг хувилбар юм гэдгийг мэдэж байсан. Түүнийг гүжирдэн гүтгэж, түүний хоол хүнсийг дээрэмдэн,  тэвчээрийг нь барж, зарим нь бүр зодож байхад тэрээр дотроо ийнхүү бодож байлаа:

“Шри Хари, Сахиусан тэнгэрүүдийн Эзэн надад адислалаа хайрлажээ,  хэрхэн дурлан татагдахгүй байхыг надад сургаж байна. Татагдал үгүй байх нь энэ материаллаг ертөнцийг гэтлэн туулах завь билээ ” гэж бодож байсан.

Шрила Вишванатха Чакраварти Тхакур:

Брахмана хүн зовж буй нөхцөл байдал болон  аз завшаангүй байдал  нь түүнийг материаллаг зүйлсд  дурлан татагдахгүй байхыг сургасан  Бурханы адислал гэж хүлээн авдаг. Ийнхүү дурлан татагдалаас салах нь брахман хүний хувьд  материаллаг далайг гэтлэн туулах завьтай болж гэсэн үг юм.

(Шримад бхагаватам 11,23,28)

Иймээс өөрийн дотогшоо гүн рүүгээ хандаад үз, ололт амжилт заавал олдоно … зовлон дундаас чинь ч хүртэл…

From Sacinandana Swami (2010). How to Turn Inner Pain into Great

Gain: Change Your Perspective, February 2010. Saranagati issue

Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

Чакрам югаантаанала-тигма-неми

Бхрамат самантаад бхагават-прайуктам

Дандагдхи дандагдхи ари-саинйам аашу

Какшам йатхаа ваата-сакхо хутаашах

 

Бурханы Дээд Бодгалийн гарт эргэлдэн, орчлонгийн өнцөг буланд хүрч чадах галт хүрд Сударшана галвын төгсгөлд галав юүлэх үеийн гал түймэртэй адил тийм аугаа устган сөнөөх хүчтэй бүлгээ. Ай Сударшан хүрд минь ээ, хүчит салхиар өдөөгдсөн хөндийн түймэр хуурай өвсийг хуйхлан шатаах адил, шатаа шатаа миний дайснуудыг!

 

Гаде ‘шани-спаршана-виспхулинге

Нишпиндхи нишпиндхи аджита-прийааси

Кушмаанда-ваинаяка-якша-ракшо-

Бхуута-грахаамш чуурная чуурнаяриин

 

Ай Дээд Эзний гар дахь шийдэм минь ээ. Та Түүнд хэмжээ хязгааргүй эрхэм билээ. Өөрийн хүчит буултаараа аянга, цахилгаан, гал, оч мэтээр аварга бүхнийг тас цохидог билээ. Би ч, та ч аль аль маань Бурханд үйлчлэн зүтгэдэг. Ийм учраас гуйя танаас кушманда, ваинаяка, якша, ракшас, бхута, граха гэх мэт муу сүнснүүдийг үлдэн хөөж туслаач. Миний дайснуудыг үнс нурам болтол даран сөнөөгөөч!

 

Твам ятудхаана-праматха-прета-маатри-

Пишаача-випраграха-гхора-дриштиин

Дарендра видраавая кришна-пуурито

Бхиима-свано рер хридаяни кампаян

 

Ай дунгуудын сор болсон Панчаджанья минь! Та Эзэн Кришнагийн гарт чимэг болон гялалзаж, цаг ямагт Түүний ариун амьсгалаар дүүрэн байдаг билээ. Таны догшин дуу чимээ ракшас, праматха, прета, мат, пишача болон харц нь л айдас аюулыг дагуулах брахманы сүнс зэргийг айлган чичрүүлнэм билээ. Миний дайснуудыг ул мөргүй үлдэн хөө, үлдэн хөө!

 

Твам тигма –дхаараси-вараари-саиням

Ииша-праюкто  мама чхиндхи чхиндхи

Чакшуумши чарман чхата-чандра чхаадая

Двишаам агхонаам хара паапа-чакшушаам

 

Ай Бүхний Дээдийн гарт атгаатай илд минь ээ, та хүчит хурц илднүүдийн хаан билээ. Дайтан дайрагч дайснуудыг цавч, цавч! Ай зуу зуун сарны гэрэлт бамбай минь, намайг миний дайснуудын хорон харцнаас халхал! Сохол, сохол тэдний нүгэлт нүдийг!

 

Ян но бхаям грахебхйо бхут  кетубхйо нрибхйо эва ча

Сариисрипебхйо дамштрибхйо   бхуутебхйо мхобхя эва ча

Сарваани этаани бхагаван  наама-руупанукииртанаат

Праяанту санкшаям садйо йе нах шреях-пратиипакаах

 

Биднийг Бурханы Дээд Бодгалийн бурханлаг нэр, дүрүүд, шинж чанарууд, хүрээллүүд нь сөрөг нөлөөт гаригс, солир, атаархан хорсогч нар, могой, хилэнцэт хорхой, бар, чоно болон өөр бусад араатан амьтдаас авран хамгаалах болтугай. Тэрээр биднийг хий үзэгдэл, буг чөтгөрүүд, байгалийн гамшгууд(гал, ус, газар, агаарын), аянга цахилгаан, бидний нүгэлт үйлийн үр дагавруудаас хамгаалах хаалт болтугай. Бид цаг ямагт л өөрсдийнхөө аюулгүй байдал, сайн сайхандаа сэтгэл зовниж байдаг билээ. Тийм болохоор Бурханыг магтан дуулах үйл (Харе Кришна маха мантраг дуулах) бидний замд учран тохиох бүх саад тотгоруудыг оргүй устгах болтугай.

 

Гарудо бхагаваан стотра  стобхаш чхандомаях прабхух

Ракшатв ашеша-криччхребхйо   вишваксенах сва-наамабхих

 

Өөрийн нуруунд Вишну Эзнийг суулган залсан Гаруда нь яг л Бүхний Дээд мэт хүчирхэг билээ. Ийм ч учраас бүхий л хүндэтгэлийг хүлээвэл зохином. Түүнд бүх Ведүүд хувилан шингэсэн ба түүнийг чамин яруу шүлгүүдээр магтан алдаршуулдаг бүлгээ. Тэрээр биднийг бүхий л аюул ослоос авран хамгаалах болтугай. Мөн бүх төрлийн  зовлон зүдгүүрээс Бурхан Вишваксены ариун нэр халхлан хамгаалах болтугай.

 

Сарваападбхйо харер наама руупа-янаюдхаани нах

Буддхииндрия-манах-праанаан паанту пааршада-бхуушанаах

 

Миний мэдрэхүйнүүд, ухаан санаа, оюун ухаан, амьдралын агаар маань Бурханы ариун гэгээн нэр, Түүнийг нуруун дээрээ тээн байдаг трансцендент шувуу болсон бурханлаг дүр хийгээд Түүний салшгүй нэгэн дагуулуудын нэг Түүнийг чимэн байх зэр зэвсгүүдийн хамгаалалтад орших болтугай.

 

Ятха хи бхагаваан эва  вастутах сад асач ча ят

Сатйенаанена нах сарве  янту наашам упадраваах

 

Орчлон ертөнц илэрч тодорсон нь ч тэр, илэрч тодроогүй нь ч тэр материаллаг хэдий ч  тэрээр Дээд Эзнээс ялгаа үгүй юм. Учир нь Тэр бол шалтгаан бүхний шалтгаан. Төгс утгаараа бол шалтгаан, үр дагавар хоёр нь мөн чанарын хувьд нэг. Яагаад гэхээр шалтгаан үргэлжид үр дагаварт оршин байдаг. Ийм учраас Дээд Эзэн, Туйлын Үнэн биднийг Өөрийн хүчирхэг хэсгүүдийн алинаар нь ч хамаг л зовлон зүдгүүрээс ангижруулж чадах бүлгээ.

 

Ятхаикаатмйанубхааваанаам    викалпа-рахитах сваям

Бхуушанаюдха-лингаакхя    дхатте шактиих сва-маяя

Тенаива сатйа-маанена   сарва-джно бхагаваан харих

Паату сарваих сваруупаир нах   садаа сарватра сарва-гах

 

Бурханы Дээд Бодгаль, амьд бодгалиуд, бурханлаг ба материаллаг эрч хүчис, бүхий л орчлон ертөнц нь тусгаар зүйлс юм. Гэвч эцсийн дүндээ энэ бүх зүйлс нь Дээд бүхэл бүтэн буюу Бурханы Бодгалийг бүрдүүлдэг. Ийм учраас бурханлаг эрдэм мэдлэг нээгдсэн хүмүүн олон янзын зүйлсээс нэгдмэл байдлыг олж хардаг. Тэдний хувьд Бурханы бие дэхь гоёл чимэглэл, Түүний нэр, алдар цуу, хүрээллүүд, хувилгаад болон Түүний гар дахь зэр зэвсэг нь Түүний хүч чадлын илэрхийлэл байдаг. Ийм мэт аугаа сүнснүүд нь бүхнийг мэдэгч Эзэн бээр Өөрийн олон янзын хувилгаан дүрүүдээр хаа сайгүй оршин байдаг гэдгийг ойлгож байдаг. Тэр хүчирхэг Эзэн Та биднийг хэзээ ямагт, хаа сайгүй, таагүй бүхнээс сахин хамгаалах болтугай.

 

Видикшу дикшуурдхвам адхах самантаад

Антар бахир бхагаваан наарасимхах

Прахаапаял лока-бхаям сванена

Сва-теджасаа граста-самаста-теджаах

 

Махараджа Прахлада өөрийн байдаг бүх хоолойгоороо ариун нэрийг нь уншин Бурхан Нрисимхадеваг дуудаж асан билээ. Өөрийн бишрэлтэн Прахладад туслахаар аянгын хүрхрэлтээр хүрхэн ирэх Бурхан Нрисимха Та намайг тал бүрээс минь хор, зэвсэг, ус, гал болон өөр бусад зүйлсээр хорлон хөнөөхөөр зэхэх дайсагнасан хүч бүхнийн өмнө айх айдсаас авран хамгаалтугай. Ай Бурхан Нрисимхадева, миний дайснуудын хүчийг Өөрийн бурханлаг хүчээр унтраан дартугай, Та! Намайг дээрээс, доороос, гаднаас, дотроос, бүхий л зүгээс хамгаалж хайрла!

 

Магхаванн идам аакхятам   варма наарааянаатмакам

Виджешйасе нджасаа йена    дамшито сура-ютхапаан

 

Вишварупа цааш өгүүлсэн нь: Ай Индра, би чамд Нараяна-кавача гэж нэрлэгдэх шидэт шившлэгийг айлдлаа. Үүгээр хамгаалагдан чи чөтгөрүүдийн удирдагч нарыг гарцаагүй ялан дийлэх болно.

 

Этад дхаараямаанас ту    ям ям пашяти чакшушаа

Падаа ваа самспришет садях     саадхавасаат са вимучяте

 

Энэ шившлэгийг хэрэглэгч хүнийг харсан эсвэл өлмийд нь хүрсэн хэн бүр тэр даруй бүхий л аюул осол гэж нэрлэгдэх бүхнээс хамгаалагдмой.

 

На куташчид бхаям тася    видям дхаараято бхавет

Рааджа-дасю-грахаадибхё вядхи-аадибхяш ча кархичит

 

Энэхүү “Нараяна-кавача” залбирал нь Нараянатай холбогдоход туслах трансцендент мэдлэгийг өөртөө агуулмой. Энэ залбирлаар хамгаалагдсан хэн ч бай хаад дээдсийн гэсгээл шийтгэл, дээрэмчин тонуулчин, хорлолт чөтгөр шулмууд, ямар ч өвчин эмгэгээс үл айх буюу.

 

Шримад-Бхагавадам.6.1 дууллаас

 бэлтгэсэн: Балабхадра дас

 

1-р хэсэг

Ом харир видадхйаан мама сарва ракшаам

Нйастангхри – падмах патагендра приштхе

Дараари-чармааси-гадешу-чаапа

Паашаан дадхаано шта-гуно ‘шта-баахух

Гарудын нуруун дээр морилон залрах Дээд Эзэн бээр найман мутартаа дун, галт хүрд, бамбай, илд, шийдэм, нум, сум, аргамж зэрэг найман төрлийн зэр зэвсгийг барьжээ. Тэрбээр бүхнийг чадагч ба найман төрлийн ид шидийн хүчийг Өөртөө дүүрэн шингээсэн байдаг бүлгээ. Энэхүү Бүхний Дээд Бурхан Өөрийн гайхамшигт найман мутраараа намайг бүх төрлийн аюул ослоос авран хамгаалах болтугай.

Джалешу маам ракшату матсйа-мууртир

Йаадо-ганебхйо варунасйа паашаат

Стхалешу майаавату-ваамано вйат

Тривикрамах кхе ‘вату вишваруупах

Усан дотор намайг сахиулсан тэнгэр Варунын албат нар болох далай тэнгисийн зэрлэг, догшин амьтдаас Дээд Бурхан бээр Өөрийн аварга том загас дүрээрээ авран хамгаалах болтугай. Газар дээр одой дүрт Дээд Эзэн Вамана бээр Өөрийн худал хуурмагийн эрч хүчээр намайг халхлан хамгаалах болтугай. Харин тэнгэрт намайг гурван ертөнцийг дүүрэн эзэлж байдаг орчлонгийн аварга биет Вишварупа авран хамгаалах болтугай.

Дургешв атави – ааджи-мукхаадишу прабхух

Пайаан нрисимхо сура-йутхапаарих

Вимунчато йасйа махаатта-хаасам

Дишо винедур нйапатамш ча гарбхаах

Бүх талаас минь намайг хүчит асур Хираньякшапипугийн дайсан Бурхан Нрисимха сахин хамгаалах болтугай. Нрисимхадевын аянга мэт инээд орчлонгийн дөрвөн зүг, найман зовхисыг донсолгох ба  асуруудын бие давхар эхнэрүүд айдас хүйдсээсээ болж үр зулбах ажгуу. Тэрбээр бүхий л аюул осолт газрууд болох ойн харанхуй гүн болон улайран тэмцэх тулааны талбарт ч өршөөнгүйгээр намайг хамгаалах болтугай.

Ракшатв асау маадхвани йаджна-калпах

Сва-дамштрайонниита-дхаро вараахах

Рамо ‘дри-кутешв атха виправасе

Салакшмано  вйад бхаратааграджа сман

 Дээд Бурханыг Ягьешвара гэж нэрийдмой. Учир нь ведийн гайхамшигт тахилга өргөлүүдийг үйлдсэнээр Түүнийг танин мэдж чадна. Аварга бодон гахай дүрээр залран орчлонгийн далайн ёроолоос Дэлхийг өргөн гаргаж, түүнийг Өөрийн хурц соёон дээрээ тогтоон барьж байсан билээ. Энэхүү Дээд эзэн Ягьешвара бээр намайг аян замд дээрэмчин, тонуулчидтай тулгарах аюулаас зайлуулан хамгаалах болтугай. Уулсын орой дээр би Бурхан Парашурамын ивээлд багтмуй, алс хязгаарт намайг Бхаратын ах Бурхан Раамачандра Өөрийн дүү Лакшманы хамтаар авран хамгаалах болтугай.

Маам угра-дхармаад акхилаат прамаадаан

Наараайанах паату нараш ча хаасаат

Даттас тв айогаад атха йога-наатхаах

Паайаад гунешах капилах карма-бандхаат

Нараяны дүрт Дээд Бурхан бээр намайг худал хуурмаг шашинд  үл автуулах болтугай. Ухаан бодлоо гээж, өөрийн үүргээ үл хайхрах аваас Наара дүрт Бурхан Та намайг бардам дээгүүр зангаас минь ангижруулан хамгаалах болтугай. Бүхий л ид шидийн хүчнүүдийн эзэн Даттатрая Бурхан бээр намайг бхакти-йогийн зам мөрөөс унан гажуудахаас авран хамгаалах болтугай. Бүхий л сайн сайхан чанаруудын эзэн болсон Бурхан Капила Та намайг кармын үйл, материйн боолчлолоос сахих хамгаалах болтугай.

Санат-кумаро вату каамадеваад

Дхайашииршаа маам патхи дева-хеланаат

Деварши-варйах пурушаарчанаантараат

Куурмо харир маам нирайаад ашешаат

 

Санат-кумар намайг шунал тачаалаас авран хамгаалаг ээ. Сайн сайхан үйл бүхний өмнө Бүхний Дээдэд хүндэтгэл бишрэлээ илтгэхийг үл мартахын тулд надтай хамт Хаягрива Бурхан үргэлжид хамт байх болтугай. Деварши Нарада бээр Шүтээнд үйлчлэх үед гарах алдсаас зайлуулан туслах болтугай. Бурхан Курма намайг тамын харанхуй ероолд унан зүдрэхээс авран хамгаалах болтугай.

Дхвантарир бхагаваан паатв апатхйаад

Двандваад бхайаад ришабхо нирджитаатмаа

Йаджнаш ча локаад аватаадж джанаантаад

Бало ганаат кродха-вашаад ахииндрах

Дээд Эзэн Дханвантари дүрээрээ намайг хорт муу хоол хүнс, биемахбодийн таагүй болгоноос ариглан хамгаалах болтугай. Мэдрэхүйнүүд хийгээд ухаан бодлоо бүрэн хянан захирч чадсан Бурхан Ришабхадева намайг энэ ертөнцийн хоёрдмол байдлаас үүсэлтэй айдас хүйдсээс салган ангижруулах болтугай. Бурхан Ягья бээр намайг хүмүүсийн дайсагнал, хараал, ерөөл, хэл амнаас бамбайлан хамгаалах болтугай. Бурхан Баларама Шеша могой дүрээрээ бүхий л могойн удмын амьтсаас авран хамгаалах болтугай.

Дваипаайано бхагаваан апрабодхаад

Буддхас ту паашанди-гана-прамаадаат

Калких калех каала-малаат прапаату

Дхармааванаайору-критааватаарах

 

Вьясадева дүрээрээ Дээд Эзэн бээр намайг Ведийн мэдлэг ухаан мартагдах цагт үүсэх бүхий л төрлийн мунхгийн харанхуйгаас гэтэлгэн хамгаалах болтугай. Бурхан Будда намайг Ведийн сургаал зааврыг зөрчсөн үйлүүдээс болон хүмүүнийг Ведийн сургаал мэдлэгийг, ведийн шашны зан үйлүүдийг мартахад хүргэх тэнэг назгай байдлаас авран хамгаалах болтугай. Шашин номыг үйлийг хамгаалахаар залрах Бурхан Калкидева намайг Калийн галвын бохир муухай болгоноос сахин хамгаалах болтугай.

Маам кешаво гадайаа праатар авйаад

Говинда аасангавам аатта-венух

Наараайанах праахна удаатта-шактир

Мадхйан-дине вишнур арииндра-пааних

Өдрийн эхэн хэсэгт Бурхан Кешава намайг Өөрийн шийдмээр сахин хамгаалтугай. Хоёр дахь хагаст нь үргэлжид лимбээ тоглон наадах Бурхан Говинда бээр намайг авран хамгаалах болтугай. Өдрийн гурав дахь хагаст бүхий л эрч хүчнүүдийн эзэн Бурхан Нараяна намайг ивгээн хамгаалах болтугай. Үлдсэн дөрөв дахь хагаст Өөрийн дайснуудаа хүчит галт хүрдээрээ устган дарах Бурхан Вишну намайг авран хамгаалах болтугай.

Дево параахне мадху-хоградханваа

Саайам три-дхаамаавату маадхаво маам

Доше хришикеша утаардха-раатре

Нишиитха эко вату падманаабхах

Өдрийн тав дахь хагаст хүчит нумаараа асуруудыг айлган чичрүүлэгч Бурхан Мадхусудана сахин хамгаалах болтугай. Оройн цагаар Брахма, Вишну, Махешвара дүрүүдээр илрэн залрах Бурхан Мадхава авран хамгаалах болтугай. Шөнийн эхэн хэсэгт Бурхан Хришикеша, шөнө дундын цагт Бурхан Падманабха намайг харж хамгаалах болтугай.

Шрииватса-дхаамаапара-раатра иишах

Пратйуша иишо си-дхаро джанаарданах

Даамодаро вйад анусандхйам прабхаате

Вишвешваро бхагаваан каала-мууртих

Шөнийн дөрөв дэхь мөчлөгт цээжиндээ Шриватса тэмдэг бүхий Дээд Эзэн намайг авран хамгаалах болтугай. Шөнийн төгсгөл хэсэгт илд агссан Бурхан Джанардана намайг сахин хамгаалах болтугай. Үүр цайх эхэн мөчлөгт Бурхан Дамодара, үүр цайх мөчлөгт Бурхан Вишвешвара авран хамгаалах болтугай.

Үргэлжлэл бий.

Шримад-Бхагаватам шастрын 6-р дууллаас хэсэгчлэн авч сийрүүлсэн:

Балабхадра дас

Scroll to Top