Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
7
8
2
Users Today : 19
Users Yesterday : 81
Total Users : 37782
Views Today : 19
Views Yesterday : 90
Айхтар хүчтэй буг чөтгөрт мөргөдөг Атаархуу нэгэн хүн байжээ Өндөр хэргэм, өмч баялагийг хүсч Өргөл тахилга өргөдөг байжээ Мөргөл өргөлд нь сэтгэл ханасан Мөнөөх чөтгөр нүдэнд нь харагджээ Итгэл зүтгэлд нь ихэж баярлаж Ид шидээр илэрч харагджээ Ертөнцийн хүлээсийг нь улмаа чангатгах Ерөөл адислалаа хайрлав гэнээ. Хөл дэхь дөнгийг нь улмаа чангатгах Хүссэн адислалыг нь соёрхов гэнээ Санасан болгоноо надаас гуйгтун Саадгүй би биелүүлж өгнө Өдөр шөнийн аль ч цагт Үтэр түргэн биелэнэ гэвээ Харин нэг болзол тавив Хачин жигтэй нөхцөл байв Хүссэн бүхэн нь хоёроор үржигдэж Хөрш хархүүд оногдоно гэвээ Яахав, яахав тэр болно гэж Яаран сандран мань эр хариулав Сайхан цэлгэр байшинтай л болъё гэж Сандарч мэгдэн хүсэв гэнээ Хүссэн чинь тохирсноороо болог гэж Хүчтэй чөтгөр ерөөн шившив Санасан чинь саадгүй бүтэг гэж Сайхь чөтгөр адислав гэнээ Томоос том цэлгэрээс цэлгэр Тохилог байшин сүндэрлэв гэнээ Хорвоод хосгүй гоёмсог байшин Хормын дотор үзэгдэв гэнээ Хажуу айлын хархүү гэтэл Хачин гоё байшинтай болчихов Өнгө
Бие, хэл, сэтгэлийн түмэн нүглийг минь цагаатгах гэж “Би” гэдэг үзлийн төмөр гинжийг таслах гэж Цадаж ханадаггүй ходоод, цадиггүй хэлийг минь номхотгох гэж Чанад орших орноос Экадаши-деви заларчээ Хари Бурханы хайрласан онцгой энэ өдрийг Хайхарч хэрэгсэхгүй өнгөрүүлж буй ахан дүүс минь хөөрхий Эрин галваар хураасан хур их буртгаа Эгшний зуурт арилгах боломжийг алдагсад хөөрхий Давалгаан минь булгилсан ухаан áîäîë минь амаржина Дарамт болсон ачаа-өвчин хууч минь илааршина Хамгийн чухал нь та минь Дээд Бурхан баясана Хариу болгон танд гэгээн хайраа соёрхоно
Хүний энэхэн амьдралаа утга учиргүй дуусгаад Хүйтэн халуун тамд хилэнц нүглээ нимгэлээд Буян жаахан үлдэж, Бурхан та ивээвэл Буцаад Замбуу тивдээ төрөх боломж тохионо. Эргэн буцах замдаа эхийн хэвлийд саатаж Элдэв түмэн зовлонгийн эхлэл, төгсгөлийг амсана Зунгагт бүгчим орчинд тарчлан шаналахын цагт Зуун төрлийнхөө үйлийг эрхгүй нэг санана Алтан сайхан мөчүүдээ адгуус мэт үрж Авралт ариун номыг амны цаас болгож Аль л болохгүй бүхнийг үйлдэж явсандаа халаглаж Алгаа хавсран Бурханд мөргөн залбирч эхэлнэ Орчлонд дөнгөж төрүүтээ Бурхан тандаа мөргөнө Огт хэрэггүй зүйлсээр оролдохоо ер болино Ертөнцөд уях үйлийн уяа хүлээсийг тасалж Ердөө би дахин эхийн хэвлийд орохгүй Ийм андгай өргөж энэ дэлхийд ирмэгцээ Эдэлж байсан зовлон, тавьсан тангаргаа мартана Зэрэглээ мэт орчлонгийн зэрвэсхэн жаргалд хууртаж Хэмжээт энэ насаа хэнэг ч үгүй дуусгана.