Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
7
6
3
Users Today : 0
Users Yesterday : 81
Total Users : 37763
Views Today :
Views Yesterday : 90
1. “ДУН” – МУДРА Мудра “ДУН” – “шанкха” – нь Шива Тэнгэрийн илэрхийлэл болдог бөгөөд газар доорхи хаант улсад амьдардаг могойн нэр юм. Заалт: Хоолой, төвөнхийн бүх төрлийн өвчин, хоолой сөөхөд. Энэ мудраг хийснээр хоолойн чадал нэмэгдэнэ. Ийм учраас дуучид, багш нар, жүжигчид, уран илтгэгч нарт онцгой тохиромжтой. Хийх аргачлал: хоёр гараа нийлүүлэн дун хэлбэртэй болгоно. Баруун гарын дөрвөн хуруугаар зүүн гарын эрхий хурууг ороож, баруун гарын эрхий хурууг зүүн гарын дунд хурууны үзүүрт хүргэнэ. 2. ҮНЭЭ- МУДРА Энэтхэгт үнээг ариун амьтан хэмээн тооцдог. Заалт: Үе мөчний өвчин, хэрэх өвчин, радикулит өвчний үед Хийх аргачлал: зүүн гарын чигчий хурууг баруун гарын ядам хуруунд хүргэнэ. Үүний хамт баруун гарын дунд хурууг зүүн гарын долоовор хуруутай нийлүүлэх ба мөн зүүн гарын дунд хурууг баруун гарын долоовор хуруутай нийлүүлнэ. Эрхий хуруунуудыг салангид байлгана. З. МЭДЛЭГИЙН МУДРА GYAN MUDRA Энэ мудра нь нэн чухал мудрагуудын нэг юм. Сэтгэцийн ачаалал, түгшүүр, сэтгэл санааны тавгүй байдал, уйтгар
Ариун нэрэнд алдас учруулсан бол түүнийг саармагжуулахад маш хүнд. Ийм учраас ухаалаг бишрэлтэн хүн ийм эрсдэлд орохоос сэрэмжилж туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв байнгад цаг ямагт алдас эндлийн эх үндсийг санаж, тэднээс туйлын хянамгай сэрэмжлэн зайлсхийж байх аваас тун удалгүй жинхэнэ цэвэр Ариун Нэр Өөрийгөө танд бүрнээ нээх аз завшаант өдөр ирэхдээ л ирнэ. Эцсийн эцэст урьд өмнө нь хийж байсан хийгээд одоо учруулж буй нама-апарадхаг даван туулах цорын ганц арга бий юм. намапарадха-йуктанам намани эва харанти агхам авишранти-прайуктани танй эвартха-карани ча Зөвхөн хари-намыг тасралтгүй унших нь намапарадха үйлдсэн хүмүүнийг ариусгаж чадна. Чухамдаа тасралтгүйгээр, цуцалтгүйгээр хари-намыг давтан хэлэх нь хүний амьдралын зорилго-Кришнаг хайрлах хайранд хүргэх цорын ганц арга бөлгөө. Ариун Нэрийг зөвхөн цуцаж ядрахыг мэдэхгүй унших нь урьд өмнө нь үйлдэж асан алдас эндлийг бүрэн дүүрэн устгаж, тэрхүү алдас нь дахин өөрийн үзэшгүй муухай толгойгоо өндийлгөхгүй байх боломжийг олгодог. Бхактивинода Тхакур бид амьдрал практик дээр хэрхэн иймэрхүү цуцалтгүй давтан унших вэ гэдэг тухайд шуудхан
.. Жорж Харрисон: Бид бясалгалаар хичээллэдэг л дээ. Би ч гэж хэлж болно. Би мантра-бясалгалаар хичээллэдэг. Шрила Прабхупада: Энэ ч бас мантра. Жон Леннон: Энэ чинь дуу биш гэж үү? Жорж Харрисон: Үгүй дээ, үгүй, энэ бол уншлага. Жон Леннон: Бид энэ мантраг Махаришигаас сонсон хүлээж авсан. Шрила Прабхупада: Түүний мантра нь олон нийтэд зориулагдаагүй байх нь. Жорж Харрисон: Үгүй, сонсогдохоор биш л дээ. Жон Леннон: Үгүй дээ, энэ бол нууц(инээв.) Шрила Прабхупада: Раманужачарьягийн ийм нэгэн түүх байдаг. Раманужачарья гэж вайшнав сампрадайн аугаа багш байсан юм. Түүний номын багш түүнд нэгэн мантраг өгч л дээ. Тэгээд түүнд хэлж: “Хүү минь, энэ мантраг зөвхөн өөртөө л уншаарай. Өөр хэн ч сонсох ёсгүй” гэжээ. Тэгэхэд нь Раманужа асуужээ: “Энэ мантра ямар ач тустай эд вэ?” хэмээн. Хариуд нь багш нь тэрхүү мантраг бясалгах аваас чи ангижралд хүрэх болно хэмээн хариулсан байна. Тэгмэгц Раманжужачарья гадагш гүйн гарч, ойр хавьд байсан бүх хүмүүсийг цуглуулаад: “Энэ мантраг уншигтун. Тэгвэл та нар бүгд чөлөөлөгдөн