Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 5 0 1
Users Today : 127
Users Yesterday : 120
Total Users : 58501
Views Today : 139
Views Yesterday : 143
Spread the loveДолоо, наймдугаар сард Гоур Говинда Свами дахиад л Европын орнуудаар аялсан билээ. Энэ аяллынхаа үеэр тэр мөн Нью-Вража-мандала буюу Мадридийн ИСККОН-ы фермээр зочилсон юм. Бишрэлтнүүд тог цахилгаан байхгүйн улмаас тосон дэн барьж байгааг хараад хүүхэд ахуйдаа тэд мөн л ийм дэн барьдаг байсан тухайгаа дурсав. Тосгонд цахилгаан эрчим хүч байхгүй болохоор өөр яах ч билээ. Бишрэлтнүүд түүнд, тэдний ашигладаг цахилгаан эрчим хүчний эх үүсвэр нь усан станц бөгөөд харамсалтай нь аймшигтай ган болсны улмаас гол мөрд хатаж ширгээд байгаа тухай тайлбарлав. Энэ нутагт хагас жил орчим бороо хур ороогүй тухай тэд ярив.  Тэдний яриаг сонсоод Махараж: “Хэрвээ бид киртан хийж, ягья-пурушаг аргадан баясгах аваас бороо хур орох болно” хэмээлээ. Орой нь тэр лекц уншиж, дараа нь удаан бөгөөд онгод хөөрөл дүүрэн киртаныг хөтлөн явуулсан юм. Хэсэг хугацааны дараа алсад аянга нижигнэн дуугарч, тэнгэрт цахилгаан гялбалзаж эхлэлээ. Испани бишрэлтнүүдийн нэг нь Махаражийн дагуулд хандан: “Иймэрхүү үйл явдал дандаа л болж байдаг. Аянга дуугарна, цахилгаан
Spread the loveВедийн нийгэмд, мах идэгчдэд нохойн махыг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Та яг л солонгосчууд шиг нохойн мах идэж болно. Гэвч жам ёсоороо үхээгүй л бол үхрийн махыг бүү идэгтүн. Бид “үхрийн махыг огт бүү ид” гэж хэлээгүй. Хэрэв та үнэхээр л үхрийн маханд дуртай бол түүнийг үхсэнийх нь дараа ид. Ялгаагүй л түүнийг ямар нэг амьтан иднэ шүү дээ. Ихэвчлэн үхрийн цогцсыг таснууд иддэг. Гэвч яагаад зөвхөн тас бүргэдүүд идэг гэж? Яагаад түүнийг тас бүргэдүүдээс ялгаа бага орчин үеийн “соёл иргэншилт” хүмүүст өгч болохгүй гэж?     … Хэрэв хүмүүс бидний зөвлөгөөг дагаж эхлэвэл дэлхий ертөнцөд бүх зүйлс эмх цэгцтэй болох болно. Харин түгшүүр, эмх замбараагүй байдал ноёлож байдаг нийгмийг дөрөвдүгээр зэрэглэлийн хүмүүс толгойлж байвал ямар сайн зүйлийг хүлээж болох вэ?     Олонхи нь, миний ийн нээлттэйгээр илэн далангүй хэлсэнд уурлах нь тодорхой. Гэвч үнэн чанартаа орчин үеийн бүхий л нийгмийн удирдагчид доод анги давхаргад хамаардаг гэдэг нь үнэн…     Гэвч хүний амьдрал нь
Spread the loveЦагаан хоолны өмнөөс эсэргүүцэл тавих хамгийн эхний, хамгийн түгээмэл аргумент буюу биднийг амьтны амь битгий хөнөөгөөчээ гэхэд өмнөөс хэлдэг үг нь: “Та нар ч гэсэн аллага үйлдэж байгаа биз дээ. Байцаа идээд л!” гэдэг. Хүмүүс гэнэтхэн  байцааг өрөвдөөд эхлэдэг. Гэнэтхэн л тэд: “Арай ч дээ?! Та нар байцааг алж байна! Бас алим хөнөөгөөд л” гэцгээн, гэнэтхэн ухаан нь саруулсдаг. Тэд “Үүнийгээ та нар Бурхандаа өргөөд л, Тэр түүнийг чинь хүлээж аваад л. Харин манай Бурхан махыг минь хүлээж аваад л” гэцгээдэг. Энэ ертөнцөд хүчирхийлэлгүй байх боломжгүй нь үнэн, тиймээ. Шрила Прабхупада үүнд маш зүйтэй, бат ноттой хариултыг өгсөн. Гэхдээ ямар нэг сектийн бус. Тэр хэлэхдээ: “Тиймээ, үнэн. Бид ч бас алж хөнөөж байгаа. Хүч хэрэглэхгүйгээр энэ ертөнцөд оршин байх боломжгүй л дээ. Гэхдээ аллагаар аллагыг зогсооно гэдэг утгагүй хэрэг”. Тэр цааш нь хэлэхдээ: “Намайг өршөөгөөрэй, та нар амьтан адгуусыг иддэг. Гэхдээ хүний хүүхдүүдийг иддэггүй, тийм үү? Яагаад? Юун дээр үндэслэж, ямар шалгуураар? Ялгаа
Scroll to Top