Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 7 8 3
Users Today : 20
Users Yesterday : 81
Total Users : 37783
Views Today : 20
Views Yesterday : 90
Шрила Вишванатха Чакраварти Тхакур Шрила Вишванатха Чакраварти Тхакур нь арван долоодугаар зууны дунд хагаст төрсөн Кришнагийн ухамсрын багш шавийн хэлхээнд хамаарах аугаа номын багш юм. Энэ дууныхаа тухай тэрээр: “Бүх анхаарлаа төвлөрүүлээд брахма-мухуртын цаг мөчид энэ гайхамшигт мөргөл залбирлыг өөрийн номын багшид хандан чангаар дуудан уншсан хүн үхэх мөчдөө Вриндаваны Эзэн Бурхан Кришнад шууд үйлчлэн зүтгэх боломжийг олж авах болно” хэмээн өгүүлжээ. 1 самсара-даванала-лидха-лока транайа карунйа-гханагхатвам праптасйа калйана-гунарнавасйа ванде гурох шри-чаранаравиндам Номын багштан нь өршөөл хишгийн далайгаас ариун адислалыг утган авах бөлгөө. Асган цутгах хур борооны үүл аюулт их ойн түймрийг даран унтраах мэт номын багштан материаллаг ахуйн дүрэлзэн асах гал дөлийг унтрааж, энэ аймшигт түймэрт автсан олон олон хүмүүсийг авардаг билээ. Ийм номын багш нь гайхамшигт сайн чанарын далай хийгээд түүний бадамлянхуан өлмийд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөмүү. 2  махапрабхох киртана-нритйа-гита- вадитра-мадйан-манасо расена романча-кампашру-таранга-бхажо ванде гурох шри-чаранаравиндам Бурхан Чайтаниа Махапрабхугийн санкиртан хөдөлгөөн нь номын багштаны зуурдын бус баяр жаргалын үндэс бөгөөд тэрээр заримдаа ариун гэгээн
(“Гитавали”-гаас) (жая) радха-мадхава кунжа-бихари гопи-жана-валлабха гири-вара-дхари йашода-нандана, бража-жана-ранжана йамуна-тира-вана-чари Радхын амраг хайрт Кришна вээр Вриндаваны ой шугуйд Амраг хайрын тоглоом цэнгэлээ өрнүүлмүй. Вражийн малчдын хайрыг булаасан тэрвээр Аугаа уул Говардханыг хялбараар өргөсөн билээ. Яшода ээжийн хайртай хүү, Вражийн оршин суугчдын баяр баясгалан тэрээр Ямуна мөрний эрэг дагуухь ой шугуйгаар Ямагт хэрэн зугаацаж явмуй.   Шрила Прабхупада энэ дууг дуулах маш их дуртай байсан билээ. Тэрээр энэ дууг лекц эхлэхийнхээ өмнө дуулдаг байсан юм. Аллахабад, Горакхпурт лекц хийж байх үедээ энэ дууны эхний хоёр мөрийг дуулмагцаа транс буюу гүн бясалгалд орсон юм. Хэсэг хугацааны дараа орчноо мэдрэх чадвартай болуут тэрээр: ”одоо зүгээр л Харе Кришнаг” дуулцгаагтун гэж билээ. Шрила Прабхупада хэлэхдээ, энэ дуу бол “Вриндаваны маш тодхон дүрслэл хийгээд түүнд Шримати Радхарани, Вриндаван, Говардхан, Яшода ээж, Вриндаваны малчид бүгд багтсан байдаг” хэмээн ярьдаг байсан юм. Жич: Энэ дууг Шрила Прабхупадын дуулснаар Audio булангаас татан авч сонсож болно. Орчуулсан: Балабхадра дас
Дхйана – Бясалгалд зориулсан Мантра ВИДЖАЙЕНАЙУТОРАТХАСТХИТАХ ПРАСАМАНИЙА САМУДРАМАДХЙАТАХ ПРАДАДАТТАНАЙАНДВИДЖАНМАНЕ СМАРАНИЙО ВАСУДЕВАНАНДАНАХ Орчуулга: Бид, далайн гүнээс тодрон гарч ирэх амжилт ялалтын нүд гялбам морин тэргэн дээр залран буй Бурхан Кришна хийгээд Аржуна нар дээр төвлөрөн бясалганам. Бурхан гайхамшигтай, алдар суу нь түгсэн жаал хүүг( бурхны чин бишрэлтэн ) гар дээрээ аваад, өргөн баримуй. Жапа Мантра: ДЕВАКИСУТАМ ГОВИНДАМ ВАСУДЕВАМ ДЖАГАТПАТИМ ДЕХИМ-ТАНЙАМ КРИШНА-ТВА-МАХАМ ШАРАНАГАТАХ Энэхүү мантраг далай, тэнгис, нуурын эрэг дээр( боломжтой бол Жаганнатха Пурид ) уншиж эхлэгтүн. Мантраг хүүхэдтэй болохоосоо өмнө хэдэн сарын туршид 1 лакх буюу 100,000 удаа унших хэрэгтэй. Ингэснээр танай гэр бүл алдар суу нь түгсэн, сайн хүүтэй болох болно. Бичсэн:Чандрамукха дас Орчуулсан: Балабхадра дас  
Scroll to Top