Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 7 6 0
Users Today : 78
Users Yesterday : 74
Total Users : 37760
Views Today : 86
Views Yesterday : 91
Эрт цагийн тэмдэглэл, бичээсүүдээс үзэхэд Дэлхий бүхэлдээ нэг соёлтой буюу ведийн соёлтой байсныг мэдэж болох ч аажмаар олон янзын соёл, олон янзын шашин болон хувьсан өөрчдөгджээ. Энэ нь яг нэг улс гүрэн олон жижиг улс болж задран бутарсантай л адил. Өнөө үед Дэлхий маань  янз бүрийн шашинтай, янз бүрийн улс төрийн системтэй олон янзын улс орнууд болон хуваагдсан. Улс төрийн болон шашны ялгааг үл харгалзан бид бүгдэд нь нэг соёл буюу Кришна ухамсрын соёл – тугийн дор дахин нэгдэхийг санал болгож байна. Хүмүүс нэг л Бурхан буюу Кришнаг, нэг л судар буюу “Бхагавад-гитаг”, нэг л үйлийн хэлбэр буюу Бурханд чин сүсэг бишрэлээр үйлчлэн зүтгэх байдлыг хүлээн зөвшөөрөх ёстойТэгж байж гэмээ нь энэ гариг дээрээ аз жаргалтай амьдарч, хангалттай хэмжээний хоол хүнсийг бий болгож чадна. Тийм нийгэмд хоол хүнсний дутагдал, өлсгөлөн, шашны болон соёлын уналт бууралтын тухай яриа ч байхгүй болно. Кастын систем гэж нэрлэгдэх зүйлс, үндэстний ялгаа гэх мэт зүйлс нь зохиомол зүйлс юм. Бидний
Хэрэв бид диваажингийн гаригс хүрэх болон Кришнагийн бадамлянхуа өлмийд хүрэх хоёрын хоорондох ялгааг олж харахгүй байгаа бол бидэнд зүгээр л тархи байхгүй гэсэн үг юм. Чухамхүү үүнийг л бидэнд Кришна ухамсар сургадаг: Кришнагийн мөнхийн өмөг түшгийг олох уу эсвэл энэ материаллаг ертөнцийг цаг зуурхны өмөг түшгийг болгох уу. Бидний суралцах ёстой зүйл энэ юм. Шрила Бхактивайбхава Свами Шримад-Бхагаватам.3.21.14р шүлгээр хийсэн лекцээс ** Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд хэцүү хүнд тэвчил хатуужил, гэмшил, наминчлал үйлдсэнээр, Шүтээнд үйлчилснээр, санньяса эсвэл грихастха ашрамд заагдсан дүрэм журмуудыг хатуу чанга баримтласнаар хүрэх боломжгүй. Үүнд мөн Ведүүдийг судласнаар хүрж чадахгүй. Усан доогуур шунгаад, дээрээс цоргих наран доор зогсоод хүрэх боломжгүй. Хүмүүн,  бишрэлтэн хүний адислалыг хүртээгүй цагт цэвэр чин бишрэлийн түвшинд хүрж чадахгүй. Энэ нь зүгээр л боломжгүй. Шрила Бхактивайбхава Свами Шримад-Бхагаватам.1.19.13р шүлгээр хийсэн лекцээс *** Бид гайхамшигт амттай Кришна-прасад амтлан байгаа нь дээд амтыг мэдрэхэд суралцаж байгаа хэрэг билээ . Бид адгуус амьтдын хөлнөөс нь, хүзүүнээс, хамарнаас нь зуудаггүй. Бид амтат
“Кали эринд бурханлаг мэдлэг нь дөрвөн сампрадая(багш шавийн хэлхээ) болох Шри, Брахма, Рудра, Кумара сампрадаягаар дамжих болмой. Тэдгээр нь Бурханы Дээд Бодгальд мөргөл бишрэлээ илэрхийлэх дээд соёлыг түгээн дэлгэрүүлнэ. Энэ дөрвөн сампрадаягаас ангид гадуур хүлээн авсан ямар ч мантра хүч нөлөө үгүй болой!” Падма Пуран сампрадайа вихинайе мантрас те нишпхала матаха тах калу павишьями чатвара сампрадайа шри брахма рудра санака вайшнава абшити пранава чат тварас те калу бхавья хи уткале пурушоттама
Scroll to Top