Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
7
6
8
Users Today : 5
Users Yesterday : 81
Total Users : 37768
Views Today : 5
Views Yesterday : 90
Хойд Энэтхэгийн мужид саяхны хийсэн нэгэн судалгааны үеэр асар том хэмжээтэй хүний араг яс олджээ. Энэтхэгийн элсэн цөлийн энэ мужийг “Хов хоосон хэсэг” гэж нэрлэдэг байна. Олдворыг “ National Geographic ”сэтгүүлийн экспедиц ( Түүний энэтхэг дэхь салбар ) энэтхэгийн армийн тусламж дэмжлэгтэйгээр олж тодруулжээ. Учир нь энэ район түүний хяналтан дор оршдог аж. Мөн түүнчлэн энэтхэгийн домгийн бурхан Брахма нь асар том биетэй хүмүүсийг бүтээсэн ба тэдэнтэй адил хүмүүсийг тэр үеэс хойш бүтээгээгүй тухай баталсан бичээс бүхий жижиг самбар олсон байна. Тэд маш өндөр том биетэй, гараараа модыг тэврэн барьж үндсээр нь суга татах чадалтай тийм хүчирхэг хүмүүс байжээ. Тэд бидний дунд амар тайван байдлыг тогтоохын тулд бүтээгдсэн ба учир нь бид байнгад л өөр хоорондоо хэмлэлдэн тулалдаж байдаг. Пандугийн удмын Бхимын хөвгүүдийн нэг нь энэхүү онцгой хүмүүсийн нэг нь байсан гэж тооцдог. Хожим нь бүхий л эрх мэдлээ биедээ шингээсэн эдгээр хүмүүс эрх мэдлээ бидний Бурханы эсрэг чиглүүлж, тогтоосон хил хязгаарын заагт
Олонхи сурах бичгүүд дэлхийн түүхийг үнэн зөвөөр бичдэггүй нь нууц биш . Энэхүү өгүүллийг бид өөрсдийн нийгмийн өнгөрсөн , одоо , ирээдүйг огт өөр өнцгөөс нь харахад тус болохуйц олон янзын баримтууд , шинжлэх ухааны материалууд дээр тулгуурлан бичсэн билээ . Эхэндээ энэ өгүүлэл маань зарим хүмүүст үл итгэх сэтгэгдэл төрүүлэх , бүр зэвүүцэх сэтгэгдэл төрүүлэх магадгүй ч таныг яаран дүгнэлт хийхгүй байх хэмээн найдна. 1999 онд АНУ-ын Канзас мужийн сургуулийн боловсролын комиссынхны дунд нэгэн томоохон маргаан дэгджээ . Комиссын удирдлагын зүгээс Дарвины хувьслын онолын тухай уламжлалт шалгалтыг авахаа болих талаар санал хураалт явуулсан байна . Энэ нь тэрхүү онолыг хэн ч баталж нотлоогүй гэдгээс үүдэлтэй аж . Ингээд Канзасын сургуулиуд чухам ямар онол заахаа бие даан шийдэхээр болжээ. Энэ шийдвэр нь АНУ-ын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд манай гаригийн олон хүмүүсийн анхаарлыг татах зүй ёсны сэдэв болсон байна . Канадын үндэсний музейн антропологич ( хүн судлаач )Томас Ли Шегайанандагаас ( Канадын ) 150,000 жилийн
Орчин үеийн шинжлэх ухаанд дахин төрөлтийн гайхалтай үзэгдлийн бодитойг нотолсон хангалттай олон баримт нотолгоо хэдийнээ хуримтлагджээ. Өнөөдөр манай сонины уншигч та бүхэнд өөрийн урьд төрлөө маш тод санадаг цөөн хүмүүсийн нэгд тооцож болох эгэл бус нэгэн эмэгтэйн тухай гайхалтай өгүүллийг толилуулах гэж байна. Ракхи Жадек Лондон хотоос манай оронд 2005 оны зургаадугаар сард тусгайлан Оросын олон хот тосгодуудаар өөрийн гайхамшигтай, сэтгэл хөдлөм түүхийг хүмүүст ярьж өгөхөөр айлчлан ирсэн билээ. Ийнхүү тэрээр манай сонины редакцид зочиллоо. – Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай товчхон танилцуулаач. – Энэ амьдрал дахь миний нэр Ракхи Жаядек. Эхийн талын овог Канади. Би Лондонд амьдардаг энэтхэг гэр бүлд 1975 оны наймдугаар сарын 9нд төрсөн билээ. Эцэг маань механикч, ээж маань гэрийн эзэгтэй. Миний ах мөн л машин техникийн ажил эрхэлдэг. Харин миний номын нэр маань Ратнавали. – Та хэрхэн яаж өөрийн урьд төрлөө санасан юм бэ? – Гол гол дурсамжууд 2000 оноос эхлэн ой ухаанд минь орж ирсэн