Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
7
7
4
Users Today : 11
Users Yesterday : 81
Total Users : 37774
Views Today : 11
Views Yesterday : 90
Г ита судрыг уншаарай Г энэтийн нээлтүүд олон шүү О рог саарал хорвоогийн О лон учгийг танина шүү В аар хэврэг орчлондоо, В ант эзэн хаан гэж И лбийн хуурмаг эрчимд И ш мухаргүй залилагдаж Н асаа хэмжээтэйг мартаж Н аргиж цэнгэж яваа Д утуухан мэдлэг олоод Д ундуурхан сэтгэлтэй яваа А х дүүс та нар минь А мжиж түүнийг судлаарай ! /ГОВИНДА/ Завхан Улиастай 2007-12 сар Балабхадра дас
Аяга дүүрэн хоолыг идээд идээд бардаггүй Амтлах эрхтэн гуайгаар жаргалыг мэдэрч чадах уу? Айлхан, хаяанд байгаа адуу, тэмээг ч ялгадаггүй Харах эрхтэн танаар жаргалыг таньж чадах уу? Улаан тамхины утааг зандангийн үнэрээс ч эрхэмлэдэг Урагшгүй үнэрлэх эрхтнээр жаргалыг мэдэрч чадах уу? Учир битүүлэг шивнээний авиаг ч сонсож чаддаггүй Унтамхай сонсох эрхтнээр жаргалыг таньж чадах уу? Үрийнхээ зулайг үнэрлээд ч Өндөр сэнтийд залраад ч Өдөн хөнжилд шургаад ч Үнэн жаргалыг амсдаг уу? Түмэн үйлийг үйлдэвч Үнэн хүсэл нь ханадаггүй Төгс бус мэдрэхүйгээр Төгс төгөлдрийг таних уу? Хажуу айлын нохой идүүр сав юундаа Хамраа далдартал шургуулаад хоолоо таашаалтай идэж байна. Хааяахан бас тэрээр жингэр, мингэр хөөцөлдөөд Хачин баяртай нь аргагүй харайж явах нь харагдах юм. Жаргал гэдэг тэгэхээр юу юм бэ гэж Заримдаа би өөрөөсөө гайхан асуудаг юм. Бидний эдлэдэг “жаргалыг” айлын Банхар ч амсдаг тул Бишээ энэ бүхэн аз жаргал биш Тансаг жаргалыг амтлах мэдрэхүй маань хязгаартай тул Таван мэдрэхүйгээр эдлэх “жаргал” бүхэн жаргал биш
Би Бурхан гэж битгий өөрийгөө хуур Бид Бурхан гэж битгий бусдыг хуур Зам жим болгон нэг л зорилгод хүргэнэ гэж Шастир номонд заагаагүй зарыг бүү түгээ Хүний ертөнцөд төрүүлэх шашин номын үйл бий Хүйтэн халуун там руу хүргэх зам бас бий Асурын гаригст одуулах атгаг муу аргас бий Бэрдийн орноо хүргэх бэртэгчний зам ч бас буй Тэнгэр диваажинд хүргэх буян номын үйл бий Тэнэмэл буг болгох булай бузар үйл ч бий Наран гаригт хүргэх мөргөл залбирлын арга бий Саран хязгаарт аваачих эгэл хялбар зам ч буй Харамсалтай нь та бид хаана ч төрлөө гэсэн Хар бараан орчлонгийн хуулиас зайлж чадахгүй Өтлөх, үхэх тэргүүтэй гашуун үнэний элчис Өдөр, шөнөгүй бидний мөрийг мөшгин бэдэрнэ Хатуужил бясалгалын замаар сэтгэл шулуун алхвал Хамаг бүхнээ золиослон ангижралын үйлэнд тэмүүлвэл Орчлонгийн гадна орших мөнхийн хоосон ахуйд Уусан нэгдэж чадавч сэтгэл мөн л ханахгүй Энэ ертөнцөд байдаг эрээн мяраан бүхэн Элдэв дээдийн жаргал, инээд наргиан, хэлбэрт зүйлс Энэ трансцендент хэсэгт огтоос