Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
7
6
3
Users Today : 0
Users Yesterday : 81
Total Users : 37763
Views Today :
Views Yesterday : 90
Кришнаг, севомукхе гэгдэх процессын тусламжтайгаар буюу үйлчлэлээр танин ойлгож болно. Севонмукхе хи жихвадау. Васудеваг танин ойлгох үйл нь үйлчлэлээр дамжих боломжтой ба тэрхүү үйлчлэл нь хэлнээс эхлэнэ. Хэл нь үндсэн хоёр төрлийн үүрэг функцыг гүйцэтгэдэг. Дуу авиа гаргах, амт мэдрэх. Ийм учраас Харе Кришна мантра тогтмол унших ба давтаж байх аваас мөн прасад буюу Кришнад өргөсөн хоол хүнсийг хүртэж байх аваас, энэ эгэл аргын тусламжтйагаар Васудева, Кришнаг танин ухамсарлах түвшинд хүрч болно. Тэр цагт Кришна Өөрийгөө бидэнд нээх болно. Энэ нь Кришнаг дан ганц өөрсдийн хүчин чармайлтаар танин ойлгочихож болно гэсэн үг биш ч хайраар үйлчлэн зүтгэхүйн ач тусаар бид шаардлагатай шинж чанаруудыг олж авах ба тэр цагт л Кришна бидэнд Өөрийгөө нээдэг (свайам эва спхурати адах). Кришна биднийг гэр рүүгээ, Бурхан зүгт буцахыг маш ихээр хүсч байдаг ч харин бид зөрүүдлэн, буцахыг хүсдэггүй. Иймээс Тэрээр биднийг гэрийнхээ зүгт буцах бүхий л боломжуудыг эрж хайж байдаг. Тэр үр хүүхэддээ чин зүрхнээсээ хайртай эцэг хүнтэй
Сурвалжлагч-эмэгтэй: Эмэгтэйчүүд, эрэгтэй хүнд захирагдаж байх ёстой гэж та батлаж байна уу? Прабхупада: Тиймээ, энэ бол жам ёсны зүйл. Эхнэр, нөхөр эсвэл эцэг, охин хоёроор жишээ авч болно. Охин эцгийн хувьд ямагт захирагдагч байр сууринд, эхнэр нөхөртөө захирагдах байр сууринд байх учиртай. Сурвалжлагч-эмэгтэй: Харин эхнэр нь нөхөртөө захирагдахгүй гэвэл юу болох вэ? Прабхупада: Тэгвэл эмх замбараагүй байдал бий болно. Нийгмийн тогтсон дэг жаяг алдагдана. Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртөө захирагдахгүй байх аваас нийгмийн эмх журам алдагдана. Чухамхүү ийм шалтгаанаас буюу эмэгтэйчүүд нь эр нөхөртөө захирагдахыг татгалзсанаас болж барууны орнуудад салалт ийм их байгаа юм. Шалтгаан нь үүнд оршино. Сурвалжлагч-эмэгтэй: Та эр нөхөртөө захирагдахыг хүсдэггүй эмэгтэйчүүдэд юу гэж зөвлөх вэ? Прабхупада: Энэ миний зөвлөгөө биш. Энэ бол ведийн эрдэм ухааны зөвлөгөө. Эмэгтэй хүн, эхнэр хүн ариун журамтай байж, эр нөхөртөө үнэнч байх ёстой. Эмэгтэй-сурвалжлагч: АНУ-д юуг хийвэл зохистой вэ? Бид эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй нэг түвшинд аваачих гэж оролдож байна. Прабхупада: Харин би тэгэх гээгүй. Эмэгтэйчүүд та бүхэн эрчүүдтэй адил тэнцүү биш. Учир нь маш
Хүмүүс яагаад иймэрхүү материаллаг сайн сайхан зүйлд дурлан тэмүүлдэг юм бэ? Мэдрэхүйгээ хангахын тулд. Тэд: “Надад сайхан эхнэр бий. Би сайн хүүхдүүдтэй. Би гайгүй сайн ажилтай болчихлоо. Би ерөнхийлөгч болно. Би ерөнхий сайд болно” гэх мэтээр бодоцгоодог. Энэ бүхэн мэдрэхүйн жаргал цэнгэл юм. Хүн урам хугарч, итгэл алдраад ирэх цагт, эд баялаг, ерөнхийлөгчийн суудал ч түүнийг аз жаргалтай болгохгүй юм байна гэдгийг ухаардаг. .. Аз жаргал огт өөр зүйлд бий: Кришнад тэмүүлэх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд энэ бүхэн мансууруулах зүйл хэрэглэснээс ухаан самуурах, хоосон чанарын гүн ухааны бодгаль бусын үзэлд төөрөхөөр л төгсөх болно… Кришнагүйгээр хэрхэн яаж аз жаргалтай болох билээ? Жишээ нь, хэн нэг хүнийг далай руу шидлээ гэж бодъё. Тэр тэнд аз жаргалтай байж чадах уу? Тэр орчин бидэнд зориулагдаагүй. Тэр хүн сайн усчин байж болох юм. Гэвч тэр тэнд удаан байгаад байж чадна гэж үү? Эцсийн эцэст түүний хүч чадал алдарч, живэх болно. Үүн шиг бид мөн чанарынхаа хувьд бурханлаг буюу сүнслэг