Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
7
6
0
Users Today : 78
Users Yesterday : 74
Total Users : 37760
Views Today : 86
Views Yesterday : 91
…Эрүүлээр сэтгэгч хүн нь ямар нэг материаллаг гаригт хүрэхийг мөрөөддөггүй. Учир нь гэвэл түүнийг тэнд мөн л дөрвөн төрлийн материаллаг зовлон хүлээж байдаг. “Бхагавад-гита”-гаас, тэр ч байтугай манай орчлонгийн хамгийн дээд гаригсын систем болох Брахмалокад хүрлээ ч тэнд мөн л энэхүү дөрвөн төрлийн зовлон байдаг гэдгийг мэдэж болно. Түүнчлэн “Бхагавад-гита”-гаас, Брахмалока дээрхи нэг өдөр нь манай дэлхийн сая сая жилтэй тэнцдэг гэдгийг бид мэднэ. Үүнд эргэлзэх зүйл үгүй юм. Хамгийн дээд гаригсын систем Брахмалокад хүрч болно. Гэвч эрдэмтдийн батлаж байгаагаар, тийшээ пуужингийн хурдаар нислээ гэхэд даруй дөчин мянган жил шаардагдмуй. Сансарт дөчин мянган жил аялахад бэлэн хэн байна вэ? Ведийн утга зохиолуудаас бид тодорхой бэлтгэлийг хангаж байж гэмээ нь дурын гаригт хүрэлцэн очих боломжтой тухай мэднэ. Хэн бээр дээд гаригсын систем рүү (тэнд сахиулсан тэнгэрүүд амьдардаг хэмээн өгүүлсэн) аялахад бэлдэнэ вэ тэр тийшээ зорчиж болно. Мөн ийм маягаар доод гаригсын систем рүү аялаж болох ба мөн хүсвэл эндээ үлдэж ч болно. Эцэст нь хэн нэг нь
Дөрвөн төрлийн прамана-таттва буюу нотолгоо байдаг. Эдгээр нь шрути, пратьякша, аитихья, анумана болно. Шрути нь Ведийн нотолгоо буюу шабда прамана. Пратьякша нь мэдрэхүйнүүдийн хүртцийн тусламжтайгаар хүлээн авах нотолгоо… Хэн нэг нь: “Тиймээ, би гэрч. Би тэр бүхнийг өөрийн нүдээр харсан. Тийм болохоор би түүнийг үнэн гэж тооцно” гэж хэлдэг. Гэвч та юу харсан гэж? Та түүнийг үнэнээр нь хүлээн авсан гэж үү? Болзолт сүнс нь дөрвөн төрлийн дутагдалтай: брахма, прамада, випралипса, каранапатава (Чаитанья-чаритамрита, Ади. 7.107). Болзолт сүнсний мэдрэхүйнүүд нь төгс бус. Ийм учраас таны мэдрэхүйн хүртэц өө сэв, алдаа дутагдалтай. Үүнийг ойлгоход хэцүү биш. .. Дараагийн төрлийн нотолгоо нь анумана прамана. Энэ нотолгоог майявади нар ярьдаг. Энэ тухай “Чаитанья-чаритамрита”гаас уншиж болно… Гопинатхачарья хэлэхдээ, анумана прамана нахе ишвара-таттва-гьяне буюу “логик эргэцүүллийн тусламжтайгаар Дээд Бурханыг танин ойлгож чадахгүй” хэмээсэн. Хүн бүр өөр өөрийн анумана буюу логиктой. Тийм тохиолдолд хэрхэн нэгдсэн нэг үзэлд хүрч чадах билээ? .. Дараагийн төрлийн нотолгоо нь аитихья. Өөрөөр хэлбэл энэ нь түүхийн нотолгоон
Шримад-Бхагаватам нь таван мянган жилийн өмнө буюу Кали-юга эхлэхийн өмнөхөн бичигдсэн. Түүнд айлдагдсан зүйлсээс нилээд олон нь одоо ирээдүйд болох ёстой. Ийм учраас бид Шримад-Бхагаватамыг шастир гэж үздэг. Шастирыг туурвигч нь заавал, өнгөрсөн, одоо, ирээдүйг дүрслэн хэлэх чадвартай ангижирсан бодгаль байх ёстой. Шримад-Бхагаватамд олон зүйлийн талаар зөгнөн айлдсан. Жишээ нь Бурхан Буддагийн морилон ирэх тухай, Калки Бурханы залран ирэх тухай болон мөн Бурхан Чаитаньягийн айлчлан ирэх тухай өгүүлсэн байдаг… Энэ шүлгэнд Шукадева Госвами манай эрин цагийн шинж тэмдгүүдийг дүрслэн өгүүлжээ. Тэрээр, таташ чанудинам буюу энэ эрин цаг (Кали юга) өрнөн дэлгэрэхийн хирээр, дхарма (шашны зарчмууд), сатйам(үнэнч шударга байдал), шаучам(цэвэр ариун байдал), кшама(бүгдийг уучлан өршөөх чанар), дайа(энэрэл нигүүлсэл), аюух(насны хэмжээ), балам(хүч чадал), смрити(ой ухаан) – энэ бүхэн багасан буурах бөгөөд эцэстээ бараг юу ч үгүй болно хэмээсэн. Шримад-Бхагаватамд дурдагдсан өөр нэгэн шинж тэмдэг нь смрити буюу ой санамж муудах. Өнөө цагт бид хүмүүсийн ой санамж тийм ч сайнгүй болохыг өдөр тутамдаа харсаар буй. Тэд маш хурдан