Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
4
6
8
Users Today : 94
Users Yesterday : 120
Total Users : 58468
Views Today : 104
Views Yesterday : 143
Spread the love Чөтгөр, шулам судлалыг Аюурведэд граха-чикитса хэмээн нэрлэдэг. Энэ салбар ухаан янз бүрийн сэтгэцийн эмгэг, өвчлөлүүдийг судладаг ба тэдний олонхи нь хорон муу буг, энергийн вампиризм, эвдэн сүйтгэгч программын нөлөө буюу сэтгэцийн вирусуудтай холбоотой. Физик ертөнц маань нарийн ертөнцтэй холбоотой байдаг бөгөөд энэ хоёр ертөнцийн хооронд энерги мэдээллийн харилцан үйлчлэл байнгад явагдаж байдаг. Нарийн төлөвт орших хүчнүүд нь бидэнд эерэг ба сөрөг, устгах нөлөөллүүдийн аль алийг нь үзүүлж болно. Энэ нөлөөлөл нь ямар төрлийн бодгалиас үүсэлтэйгээс нь хамааруулаад Аюурведэд шүглэлтийнх нь төрлөөр ангилж үздэг. .. Сэтгэцийн эмгэгийг муу сүнс, буг чөтгөр шүглэсэнтэй холбон тайлбарладаг ба эмчлэхийн тулд түүнийг биеэс хөөн зайлуулах процедурыг гүйцэтгэдэг. Энэ эмчилгээний үндэс нь авран хамгаалагч-сахиус бурхдад хандсан мантра, мөргөл залбирлууд байдаг. …Ерөнхийдөө иймэрхүү өвчнүүдийн голлох шалтгаан нь ад тотгор, буг(бхута) шүглэсэнтэй холбоотой. Хорт муу, ариун бус үйл хийх ялангуяа ариун дагшин зүйлсийг бохирдуулах, сүйтгэх, авран хамгаалагч сахиусуудыг, ариун ном судар, сахиусан тэнгэрүүдийг доромжлон гутаах гэх мэт нь буг тотгор шүглэх үндэс болдог.
Spread the love (Шрила Прабхупадын 1957 оны наймдугаар сард Жавахарлал Неруд (Энэтхэгийн анхны ерөнхий сайд) бичсэн захидлаас) “Энэтхэг орон барууны амьдралын хэв маягийг дуурайн цаг хугацаагаа дэмий үрэх ёсгүй. Энэтхэгийн соёл өндөр түвшний соёл гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Гэвч үүний сацуу шинжлэх ухааны хөгжил дэвшлийн замаар материаллаг дэвжил баяжилд хүрэхийг та санаархаж буй нь нууц биш. Харин энэхүү шинжлэх ухааны мэдлэг гэж юу вэ? Бурханлаг байдал – энэ нь мөн л дэвшилтэт шинжлэх ухааны мэдлэг мөн. Материаллаг шинжлэх ухаан нь олон тооны хүмүүст материаллаг хөгжил дэвшлийг нь ч авч ирж чадахгүй. Морьгүй сүйх тэрэг, утсан ба радио холбоо хийгээд өөр бусад хийсвэр хуурмаг тансаг байдал нь материаллаг хөгжил цэцэглэлтийг авч ирнэ гэж та үнэхээр бодож байна гэж үү? Үгүй ээ, энэ боломжгүй.Материаллаг хөгжил цэцэглэлт гэдэг бол хүмүүст, биемахбодь нь хэвийн оршин амьдрахад хэрэгцээтэй хангалттай хоол хүнс байх явдал л юм. Таны төлөвлөгөө материаллаг хөгжлийг авч ирсэн эсвэл орчин үеийн барууны соёл ийм хөгжилд хүргэж чадна гэж та бодож
Spread the love…Ингээд үр дүнд нь болзолт сүнс аймшигтай ихээр зовж шаналдаг. Гэхдээ тэрээр маш ихээр бүдүүлэгжиж, эрүүл ухаанаа гээсэн болохоор гав дөнгө зүүж яваа гэдгээ ухамсарладаггүй. Ийм зүйл байдаг гэдгийг анзаардаг ч үгүй бас мэддэг ч үгүй. Ухаан мэдрэхүй төдийчинээ бүдүүн, баараг болсон учраас боолчлогдсон гэдгээ тэрээр сэхээрдэггүй. Хуурамч итгэл найдваруудад бүрэн автсан сүнс нь өөрийн сута, митра, рамана буюу эхнэр, хүү, охин, найз нөхөд, танилууд, төрөл төрөгсдийнхөө хүрээллээс аз жаргалыг олчих санаатай оролдсоор байдаг. ..Бүхний Дээд маш өршөөнгүй. Каруна маяа. Заримдаа Тэрээр гэв гэнэт цочрол илгээдэг. Яг л цахилгаан гүйдэл шиг. Урьдчилж төсөөлөөгүй ямар нэг таагүй зүйл болмогц мөнөөхь болзолт сүнс гэнэтийн цочролд ордог. “Өө, энэ чинь юу билээ?” гэж. Аре баба! Гэнэтхэн. Тэр “юу болох нь энэ вэ ?” гэж уулга алддаг. Ийм зүйл болдог. Тийм үү? Энэ бол каруна майа Бхагаван, бидний өршөөнгүй Бурхан цочроо илгээж байгаа нь тэр юм. Үүний ачаар бид: “Өө нээрэн би чинь ийм асуудалд байгаа юм байна. Энэ тун хэцүү, тун аюултай