Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
7
6
9
Users Today : 6
Users Yesterday : 81
Total Users : 37769
Views Today : 6
Views Yesterday : 90
Өнгөрсөн зууны 60аад оны үе бол сар луу аялах уралдааны эрин үе байлаа. АНУ болон тэр үеийн ЗХУ нар Саран дээр хүн очих үйл ажиллагааг хийхээр тэмүүлж байсан үе. АНУ ямар ч үнээр хамаагүй Саран дээр хүний хөл тавих үйл ажиллагааг ЗХУ аас түрүүлж хийх зорилгыг өмнөө тавьсан байв. ЗХУ энэ ажлыг хийж амжаагүй бөгөөд харин АНУ Саранд хүрсэн өөрийн сансрын нисэгчдийн зургаан буултын талаар мэдээлсэн. Анхны сансрын нисэгчийн буултын талаар зарлахаас хэдхэн сарын өмнө сарны загварын динамик загварын туршилт амжилтгүй болсон байв. Сарны татах хүчтэй ижил төстэй нөхцөлд буух үед кабин нь жолоодлогогүй болсон бөгөөд чичирхийлэн доргиж эцэст нь хага үсэрсэн байна. Нисэгч аппарат Армстронг азаар харин газардаж чадсан юм. Ихэвчлэн тийм сүйрлийн шалтгааныг хэдхэн сарын хугацаанд арилгаж амждаггүй. Гэвч энэ нь цаашдын 6 загварын нислэгэнд саад болоогүй! Багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд фотозураг, өөр бусад өгөгдлүүдээр үндэслэн шинэ шинэ судлаачид, хүн төрөлхтөн маш том хуурамч үзүүлбэрийн золиос болсон бөгөөд америкчууд Саран дээр
1990 оны найман сарын 10-ны өдөр АНУ-ын үндэсний гвардийн нисэгч Билл Миллер Микей Басин гэж нэрлэгдэх газрын ойролцоох ширгэсэн нуурын гадарга дээр зурсан Шри Янтрын зургийг анх олж илрүүлжээ. Зургийг зурсан шугамын нийт урт нь 13,3 миль буюу 21,38 км ба 10 дюймийн (25 см) өргөнтэй, 4 дйюмийн (10 см) гүнтэй байжээ. Бүх шугамууд нь хангалттай тэгш, нэгэн жигд байсан байна. Түүнчлэн энэ зургийг зурсан ямар нэг техник, төхөөрөмжийн тусламжтайгаар зурсан гэх ул мөр огт олдоогүй байна. http://fl64.livejournal.com/105239.html Бэлтгэсэн: Балабхадра дас
Олон эрдэмтэд Ганга мөрний усанд шинжилгээ хийж түүний ариусган цэвэршүүлэх онцгой хүч чадлыг нотлосон байдаг. Жишээ нь, Ганга мөрний ус нь урт удаан хугацаанд хадгалахад мууддаггүй. Тэр ч байтугай улам ч цэвэр болдог. Түүнийг удаан хугацаагаар хадгалж болох ба энэхүү үл муудах чанар нь цэвэршүүлсэн усанд ч байдаггүй. Эрдэмтэд Гангын усны бурханлаг хүч чадлыг ойлгодоггүй тул энэхүү гайхалтай үзэгдэлд ямар нэг сэтгэлд хүрэхүйц тайлбар өгч чаддаггүй юм. Гэсэн ч энд би дөрвөн эрдэмтний нэрийг дурдаж, тэдний судалгааны үр дүнгээс танилцуулъя. Английн физикч С.Е.Нельсон нэгэн илтгэл тавьсан байдаг. Түүндээ тэрээр Гуглийн маш их бохирдолтой урсгалын адагт орших Гангын уснаас авсан сорьц Английн хөлөг онгоцны аялах бүх хугацааны туршид цэвэр тунгалагаараа байсан хэмээн өгүүлжээ. Английн физикч Е.Ханбери Хэнкин “Annales de I’Institute Pasteur” сэтгүүлдээ нэгэн туршилтын үр дүнгийнхээ талаар бичсэн байна. Тэр туршилтаар бол гэдэсний халдварт холерын савханцар нянгууд Гангын усанд 6 цагийн хугацаанд устаж үгүй болж байжээ. Гэтэл цэвэршүүлсэн усанд тэд 48 цаг болоход бүр өсөн үржиж