Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 7 8 9
Users Today : 26
Users Yesterday : 81
Total Users : 37789
Views Today : 26
Views Yesterday : 90
Энэхүү залбирлыг Сатьяврата Муни нь Нарада Муни болон Шаунака Риши нартай уулзан ярилцах үедээ өгүүлсэн  ба Кришна Двайпаяна Вьясагийн “Падма-пуранд” дурьдагдсан байдаг. “Картика сард Дамодара Бурханд мөргөх хэрэгтэй бөгөөд Сатьяврата мэргэний өгүүлэн айлдсан Бурхан Дамодарын тааллыг хангах “Дамодараштака” залбирлыг өдөр бүр уншин өргөх хэрэгтэй”. (Шри Хари-бхакти-виласа, 2.16.198) Жич: Энэ оны 10 сарын 29-нөөс 11 сарын 27 хүртэл Картика сар үргэлжилнэ. 1 намамишварам сач-чид-ананда-рупам ласат-кундалам гокуле бхражаманам йашода-бхийолукхалад дхаваманам парамрштам атйантато друтйа гопйа   2 рудантам мухур нетра-йугмам мржантам карамбхожа-йугмена сатанка-нетрам мухух шваса-кампа-трирекханка-кантха- стхита-граивам дамодарам бхакти-баддхам   3 итидрик сва-лилабхир ананда-кунде сва-гхошам нимажжантам акхйапайантам тадийешита-джнешу бхактаир житатвам пунах прематас там шатавритти ванде   4 варам дева мокшам на мокшавадхим ва на чанйам врине’ хам варешад апиха идам те вапур натха гопала-балам сада ме манасиа авирастам ким анйаих     5 идам те мукхамбхожам атйанта-нилаир вритам кунталаих снигдха-рактаиш ча гопйа мухуш чумбитам бимба-рактадхарам ме манаси авирастам алам лакша-лабхаих   6 намо дева дамодарананта вишно прасида прабхо духкха-жалабдхи-магнам крипа-дришти-врштйати-динам батану- гриханеша мам ажнам эдхи акши-дршйах   7 кувератмажау баддха-муртйаива йадват твайа мочитау бхакти-бхажау критау ча татха
 Ухаан минь далайн давалгаа мэт тогтворгүй  Уур хилэн минь хүчит салхи мэт жолоогүй  Шунал минь шөнийн одод мэт тоолшгүй  Сувдаг сэтгэл минь харанхуй ангал мэт ёроолгүй             Бардам омголон зангийн эзэн болсон надад             Башир яхир зангийн уурхай болсон надад             Минийх гэдэг үзлээр орчлонг харагч надад             Хэлтэрхийн төдий хэмжээтэй сайны чанар үгүй байна Өршөөшгүй бурууг үйлдчихээд өөрийгөө өмгөөлөн сөрвөлзөж Өрөөл сайн явбал өрцөндөө атаархал асааж Мэдрэхүйн эрхтнүүддээ захирагдаж эрдэнэт насаа барсан Мэдэхгүйн харанхуйд бүдэрч замаа олохгүй тэмтэрсэн             Ариун гэгээн нэрийн бал мэт амтыг мэдрэхгүй             Авралт номын багшийн бадам өлмийг хэрэгсэхгүй             Балчигт зуурдхан орчлонгийн гашуун амтанд дурлаж             Баларсан мунхаг нөхөдтэй гар барилцан сүжирхэж Идэх жаахан юм, эдлэх хувцасны төлөө Эрдэнэт алтан цагаа эзний эрхэнд тушааж Амьтан хүн рүү боргоодог айлын зуудаг нохой шиг Албатын үүрэгт баригдаж гэмгүй нэгэнтэй муудалцаж             “Би”гэдэг үзлийн төмөр гинжинд дөнгөлөгдөж             Бэрдийн харам сэтгэлээр эд юмаа авдарлаж              Гүн хуурмагийн далайд живж яваа Бхадра дас              Хүзүү хоолойноосоо уях хүнд чулууг л хайн байна.
Бхагавата-дхармаг Америкт номлохуй Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада   1965 оны есдүгээр сарын 17нд Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада Энэтхэгийн хилийн чанадад бүх дэлхий даяар Шри Чайтаньягийн сургаалыг номлох тухай зааврыг зүрхэндээ тээн “Жаладута” хөлөг дээр суун Бостон хотноо ирсэн юм. Бостоны сүрлэг өндөр байшингуудын бүүргэр дүр төрхийг хараад тэрээр энэ заавар тушаалыг биелүүлэх нь ямархан хүнд болохыг ойлгосон. Мөн түүнийг Бурханд итгэх итгэл үгүй Барууны хүмүүсийг энэрэн өрөвдөх сэтгэл эзэмдсэн юм. Очсоныхоо маргааш өдөр тэрээр энэхүү түүхэн залбирлыг бенгали хэл дээр бичсэн бөгөөд түүндээ тэрээр бүхий л унан доройтсон сүнснүүдийг аврахыг хүсэн Кришнад хүлцэнгүйгээр залбиран мөргөжээ. 1. Миний эрхэм хайрт Кришна минь ээ, Чи энэ өчүүхэн сүнсэнд эгэлгүй өршөөнгүй хандавч би чухам Чи яагаад намайг ийш нь авч ирснийг огтхон ч үл мэднэм. Одоо Чи юу л хүснэ түүнийгээ надаар хийлгэж болно. 2. Гэвч Чамд энд ямар нэг ажил байна хэмээн би тааварлаж байна. Эс бөгөөс чи яахин намайг энэ аймшигт газар луу
Scroll to Top