Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
7
8
2
Users Today : 19
Users Yesterday : 81
Total Users : 37782
Views Today : 19
Views Yesterday : 90
Намын номонд чихээ тушааж Дамын наймаанд нүдээ зориулсан Орчин үеийн хүмүүс бид Орчноо ер анзаарахгүй юм даа Тив дэлхий дулаарч байна Тэнэмэл өвчин нэмэгдэж байна Осол гэмтэл олширч байна Орон гэргүйчүүд ихсэж байна Халуун оронд цас оров Хар салхи хааяагүй сүйтгэв Хөнөөлт түймэр гарах нь олшров Хүний үхэл эрс нэмэгдэв Газар хөдлөж баахныг нь залгина Галт уул бөөнөөр нь түйвэргэнэ Онгойдоггүй бороо олноор нь урсгана Онгоцны ослоор хотлоороо явчихна Шувууны ханиад, эмчлэгддэггүй ДОХ Цунамийн аюул, усны үер Шил шилээ харан ар араасаа жагссан Шинэ шинэ асуудлууд биднийг хүлээн байна Тэнэг хүүхдийг нэг алгаддаг Тэгээд болохгүй бол хоёр алгаддаг Тэрүүхэндээ хорсож шүд зуувч Тэртээ хойно хайрыг ухаардаг Ахан дүүс минь аюул айсуй Аюулын цаана ухаарал айсуй Ухаарлын цаана эвлэрэл айсуй Эвлэрэлийн цаана жаргал айсуй Шумуулын чинээ байж Арслантай тулалдаж чадах уу Судар шастир мэдэхгүй байж Номтонтой арцалдаж болох уу Бутын чинээхэн байж Бурхантай тэрсэлдэж чадах уу Өчүүхэн жаахан байж Үнэмлэхүй үнэнтэй сөргөлдөх үү Алив та
Алт нүүрс төнхөж хөрсөө сэндийчсэн хөгжил Ашиг хонжоо зүүдэлж хүнээ байсан хөгжил Үнэтэй машинаар гангарч стресс нээсэн хөгжил Үйтэн хуараар гоёж сэтгэлээ хаасан хөгжил Чамин архи бүтээж аюул лонхолсон хөгжил Шар хэвлэлд залагдаж алдар далласан хөгжил Уран цэцэн үгсээр уралдаж урхидсан хөгжил Утаан үүл урлаж тэнгэрээ чимсэн хөгжил Сайхан үг амлаж сонгуульд ялсан хөгжил Сайдын сэнтий булаалдаж ичихээ мартсан хөгжил Шашин шүтлэгээр бамбайлж хүндлэл олсон хөгжил Шаргал хувцас өмсч нэгнээ мэхэлсэн хөгжил Элдэв суваг үзүүлж цаг барсан хөгжил Эротик кино гаргаж нүүр түлсэн хөгжил Техникийн хүчинд эрдэж байгалиа бассан хөгжил Тэнгэр, лусаа мартаж биедээ эрдсэн хөгжил Амьтны мах зооглож хэлээ гялайлгасан хөгжил Ардын сургаалаа орхиж ахмадаа хялайсан хөгжил Буян нүгэл хоёрыг танихаа байсан хөгжил Бурхан, чөтгөр хоёрыг тоохоо больсон хөгжил
Бурхан Чайтанья Махапрабху Өөрийн шавь нартаа Кришнагийн тухай эрдэм ухааныг таниулан нээсэн ном судрыг бичихийг захин даалгасан ба Түүний энэхүү захиасыг шавь нар нь өнөөдрийг хүртэл даган биелүүлсээр байна. Бурхан Чайтаньягийн сургаал, номын талаар өгүүлсэн бүтээлүүд нь маш их өргөн цар хүрээтэй, өгүүллийн хатуу дэг жаяг хийгээд дэс дарааллаараа ялгардаг. Учир нь тэдгээрийн зохиогчид нь багш шавийн хэлхээг хатуу баримтлан дагадаг. Бурхан Чайтанья Махапрабху Өөрөө их залуу үедээ эрдэмт мэргэн хэмээн алдаршсан ч “Шикшаштака”хэмээн нэрлэгдэх ердөө найман шүлгийг туурвин үлдээсэн байдаг. Энэ шүлгүүд Түүний үүрэг зорилго, сургаалын мөн чанарыг нээн өгсөн билээ. Доор энэхүү нэн чухал ач холбогдолтой мөргөл залбирлын орчуулгыг толилуулъя. 1 чето-дарпана-маржанам бхава-маха-давагни-нирвапанам шрейах-каирава-чандрика-витаранам видйа-вадху-живанам анандамбудхи-вардханам прати-падам пурнамртасваданам сарватма-снапанам парам вижайате шри-кршна-санкиртанам Үхэх төрөхийн дахин дахин давтагдах хүрд хийгээд болзолдсон материаллаг ахуйн дүрэлзэн буй аймшигт түймрийг даран унтраах, зүрхэнд он удаан жилээр хуралдан хуримтлагдсан бохир буртаг болгоныг ариусган цэвэрлэх шри-кришна-санкиртаны яруу алдар бадартугай. Энэхүү санкиртаны хөдөлгөөн нь хүн төрөлхтөнд хэмжиж баршгүй сайн сайхны адислалыг