Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 4 9 6
Users Today : 1
Users Yesterday : 32
Total Users : 11496
Views Today : 1
Views Yesterday : 44

Би та бүхэнд богино боловч нэн чухал түүхийг ярьж өгөхийг хүсч байна. Энэ үйл явдал ойролцоогоор 30 орчим жилийн өмнө болсон хэрэг л дээ. Энэхүү үйл явдал нь миний бурханлаг өсөлт хөгжил болон миний бурханлаг мэдлэг, бурханлаг номуудаа түгээх үйл хэрэгт нэн ихээр тус болсон юм.
Ерээд оны дунд үе байлаа. Би сургалт семинар зохион байгуулж, бурханлаг ном сэтгүүлүүд түгээж, нэгэн шинжлэх ухааны судалгааны институтэд ажиллан туршлага хуримтлуулж байсан үе.

Намайг “Газпром” хий дамжуулах хоолойн станц дээр урьсан юм. Тэрхүү станц нь Москвагаас ойролцоогоор 500 км орчим зайтай оршдог. Тэнд ажиллаж байсан хүмүүс нь мөхөж буй зэргэлдээ тосгоныхноос тогтвортой, өндөр цалин хангамжтай гэдгээрээ ялгарч байсан юм. Тэндэхийн ажилчид мөнгө цалин сайн авдаг байсан. Бүгд л өөр өөрсдийн ажилдаа амь тавицгааж, лекцэнд ирээрэй хэмээн урихад бүгд л лекцэнд маань ирсэн юм.

Удирдах албан тушаалтнуудтай нь уулзах үед хамгийн анх танилцсан хүн маань тэндэхийн ерөнхий нягтлан бодогч нь байлаа. Гадна байдлаасаа тэрээр огтхон ч бурханлаг биш хүн мэт харагдаж байсан билээ. Түүний бүх зүйл нь алтан байсан юм. Алтан бөгжнүүд, маш үнэтэй хувцас гээд л. Тэр хүн надад хоёрдмол сэтгэгдэл төрүүлж байлаа.

Нэг талаас миний ярьж байгаа энгийн биш үнэнүүд түүнд нэг л харь хол мэт байгаа нь илт байлаа. Нөгөө талаас тэр яагаад ч юм надад туслаж бас надаас номууд худалдаж авсан юм.

Тэнд би сүнс шилжин төрдөг тухай лекц уншсан бөгөөд өнөө цагт үүнийг батлах олон баталгаа байдаг болсон тухай, мөн далдыг харах арга зүй, регресс буюу урьд амьдрал руу аялуулах арга зүй ч байдаг тухай ярилаа. Жишээ нь Ян Стивенсон энэ тал дээр чамгүй амжилт гаргасан тухай ч дурдав. Түүнчлэн хүмүүс бурханлаг амьдралын тухай санаж байх нь нэн чухал байдаг хэмээн ярив.

Сонсогчид нэг л эргэлзэнгүй шинжтэй байгаа нь илт байлаа. Гэвч лекцийн төгсгөлд мөнөөхь ерөнхий нягтлан бодогч босч ирээд өөрийн түүхийг ярьж өгсөн юм.

Тэр эмэгтэй сүнс шилжин төрдөг тухай хэзээ ч итгэдэггүй байсан бөгөөд коммунист орчинд өсөж бойжсон нэгэн байжээ. Өөрчлөлт шинэчлэлт эхлэх үед тэрээр хойд Казахстанаас Орост нүүж ирсэн аж. Орос руу нүүж ирэхийнх нь өмнөхөн түүний төрсөн эгч нь таалал төгссөн байна. Тэр эгч нь өөрийн гэсэн үр хүүхэдгүй нэгэн байж. Тэрээр өөрийн хотдоо нэгэн томоохон дэлгүүр ажиллуулдаг байсан аж. Тэр он жилүүдэд тэдний дэлгүүрт олон янзын ховор чамин бараа бүтээгдэхүүнүүд ирдэг байсан ба тэр түүнийг нь цааш нь чамгүй үнээр зарж арилждаг байжээ.

Түүнийг нас нөгчихөд түүнд их хэмжээний мөнгө хөрөнгө үнэт эдлэл байх ёстой гэдгийг хүн бүгд л мэдэж байв. Харин түүнийг нь хэн ч олсонгүй. Тэд гэр орныг нь ёстой л орвонгоор нь эргүүлж эрж хайсан ч ямар ч үнэ цэнэтэй зүйл олоогүй байна. Тэд түүнийг зээл аваад эргүүлэн төлсөн гэдгийг мэдэж байсны зэрэгцээ төдий олон жилийн хугацаанд тийм үйлээс ямаршуу мөнгө хуримтлуулсан бэ гэдэгт нь ч итгэлтэй байлаа.

Ерээд оны эхэн үе. Нэг удаа тэдний хотод далдыг хардаг нэгэн хүн ирсэн байна. Тэрээр өөрийгөө нас нөгчигсөдтэй ярьж чаддаг хэмээн батлаж байж. Манай нөгөө эмэгтэй (нягтлан бодогч) түүгээр дамжуулан таалал төгссөн эгчтэйгээ ярихаар шийджээ.

Түүний амнаас хамгийн эхлээд өөрийн эрхгүй гарсан асуултуудын нэг нь, “Та ямаршуу байна даа? Мөнгө чинь хаана байгаа вэ?” хэмээх асуулт байв.

Гэтэл мөнөөхь далдыг харагч нас нөгчсөн эгчийнх нь дуу хоолойгоор ийн хашгирсан байна: “Чи юу бодоод яваад байгаа юм? Бурханлаг амьдралаар хичээллээч. Библи унш, Ариун Ном судар унш. Бурханд мөргөж залбир. Би ёстой нэг дүүрсэн тэнэг байсан байналээ! ХЭРВЭЭ БИ АМЬДРАЛ ТИЙМ БОГИНОХОН ГЭДГИЙГ, ДАРАА НЬ ТӨДИЙ УДААН ЗОВОХ ХЭРЭГТЭЙ БОЛДОГ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙСАНСАН БОЛ БИ ХЭЗЭЭ Ч ТЭГЖ АМЬДРАХГҮЙ БАЙХ БАЙСАН. Яагаад гэвэл бид мөнгө хөрөнгөө өөртөө аваад явдаггүй. Амьдрал маш богинохон шүү гэдгийг сайн сана. Ариун Ном судар унш, залбир. Бурхантай харьцах харьцаагаа хөгжүүл”.

Мөнөөхь эмэгтэй зүгээр л ангайж хоцорсон гэдэг. Учир нь гэвэл тэр тийм үг сонсоно чинээ ёстой санаагүй байсан хэрэг л дээ. Эгч нь жинхэнэдээ бурхангүй үзэлт нэгэн байжээ. Дээрээс нь нилээд түрэмгий мөн чанартай, ёс суртахууны шинж чанар гэхээр юм түүнд бараг огт байгаагүй байсан аж. Эцэст нь тэрээр мөнгө болон үнэт эдлэлээ хаана нууж булснаа хэлж өгсөн бөгөөд дараахан нь тэд түүнийг үнэхээр л тэр газраас нь олсон байна.

Энэ үйл явдал манай эмэгтэйд асар их сэтгэгдэл төрүүлсөн бөгөд тэр үеэс эхлээд бурханлагаар өсч хөгжих гэж хичээдэг болжээ. Намайг түүнтэй уулзах үед тэрээр аль хэдийнээ хүүхдийн Библи болон өөр бусад бурханлаг хөгжлийн номууд уншиж эхлээд байсан юм. Би түүнд Бхагавад гита болон өөр бусад дорно дахины Ариун ном судруудыг өгсөн юм. Тэр ч үүнд маш ихээр баярлаж, заавал уншина хэмээн амласан билээ.

Энэ түүх надад ч мөн маш их урам зоригийг бэлэглэсэн юм. Мөн та бүхэн ч бас урам зориг ухаарал авна гэж найдаж байна. Тэгээд энэ Дэлхий дээрхи бидний амьдрал туйлын богино шүү гэдгийг санаарай. Үүнийг ведүүдэд өгүүлэхдээ, амьдрал маш богино, гэвч энэ нь бидний хойч ирээдүйн олон төрлүүдийн хөгжлийн чигийг тодорхойлдог хэмээсэн.

Өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бясалгах, залбирах үйлээр хичээллэхийг та бүхэнд санал болгох байна. Мөн энэхүү орчин үеийн догшин шуурга шиг гадна ертөнцийн үйл хэрэгт хэт ихээр бүү автаарай.

Рами Блект,

2023-11-09

Канад.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Доорхи бүтээгдэхүүнүүд нь, хайр, эмэгтэй хүний гоо сайхан, дур булаам байдлыг нэмэгдүүлдэг:

  • Үнээний сүү

Үнээний сүүг эмэгтэй хүн бүр зайлшгүй ууж байх ёстой. Учир нь үнээ бол дэлхийн хүмүүсийг хайраар амьдарч сурахад нь зориулж диваажингийн гаригаас илгэсэн амьтан юм. Үнээ нь хайр, ашиг хонжоо үл харахуйн, тэжээн тэтгэхүйн үлгэрлэл болсон амьд амьтан. Өөрөөр хэлбэл суурь чанарынхаа хувьд эмэгтэй шинж чанарын биелэл. (Жич: сүүг халуунаар нь орой унтахын өмнө уух нь сайн. Мөн нар мандахын өмнө ууж болно. Тэгэх аваас түүнийг организм сайн шингээж авдаг. Харин сүүг бусад цаг үед уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй). Сүү нь маш хүчтэй сарны эрчмийг өгдөг. Хэрэв сүүг дангаар нь уухад хэцүү байдаг бол цайны халбага сүүг амтлагчтай хамт уухаас эхлэж болно… Сүүнээс татгалзана гэдэг нь хүн асар их хоол тэжээлээс татгалзаж байгаа гэсэн хэрэг юм. Учир нь үнээ нь газар дэлхий дээрхи хамгийн ашиг хонжооч бус  амьтан юм.

  • Шар тос (гхи)

Гхи буюу шар тос нь эмэгтэйчүүдийн хувьд юугаар ч орлуулашгүй бүтээгдэхүүн мөн. Хэрэв түүнийг тогтмол хэрэглэж байх аваас энэ нь эмэгтэй хүний биед гэрэл туяаг, нүдэнд нь аз жаргалтай, тайван гэрэлтэх оч гэрлийг бэлэглэдэг. Мөн хөдөлгөөний уян налархай байдал, үе мөчний хөдөлгөөнд нэн ач тустай(шар тос нь яг л үе мөчүүдийг дотроос нь тослож өгч байгаатай адил. Энэ нь энэтхэг эмэгтэйчүүдээс тодорхой харагддаг). Түүнчлэн эмэгтэй хүний дуу хоолойг эерэг таатай, хяхарсан биш болгодог. Шар тос болон сүү нь хайрыг өгдөг. Эелдэг зангүй гоо үзэсгэлэн болвоос мөнөөхь цасан хатан юм. Иймээс шар тосыг заавал хэрэглэх хэрэгтэй. Гэвч түүнийг зөв зүйтэй хэрэглэх нь зүйтэй.

  • Үзэм
  • Финик
  • Инжир
  • Зөгийн бал. Зөгийн бал бол зөгийний сүү юм.
  • Цэцгийн тоос. Цэцгийн тоос нь цэцгийн мөн л “сүү” мөн. Энэ нь маш их хайрыг бэлэглэдэг.
  • Усан үзэм.
  • Цэцгийн цайнууд (сарнай, балжингарам, каркаде гэх мэт)

Хэрэв өглөөд цэцгийн цайг зөгийн балтай ууж байх аваас энэ нь гоо сайхныг бэлэглэдэг. Учир нь үүнд мөн Сугар гаригийн эрчим оролцож байгаагаас тэр. Хэрэв энэхүү цайг удаан хугацаанд уух аваас Сугарын эрчим нэмэгддэг.

  • Шафран

Маш гайхамшигтай амтлагч. Эмэгтэй хүний эрүүл мэндэд таатай нөлөө бүхий дурын ургамал дээр шафраныг нэмэх аваас шафран түүний чанарыг арав дахин нэмэгдүүлдэг. Жишээ нь шатавари(орчуулвал мянган нөхөрт гэсэн утгатай) гээд ургамал байдаг. Энэ ургамал нь гоо үзэсгэлэн болон эрүүл мэндийг бэлэглэдэг ба эмэгтэй хүний гормоны системийг сайжруулдаг. Мөн дархлааг, өнгөлөг байдал, эмэгтэй эрчмийг нэмэгдүүлдэг. Шатаваригаар илүүдэл жин, уйланхай гэх зэргийг хязгаарлаж болдог. Гэхдээ ерөнхийдөө ямар нэг аюулгүй ургамал юм. Хэрэв шатавариг шафрантай уух аваас шатаварийн шинж чанар маш олон дахин нэмэгддэг.

  • Сарнай

Сарнайн цай, сарнайн чанамал зэрэг нь маш ач тустай. Ялангуяа зуны цагт. Мөн хүнсэнд хэрэглэдэг сарнайн ус.

Ремания (Rehmannia)

Хятад ургамал. Түүнийг кофеингүйгээр уух хэрэгтэй. Учир нь кофеин нь эрүүл мэнд болон гоо сайхныг эвддэг.

Алоэ буюу Зуун наст

Халбага цэвэр зуун настын шүүс уух нь маш сайн нөлөөтэй. Түүнийг эмийн сангаас худалдаад авчих боломжтой.

Хүнсний бүтээгдэхүүн бүхэн өөр өөрийн шинж чанартай, характертай. Тэдгээрийг хэрэглэх үед тэрхүү чанарууд нь бидэнд дамжин ирдэг.

Энэ нь яг л бид хүмүүстэй харьцсанаар тэдний шинж байдал бидэнд дамждаг шиг зүйл юм. Сарны эрчмийг нэмэгдүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь хайр, эелдэг зан байдал, гоо үзэсгэлэнг бидэнд хайрладаг.

Ведийн зурхайч сэтгэл зүйч Марианна Полонскийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Организимд үрэвсэл явагдаж буй бол энэ нь хэвийн л үзэгдэл. Гэвч үрэвсэл эдгэхгүй бол энэ нь Сарны хүч дутагдаж буйн шинж юм. Сар нь үрэвслийг намдаах үйлчлэл нөлөөтэй. Гэтэл үрэвсэл эдгэхгүй үргэлжилж байна гэдэг нь тэрээр өөрийнхөө эргэн тойрны бүхнийг зовоодог гэсэн үг.

Шүршүүрт ороод организмыг хөргөх боломжгүй. Энэ нь  Сарны хийдэг функц юм. Харин хэрэв та  голд шунгах аваас тэнд прана их байдаг. Гол горхи нь пранагаар дүүрэн байдаг. Ялангуяа түргэн урсгалт голд. Түргэн урсгалт гол ялангуяа уулын горхи олон янзын өвчлөлүүдийг эмчилдэг.

Хүн том усан санд эсвэл далай тэнгист орж угаал үйлдсэний дараа идэх хүсэл маш ихээр төрдөг. Та бүхэн үүнийг анзаарсан уу? Энэ нь ожастай холбоотой. Тэнд ожас маш их байдаг. Өөрөөр хэлбэл энерги хуримтлагдлаа гэдэг нь идэхийг хүснэ гэсэн үг. Мөн эрчим энергиэ ашиглахыг хүснэ гэсэн үг. ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН СИСТЕМИЙН ӨВЧЛӨЛИЙГ ямар нэг нуур эсвэл усан санд орсноор эмчилж болно. Зүгээр л байнга тийш усанд орохоор очих хэрэгтэй. Тэгэх аваас хоол боловсруулалтын өвчнийг эмчилж болно. Маш энгийн арга.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БҮХИЙ Л ӨВЧЛӨЛҮҮД Сар болон Сугартай холбоотой. Мөн сэтгэл зүйн өвчлөлүүд Сартай холбоотой ба мөн ханиадны шинж чанар бүхий өвчлөлүүд Сартай холбоотой. Ялангуа цэр ихтэй хамрын ханиад, ханиалга зэргийн үед онцгой илэрдэг. Харин ханиалга хуурай байх аваас энэ нь Ангарагтай холбогдоно.

Хатха-йога нь Сарны эрчмийг сэргээж өгдөг. Хүн удаан хугацаанд ухааны санааны үйл хэрэгт автах аваас жишээ нь багш хүн байлаа гэхэд түүнд дарамт ачаалал үүсдэг. Ажигласан уу? Дотоод сэтгэлд ачаалал, сэтгэлийн хоосрол үүсдэг. Үүнийг хатха-йогийн тусламжтайгаар даван туулж болно. Жишээ нь бадамлянхуан суулт байршлаар 15 минут суух аваас бүхий л эрчим энерги сэргэх болно. Ихэвчлэн би үүнийг хийдэг. Заримдаа би өдөрт 6 лекц орох хэрэгтэй болдог. Энэ бүхний дараа миний нөхцөл байдал ямаршуу болдгийг та бүхэн төсөөлж чадах уу? Гэртээ ирээд, бадамлянхуа суултаар 20 минут орчим суухад л бүх зүйл байрандаа орж, яг л шинэхэн өргөст хэмх шиг болдог. Дан ганц  Бадамлянхуа асана ч биш өөр бусад асанагууд бий. Хэрэв хүн асана хийж чадахгүй бол амьсгалын дасгал хийж болно.

Хэрэв хүнийг унтаж байхад нь өвчин хэсэг зуур намддаг ч эдгэрдэггүй бол энэ нь туйлын анхаарах хэрэгтэй өвчин юм. Сар ганцаараа эмчилж чадахгүй тохиолдол бий. Дээр нь Нар юм уу өөр ямар нэг гариг хэрэгтэй болдог ч юм уу.  Жишээ нь хавдрыг шатаах устгах шаардлагатай байлаа гэе. Дан ганц Сар үүнийг хийчихэж чадахгүй. Үүнд Ангараг болон Нарны галын хүч хэрэгтэй.

Мөн РЕВМАТИЗМ бую ХЭРХ ӨВЧИН байна. Энэ нь тааруу муу Сартай холбоотой. Энэ өвчний шинж чанар нь гомдомхой шинж чанараас улбаатай.

СҮРЬЕЭ нь мөн л Сартай холбоотой сөрөг холбоог заадаг. Түүний мөн чанар нь дарагдмал байдал, гуниг гутрал, айдас, сэтгэлээр уналт, цөхрөл, хүчин мөхөсдөх, ой гутах, хямрал цочролд орох, уйд автах гэх мэттэй холбоотой. Хэрэв хүнд эдгээр эмоциуд багц багцаараа дүүрэн байдаг аваас гүйцээ, энэ өвчнийг хүлээн авах болно…

Толгойд үрэвслийн процесс явагдах нь буюу САА өвчин нь Сартай холбоотой. Яагаад Сар гэж? Яагаад гэвэл хүнд гал их байлаа гэхэд Сар түүнийг нь унтраана. Тийнхүү тэнцвэр тогтооно. Хэрэв Сар муухан нөлөөлж байх аваас Сарны эрчим дутагдах аваас гал хуримтлагдан, хуримтлагдсаар үл унтрах ба нэг өдөр тэсрэлт үүсдэг. Үүнийг хэрхэн тодорхойлох вэ? Саа дайрагдах хандлага энэ мөн үү биш үү? Хэрэв толгой тархи байнга халуунтай байх аваас энэ нь саа дайрах хандлага байна шүү гэсэн үг юм. Тиймээс Сараа эмчлэх талаар , ожасын хүчийг нэмэгдүүлэх талаар бодож эхлэх хэрэгтэй гэсэн үг…

Тархи толгой үрэвсэх нь тархи амардаггүйгээс, тэнд маш их гал буйгаас болдог. Энэ нь хоёр шалтгаантай. Хүн өөрийн амьдралын эргэн тойрны үйл явдалд маш муу ханддагаас болдог. Хоёр дахь нь өдрийн дэглэмийг зөрчсөнөөс болдог. Өөрөөр хэлбэл цагтаа унтахгүй, цагт нь бүх зүйлийг хийгээгүйгээс болж.

Ийм л юм болдог, ажиллаад л, ажиллаад л, ажиллаад л. Дараа нь пүн. Саа. Саа дайрах хоёр шалтгаан байдаг. Үүнийг “ажилдаа улайраад” гэж ч ярьдаг.

4 хүртлэх насны хүүхдүүд Сарны онцгой их нөлөөн дор оршдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм учраас хэрэв гэр бүлд амар тайван уур амьсгал үгүй байх аваас тийм хүүхдүүд маш өвдөмтгий болох хандлагатай байдаг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Жирэмсэн байх үедээ эмэгтэйчүүд цэвэр ариун дуу чимээ, сайхан хөгжим, ямар нэг залбирал мөргөл эсвэл ариун ном судраас сонсож байх ёстой. Тэд хэдийчинээ эдгээрийг сонсоно төдийчинээ хүүхдийнх нь нарийн бие хөгжин дэвших болно. Майа ээж Буддаг хэвлийдээ тээж байхдаа Ведийн бүхий л дууллуудыг тасралтгүй байнга дуулдаг байсан. Тэгээд түүнийг төрүүлэх үед түүний эргэн тойрон дахь газраас бадамлянхуа цэцэг ургасан байдаг. Жаалхүү дөнгөж төрөөд ээждээ ийн өгүүлсэн: “Намайг сонс ээжээ. Би хүмүүст баяр баясгаланг өгөхөөр ирсэн”.

Чарака Самхитад өгүүлэхдээ, эх хүн хүүхэддээ ямар чанарыг хөгжүүлэхийг хүсч байна, хүмүүс нь тийм чанар бүхий газар тийш ухаан бодлын аялал хийхийг зөвлөсөн байдаг. Жишээ нь, хүүхэд тань цэвэр ариун нэгэн эсвэл түүнийг өөрийн хайртай баатраа болгохыг хүсч байгаа бол үүнийг эхлээд ухаандаа төсөөлөөд тэр газартаа очих ёстой. Энэтхэгт яг ингэдэг. Эмэгтэйчүүд мэргэн хүмүүс дээр очоод тэднээс адис ерөөл хүсдэг. Ариун газрууд оршин байдаг.. Тийм газруудад очоод, тэнд байдаг бүх ариун гэгээн хүмүүст үйлчилж байдаг нутгийн оршин суугчдын адислалыг хүсэх нь маш тааламжтай нөлөөтэй хэмээн үздэг. Энэ нь жинхэнээсээ үйлчилдэг. Христийн уламжлал, Ведийн уламжлалд оршин байдаг зарчим ижил. Өөрөөр хэлбэл адислал хүсэх хэрэгтэй. Түүнчлэн төрөл төрөгсдөөсөө, ойр дотныхноосоо буянлаг сайн хүүхэдтэй болох адис ерөөлийг хүсэх хэрэгтэй.

Би тийм нэг гэр бүлийн хосыг мэднэ. Тэд ариун газруудаар аялан явж, бүхий л дэлхийгээр хэрэн хэсүүчилсэн түүхтэй. Тэд Энэтхэгийн Вриндаванд, Иерусалимд, мөн Меккед ч очиж байсан. Тэд бүхий л ариун газруудаар очиж, маш их адис ерөөлийг цуглуулсан байдаг. Дараа нь тэднээс нэгэн охин төрсөн. Гэтэл тэр охин дөнгөж 5 настайгаасаа эхлээд л насанд хүрсэн хүмүүсийг сургах болсон. Тэрээр тэдэн рүү дөхөж очоод л, “Чи яагаад тамхи татаад байгаа юм? Яагаад чи өөрийн ариун ховор хүний амьдралаа үрэн таран хийж байгаа юм? Хар даа, энэ том хүмүүс ямар мунхаг харанхуй болохыг” гэхмэтчилэн үглэх болж.. Ерөөсөө огт хүүхэд шиг биш. Тэрээр тийм л зүйлүүдийг ярьж эхлэсэн байна. Тэрээр мөн хүмүүсийн хувь тавиланг зөгнөн хэлэх болсон байна: “Чиний ходоод өвддөг юм байна. Чиний өвдөг чинь өвддөг юм байна. Чи гурван жилийн дараа хүнд хэцүү зүйлтэй тулгарах юм байна. Тийм болохоор тамхи татахаа больж Бурханд мөргөж эхлэ” гэхмэтчилэн. 5 настай жаахан охин шүү дээ, бодоод үз дээ. Би тэр охиныг танина, түүнийг харж байсан. Тэр одоо ариун газарт амьдарч байгаа.

Өөрөөр хэлбэл энэ бол буянлаг хүүхдүүд юм. Тэд хүүхэд бага наснаасаа эхлээд л биеэ тийн авч явж эхлэдэг. Энэ бол эцэг, эхийн эргэл мөргөлийн үр дүн юм. Тэд сайн сүнсийг урин дуудсан. Тэд Дээд Хүчийг шүтэн дээдлэж байсан, тэдний сайн үйлийн үр дүн болж тийм хүнийг тэдэнд бэлэглэсэн. Үр хүүхэдтэй болохын утга учир үүнд оршино.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Ведэд өгүүлснээр, жинхэнэ мэдлэг нь сонсоход туйлын хүнд хэцүү гэдгээрээ ялгардаг хэмээсэн. Түүнийг сонсох нь туйлын хүнд хэцүү. Яагаад гэвэл жинхэнэ мэдлэг нь хүмүүнийг өөрчлөлт хийхэд нь өдөөж өгдөг. Энэ нь заримдаа бидний аль болох хийхийг хүсдэггүй тийм зүйлүүд байдаг. Бид өөрчлөгдөхийг хүсдэггүй.

Бид өөрсдийн амьдралд ямар нэг зүйлийг өөрчлөх ёстой үед, түүнийг үндсээр нь өөрчлөх шаардлагатай үед бид өөрсдийгөө аюулгүйгээр мэдэрдэггүй буюу заримдаа энэ нь бидэнд зүгээр л аймшигтай санагддаг.

Бид асуудал өөрөө шийдэгдэхийг өөрөөр хэлбэл бараг л хүсэл байхгүй, бараг л хайр байхгүй, бараг л халуун дулаан харилцаа татагдал байхгүй тийм харилцаан дунд оршин  амьдарч байдаг.

Бид ямар нэг ид шидийн зүйлийг эсвэл нөхцөл байдлын явцад эсвэл гаригсын нөлөөгөөр гэнэт нөгөө харьцаа маань дахин амь орно хэмээн хүлээж байдаг: хаяж одсон нөхөр маань эргээд ирнэ, муудсан эрүүл мэнд маань ид шидийн байдлаар амьдруулагч рашаанаар цацуулсан мэт эргэн сэргэнэ хэмээн найдаж байдаг. Мэдээж хэрэг хүн, бүх зүйл тогтсон цаг хугацаандаа ирдэг хэмээн хувь тавиландаа найдах ёстой нь үнэн л дээ. Гэхдээ энэ нь тийм фаталист буюу сүйрлийн мөн чанартай, хөнгөн хуурмаг мөн чанартай байх ёсгүй.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Руслан Нарушевичийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Scroll to Top