Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
7
6
2
Users Today : 80
Users Yesterday : 74
Total Users : 37762
Views Today : 89
Views Yesterday : 91
1 “Энэхүү Кали эринд, оюунлаг хүмүүс нь Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч Дээд Бурханы хувилгаан танаа хамтаараа ариун нэрийг дуулах байдлаар(санкиртан) мөргөл хүндэтгэлээ илэрхийлэх ажгуу. Хэдийгээр Түүний царай хар бараан биш ч (алтлаг өнгөт) Тэрвээр Бурхан Кришна Өөрөө мөн билээ. Түүнийг, Түүний мөнхийн хүрээллүүд, албатууд, зэр зэвсгүүд, ойр дотнын дагуулууд нь дагалдан, морилон ирэх бөлгөө”. Шримад-Бхагаватам. 11.5.32 кришна-варнам твиша-кришнам сангопангастра-паршадам ягьяих санкиртана-прайяир яжанти хи су-медхасах Зарим үгийн тайлбар: Кришна-варнам – Энэ үг нь Бурхан Чаитанья нь Кришнагийн хувилгаад, аватаруудын ангилалд хамаарах ба өөрөөр хэлбэл Тэрээр Бурхан Кришна Өөрөө мөн гэсэн үг. Кришна-варнам нь мөн Бурхан Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч гэсэн утгатай. Твиша-акришнам – Энэ нь Түүний биеийн өнгө хар биш гэсэн утгатай. Тэрээр газар дэлхийд морилон ирэхдээ алтлаг шаргал дүрээр морилон заларсан. Сангопангастра-паршадам – Бурхан Чаитаньяг Түүний нэр хүндтэй дагуулууд болох Бурхан Нитьянанда, Адваита Ачарья, Шри Гададхара Пандит, Шриваса Ачарья, Харидас Тхакур зэрэг дагуулууд ямагт дагалдан ирдэг. Өөр бусад хувилгаан дүрүүдээр
Долоо, наймдугаар сард Гоур Говинда Свами дахиад л Европын орнуудаар аялсан билээ. Энэ аяллынхаа үеэр тэр мөн Нью-Вража-мандала буюу Мадридийн ИСККОН-ы фермээр зочилсон юм. Бишрэлтнүүд тог цахилгаан байхгүйн улмаас тосон дэн барьж байгааг хараад хүүхэд ахуйдаа тэд мөн л ийм дэн барьдаг байсан тухайгаа дурсав. Тосгонд цахилгаан эрчим хүч байхгүй болохоор өөр яах ч билээ. Бишрэлтнүүд түүнд, тэдний ашигладаг цахилгаан эрчим хүчний эх үүсвэр нь усан станц бөгөөд харамсалтай нь аймшигтай ган болсны улмаас гол мөрд хатаж ширгээд байгаа тухай тайлбарлав. Энэ нутагт хагас жил орчим бороо хур ороогүй тухай тэд ярив. Тэдний яриаг сонсоод Махараж: “Хэрвээ бид киртан хийж, ягья-пурушаг аргадан баясгах аваас бороо хур орох болно” хэмээлээ. Орой нь тэр лекц уншиж, дараа нь удаан бөгөөд онгод хөөрөл дүүрэн киртаныг хөтлөн явуулсан юм. Хэсэг хугацааны дараа алсад аянга нижигнэн дуугарч, тэнгэрт цахилгаан гялбалзаж эхлэлээ. Испани бишрэлтнүүдийн нэг нь Махаражийн дагуулд хандан: “Иймэрхүү үйл явдал дандаа л болж байдаг. Аянга дуугарна, цахилгаан цахилна. Гэвч
Ведийн нийгэмд, мах идэгчдэд нохойн махыг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Та яг л солонгосчууд шиг нохойн мах идэж болно. Гэвч жам ёсоороо үхээгүй л бол үхрийн махыг бүү идэгтүн. Бид “үхрийн махыг огт бүү ид” гэж хэлээгүй. Хэрэв та үнэхээр л үхрийн маханд дуртай бол түүнийг үхсэнийх нь дараа ид. Ялгаагүй л түүнийг ямар нэг амьтан иднэ шүү дээ. Ихэвчлэн үхрийн цогцсыг таснууд иддэг. Гэвч яагаад зөвхөн тас бүргэдүүд идэг гэж? Яагаад түүнийг тас бүргэдүүдээс ялгаа бага орчин үеийн “соёл иргэншилт” хүмүүст өгч болохгүй гэж? … Хэрэв хүмүүс бидний зөвлөгөөг дагаж эхлэвэл дэлхий ертөнцөд бүх зүйлс эмх цэгцтэй болох болно. Харин түгшүүр, эмх замбараагүй байдал ноёлож байдаг нийгмийг дөрөвдүгээр зэрэглэлийн хүмүүс толгойлж байвал ямар сайн зүйлийг хүлээж болох вэ? Олонхи нь, миний ийн нээлттэйгээр илэн далангүй хэлсэнд уурлах нь тодорхой. Гэвч үнэн чанартаа орчин үеийн бүхий л нийгмийн удирдагчид доод анги давхаргад хамаардаг гэдэг нь үнэн… Гэвч хүний амьдрал нь тодорхой зохицуулах